Saturday, May 2, 2015

Аurora-Туйлын туяа


Туйлын туяа хэмээх ойлголтыг эрт үед овог аймгууд амь үрэгдсэн дайчин нөхөд хийгээд өвөг дээдсийн ариун сүнсны амар амгалангийн илэрхийлэл хэмээн тайлбарладаг байв. Харин Эрдэмтэд тус үзэгдлийг Аurora Boraelis, Aurora Australis хэмээн нэрлэж ирсэн ба Антарктид, Арктик хэмээх 2 газар ажиглагддаг болохоор хоёр нэрээр нэрлэж байв. Мөнх хөх тэнгэрийн нар туйлуудаас ихээхэн хол манддаг учир туйлын туяаны үзэгдэл үүсэх нөхцөл шалтгаан болсон аж. Өнгөрөгч 20-р зуунд тус үзэгдлийн талаар нарийн судалгааг хийж эхэлсэн агаад өмнөх үеийн судлаачдын таамаглалыг баталж эхэлжээ. Агаар мандлын дээд өрхөд 60-1000 км өндөрт туйлын туяарал явагддаг болох нь батлагдсан. Учир нь нарнаас ирж буй эрчим хүч бүхий цэнэг нарны шуурга үүсэх нөхцөл аж. Гарагийн агаар мандлын сийрэг хэсгүүдтэй нарны туяаны урсгал мөргөлдөн гэрэл үүсгэдэг бөгөөд зөвхөн умард болон өмнөд туйлд л туйлын туяа үзэгдээд байдаг нь цэнэгт хэсгүүдийн урсгалуудыг туйлууд руу түлхэж байдагт учир байгаа юм. Туйлын туяарал нь өвлийн улиралд үүсдэг. Би хүүхэд байхдаа намар оройхон энэ үзэгдлийг анх харсан юм. Тэр үе яг хэдэн он байсныг санахгүй байгаа хэдийч ойролцоогоор 1990-ээд оны дунд үе байсан. Тухайн үед нагац ааваас асуухад туйлын туяа гэж хэлж байсан билээ.

05.02.15
Линкүүд дээр дарж Туйлын туяаны үзэгдэлийг үзээрэй.

No comments:

Post a Comment