Wednesday, January 26, 2022

Биткойн гэж...



    Биткойн үүссэн цагаас хойш амаргүй үеийг давсаар ирсэн. Энэ утгаараа биктойны бий болгосон үнэ цэнэ үлэмж өсөж хүмүүсийн дунд хаан биткойн хэмээн ярих болсон.
    Тун удалгүй дижитал хөрөнгийн салбарт төлбөрийн орон зайг нөхөж хамгийн урт хугацаанд ноёрхож байгаа бөгөөд эдүгээч хэвээр. Гэвч сүүлийн үеийн сонин, содон мэдээллүүдэд олон нийтийн анхаарал хаан койноос илүүтэй алткойныг төлбөрийн хэрэгсэл валют болгож сонгох явдал илүү их давамгайлах болов. Өөрөөр хэлбэл алткойнууд биткойны зах зээл дэх дангааршлалд зохих нөлөөллийг өгч өөр өөрийн байр суурийг эзлэх болсон.
       
    Үүний нэг тод жишээ нь Элон Маскийн үүсгэн байгуулсан технологийн үйлдвэрүүдээс гарах бүтээгдэхүүнийг DOGE зоосоор арилжах боломжтой болсон явдал юм. Мөн тооны цахим зооснууд шинээр гарч ирсэн нь Метавэрс трэндийг дагаж цоо шинэ арилжааны хэрэгсэлүүдэд байраа эзэлсэн. Энэ мэт шинээр гарсан зоос, токенжуулсан уралдааны үр нөлөөгөөр байдал улам бүр өөрчлөгдөх болжээ. Улмаар биткойн зоосны хувьд 2020-2021 оны хооронд доминант нөлөөлөл нь 27 хувь буурсан байдаг.
    
    Тодруулбал 2020 онд арилжааны платформ апп-ууд дээр хийгдсэн нийт дижитал төлбөрийн 92 хувийг биткойн бүрдүүлж байсан бол 2021 оны сүүл гэхэд энэ тоо ойролцоогоор 65% хүртэл буурч биткойноор төлбөр хийх хандлага эрс буурах төлөв руу орсон.

    Харин этэриумыг илүү сонирхох болсон бөгөөд мөн тооны тогтвортой зоосыг ихээр хэрэглэх болов. Хойшид цахим зоосны хаан суудалд залрах биткойны ирээдүй хэрхэх бол?

#cryptocurrency #forex #bitcoin #bitcoinprice #entrepreneur #forextrader #bitcoins #trading #investment #business #forexsignals #bitcoins #followforfollowback #forextrading #invest #forexlifestyle #investing #investor #stocks #bitcoinprice #nftsstories #nfts #millionaire #nftart #nft #daytrader #forexlife #rich #altcoins #binance


Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

01.26.22

No comments:

Post a Comment