Sponsered

Friday, July 24, 2015

Насагийн сансар судлал /NASA/ өчигдөр буюу 2015оны 07-р сарын 23-ны өдөр зах хязгааргүй сансарын түнэр харанхуй дунд манай гарагтай тун ижил гараг оршин тогтнож байгааг мэдээллээ.


Насагийн сансар судлал /NASA/ өчигдөр буюу 2015оны 07-р сарын 23-ны өдөр зах хязгааргүй сансарын түнэр харанхуй дунд манай гарагтай тун ижил гараг оршин тогтнож байгааг мэдээллээ.

Энэхүү мэдээллээр манай эх дэлхий энэ ертөнцөд цор ганц амьдрал цэцэглэж буй материйн болоод биологийн цогц систем биш гэдгийг баталж байна. Кеплер - 452в нь дэлхийгээс том, жилд 385 хоногтой. Ойролцоогоор 6 тэрбум жилийн настай. Гарагийн ерөнхий температур нь дэлхийтэй ойролцоо гэжээ.



http://www.dailystar.co.uk/…/NASA-discovers-planet-Kepler-4…
http://www.paranormics.com/earth-2-0-found-we-are-not-alon…/

Wednesday, July 8, 2015

"Сүүлийн хоёр өдөр би нутгийн хэдэн нүүдэлчидтэй таарсан. Тэд намайг тэмээн дээр сундалж ойролцоох Алжер улсын цэргийн хотхонд хүргэснээр тэндээс эмнэлэгийн бараа харж билээ".


ЗОРИГТ ЭРИЙН ТҮҮХ
Мауро Проспери, 39 настай Италийн сэргийлэгч эр. 1994 оны Мороккод болсон элсэн цөлийн марафон уралдааны тамирчингаар оролцож байв. Тэрээр амьдралдаа том сорилт хийж Сахарын аагим цөлд ойролцоогоор 300 км замыг явган алхаж биеийн жингээсээ 18 кг хаяж дээрээс нь төөрч будилсаар амьдралынхаа 9 өдрийг үхлийн цөлд өнгөрүүлжээ. Ядарч туйлдахын зэрэгцээ ангаж цангахын бэрхийг үзэв. Аз гийж цөлийн нүд хүрэх газраас жижигхэн Лалын тахилын байгууламж олж харсан байна. Нохой гаслам /гангинам/ халуунд цөхөрсөн эр ариун газрын хаалгаар орж халуун нарнаас нуугдсан сарьсан багваахайн тийш сарвайн гарт баригдсан багваахайн мөч сарвууг тасчин цусыг ууж, махыг нь идэв.
"Сүүлийн хоёр өдөр би нутгийн хэдэн нүүдэлчидтэй таарсан. Тэд намайг тэмээн дээр сундалж ойролцоох Алжер улсын цэргийн хотхонд хүргэснээр тэндээс эмнэлэгийн бараа харж билээ".

Mauro Prosperi, a 39 year old Italian policeman took part in the 1994 Marathon des Sables (Marathon of the Sands) in Morocco.


A Major Sandstorm
But partway through the six day, 145 mile (233 km) event, a sandstorm caused him to lose his way.
He ended up disoriented, after which he ran and walked about three hundred kilometres in the wrong direction. Mauro had a compass but no reference points and it took a while before he realized that he had strayed off the route. "I wasn’t panicked, I just despaired. Fear, the type that doesn’t paralyze you is important. It forces you to think and concentrate". "I stopped and turned my back to the wind, then covered my face with a special sandstorm scarf and glasses. I eventually found a log to block the wind, but I needed to keep moving a bit to keep from getting buried. The storm lasted eight hours, and when the winds died down, I didn’t know I was lost".

Monday, June 8, 2015

Очиж үзэх ёстой газруудын нэгдээ.



Очиж үзэх ёстой газруудын нэгдээ. Дэлхий дээр ер бусын газрууд маш их. Үүний нэг бол баруун өмнөд Энэтхэгийн Малдьвын цогц арлуудын нэгэн үзэсгэлэнт арал болох Ваадно юм. Тус арлын хөвөөнд хуйлран гэрэлтэх гайхамшигт амьтдыг үдшийн цагт үзэж болно. Зураг дээр тус амьтны гэрлийн үзэгдэл бий болгож буйг харуулжээ. 
(Phytoplankton –Далайн гэрэлтдэг бичил биетэн)

06.08.15

---Месопотами---"Дунд болон гол" нэрнээс гарвалтай Аугаа их хот улсуудын суу алдар хүн төрөлхтөний түүхийн сан хөмрөгт тодоос тод үлдсэн мөртлөө тэдний гарал үүсэл хийгээд баялаг үгийн сан бүхий домог үлгэрүүд эдүгээ судлаачдын сонирхолыг эрхгүй татсаар байна. Ур болон бусад томоохон хот улсуудыг багтаасан Месопотамын өмнөд хэсгийг Сүмэр буюу Шумер гэж нэрлэж байжээ.



---Месопотами---"Дунд болон гол" нэрнээс гарвалтай Аугаа их хот улсуудын суу алдар хүн төрөлхтөний түүхийн сан хөмрөгт тодоос тод үлдсэн мөртлөө тэдний гарал үүсэл хийгээд баялаг үгийн сан бүхий домог үлгэрүүд эдүгээ судлаачдын сонирхолыг эрхгүй татсаар байна. Ур болон бусад томоохон хот улсуудыг багтаасан Месопотамын өмнөд хэсгийг Сүмэр буюу Шумер гэж нэрлэж байжээ. Төв хэсгийг Аккад хэмээн нэрлэж байснаа хожим Вавилон хот хүчирхэг болсны улмаас Вавилониа гэх болов. Тигрийн дагуух умард хэсэг нь Ассир буюу Асшурын нутагт хамаарч байв. Алдарт Сеннахерибын ач хүү, Есархандоны хүү, Ассирын хаан /МЭӨ 668-626/-ны үед аливаа зүйлийг танин мэдэхийн тулд элдэв зүйлсыг цуглуулан судалж тодорхой хэмжээны өв, цуглуулга бүрдүүлж байв. Түүний цуглуулга орчин үеийн судлаачдын хувьд нандин ховор цуглуулга болж үлджээ. Ойролцоогоор 22,000 гаруй дүрс бичиг бүхий чулуун хавтангууд дотор Их усан үерийн болоод Ертөнцийн үүслийн талаархи цөөнгүй утга зохиолын өв сан бий. Орчин үед Унгар судлаачид болон түүх сонирхогчид Нимродыг Ассир хотын үндэслэгч их хаан хэмээн үздэг бөгөөд Нимрод хаан нь Урал Алтай хэлний бүлд хамаарах хүн гэж үзэж байна.


08.06.15

Saturday, May 2, 2015

Аurora-Туйлын туяа


Туйлын туяа хэмээх ойлголтыг эрт үед овог аймгууд амь үрэгдсэн дайчин нөхөд хийгээд өвөг дээдсийн ариун сүнсны амар амгалангийн илэрхийлэл хэмээн тайлбарладаг байв. Харин Эрдэмтэд тус үзэгдлийг Аurora Boraelis, Aurora Australis хэмээн нэрлэж ирсэн ба Антарктид, Арктик хэмээх 2 газар ажиглагддаг болохоор хоёр нэрээр нэрлэж байв. Мөнх хөх тэнгэрийн нар туйлуудаас ихээхэн хол манддаг учир туйлын туяаны үзэгдэл үүсэх нөхцөл шалтгаан болсон аж. Өнгөрөгч 20-р зуунд тус үзэгдлийн талаар нарийн судалгааг хийж эхэлсэн агаад өмнөх үеийн судлаачдын таамаглалыг баталж эхэлжээ. Агаар мандлын дээд өрхөд 60-1000 км өндөрт туйлын туяарал явагддаг болох нь батлагдсан. Учир нь нарнаас ирж буй эрчим хүч бүхий цэнэг нарны шуурга үүсэх нөхцөл аж. Гарагийн агаар мандлын сийрэг хэсгүүдтэй нарны туяаны урсгал мөргөлдөн гэрэл үүсгэдэг бөгөөд зөвхөн умард болон өмнөд туйлд л туйлын туяа үзэгдээд байдаг нь цэнэгт хэсгүүдийн урсгалуудыг туйлууд руу түлхэж байдагт учир байгаа юм. Туйлын туяарал нь өвлийн улиралд үүсдэг. Би хүүхэд байхдаа намар оройхон энэ үзэгдлийг анх харсан юм. Тэр үе яг хэдэн он байсныг санахгүй байгаа хэдийч ойролцоогоор 1990-ээд оны дунд үе байсан. Тухайн үед нагац ааваас асуухад туйлын туяа гэж хэлж байсан билээ.

05.02.15
Линкүүд дээр дарж Туйлын туяаны үзэгдэлийг үзээрэй.

VAMPIRE WORLD and Natural evolve...


Амьдралын төлөөх тэмцэл гагц адгуус амьтанд үйлчилдэг хууль биш. Харин сэтгэл оюуны төрхтэй хүмүүн төрөлхтөнд адил тэгш жамаар үйлчилдэг бөгөөд түүнд хэрхэн тэмцэж ялан дийлдэгтэй бус харин амархан дасан зохицож цаашлаад ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДДАГ нэгэн байх нь гол хүчин зүйл аж. Орчин үеийн сэтгэл зүйчдын судалгаанд дэлхийн хүн амын дийлэнхи нь буюу 100-ны 80 % нь бусдын эрчим хүчийг сорогч байна гэсэн тооцоо гаргаж иржээ. Эрт цагийн шударга баатарлаг дайчин хүчин зүйлсийн үнэлэмж буурч харин тэдгээр домгийн үлгэрлэл эсрэгээрээ хөрвөж бусдын эд хөрөнгө сайн сайхан зүйлсээс хумслах зүйлс энгүй агаад тоо томшгүй тоологдох болж. Бүх учир нь хүн амын хэт өсөлтийн үр дагавар гэх агаад бүх ертөнцийн амьдралын тэмцлийн хөдөлгөгч хүчний нэгэн өнцгөөс үзвэл бүлэг популяцид хэт олон болсон адгуусны бэлчээр, хоол хүнсний даацгүй болсон талбай - түүн дээрхи өлсөглөн амьтдын хоолны төлөөх ширүүн тэмцлийн үлгэр мэт ажээ. Хэдийвээр хоол хүнсний дутагдал гачигдалд... тулгуурлаж буй ч энэ ойлголт зөвхөн уньверсаль хүний бодолд өөр өөрөөр төрөх учир яг зүйд нийцэх хэрийн үнэнг бичээд байгаа нь юу л бол. Үнэн хэмээн бидний нэрлэдэг тэр зүйл болбоос тус бүр нь Универсаль Хүнд хамаардаг бодит байдлын субъектив, объектив гэсэн хоёр талын хоорондын зохиролт найралд байгаа учир худал хуурмаг гүтгэн доромжлогчдын буруутай үйлдлийг таслан зогсоох, энх тунх шударга амьдралын нөхцөлийг бүрдүүлнэ гэвэл зах харагдахгүй далайн мандал лугаа төсөөлөгдөнө. Үүнийг амьдрал гэхгүй өөр юуг амьдрал гэх билээ. Томас Мороос эхлээд "Коммунист-Утопи"-ын далбааг эгнэгт мандуулахыг хүссэн цөөнгүй онолчдын үзэл бодол яагаад биелэхгүй байгааг хэлээд өгчих хүн байна уу?


05.02.15

Sunday, March 29, 2015

Баби Яга

Орос оронд буй нэн эртний Ведийн мэдлэгийн нэгэн хэлбэр бол Баби Яга юм. Үүнийг Ягизм хэмээн нэрлэдэг. Энэ үзэл Орос болоод Славян ард түмний ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэсэн байдаг. Жишээлбэл бид зам хөндлөн хар муур гүйх аваас их ёрогшоож үздэг. Шар үст Оросын уламжлалт сударт үүнийг ёр бус харин "Амьдралд шингэсэн хар зүгийн энерги болон муу үйлийн үрээс ангижирч биедээ анхааралтай байхыг сануулах дохио" гэж үздэг. Харин бид хаа хамаагүй гудам талбай дээр зам хөндлөн гүйсэн хар муурыг мууг дуудаж байна гэж үздэгээ болих хэрэгтэй юм байна. Нөгөөтэйгүүр Слаянчуудын дунд түгсэн Баби Яги эмгэн шулам бол Баби Ёогч ажгуу. Харин Энэтхэг оронд Бабиг Их Багш гэгээнтэн хэмээн нэрлэдэг нь учиртай. Энэ хүмүүний ертөнцөд орон зай цаг хугацаа хамаарахгүй эртний иргэншлийн сүлбээ эрт эдүгээ үргэлжилсээр л байна.
03.29.15


Friday, March 27, 2015

Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь


Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь

Бурхан Будда Шакьямуни Бодхгая модны дор төгс гэгээрлээр агуу их чөлөөлөлтөд хэрхэн хүрэхийг харуулсан ч, дараа нь өөрийн туулсан Номоо сургааль болгон хайрлаагүй сан бол, энэ хорвоогийн хүмүүс сансрын зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх завшаан хүртэх ямар ч боломжгүй үлдэх байв. Иймээс Буддаг бясалгалын амгаланд оршиж байхад нь Брахма ба Индра тэнгэрүүд дараах хүсэлтийг талбижээ:
Хамгаалан ивээх хамгаалагчгүй болвоос
Хорвоогийн эдгээр сохор бядан явагч амьтад доод орнуудад унах болно. 
Нигүүлслийн эрдэнийн их сан та бясалгалаасаа өндийн босоод
Номын хүрдийг эргүүлж хайрлаач.
Брахма ба Индра нарын энэ гуйлтын дүнд Будда төөрөлдлийн өвчнийг анагаагч Дхармын сургаалиудыг олноор хайрласан билээ. Энэ цагаас одоог хүртэл тоолшгүй төрөлтөнгүүд Буддагийн сургаалийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлсээр сансрын зовлонгоос төгс ангижирсан юм. Үүний ижлээр энэ хорвоод Богд Зонховагаас цацарсан хувилгаан дүрүүд олон байдаг ч, тэд хэрэв Зонховагийн сургаалийг номлохгүй аваас энэ хорвоогийн хүмүүс энэхүү онцгой сургаалийг сонсох, онож хэрэгжүүлэн цэвэр бүтээл үр дүнд хүрэх завшаангүй болно. Иймийн тулд садханы бадгуудыг уншсанаар бид Дхармын хүрдийг эргүүлэх тусгай гуйлт хүсэлт тавьж байдаг юм.


Зүрхэн эрдэнэ.



Буянд даган баясахуй.
Богд Зонхова өөрийн намтартаа Дхармаг өргөн хүрээнд судалж эхлэхдээ Буддагийн бүхий л сургааль нь хувийн зөвлөгөө юм гэдгийг ухаарсан бөгөөд, эцсийн дүндээ Дхармаг өдөр шөнөгүй дадуулж бүтээсээр гүн гүнзгий онож хэрэгжүүлсэн хэмээн айлдсан байдаг. Тэрвээр өөрийн хамаг үйл хэргээ цэвэр Буддадхарма буюу Бурханы ариун номыг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан билээ. Товчдоо Богд Зонхова энэхүү доройтлын цагт Дхармын ёсыг баримтлагсдад даган мөрдөх хамгийн сайн үлгэр дуурайлыг үзүүлсэн юм. Цэвэр Буддадхарма гэж юу болохыг тэрвээр номлон сургаж Дхармаг хэрхэн судалж, дадуулж бүтээх, хэрхэн төгс хэрэгжүүлэн бүтээхийг заасан юм. Үүний эргэцүүлэн бодоод садханы бадгуудыг уншиж байхдаа бид зүрх сэтгэлийн гүнээс баясах болно.

Зүрхэн эрдэнэ.

Monday, March 23, 2015

Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм.

Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм. Сахиус бурханы йога болон хоосон чанар ба агуу их амгалан /дээд цэнгэл баяслын/гийн йогийг үйлддэг байсны дүнд, тэрээр бүдүүн / нягт / болоод нарийн ердийн үзэгдэл хэлбэрүүд ба ердийн үзэл ойлголтоос төгс ангижирсан нэгэн байв. Очир хөлгөнийг дадуулах Богд Зонховагийн аргаас түүний шавь нар, Очир хөлгөний бүтээлийн суурийг хэрхэн тавих, энэ бүтээлдээ хэрхэн дэвшил гаргаж, хэрхэн төгсгөн гүйцээх талаар тодорхой ойлгож байв. Тэд мөн Их Бага хөлгөн ба Очир хөлгөнийг Бурхан Будда хөлгөн судруудад номлосон нь хоорондоо зөрчилгүй бөгөөд, харин ч бүгдийг нь нэг хүн хэрэгжүүлж болох юм байна гэдгийг бас ойлгож мэдэх болно. Нэгтгэн дүгнэвээс, Төвдийн хамаг олон мэргэд дундаас Богд Зонхова нь Их, Бага, Очир хөлгөнийг хэрэгжүүлэх хамгийн хүчтэй үлгэр дуурайлыг харуулсан нэгэн билээ.
03.23.15