LASCAUX
Дэлхий дээр маш олон агуйн дурсгал олдсоор байгаа билээ. Энэ талаархи судалгаа шинжилгээ нилээдгүй сонирхолтой баримтыг олж илрүүлж, эртний хүмүүсийн ариун дагшин газар болоод сүсэг бишрэлийн амь өлгий байсаныг таниулж байна. Нэн эртний нууцлаг агуйн нэг томоохон жишээ бол 1940 онд олдсон Францийн Ласка агуй юм. Тус агуйн өвөрмөц дотоод зохион байгуулалтаас гадна түүний гайхамшигт агуйн зургууд, эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийн тусгал зэрэг нь бид бүхний анхааралыг татдаг. Агуйн онцлог болон балар эртний хүмүүсийн зурсан амьтаны зургууд нь хана болон таазан дээр өөрийн чимэглэл өнгө аясаараа гайхалтай мэдээлэл болоод сэтгэгдэл өгч байна.
(Бидний мэдэх 'Бух дүрслэлтэй танхим') Уран зургийн бүхэл бүтэн галерейт агуйн өрөө болсон нь гайхамшигтай. Эртний хүмүүсийн хувьд энэ бүх урлал нь дотоод ертөнцийн оршин тогтнох үзлээс гадна үл итгэх болоод учир зүйн ухааныг ойлгоход чиглэгдсэн байж болзошгүй. Тухайн үеийн хүмүүсийн эдгээр дүрслэлүүд нь халдашгүй ариун нандин итгэл бишрэлээр урлагдсан гэдэг.
Будгийн урлал өнгө нь олон төрлийн өнгөны хослол болох улаан, шар, хүрэн, хар гэх мэт будгийн нийлэмжээр ямар ч хүний сэтгэлийг эрхгүй татдаг байна.
Будгийн урлал өнгө нь олон төрлийн өнгөны хослол болох улаан, шар, хүрэн, хар гэх мэт будгийн нийлэмжээр ямар ч хүний сэтгэлийг эрхгүй татдаг байна.
Ном зүй:
Georges Bataille, Lascaux or the Birth of Art, Lausanne: Skira, 1955.
Georges Bataille, Lascaux or the Birth of Art, Lausanne: Skira, 1955.
06.08.12
No comments:
Post a Comment