Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь
Бурхан Будда Шакьямуни Бодхгая модны дор төгс гэгээрлээр агуу их чөлөөлөлтөд хэрхэн хүрэхийг харуулсан ч, дараа нь өөрийн туулсан Номоо сургааль болгон хайрлаагүй сан бол, энэ хорвоогийн хүмүүс сансрын зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх завшаан хүртэх ямар ч боломжгүй үлдэх байв. Иймээс Буддаг бясалгалын амгаланд оршиж байхад нь Брахма ба Индра тэнгэрүүд дараах хүсэлтийг талбижээ:
Хамгаалан ивээх хамгаалагчгүй болвоос
Хорвоогийн эдгээр сохор бядан явагч амьтад доод орнуудад унах болно.
Нигүүлслийн эрдэнийн их сан та бясалгалаасаа өндийн босоод
Номын хүрдийг эргүүлж хайрлаач.
Брахма ба Индра нарын энэ гуйлтын дүнд Будда төөрөлдлийн өвчнийг анагаагч Дхармын сургаалиудыг олноор хайрласан билээ. Энэ цагаас одоог хүртэл тоолшгүй төрөлтөнгүүд Буддагийн сургаалийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлсээр сансрын зовлонгоос төгс ангижирсан юм. Үүний ижлээр энэ хорвоод Богд Зонховагаас цацарсан хувилгаан дүрүүд олон байдаг ч, тэд хэрэв Зонховагийн сургаалийг номлохгүй аваас энэ хорвоогийн хүмүүс энэхүү онцгой сургаалийг сонсох, онож хэрэгжүүлэн цэвэр бүтээл үр дүнд хүрэх завшаангүй болно. Иймийн тулд садханы бадгуудыг уншсанаар бид Дхармын хүрдийг эргүүлэх тусгай гуйлт хүсэлт тавьж байдаг юм.
Зүрхэн эрдэнэ.
No comments:
Post a Comment