Friday, June 8, 2012

Заавал очиж үзэх газар-үүдэв ч нь өвөрмөц чулуун байгууламжтай, өмнө талдаан хаалгатай (10 тохой урт, 4 тохой өндөр) сийлмэл цагираг /спираль/ хээт тэгш дөрвөлжин байгууламж. Түүнчлэн нийлмэл нэгдсэн үүдэвчний тотго маягын чулуун тэгш өнцөгт нүхээр нар эгцлэн тусна.


Newgrange

Newgrange нь МЭ 3,200 оны үед анх байгуулагдсан гайхамшигт байгууламж юм. Орчин үед түүхэн он цагийн уртад эвдэрсэн эвдрэлийг дахин сэргээн зассан байна. Тус байгууламж нь дугариг маягын хэлвэртэй уул маягын чулуун байгууламж юм.  Newgrange  нь 250 тохой гол ч хэмжээтэй, тойрог маягын чулуун байгууламжит түүхийн гайхамшигт дурсгал мөн. Дурсгалын дотоод талыг нь бат бөх бух чулуун байгууламжаар урлан бэхэлжээ. Түүний дотор нь гудам гаргасан байна. Тэр нь 62 тохой урт, 3 тохой өргөн хэмжээтэйгээр бөмбөгөрийн талвайгаас төв танхим дагуу нь 20 тохой өндөр, өвөрмөц өрөө маягын хөндий танхим байгуулсан байдаг. 

Үүдэв ч нь өвөрмөц чулуун байгууламжтай, өмнө тал хаалгатай (10 тохой урт, 4 тохой өндөр) сийлмэл цагираг /спираль/ хээт тэгш дөрвөлжин байгууламжтай. Түүнчлэн нийлмэл нэгдсэн үүдэвчний тотго маягын чулуун тэгш өнцөгт нүхээр нар эгцлэн тусна, өглөөны цэнгэг агаартай хэсэг мөчид түүн рүү нар эгц хурцаар тусгалаа тусгана... Энэ үе нь арван хоёрдугаар сарын 21 ны нар буцах цагын дохиог илтгэнэ.

Өргөн сэлүүхэн танхимын гудамаар нар нэвт гийн нарны зам гаргах нь сэтгэлд нэгл сүрдэм мэдрэмж өгдөг аж. Энэ байгууламжтай адилхан гоёмсог тансаг байгаль дэлхийн үзэгдлыг үзүүлж чаддаг бас нэгэн түүхэн дурсгалт байгууламж бол Абу Симбел болно. Египетийн нутгаас олджээ.

Newgrange-ийн танхим дотор гэрэлтэх нарны тусгалын дүрслэл.
гэрэл зурагт дээврийн хөдий дээрхи гэрлийн үүдэвчээр тусах нарны туяа харагдана.
Гэрэл зурагт дурсгалын гол байгууламж болох Спираль хээт бул чулуут танхим харагдана.

Ном зүй:
Michael J. O'Kelly, Newgrange: Archaeology, Art, and Legend, with contributions by Claire O'Kelly and others, London: Thames and Hudson, 1982.
Martin Brennan, The Stars and the Stones: Ancient Art and Astronomy in Ireland, London: Thames & Hudson, 1983. Sean P. O'Ríordáin and Glyn Daniel, Newgrange and the Bend in the Boyne, London: Thames & Hudson, 1964.
























08.06.12

No comments:

Post a Comment