Monday, January 9, 2012

Бид төрж өссөн нутаг усандаа эзэн учир юу хийхээ идэвхи санаачлагтай төлөвлөн бүтээж цогцлоовол сая нэг хөгжилд хүрэх бусуу.

Бид залхуу юу?
Гараа хумхин суухад юу нь буруу байх вэ дээ. Монголчууд өнө эртний баатарлаг ард түмэн шүү дээ. Тэднийг залхуу гэж хэлж үл болно. Бид эзэнт гүрэн байгуулж дорно зүгийн соёлыг өрнийн соёлтой учруулж дэлхийчлэл хэмээх эдүгээ цагийн лут онолын эхийг тавьсан юм бишүү. Гэхдээ но байна, сэжүүрч байна. Нэг өнцөгөөс нь харвал хуучин социалист их бүтээн байгуулалтын үе нь Монголчуудыг нэг дор амиар нэгэн зүгт чиглүүлэх бодлогын дор төвлөрүүлж их бүтээн байгуулалтын хөгжил рүү замнуулсан байдаг. Харин тэр үед бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанараа илэрхийлж эхэлсэн юм юм шиг. Гэхдээ та эмзэглэх хэрэггүй шүү энэ бол баримттай жишээ юм шүү.
Файл:Mongol Empire map.gif
Тухайн үеийн түүхийн баримт болох Юмжаагийн Цэдэнбалын зохиолын түүвэр энэ сэдэвтэй ерөнхийдөө холбоотой хэд хэдэн жишээг хэлэх өгүүлэх шиг Үүнд : 1941 оны долдугаар сард тэрбээр монголчуудын дотор идэвхгүй, мэриймжгүй ажиллах хандлага байсаар байгааг тэмдэглэж, 1944 оны арван хоёрдугаар сард намын байгууллагуудын идэвхгүй ажиллаж байгааг шүүмжилсэн байна. 1954 онд тэрбээр “ Идэвхгүй байдал, хуучныг баримтлах үзэлтэй тэмцэх нь манай намын үндсэн зорилт” гэж тэмдэглэсэн байна. 1959 оны гуравдугаар сард “Машин техник, тоног төхөөрөмжид хайр гамгүй хандаж байгааг”-г зааж, ЗСБНХУ-д сургууль хийсэн олон мэргэжилтэн өөрийн сурсан мэдсэнээ ажилдаа хэрэглэхгүй байгааг дурдсан байна. Сар хэрийн дараагаар тэрээр тийм боловсон хүчнүүдийн ажил дэндүү олон солиж байгааг буруушаасан байна.
Юмжаагийн Цэдэнбалын хөшөө
1959 оны арван хоёрдугаар сард Цэдэнбал тэмдэглэхдээ нэгдлийн захиргаанд маш олон хүн ажиллаж, маш их мөнгө зарж байна. Намын гишүүд захиргааны ажил дээр элгээ тэврэн сууж байна хэмээн бичжээ. Зарим баг хамт олны ажилд ихэд дурамжхан хандаж өөрийн үүрэгт ажилдаан нухацгүй байх зэрэг нь зарим нэгэн үйл хэрэгээр илэрсэн байдаг. Нэгдлийн авто техник, болон бусад барилгад ашиглаж байгаа хүнд, хөнгөн  даацийн машинд хайнга назгай хандаж цагаас нь өмнө эвдэж байна гэсэн байдаг. Зарим тохиолдолд машиныг задлан тоног төхөөрөмжийг авч одсон зэрэг ноцтой зүйлийг дурдууштай. Харин залхууралын гол буруутан нь Бурханы шашинтай холбон үзэж байсан ба олон зуун жилийн турш бурханы сургаалаар хүмүүжсэн нүүдэлчин сэтгэхүйн энэ онцлог нь социалист бүтээн байгуулалтад маш сөргөөр нөлөөлж буйг бас дурдмаар гэж 1941 онд Цэдэнбал өөрийн тэмдэглэлдээн бичиж гол гол үүрэг бүхий удирдлагуудыг зэмлэн буруутгаж энэ талаар идэвхтэй суртал ухуулаг хийх талаар цөөнгүй үйл ажиллагаа явуулах бодлог хийхийг тушаасан байдаг. Харин нэрт монголч эрдэмтэн Владимирцов Чингис хааны намтар хэмээх нэгэн бүтээлдээ монголчуудын энэ назгай байдалыг бурханы шашны үйл ажиллагаатай хамаатай гэж нэгээхэнч буруутгаагүй бөгөөд “Дундад азийн нүүдэлчдийн бусдаас ялгарах онцгой шинж нь хэвшиж тогтсон байнгын хөдөлмөр гэж мэддэггүй, нүүдэлчин амьдрал ахуйн  нөлөөгөөр үүсч тогтсон шинж чанар, аминдаа арчаагүй залхуу хойрго байдал билээ” гэжээ. Тухайн үеийн орос, монголын сэхээтэн сургагчид коммунист бодлогын үүднээс зохион байгуулсан олон үйл хэрэгтээ монголчуудыг ямар нэгэн ажилд уриалан оруулах гэвэл тэд хэзээч бүрэн гүйцэд хийх сонирхолгүй ба товчхондоо маш дургүй байдалаар хийж гүйцэтгэдэг гэж онцлон тэмдэглэж байхыг сонсход бэрх.
 “Хатуу сахилга бат, дүрэм журам, хүнд хүчир, нэгэн хэвийн ажилд тэднийг ямар нэгэн баатарлаг аргаар уриалан дуудсан ч хийхгүй байх нь их” гэжээ. Уул нь монголчууд маш их ухаантай ба хэлсэн бүхэнд нь ёгт далд гүн агуулагтай, өргөн цар хүрээтэй сэтгэдэг хүмүүс хэмээн бид өөрсдийгөө магтаж, магтуулж байдаг. Харин болсон явдалд  бидний хийсэн бүтээсэн бүхнийг өнгөрсөн зууны соён гэгээрүүлэгч болон албан бус гадны хүний нүдээр илээр ямаршуу сэтгэл оюуны шинжтэй вэ гэдэг нь харагдаж нүүдэлчдийн назгай занг зөвтгөх гэсэн бодлого зарим зүйл дээр түлхүү анзаарагдаж эхэлсэн байгаа юм. Бид ийм назгай налгар зангаасаа салах хэрэгтэйг орчин үеийн үсрэнгүй хөгжилтэй олон орны жишээ баталж байна. Чухамхүү өнгөрөгч зуунд Монголд ажиллаж байсан нэгэн эрхэмийн өгүүлснээр “Монголчууд дэндүү залхуу, монголчуудын гарыг харвал та энд юу ч хийлгэж чадахгүй. ...Бид энд ихэвчлэн хятад ажилчидтай хамт бүх юмыг хийж байна. Эргэн тойрноо ажиглаад үзэлдээ... энд монгол ажилчидыг та цөөхөн харна хэмээн өгүүлжээ”. Энэ  бодит жишээ нь бидний ажилд дургүй хойрго хандаж байх шинжийг давхар өгүүлж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын үед ч тэр энэ цагийн босго дээр ч тэр нэгл зүйлийг хэлэх гээд байгааг эрх биш та ойлгоорой. 
Орчин үед бид Барилга барих, суваг шуудуу малтах, гүүр, засмал зам барих ажилд хэт хойрго бүрхэг хандаж байгаа учир эдгээр ажилуудыг аанайл хятад хүмүүст таарсан ажил хэмээн үзсэн мэт хятадуудыг өргөнөөр нааш урин хэсэг хугацаанд ажиллуулж байгаа нь нэн харамсалтай билээ.  Бид бас хэтэрхий бардам бие даасан санаа бодолтойнхоо улмаас бохир заваанаас хүнд хүчир биеийн ажилд нилээдгүй түдгэлзэх хандлагтай байдаг нь зөвт бус хандлага.  Хятад хүмүүсийг нааш уриалан дуудсаны болзол нь ажиллах талбар, таатай орчин өгч тэднийг тэжээгээд.  Бүр цаашлан эх орноо алдах дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй. Бид төрж өссөн нутаг усандаа эзэн учир юу хийхээ идэвхи санаачлагтай төлөвлөн бүтээж цогцлоовол сая нэг хөгжилд хүрэх бусуу.
 01.09.12



1 comment: