Sponsered

Friday, June 8, 2012

Заавал очиж үзэх газар-үүдэв ч нь өвөрмөц чулуун байгууламжтай, өмнө талдаан хаалгатай (10 тохой урт, 4 тохой өндөр) сийлмэл цагираг /спираль/ хээт тэгш дөрвөлжин байгууламж. Түүнчлэн нийлмэл нэгдсэн үүдэвчний тотго маягын чулуун тэгш өнцөгт нүхээр нар эгцлэн тусна.


Newgrange

Newgrange нь МЭ 3,200 оны үед анх байгуулагдсан гайхамшигт байгууламж юм. Орчин үед түүхэн он цагийн уртад эвдэрсэн эвдрэлийг дахин сэргээн зассан байна. Тус байгууламж нь дугариг маягын хэлвэртэй уул маягын чулуун байгууламж юм.  Newgrange  нь 250 тохой гол ч хэмжээтэй, тойрог маягын чулуун байгууламжит түүхийн гайхамшигт дурсгал мөн. Дурсгалын дотоод талыг нь бат бөх бух чулуун байгууламжаар урлан бэхэлжээ. Түүний дотор нь гудам гаргасан байна. Тэр нь 62 тохой урт, 3 тохой өргөн хэмжээтэйгээр бөмбөгөрийн талвайгаас төв танхим дагуу нь 20 тохой өндөр, өвөрмөц өрөө маягын хөндий танхим байгуулсан байдаг. 

Үүдэв ч нь өвөрмөц чулуун байгууламжтай, өмнө тал хаалгатай (10 тохой урт, 4 тохой өндөр) сийлмэл цагираг /спираль/ хээт тэгш дөрвөлжин байгууламжтай. Түүнчлэн нийлмэл нэгдсэн үүдэвчний тотго маягын чулуун тэгш өнцөгт нүхээр нар эгцлэн тусна, өглөөны цэнгэг агаартай хэсэг мөчид түүн рүү нар эгц хурцаар тусгалаа тусгана... Энэ үе нь арван хоёрдугаар сарын 21 ны нар буцах цагын дохиог илтгэнэ.

Өргөн сэлүүхэн танхимын гудамаар нар нэвт гийн нарны зам гаргах нь сэтгэлд нэгл сүрдэм мэдрэмж өгдөг аж. Энэ байгууламжтай адилхан гоёмсог тансаг байгаль дэлхийн үзэгдлыг үзүүлж чаддаг бас нэгэн түүхэн дурсгалт байгууламж бол Абу Симбел болно. Египетийн нутгаас олджээ.

Newgrange-ийн танхим дотор гэрэлтэх нарны тусгалын дүрслэл.
гэрэл зурагт дээврийн хөдий дээрхи гэрлийн үүдэвчээр тусах нарны туяа харагдана.
Гэрэл зурагт дурсгалын гол байгууламж болох Спираль хээт бул чулуут танхим харагдана.

Ном зүй:
Michael J. O'Kelly, Newgrange: Archaeology, Art, and Legend, with contributions by Claire O'Kelly and others, London: Thames and Hudson, 1982.
Martin Brennan, The Stars and the Stones: Ancient Art and Astronomy in Ireland, London: Thames & Hudson, 1983. Sean P. O'Ríordáin and Glyn Daniel, Newgrange and the Bend in the Boyne, London: Thames & Hudson, 1964.
























08.06.12

Заавал очиж үзэх газар-(Бидний мэдэх 'Бух дүрслэлтэй танхим') Уран зургийн бүхэл бүтэн галерейт агуйн өрөө болсон нь гайхамшигтай.



LASCAUX 
Дэлхий дээр маш олон агуйн дурсгал олдсоор байгаа билээ. Энэ талаархи судалгаа шинжилгээ нилээдгүй сонирхолтой баримтыг олж илрүүлж, эртний хүмүүсийн ариун дагшин газар болоод сүсэг бишрэлийн амь өлгий байсаныг таниулж байна. Нэн эртний нууцлаг агуйн нэг томоохон жишээ бол 1940 онд олдсон Францийн Ласка агуй юм.  Тус агуйн өвөрмөц дотоод зохион байгуулалтаас гадна түүний гайхамшигт агуйн зургууд, эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийн тусгал зэрэг нь бид бүхний анхааралыг татдаг. Агуйн онцлог болон балар эртний хүмүүсийн зурсан амьтаны зургууд нь хана болон таазан дээр өөрийн чимэглэл өнгө аясаараа гайхалтай мэдээлэл болоод сэтгэгдэл өгч байна.
 (Бидний мэдэх 'Бух дүрслэлтэй танхим') Уран зургийн бүхэл бүтэн галерейт агуйн өрөө болсон нь гайхамшигтай. Эртний хүмүүсийн хувьд энэ бүх урлал нь дотоод ертөнцийн оршин тогтнох үзлээс гадна үл итгэх болоод учир зүйн ухааныг ойлгоход чиглэгдсэн байж болзошгүй. Тухайн үеийн хүмүүсийн эдгээр дүрслэлүүд нь халдашгүй ариун нандин итгэл бишрэлээр урлагдсан гэдэг.
Будгийн урлал өнгө нь олон төрлийн өнгөны хослол болох улаан, шар, хүрэн, хар гэх мэт будгийн нийлэмжээр ямар ч хүний сэтгэлийг эрхгүй татдаг байна.

Ном зүй:
Georges Bataille, Lascaux or the Birth of Art, Lausanne: Skira, 1955.


















































06.08.12

Thursday, May 24, 2012

Үг бүр нь дотоод ба гадаад урам зоригтой холбоотой сэтгэл хөдлөлийн дуун илрэл байжд дээ. Хэл үүсэн төлөвших урт удаан үйл явц түүхэн хувьсалын үндэс болсон нь агуу их бүтээлч чармайлт байсан бөгөөд энэ чармайлтын ачаар хүмүүн нь адгууснаас ялгаран гарч чадсан юм.


  Идеалист сэтгэмжээр энэ ертөнцийг харах ахул үг хэмээх авианы гайхамшигт чанарыг бид бүхэн анзаарах болно. Чухам үг нь авай эгшиг, энергийн нийлбэрээр илэрсэн бодгаль гэж хэлэхэд буруудахгүй. Өөр өнцөгөөс өгүүлбэл бодост юмсын хэлвэр авай эгшигээр илэрч байгаа юм. Хүний түүхэнд хэл яриа анхлан буй болохдоо, хүн төрөлхтөнийг төрүүлсэн гэж үздэг энэ нь үнэн юм. Үг бүр нь дотоод ба гадаад урам зоригтой холбоотой сэтгэл хөдлөлийн дуун илрэл байжл дээ. Хэл үүсэн төлөвших урт удаан үйл явц түүхэн хувьсалын үндэс болсон нь агуу их бүтээлч чармайлт байсан бөгөөд энэ чармайлтын ачаар хүмүүн нь адгууснаас ялгаран гарч чадсан юм. Хүн сармагчингаас үүслээ хэмээх үзлийг гаргаж чадсан Дарвины бүтээл ч сэтгэмжид түүний оюун ухааны хүчийг үг түлхэн гаргаж цаашдын онолын хувьсал хөгжлийн санаа бололцоог гаргаж өгсөн байдагыг нуух юун. 
Манай эрин үед радио, сонинууд хэн нэгний бичсэн, хэлсэн үгийг сая саяар нь хувилан хамаа намаагүй цацаж байгаагаас үгийн үнэ цэнэ тэр хэмжээгээр унасан ба та биднээс хавьгүй илүү ухаалаг, шүтлэгтэй байсан соёлт иргэншлийн үеийнхэн маань өөрсдийн ариун уламжлал, оюун санааны биелэл болсон үгийг хэрхэн дээдэлж ирснийг өнөөдөр бид бүхэн төсөөлөхөд ч бэрх билээ. Үнэндээ манай гараг дээрхи бүх үйл явцийн талаархи тодруулах юм бол тийм соёл иргэншлийн сүүлчийн хэлтэрхийг дорно дахины орнуудаас олж болох бөгөөд ганцхан оронд л Мантрын амьд уламжлал нь өнөөдрийг хүртэл хадгалж иржээ. Энэ бол Төвд орон юм. 
Энд зөвхөн үг төдийгүй, түүнийг бүрдүүлэгч авиа бүхэн, цагаан толгойн үсэг бүхнийг ариун билэг тэмдэг хэмээн үздэг байна. Үг хэдийгээр орчлонгийн ердийн зорилгод үйлчилдэг ч, түүний гарал үүслийг тэд хэзээ ч мартдаггүй бөгөөд тийм ч учраас тэд бичмэл үгийг дээдлэн хүндэлж, хүн амьтны хөл дор хаядаггүй, замбараагүй шидэлдэггүй уламжлалтай ажээ. Ялангуяа, шашны шинж чанартай ямар ч үг болон бичиг, цаашилбал, тэдгээрийн өчүүхэн жижиг хэсгийг ч гэсэн хүндэтгэн дээдэлдэг бөгөөд тус хэлтэрхийнүүд нь ямар ч ашигтай зорилгод хэрэглэгдэхгүй ч гэсэн, түүнийг хэзээ ч зориудаар  устгадаггүй, харин тэдгээр нь өөрийн жам ёсоор устах хүртлээ тусгайлан барьсан ариун газар, сан хөмрөгт, эсвэл агуйд байрлаж байдаг билээ. Гэгээн Баха Улла “Аугаа их ахуй (бурханд) айлдахдаа: “Үг бол бүх ертөнцийн оньсогыг түлхүүр агаад түүний хүчин чадлаар хүмүүний зүрх сэтгэлийн буюу үнэн хэрэгтээ тэнгэр диваажингийн үүд хаалга нээгддэг амуй” гэж айлджээ.
 Өнгө эгшигийн өөрийнх нь дотоод энерги хэмнэл нь аливааг уян зөөлөн өнгө аясаар эгшиглэн харилцаг ч зүйлсээ тийм л өнгөөр хөдөлгөөнд оруулдаг нь жам бөгөөд жишээлэх юм бол өсөн үржих, мандал бадралын эрчим хүчийг тээсэн дуу авай түүний хөдөлгөч “үг-авай” хэмээгчээр ухварлан ойлговол түүн лүгээ өнгө аяст гайхам бадрал хөгжлийг авчрах үйл ирэх бизээ. Хэрэв хэтийдсэн муу мунхаг гайхам сүржин утгыг үл агуулсан дуун авай орчлонд тархах юм бол түүн лүгээ мунхаг үйлсийн бүтээл гарахыг бас нэг үгээр үгүйсгэхгүй болно. Үхсэн хатсан, цустай чинь хутгана гэсэн үгийн гаж буруу хэмнэлийн айзамыг ертөнцөд цацах юм бол түүн лүгээ үгийн шидэт чанард өөрөө ховсдуулах мэт саар энергид цохигдох болно. Үнэндээ хэлсэн ярьсан бүхэн тэрхүү авайн эрчимээр та болоод орчин тойрны бүхийл атомд нөлөөлж байдаг. Энэ тухай японы эрдэмтэд усан дээрхи сайн муу үгийн усанд нөлөөлөх онцлогоор нь баталсан  байна. 
Махаяана буюу Их хөлгөны уламжлалд тийн тухай тодорхойлохдоо “...Бүх бодос обьект нь хөдөлгөөнөөрөө авай үүсгэг ч , бүжиглэгч атомуудын нэгдэл цогц юм. Бүжгийн хэмнэл өөрчлөгдөхөд тэдний үүссэн авай ч хувирна.
Атом бүхэн өөрийн дууг дуулдаг. Авай нь хором бүхэнд сайхан муухай янз бүрийн хэлбэрийг бүтээнэ. Бүтээг ч авайнуудын зэрэгцээ хөнөөг ч авайнууд оршино” гэсэн нь үг болоод авайны өөрийнх нь чанадын гайхамшигт хүчийг хэдэн үгээр томёолсон хэрэг энэ болж байгаа юм. Хэлсэн бүхэн танхай балмад байвал тэрхүү хэлсэн үгийнхээ утгаар танхай балмадын ертөнцөд та өөрөө амьдарч түүн лүгээ адилаар муу эрчимээр өөрийнхөө үйлдэлийг цогцлоож байхыг Их хөлгөнд бэлнээ тайлбарласан болно. Чухамдаа бодот ертөнцөд өөрийн утга агуулагын дагуу удирдан бүтээдэг бөгөөд гадны энергийг татан бусдад дамжуулдаг. Амьдрал дээр энэ чадварыг хүмүүн ашиглаж өөрийн сэтгэл бодолыг ариусгах, урам зориг, зол золбоогоо сэргээх болоод бэрхшээл, өвчин шаналгаагаан ариусгасан үгийн урсгалаар өөрийгөө эрчимжүүлэн эдгээх боломжтойг эрт дээр үеээс хүмүүн төрөлхтөн анзаар ч мэдсэн байна. Хүнд тулгар ч буй өвчин нь зарим тохиолдолд өөрийн дотоод дахь сэтгэлийн байдалтайгаар бий болсоныг орчин үеийн шинжлэх ухаан олон талаар баталж байна. Хүн төрөлхтөн адууслаг шинжээс ялгаран гарахдаа сэтгэл оюуны төрхтөн болон сармагчин өвгөөс салсан болохыг  үгүйсгэхгүй ба өөрийн хүн хэмээх ухамсарт эрчим бий болохтой хамт анхны хүмүүст адгууснаас ялгарах өвөрмөц авай зүйн зохицолдлогоо үүссэн байж гэж ойлгомоор. Эрт галав болоод эдүгээ үеийн бүх амь мандалын амьд оршнол өөрийн гэсэн өвөрмөц авайн зүйн тусламжтайгаар хоорондоо харилцдаг.

 Тэдний өөрсддөө зохиосон бус түүхэн шалгаралын явцад үүссэн тэрхүү авай зүйн янз бүрийн хэмнэл нь амьд оршнол бүрд тус тусийн өвөрмөц харилцааны дохио болсон байна. Шувуу тэнгэрт гуаглаж байхад газарт чоно улих нь тэдний харьцааны өвөрмөц түвшингийн зүйл хоорондын дохой болохыг бэлхнээ батална.
Амьдралын сонгодог хууль гэж үзвэл хүний болоод адгуусны дотоодын энергит анхны дохио бол хүмүүн ухамсарт авай зүй, адгуусанд түүний өөрийнх нь түвшин тус бүр ноогдсон авай зүйн нарийн зохицолт хөгжил аль алинд нь түүхэн хувьсалын явцад үүссэн бололтой. Тийм зохицолт түвшингийн хөгжлийн ороомог байхгүй бол амьд оршнолын утга учирт бужигнаан үгүй байхсан билээ.

Эцэст нь хэлэхэд сайхан үгийг хүмүүс бие биендээ хэлж байхыг манай өвөг дээдэс эрт дээр үеээс захиж байсан. Өлзий дэмбэрэлт, ерөөлийн үгийг ихээр хэрэглэж ирсэн монгол зоны элэгсэг найрсаг, зочломтгой зангийн эхлэл нь монгол зан, сэтгэл оюуны төрх  болой.
05.24.12

Friday, May 18, 2012

05.18.12 Бурханы шашны онолын “Сансарын хүрдэн”-нд арван хоёр гишүүнтээр толилон билэгддэг хэдий ч материйн хүрдэн эргэлтийг бол хэд хэдээр томёолох боломжтойг үгүйсгэх аргагүй.


 Бид бүхэн үнэндээ сансар хорвоогийн хувьд харьцуулах ч юм биш. Чухам л юу ч биш.

Америкийн сансар судлалын төвөөс Пионер 10, болон Пионер 11 зондыг өнгөрөг ч зууны дунд үеэс тус тус хөөргөсөн билээ. Тэдгээр хөлгүүдийн талаархи мэдээлэл гэвэл... одоогийн байдалаар алс холын зайд хэдийнээ гарсан ба нарны аймагийн бүсээс чанагш гаргах талаархи төсөл байсан юм. Төхөөрөмж маш сайн зохион байгуулалттай хийж бүтээсэн учир тэрхүү маршрутын замаар дараагийн хөтөлвөрд орох ёстой байж. Модон дотор гахай байдагтай адил тус хөлөгт ямар нэгэн асуудал үүссэн мэт гаж байдалын дохио ирүүлэх болсон байна.
 Үл мэдэгдэх хүч хоёр зондын аль алиныг нь нарны аймагийн цаад уудам хөндий рүү орох цаг нь болоход илтэд нөлөөлсөн байдалаар амжилттай мэдээлэл өгч чадахгүй болгосон ба аппарад тус бүр төлөвлөсөн горимын дагуу ажиллах чадваргүй болгосон байжээ.
Төхөөрөмжүүд үндсэн замаас хазайн Пойнер 10 хөлөг гэхэд тооцоолсноос 400 мянган километээр замаасаан нэгэнт хэтийдэн аялж эхэлсэн байна. Харин сүүлд илгээсэн 1983 оны төхөөрөмж болох Пионер 11 мөн энэ замыг дахин давтан өөрийн үүргээн алдан сүүн замт ертөнцийн өөр зүг рүү хөлгийн жолоог хандуулах болж. Энэ бүхэнд техникийн учир байна гэж тооцоолж ойлговол нар салхины нөлөө, солирын цохилт, түлшний хомсдол, төхөөрөмжийн хөтөлбөр дэхь гажуудал болон элдэв төрлийн багажийн эвдрэл зэргийг тооцсон ч тус бүр төхөөрөмжийн замын хөтөлбөр яг ижил давтамжтайгаар гажиж байгаа нь дэлхий дээр буй удирдах хэсгийнхний гайхшралыг хэдийнээ хүргээд байгаа юм.
Орчлон хорвоо дээр бид ганцхан хүмүүн төрөлхтөн биш шүү дээ гэх үгний утга үүнд нэгэн хариулт болж чадах авч дорвитой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Учир нь тус бүр төхөөрөмжүүдийн сарнин шилэрэх үзэгдэл нь сүүн замын чанад тийш ямар нэгэн өөр иргэншлийн хүчин эсвэл бид бүхний итгэн биширдэг бурхан эзний хүрээ хязгаарт тулсан байж явах замыг нь зогсоон хойш гаргахгүй байх төлөвлөгөөний нэг байж юун магад "Энэ хийсвэр төсөөлөл юм шүү". 
Материйн ертөнц гэж нэрлэн буй манай оршнолын хэсэг тус бүр өөрийн гэсэн хэмжээ хязгаартай байж эх дэлхийгээс илгээсэн бяцхан төхөөрөмжийг хэмжээнээс хэтэрлээ хэмээн гаргахгүй байх далдын хоригтой тулжээ гэсэн үг.
Манай оршнолын өнцөг булан бүрт маш нарийн нууцууд нуугдаж хүн хэмээх бодгаль түүнийг анзаар ч мэдэхгүйтэй ижил физикийн тогтсон хуулиас гадуур таталцал, гравитацын үл мэдэгдэх хүчин үйлчилж байж болох бусуу.
Нэгэнтээ Хокингийн өгүүлсэнээр бол “...Орчлон Ертөнц бол оньсого, түүний тухай зөвхөн зөнчтөсөөллийг л гаргах боломжтой, үл ойлгогдох, үл шинжлэгдэх зүйл хэмээхүзлийг би хүлээн зөвшөөрдөггүй. Ийн үзэх нь бараг дөрвөн зууны өмнө Галилейэхлүүлж. Ныотон үргэлжлүүлсэн, ертөнцийн бүх хүрээг хамарсан шинжлэхухааны хувьсгалд шударга биш хандаж буй хэрэг гэж би ойлгодог. Энэ хоёр хүн Орчлон Ертөнцийн ядаж зарим хэсэг нь эмх замбараагүй биш. тодорхой, математикийн хуулиудад захирагддаг болохыг харуулсан. Өнгөрсөн хугацаанд бараг бүх салбарт бид Галилей, Ньютон нарын үр дүнг түгээн дэлгэрүүллээ. Одоо бидэнд өдөр тутмын амьдралд маань тохиолддог бүх юмсыг удирдах математикийн хуулиуд байна”.
Өгүүлсэнийг үзвэл нээрээл оньсого таавар. Хорвоогийн төлөв тодорхой цөөнгүй хуулиудад захирагдах тулгуур зарчим дээр явагддаг болох тухай төвөггүй ойлгож болох хэдий ч бидний энэ бөндгөр доторхи мэдлэг хүч чадалын чинээ үнэндээ энэ сүүн замын хүрээнээ өөрсдийн бүтээсэн дуран авайн тулж үзэх чанагшаас хэтийдэхгүй нь бяцхан ч болов батлагдаж буй. Ийнхүү бид үл мэдэгдэх сансарын хүрдэнд тулж ирээд байгаа нь энэ.

Бурханы шашны онолын “Сансарын хүрдэн”-нд арван хоёр гишүүнтээр толилон билэгддэг хэдий ч материйн хүрдэн эргэлтийг бол хэд хэдээр томёолох боломжтойг үгүйсгэх аргагүй.  
Бүх юмс тийм энгийн байдаггүй ба энгийн юмс ч тэр чинээ хялбар байдаггүй байх магадлал хаа нэгтэйгээс гар ч л таараа шүү дээ.
Бид бүхэн үнэндээ сансар хорвоогийн хувьд харьцуулах ч юм биш. Чухам л юу ч биш.
05.18.12









Saturday, May 12, 2012

Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм.

Оригами ертөнцөд 10 жил үзэсгэлэн

Уг үзэсгэлэнд чөлөөт уран бүтээлч С.Болормаагийн 2001 оноос 2012 он хүртэл бүтээсэн “Оригами” буюу цаас нугалах урлагийн 200 гаруй бүтээлүүд дэлгэн тавигдаж байна.
Сундуйн Болормаа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн ба 2001 оноос “Оригами” урлагаар бие даан суралцсан. 2004 онд Япон улсын Гифу хотод зохиогдсон олон улсын мэргэжлийн симфозиумд оролцож байсан ба одоо тэрбээр энэхүү урлагийг бага насны хүүхдүүдэд заан сургаж байна. Үзэсгэлэн 2012.05.10-05.16-ныг дуустал үргэлжилнэ. Нээлт: 2012 оны 5 сарын 10-нд 14:00 цагт Монголын Уран Зургийн Галерейд. Эрхэм таныг хүрэлцэн ирж, цаасан урлалын Оригами үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүндэтгэсэн уран бүтээлч: С.Болормаа 

Оригами үүссэн түүх
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг үндсэн нэрэн доор маш олон төрлийн зүйлийг цаасаар нугалан хийж болох ба дэлхийд хамгийн их түгсэн оригами бол crane origami юм. Энэ нь торогуу хийдэг арга бөгөөд ганц энэ тогорууг маш олон янзаар нугалан хийж болно. Тэр тусмаа энэ тогоруун дүрстэй оригами нь маш олон сони түүхтэй. Тэр олон түүхийн нэгийг нь би бичье. Sadako Sasaki хэмээх нэгэн бяцхан охины талаарх энэ түүх одоог хүртэл хүн төрөлхтөнд сургамж болсоор байна. Түүний энэ түүхээс үндэслэн цаасан шувууг дэлхийд энх тайваны билэг тэмдэг болгон хэрэглэдэг болжээ.1945 оны 8н сарын 6нд АНУ анх удаа японы Хирошима гэдэг хотод атомын бөмбөг хаясан. Тэрнээс хэдхэн хоногийн дараа дахин Нагасакий хотод бөмбөг хаясан бөгөөд албан бус мэдээгээр нийтдээ 250000 хүн газар дээрээ үхэж 100000 хүн шархдан үлдсэн байна. Бусад нь ямар нэгэн хэмжээгээр бэлтгэл гэмтэл түлэгдэл аваад үлдсэн банйа. Эндээс амьд гарсан ихэнхи иргэд дэлхийн 2 дайн дууссаны дараа энэ цацрагт туяаны нөлөөнөөс болоод өвчлөж эхэлсэн байна. Sadako Sasaki охин Хирошимо хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаясанаас хойш 10н жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон байна. Мэдээж энэ өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Өвчинөө мэдсэнээс хойш охин 1000 цаасан шувуу хийхээр шийдсэн бөгөөд Япон үндэстэнгүүд цаасан шувууг эрүүл энх урт амьдарлыг билэгдэн хйидэг байжээ. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа нас барсан байна. Тэр дөнгөж 644н цаасан шувуу хийж амжсан боловч ангийнх нь хүүхдүүд түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан байна. Одоо Хирошимо хотод байдаг Энх Тайваны паркыг Sadako Sasaki охины дурсгалд зориулан барьсан бөгөөд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг тэнд байрлуулсан байдаг ажээ. 

 Хятадын цаасан шувууны талаар мэдээлэл: Цаасан шувуу бол Хятадын эртний нэг чухал нээлт юм. Тэр нь сонирхол,зугаа цэнгэл,ур эрдмээ vзvvлэх, бие чийрэгжvvлэх зэргийг нэгтгэсэн, Хятадын ардын тоглоомын баялаг агуулгыг бvрэн харуулсан байдаг. Хятадын цаасан шувууны наадам нь урт удаан жилийн хєгжлийн тvvхтэй юм. Тvvхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, манай тооллоос ємнєх 400 онд Хятадын нэрт сэтгэгч Мо Зы болон Хятадын нэрт дархан Лу Бань нарын зэрэг хvмvvс бvр хулсаар шувуу хийж, салхины хvчинд агаарт нисгэж байсан гэсэн мэдээ буй бєгєєд тэр нь 3 хоног газардалгvй ниссэн гэлцдэг юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн эртний цаасан шувуу болно. Хожим нь хvмvvс тийм нислэгийн хэрэгслийг торгоор хийх болсон ба нэн хожмын vед гэхэд цаасаар хийх болсноос тvvний нэрийг нь ч "Цаасан шувуу" гэх болсон билээ. Цаасан шувуу нь анх эхэндээ цэргийн багаж хэрэгсэл болж байжээ. Жишээлбэл: Тvvнийг агаарт нисгэж хоёр цэргийн хооронд дахь зайг тогтоох юм уу цэргийн хооронд захидал чимээ уламжлахад зориулан ашиглаж байв. Тан улсын vед цаасан шувуу нь зугаа цэнгээний зvйл болох тийш шилжиж, ардын дунд дэлгэрч эхэлсэн байлаа. Манай тооллын 10-р зууны vеийн Сун улсын vед цаасан шувуу нь нэн єргєн хvрээнд уламжлагдсан бєгєєд дэлхийн олон газарт аажмаар дэлгэрч эхэлсэн ба урьдаар умард Солонгос, Япон, Малайз зэрэг Азийн улс орнуудад уламжлагдан хvрч, дараа нь Европ болон Америк тив зэрэг газруудад уламжлагдсан байв. Хятадын цаасан шувууны тоглоом нь Европ болон Америкийн бvс нутагт нислэгийн аппратын чиглэлээр хєгжсєн бєгєєд хамгийн эцэст нь Wright Brkthers ах дvv хоёр нисгэгчтэй нислэг хийж болох нисэх онгоцыг хамгийн анх амжилтай vйлдэн бvтээсэн байна. Иймээс Америкийн Вашингтоны Сансрын Аялалын Музейн том тэнхимд Хятадын нэг цаасан шувууг єлгєж байдаг бєгєєд тvvний хажууд нь: "Хvн тєрєлхтєний хамгийн анхны нислэгийн аппрат бол Хятадын цаасан шувуу болон пуужин мєн" гэж тэмдэглэсэн байдаг. Олон зуун жилийн хєгжлийн явцыг єнгєрүүлээд, Хятадын цаасан шувуу нь аажмаар єєрийхєє євєрмєц онцлог шинжийг бvрдvvлсэн. Сэдвээс нь vзэхэд голцуу 3 том тєрєлд хуваагддаг байна.Нэг амьтан араатны тєрєлд бvргэд, гарди, эрбээхий, алтан загас, луу, у гун хорхой, хараацай зэрэг байдаг. 2. vлгэр дотог, уран зохиолын юм уу уламжлалт ший жvжгээс ирэлтэй зvйлд Бэчин багш, дагина зэрэг буй. 3. бэлэг сэлтийн загвартай зvйлд дувvvр, цэцгийн сагс, ордны дунлvv зэрэг багтдаг юм. Бvлэг урсгалын хувьд Хятадын цаасан шувууны тєрєл зvйл хамгийн олон байдаг ба Бээжин, Тяньзинь, Сычуань, Шаньдун зэрэг бол цаасан шувууны нэрт газрууд болох ба тэндэхийн цаасан шувуунууд нь бас єєр єєрийнхєє онцлог шинжтэй байдаг. Хятадын цаасан шувуу бол мэргэжлийн технологи болон урлагийн содон бvтээл болох бєгєєд тvvнийг дэлхийн олон газрынхан бvр маш сонирхдог байна. Єнєєгийн байдлаар, Хятадын Шаньдун мужийн Вэйфангийн олон улсын цаасан шувууны наадам нь нэг жилд нэг удаа болдог олон улсын цаасан шувууны єргєн их наадам болон хєгжсєн байна. Жил болгоны 4-р сард дотоод гадаадын цаасан шувууны их олон мэргэжилтэн Шаньдунгийн Вэйфанд хуран цугларч, ур мэргэжлийн асуудлыг судлан хэлэлцдэг юм. Вэйфан нь єнєєгийн дэлхий дээрх цаасан шувууны хамгийн том музейг байгуулаад, эрт эдvгээгийн, дотоод гадаадын цаасан шувууны охь содон бvтээлvvдийг хадгалан vзvvлж байна.
Эх сурвалж: