Sponsered

Monday, March 12, 2012

Hidden history...

Балар эрт үеийн болон өвөг дээдсээс минь уламжлагдан өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түү хэн сэтгэлгээны тэмдэг.
Дэлхийн болон их хаад идеалист гүн ухааны сэтгэмжтэй байсан нь илэрхий болж байгаа бөгөөд түүний дээд эрхэм билэгдэл бол Хасбуу юм.
"Бурханы эцэг Сэтгэл" 
Лигдэн Хутагт Хаан
"Дэлхийг эзлэе гэвэл 
Хүмүүний сэтгэлийг эзэмд"
Чингис Хаан
"Хас чулуунд хальс үгүй 
хайран биед мөнх үгүй
Хатуу төмөрч зэвэрч орхино
Хамгийн эзэнч үхэж халина
Түмэн үйлсэд үзүүр үгүй 
Төрсөн биед мөнх үгүй
төр улс ч ээлжлэн халагдана
Түшмэд, сайдууд минь хичээгтүн"
Чингис хаан
“Алтан бие минь амасу хэмээмээс 
Агуу төр минь алдруузай 
Бүтэн бие минь амасу хэмээмээс 
Бүрэн улс минь самтруузай
Алтан бие минь алжааваас алжаатугай 
Агуу төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай 
Бүрэн улс минь бүү самтартугай” Их Монгол улсын хаан Чингис хаан
Хасбуу болон Хас тэмдэг нь Монголын хаадын сэтгэлгээны соёлын бүтээвэр сонгодог сэтгэлгээний нэгэн гайхамшигт илэрхийлэл гэдэг нь улам улам тодорхой болсоор байгаа өнөө үед юуны өмнө гүн ухааны йч  хобогдолоор нь гарал үүслийг нь тогтоох, ингэхдээ манай гараг дээр Хасбууг хэрхэн нэрлэдгийг хэлзүйн үүднээс мөрдөн шинжлэхээс эхлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Тэгвэл Хасбууг дэлхий дахинаа дараахь хэдэн янзаар голлон нэрлэж иржээ. 
1. Монголоор Хасбуу, Хас 
2. Энэтхэгээр Свастика, Саувастика
3. Түвдээр Юндэн
4. Хятадаар Ван цзы 
5. Японоор Ман жи
6. Оросоор коловорт
7. Германаар Hakenkreuz
8. Англиар Fulfot
9. Ромоор Crux Gammata
10. Грекээр Tetrasklion or Gammadion 
Нар зөв болон нар буруу эргэлттэй хасыг Монголоор Хасбуу тэмдэг, Хас тэмдэг хэмээн нэрлэж Мөнхтэнгэрийн хүч оршин буйг тэмдэглэдэг.
  
Манай мандах замыг таслахыг хүсэгч мангас мэт харгис Хятад эзэрхэгүүдийг илд мэсийн хүчбээр эс хөөвөөс язгуур Монгол улсын жаргах явдал хаврын цасан мэт хайлан хоцрох бишүү.

04.06.12

Thursday, March 1, 2012

Зарим тал дээр Европын Неандертал нь Европчуудын өвөг дээдэс гэдэг ч тэр Өвөг нийтлэг-гэр бүхий Неандерталь нь аль хэдийнээ Европод мөхжээ. Алдуу ташаа мэдээлэл энэ мэт буйч Жинхэнэ ухаант хүмүүн Хомо Сапиенсэ Орчин үед бид бүгдийн өвөг дээдэс түүний үндсэн салаалалтын бариант болсныг судалгаа нотолсон.

Чухамдаа би хүн төрөлхтөны түүх гарбал зүйг Генетик хувьсалын үүднээс судалж байгаад нь маш талархана. Хүмүүс нэг гаралтайг өнгөрөгч зууны судалгаа шинжилгээ баталсан боловч зарим нэг тал дээр дэндүүлсэн нь харамсам. Энэ онол нь Германы хэсэг Арьстны онолыг хөгжүүлэгч төлөөлөгчдын хийсэн үйлдэл байсан учир эдүгээ хүртэл амь бөхтэй баримтлагдсаар л байна.

Саяны нэг нартай өдөр миний нэг /Нүүр найзын/  найз надад Англичууд бол Дугаарт нэг хүмүүс гэж омогдсон санагдах юм. Нийгмийн болоод эдийн засгийн хөгжил дээгүүр байгаад учир гарган хэлэмхийрэх энэ орны  хүн ийн өгүүлэх нь тус онолын байр суурь ямар нэгэн байдалаар арилаагүй байгаа нь илэрхий байна.  Зарим тал дээр Европын Неандертал нь Европчуудын өвөг дээдэс гэдэг ч тэр Өвөг нийтлэг-гэр бүхий Неандерталь нь аль хэдийнээ Европод мөхжээ. Алдуу ташаа мэдээлэл энэ мэт буйч Жинхэнэ ухаант хүмүүн Хомо Сапиенсэ Орчин үед бид бүгдийн өвөг дээдэс  түүний үндсэн салаалалтын бариант болсныг судалгаа нотолсон. Гэвч чухам яагаад Арьстны Цагаан шар хүрэн хар аас улаан хар болтол хувьсан өөрчлөгдсөныг тайлж нягтлаагүй мөртлөө арьсны үзлийн зиндаа гарган тайлбарлах нь харамсамаар. Цааш нь нягтлан судлаад тийн өгүүлэх нь сая учиртай бизээ. Хүн судлалын асуудал үндсэндээ шийдэгдээгүй гэж шуудхан  хэлж болно.
Нэг мод гал болохгүй ганц хүн айл болохгүйтэй агаар нэг ижилээр бидний манай гэж хэлэх үгийн дотно утгыг нэг дэлхий - нэг амь хэмээн сэтгэж ---биесээн хайрлан хамгаалж байцгаая даа---

Saturday, January 21, 2012

Үргэн сагаан байгаль










Нарийхан сагаан байгалаа
Наагуурагань тойрожэгэ болдог сээ.
Наадамтай лэ гансаша амарагыгаа
Научкадаа ерээ гэжэ дуулдадаг сээ.
Үрөгөн сагаан байгалдаа
Үврөөрөнь тойрожэгэ болдог сээ.
Үелсэн гансаша амарагыгаа
Үдэдээ ерээ гэжэ дуулдадаг сээ. 





Манай герой Гармаев

Гармажап Аюрович Гармаев
Манай герой Гармаев
Манал татан сэтирлээд
Манайл төрийн гоёл гээшэнь.
Магтаалтайхан ородентой
Манайл Герой Гармаев
Сэбшээл татан сэтирлээд
Сэльгеэ төрийн гоёл гээшинь.
Сэнтэйл алтан ородентой
Сэрэгэйл герой Гармаев.

Аглаг баян нютагаасаа

Аглаг баян нютагаасаа
Аглаг баян нютагаасаа
Аляа хонгортоо хулжаагүйлби дөө
Армийн гурван жэл араггүйл юм даа.
Абын хүбүүдээ уялга юм даа.
Хангайл баян нютагаасаа
Холшор тэнэгтээ хулжаагүйлби дөө
Кавалерэйнш гурван жэл араггүйл юм даа.
Хүнэйл хүбүүдэй уялга юм даа.


Манай кавалери


Манай кавалери
Уужим Буряад оронойнгоо
Урагылиг ногоон харгыгаар,
Оодортой, оодортой моридойнгоо
Уламынь барин ябанамди.
Угтагты, угтагты нүхэдыгөө,
Улаан Аарима сэрэгүүдээ.

Хабтгай Буряад  оронойнгоо

Хагдалиг ногоон харгыгаар,
Хатартай, хатартай моридойнгоо
Хазаарынь барин ябанамди.
Харагты, харагты нүхэдыгөө,
Кавалер морин сэрэгүүдээ.



Тараагтар машинын тараяанда

Тараагтар машинын тараяанда
Тараагтар машинын тараяанда
Тарганайм табжаргоон дуулданагүй.
Танилсан нүхэрэйнгээ холохондо
Таанарайнайн сонин дуулданагүй.
Колхозой машинын тараяанда
Хорданайм табжаргоон дуулданалгүй.
Хамтын сонин дуулданалгүй.

Friday, January 20, 2012

Бугын эбэр номоороо Булсуу тулгажа тодхое. Тэхын эбэр номоороо Тэбхэн дээрэнь тодхое.

Уухай 
Бугын эбэр номоороо
Булсуу тулгажа тодхое.
Тэхын эбэр номоороо
Тэбхэн дээрэнь тодхое.



Үүрэй сайхын урдахантээ
Үүрэнэйнгээш а сайхын урдахатээ
Үбэhөн дээгүүр а туяардаг лэ
Үелээд а ябахынгаа урдахантээ
Үгэеэш а нэгадээд а байдаг өө
Сараанайнш а гарахынгаа урдахантээ
Саhанайн дээгүүр а туяардаг лэ
Шэнэлээд ябахынгаа урдахантээ
Санаагааш а нэгадээд а байдаг лэ
Наранайш а гарахын урдахантээ
Ногоон дээгүүр а туяардаг лэ
Найдалсаад а ябахынгаа урдахантээ
Номыень сурахал гээд байдаг лэ


Ёхор наадан гоёхон дөө
Тэнгэр өөдөө хархадам
Төмөн мүшэд ялрана
Тэдэ зоноо хархадам
Манай үетэн соёрно
Ай ёо сай даа ай ёо сай
Ай ёо сай даа, гэлсэнэ.
Ямар сэсэг гоёхон бэ?
Ягаан сэсэг гоёхон дөө.
Ямар наадан гоёхон бэ?
Ёхор наадан гоёхон дөө.
 Ай ёо сай даа ай ёо сай
Ай ёо сай даа, гэлсэнэ.



Инаг дуранай дуунууд
Сэльгьеэ лэ сэлэнгын дуулямаханда оо
Сэсэгнь найган шүүдэрлэн дээ.
Шэнэлhэн шэнийгээ илдамаханда оо
Сээжэл зүрэhэм баяртай дөө.
Хавтгай сэлэнгын дуулямаханда оо
Хагдань найган шүүдэрлэн дээ.
Ханилhан шэнийгээ илдамаханда оо
Халуун зүрhэм  баяртай доо.

Арван табанай сарые
Арабан табанай сарые
Альгаарааш халхалжа болхолгүйл  дөө.
Аляалсан бидэнэй сэдьхэлье
Айлаарааш хэлсэжэ болхолгүйл дөө.
Шэнын намарай сарые
Шэгшийгээр халхалжа болхолгүйл дөө.
Шэнэлсэн бидэнэй сэдьхилые
Сэльэнээр хэлсэлжэ болхолгүйл дөө.
Хорин табанай сарые
Хоргоороо халхалжа болхолгүйл дөө.
Хоносон бидэнэй  сэдьхэлые
Холхоозоороо хэлсэжэ болхолгүйл дөө.

Архийн дуунууд 
Добын ногоон гандаал үгэй,
Дошхон бором гарьдаа н үгэй.
Досоо зүрхэм гажараа н үгэй,
Домботойл хараяа асараад үгыт.
Шэлын ногоон гандаал үгэй,
Шэлдэг харам гарьдаа н үгэй,
Шэлтэйл хараяа асараад үгыт.
Талын ногоон гандаал үгэй,
Тарган бором гарьдаа н үгэй.
Табилган зүрэхэм гажараа н үгэй,
Танхатайл хараяа асараад үгыт.

Арахийнь уугаа гэлсэнэлтэ
Арахийнш уугаа гэлсэнэлт
Айрагайнш дээжэ аад арагамгүй.
Аляахан  ябаа гэлсэнэлтэ
Анханайнш гурим аад арагамгүйл.
Тамхийнш татаа гэлсэнэлтэ
Таримал набша аад арагамгүйл.
Тангилхан ябаа гэлсэнэлтэ
Таанарайн гурим аад арагамгүйл.

Хөхө лө нуурай хөбөөндөө
Хөхө лө нуурай хөбөөндөө
Хүйтөнхөн хяруундаа хагдарана /ой/
Хөгшөн буурал эжыгээ
Хүйтнэйгөөл түрүүгээр золгоёо /ой/
Цагаан нуурайн хөбөөн дөө
Цасанхан хёруундаа хагдарана /ой/
Сарынгаал шэнээрэ золгогое /и/

Буриад дууны номноос буулгав

Monday, January 16, 2012

Хэдийнээс эцгээрээ овоглодог болов?

З.Лонжид Ph. Doctor
Хэдийнээс эцгээрээ овоглодог болов?
Сүүлийн хоёр жилээс овог удмыг сэргээж  цус ойртохоос сэргийлэх тухай олонтаа ярьж бичих боллоо. Үүнтэй холбогдуулан хоёр зүйлийг уншигчиддаа сонирхуулья.
НЭГ. Барагцаалбал 1926 оныг хүртэл ихэнх хүн овог удмаа сайн мэддэг байсан бололтой нь тэр үеийн хүмүүсийн биеийн байцаалтаас  тодорхой. Гэтэл өнөөдөр овог удмаа мэддэг хүн тун цөөрчээ яагаад ийм болов?
Лавлан үзвэл, 1925 оны зун Намын Төв Хорооны зохион байгуулах зөвлөлийн хурлаар “улсын бүх хүнийг данс бүртгэлтэй болгоё. Тэгэхдээ эцгээр нь овоглож байвал ямар вэ?” гэсэн намын Х үүрийн гишүүн Доржийн саналыг хэлэлцээд  уг асуудалыг нягтлан боловсруулах тусгай комиссоос оруулсан хувилбарыг авч ярилцаад “зүйтэй болсон байна, цаашид дагаж шийтгүүлье” гэж шийдвэрлэжээ. Харамсалтай нь, тэрхүү комиссоос оруулсан төслийг бид олж үзсэнгүй. Бодвол, Дорж мэйрэнгийн саналыг зөвшөөрөөгүй бололтой. Яагаад гэвэл, түүнээс яг хоёр жилийн дараа буюу 1927 оны зургаа, долдугаар сард Богдхан уулын аймгийн яамнаас мэдүүлсэн бичигт “хүн амийн бүртгэл дансанд насанд хүрээгүй хөвгүүдийн лам нарыг ялгаварлан бичих, бас бусдад үрчлэгдсэн ардыг... одоо буй өрхийн тэргүүлэгчдийн овгоор нэрийдэх. 

Аливаа хүмүүсийн овгийг үе үеийн эцгийн нэрээр нэрлэж явах, жич бутач хүүхдэд өөр нэрийдвээс зохих овоггүй ахул эхийн нэрээр овог нэрийдэх болгон тогтоож нийтээр журамлан дагаж явуулбаас зохих боловуу?” хэмээснийг Намын төв хорооны тэргүүлэгчид, Засгийн газрын гишүүдийн тус тусын хурлаар хэлэцээд “Аливаа хүмүүсийн овгийг үе үеийн эцгийн нэрээр нэрийдэх явдлыг хэрэгсэхгүй болгож, одоогийн хэрэглэн буй овгуудыг хэвээр улируулан явуулах...учрыг гишүүн Амар нарт хойш явуулан шийтгүүлэхээр тогтов” гэжээ. Үүнээс үзэхүл, Монголчууд олон үеийн туршид овгоо хэрэглэсээр ирсэн уламжлалаа орхиж болохгүйг нам, төрийн удирдагчид зөвөөр ухаарч ийм шийдвэр гаргасан байжээ.
Гэтэл түүнээс хойш, барагцаалбал 1920 оноос эхлээд хүмүүс овгоо хэрэгсэхгүй, эцэг буюу эхийн нэрээр, эсвэл бутач гэж овоглох болжээ. Чухам хаанахын ямар шийдвэрээр овгоо үл хэрэгсэх болсныг хэдэн жил эрсэн боловч олж тогтоож чадсангүй.
ХОЁР. Тавдугаар далай лам агваанлувсанжамц (1617-1682)-ын номлосон “Залуусны хурим” хэмээх түүхэнд “ер хүмүүн өөрийн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн сармагчинд адил. Өөрийн овгоо эс мэдвээс оюугаар хийсэн луун адил” хэмээн сургасныг “Эртнээс Монголын хаадын үндэсний тх үар тууж оршвой” зохиолд эшлэн авсан байдаг бөгөөд түүнээс “ойд төөрсөн сармагчин” гэж ташааран уншсанаас болж овог түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэх яриа түгсэн бололтой.
Эргэцүүлэн бодохуйд, сармагчин бол гэрийн амьтан бус тийм болохоор ойд төөрдөг боловуу? Хувьд мэдэх юм алга. “ Сармагчин” хэмээх үгийг ч нэлээд хожим үеээс хэрэглэх болсон гэж боддог. Эртний ном сударт “бич” хэмээн нэрлэсэн нь л элбэг тааралддаг. Бас нэгэн зүйл бол худам Монголоор бичсэн “төөрсөн” “төхөөрсөн” хэмээх хоёр үгийг ялган уншихад бас ч хялбаргүй ажээ. Далай лам Агваанлувсанжамц уг язгуураа мэдэхгүй хүнийг саравчтай, овгоо эс мэдэгчийг оюу эрдэнээр сийлсэн луутай зүйрлэснийг нэгэн үед (магадгүй сүүлийн 40-өөд жилд) ташаа гаргаж саравч гэхийг сармагчин хэмээн уншсан бололтой.
Түүхч З.Лонжид  “Ардын эрх” 1991-06-15 № 94 (166).  

Monday, January 9, 2012

Бид төрж өссөн нутаг усандаа эзэн учир юу хийхээ идэвхи санаачлагтай төлөвлөн бүтээж цогцлоовол сая нэг хөгжилд хүрэх бусуу.

Бид залхуу юу?
Гараа хумхин суухад юу нь буруу байх вэ дээ. Монголчууд өнө эртний баатарлаг ард түмэн шүү дээ. Тэднийг залхуу гэж хэлж үл болно. Бид эзэнт гүрэн байгуулж дорно зүгийн соёлыг өрнийн соёлтой учруулж дэлхийчлэл хэмээх эдүгээ цагийн лут онолын эхийг тавьсан юм бишүү. Гэхдээ но байна, сэжүүрч байна. Нэг өнцөгөөс нь харвал хуучин социалист их бүтээн байгуулалтын үе нь Монголчуудыг нэг дор амиар нэгэн зүгт чиглүүлэх бодлогын дор төвлөрүүлж их бүтээн байгуулалтын хөгжил рүү замнуулсан байдаг. Харин тэр үед бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанараа илэрхийлж эхэлсэн юм юм шиг. Гэхдээ та эмзэглэх хэрэггүй шүү энэ бол баримттай жишээ юм шүү.
Файл:Mongol Empire map.gif
Тухайн үеийн түүхийн баримт болох Юмжаагийн Цэдэнбалын зохиолын түүвэр энэ сэдэвтэй ерөнхийдөө холбоотой хэд хэдэн жишээг хэлэх өгүүлэх шиг Үүнд : 1941 оны долдугаар сард тэрбээр монголчуудын дотор идэвхгүй, мэриймжгүй ажиллах хандлага байсаар байгааг тэмдэглэж, 1944 оны арван хоёрдугаар сард намын байгууллагуудын идэвхгүй ажиллаж байгааг шүүмжилсэн байна. 1954 онд тэрбээр “ Идэвхгүй байдал, хуучныг баримтлах үзэлтэй тэмцэх нь манай намын үндсэн зорилт” гэж тэмдэглэсэн байна. 1959 оны гуравдугаар сард “Машин техник, тоног төхөөрөмжид хайр гамгүй хандаж байгааг”-г зааж, ЗСБНХУ-д сургууль хийсэн олон мэргэжилтэн өөрийн сурсан мэдсэнээ ажилдаа хэрэглэхгүй байгааг дурдсан байна. Сар хэрийн дараагаар тэрээр тийм боловсон хүчнүүдийн ажил дэндүү олон солиж байгааг буруушаасан байна.
Юмжаагийн Цэдэнбалын хөшөө
1959 оны арван хоёрдугаар сард Цэдэнбал тэмдэглэхдээ нэгдлийн захиргаанд маш олон хүн ажиллаж, маш их мөнгө зарж байна. Намын гишүүд захиргааны ажил дээр элгээ тэврэн сууж байна хэмээн бичжээ. Зарим баг хамт олны ажилд ихэд дурамжхан хандаж өөрийн үүрэгт ажилдаан нухацгүй байх зэрэг нь зарим нэгэн үйл хэрэгээр илэрсэн байдаг. Нэгдлийн авто техник, болон бусад барилгад ашиглаж байгаа хүнд, хөнгөн  даацийн машинд хайнга назгай хандаж цагаас нь өмнө эвдэж байна гэсэн байдаг. Зарим тохиолдолд машиныг задлан тоног төхөөрөмжийг авч одсон зэрэг ноцтой зүйлийг дурдууштай. Харин залхууралын гол буруутан нь Бурханы шашинтай холбон үзэж байсан ба олон зуун жилийн турш бурханы сургаалаар хүмүүжсэн нүүдэлчин сэтгэхүйн энэ онцлог нь социалист бүтээн байгуулалтад маш сөргөөр нөлөөлж буйг бас дурдмаар гэж 1941 онд Цэдэнбал өөрийн тэмдэглэлдээн бичиж гол гол үүрэг бүхий удирдлагуудыг зэмлэн буруутгаж энэ талаар идэвхтэй суртал ухуулаг хийх талаар цөөнгүй үйл ажиллагаа явуулах бодлог хийхийг тушаасан байдаг. Харин нэрт монголч эрдэмтэн Владимирцов Чингис хааны намтар хэмээх нэгэн бүтээлдээ монголчуудын энэ назгай байдалыг бурханы шашны үйл ажиллагаатай хамаатай гэж нэгээхэнч буруутгаагүй бөгөөд “Дундад азийн нүүдэлчдийн бусдаас ялгарах онцгой шинж нь хэвшиж тогтсон байнгын хөдөлмөр гэж мэддэггүй, нүүдэлчин амьдрал ахуйн  нөлөөгөөр үүсч тогтсон шинж чанар, аминдаа арчаагүй залхуу хойрго байдал билээ” гэжээ. Тухайн үеийн орос, монголын сэхээтэн сургагчид коммунист бодлогын үүднээс зохион байгуулсан олон үйл хэрэгтээ монголчуудыг ямар нэгэн ажилд уриалан оруулах гэвэл тэд хэзээч бүрэн гүйцэд хийх сонирхолгүй ба товчхондоо маш дургүй байдалаар хийж гүйцэтгэдэг гэж онцлон тэмдэглэж байхыг сонсход бэрх.
 “Хатуу сахилга бат, дүрэм журам, хүнд хүчир, нэгэн хэвийн ажилд тэднийг ямар нэгэн баатарлаг аргаар уриалан дуудсан ч хийхгүй байх нь их” гэжээ. Уул нь монголчууд маш их ухаантай ба хэлсэн бүхэнд нь ёгт далд гүн агуулагтай, өргөн цар хүрээтэй сэтгэдэг хүмүүс хэмээн бид өөрсдийгөө магтаж, магтуулж байдаг. Харин болсон явдалд  бидний хийсэн бүтээсэн бүхнийг өнгөрсөн зууны соён гэгээрүүлэгч болон албан бус гадны хүний нүдээр илээр ямаршуу сэтгэл оюуны шинжтэй вэ гэдэг нь харагдаж нүүдэлчдийн назгай занг зөвтгөх гэсэн бодлого зарим зүйл дээр түлхүү анзаарагдаж эхэлсэн байгаа юм. Бид ийм назгай налгар зангаасаа салах хэрэгтэйг орчин үеийн үсрэнгүй хөгжилтэй олон орны жишээ баталж байна. Чухамхүү өнгөрөгч зуунд Монголд ажиллаж байсан нэгэн эрхэмийн өгүүлснээр “Монголчууд дэндүү залхуу, монголчуудын гарыг харвал та энд юу ч хийлгэж чадахгүй. ...Бид энд ихэвчлэн хятад ажилчидтай хамт бүх юмыг хийж байна. Эргэн тойрноо ажиглаад үзэлдээ... энд монгол ажилчидыг та цөөхөн харна хэмээн өгүүлжээ”. Энэ  бодит жишээ нь бидний ажилд дургүй хойрго хандаж байх шинжийг давхар өгүүлж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын үед ч тэр энэ цагийн босго дээр ч тэр нэгл зүйлийг хэлэх гээд байгааг эрх биш та ойлгоорой. 
Орчин үед бид Барилга барих, суваг шуудуу малтах, гүүр, засмал зам барих ажилд хэт хойрго бүрхэг хандаж байгаа учир эдгээр ажилуудыг аанайл хятад хүмүүст таарсан ажил хэмээн үзсэн мэт хятадуудыг өргөнөөр нааш урин хэсэг хугацаанд ажиллуулж байгаа нь нэн харамсалтай билээ.  Бид бас хэтэрхий бардам бие даасан санаа бодолтойнхоо улмаас бохир заваанаас хүнд хүчир биеийн ажилд нилээдгүй түдгэлзэх хандлагтай байдаг нь зөвт бус хандлага.  Хятад хүмүүсийг нааш уриалан дуудсаны болзол нь ажиллах талбар, таатай орчин өгч тэднийг тэжээгээд.  Бүр цаашлан эх орноо алдах дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй. Бид төрж өссөн нутаг усандаа эзэн учир юу хийхээ идэвхи санаачлагтай төлөвлөн бүтээж цогцлоовол сая нэг хөгжилд хүрэх бусуу.
 01.09.12