Sponsered

Monday, June 8, 2015

Очиж үзэх ёстой газруудын нэгдээ.



Очиж үзэх ёстой газруудын нэгдээ. Дэлхий дээр ер бусын газрууд маш их. Үүний нэг бол баруун өмнөд Энэтхэгийн Малдьвын цогц арлуудын нэгэн үзэсгэлэнт арал болох Ваадно юм. Тус арлын хөвөөнд хуйлран гэрэлтэх гайхамшигт амьтдыг үдшийн цагт үзэж болно. Зураг дээр тус амьтны гэрлийн үзэгдэл бий болгож буйг харуулжээ. 
(Phytoplankton –Далайн гэрэлтдэг бичил биетэн)

06.08.15

---Месопотами---"Дунд болон гол" нэрнээс гарвалтай Аугаа их хот улсуудын суу алдар хүн төрөлхтөний түүхийн сан хөмрөгт тодоос тод үлдсэн мөртлөө тэдний гарал үүсэл хийгээд баялаг үгийн сан бүхий домог үлгэрүүд эдүгээ судлаачдын сонирхолыг эрхгүй татсаар байна. Ур болон бусад томоохон хот улсуудыг багтаасан Месопотамын өмнөд хэсгийг Сүмэр буюу Шумер гэж нэрлэж байжээ.



---Месопотами---"Дунд болон гол" нэрнээс гарвалтай Аугаа их хот улсуудын суу алдар хүн төрөлхтөний түүхийн сан хөмрөгт тодоос тод үлдсэн мөртлөө тэдний гарал үүсэл хийгээд баялаг үгийн сан бүхий домог үлгэрүүд эдүгээ судлаачдын сонирхолыг эрхгүй татсаар байна. Ур болон бусад томоохон хот улсуудыг багтаасан Месопотамын өмнөд хэсгийг Сүмэр буюу Шумер гэж нэрлэж байжээ. Төв хэсгийг Аккад хэмээн нэрлэж байснаа хожим Вавилон хот хүчирхэг болсны улмаас Вавилониа гэх болов. Тигрийн дагуух умард хэсэг нь Ассир буюу Асшурын нутагт хамаарч байв. Алдарт Сеннахерибын ач хүү, Есархандоны хүү, Ассирын хаан /МЭӨ 668-626/-ны үед аливаа зүйлийг танин мэдэхийн тулд элдэв зүйлсыг цуглуулан судалж тодорхой хэмжээны өв, цуглуулга бүрдүүлж байв. Түүний цуглуулга орчин үеийн судлаачдын хувьд нандин ховор цуглуулга болж үлджээ. Ойролцоогоор 22,000 гаруй дүрс бичиг бүхий чулуун хавтангууд дотор Их усан үерийн болоод Ертөнцийн үүслийн талаархи цөөнгүй утга зохиолын өв сан бий. Орчин үед Унгар судлаачид болон түүх сонирхогчид Нимродыг Ассир хотын үндэслэгч их хаан хэмээн үздэг бөгөөд Нимрод хаан нь Урал Алтай хэлний бүлд хамаарах хүн гэж үзэж байна.


08.06.15

Saturday, May 2, 2015

Аurora-Туйлын туяа


Туйлын туяа хэмээх ойлголтыг эрт үед овог аймгууд амь үрэгдсэн дайчин нөхөд хийгээд өвөг дээдсийн ариун сүнсны амар амгалангийн илэрхийлэл хэмээн тайлбарладаг байв. Харин Эрдэмтэд тус үзэгдлийг Аurora Boraelis, Aurora Australis хэмээн нэрлэж ирсэн ба Антарктид, Арктик хэмээх 2 газар ажиглагддаг болохоор хоёр нэрээр нэрлэж байв. Мөнх хөх тэнгэрийн нар туйлуудаас ихээхэн хол манддаг учир туйлын туяаны үзэгдэл үүсэх нөхцөл шалтгаан болсон аж. Өнгөрөгч 20-р зуунд тус үзэгдлийн талаар нарийн судалгааг хийж эхэлсэн агаад өмнөх үеийн судлаачдын таамаглалыг баталж эхэлжээ. Агаар мандлын дээд өрхөд 60-1000 км өндөрт туйлын туяарал явагддаг болох нь батлагдсан. Учир нь нарнаас ирж буй эрчим хүч бүхий цэнэг нарны шуурга үүсэх нөхцөл аж. Гарагийн агаар мандлын сийрэг хэсгүүдтэй нарны туяаны урсгал мөргөлдөн гэрэл үүсгэдэг бөгөөд зөвхөн умард болон өмнөд туйлд л туйлын туяа үзэгдээд байдаг нь цэнэгт хэсгүүдийн урсгалуудыг туйлууд руу түлхэж байдагт учир байгаа юм. Туйлын туяарал нь өвлийн улиралд үүсдэг. Би хүүхэд байхдаа намар оройхон энэ үзэгдлийг анх харсан юм. Тэр үе яг хэдэн он байсныг санахгүй байгаа хэдийч ойролцоогоор 1990-ээд оны дунд үе байсан. Тухайн үед нагац ааваас асуухад туйлын туяа гэж хэлж байсан билээ.

05.02.15
Линкүүд дээр дарж Туйлын туяаны үзэгдэлийг үзээрэй.

VAMPIRE WORLD and Natural evolve...


Амьдралын төлөөх тэмцэл гагц адгуус амьтанд үйлчилдэг хууль биш. Харин сэтгэл оюуны төрхтэй хүмүүн төрөлхтөнд адил тэгш жамаар үйлчилдэг бөгөөд түүнд хэрхэн тэмцэж ялан дийлдэгтэй бус харин амархан дасан зохицож цаашлаад ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДДАГ нэгэн байх нь гол хүчин зүйл аж. Орчин үеийн сэтгэл зүйчдын судалгаанд дэлхийн хүн амын дийлэнхи нь буюу 100-ны 80 % нь бусдын эрчим хүчийг сорогч байна гэсэн тооцоо гаргаж иржээ. Эрт цагийн шударга баатарлаг дайчин хүчин зүйлсийн үнэлэмж буурч харин тэдгээр домгийн үлгэрлэл эсрэгээрээ хөрвөж бусдын эд хөрөнгө сайн сайхан зүйлсээс хумслах зүйлс энгүй агаад тоо томшгүй тоологдох болж. Бүх учир нь хүн амын хэт өсөлтийн үр дагавар гэх агаад бүх ертөнцийн амьдралын тэмцлийн хөдөлгөгч хүчний нэгэн өнцгөөс үзвэл бүлэг популяцид хэт олон болсон адгуусны бэлчээр, хоол хүнсний даацгүй болсон талбай - түүн дээрхи өлсөглөн амьтдын хоолны төлөөх ширүүн тэмцлийн үлгэр мэт ажээ. Хэдийвээр хоол хүнсний дутагдал гачигдалд... тулгуурлаж буй ч энэ ойлголт зөвхөн уньверсаль хүний бодолд өөр өөрөөр төрөх учир яг зүйд нийцэх хэрийн үнэнг бичээд байгаа нь юу л бол. Үнэн хэмээн бидний нэрлэдэг тэр зүйл болбоос тус бүр нь Универсаль Хүнд хамаардаг бодит байдлын субъектив, объектив гэсэн хоёр талын хоорондын зохиролт найралд байгаа учир худал хуурмаг гүтгэн доромжлогчдын буруутай үйлдлийг таслан зогсоох, энх тунх шударга амьдралын нөхцөлийг бүрдүүлнэ гэвэл зах харагдахгүй далайн мандал лугаа төсөөлөгдөнө. Үүнийг амьдрал гэхгүй өөр юуг амьдрал гэх билээ. Томас Мороос эхлээд "Коммунист-Утопи"-ын далбааг эгнэгт мандуулахыг хүссэн цөөнгүй онолчдын үзэл бодол яагаад биелэхгүй байгааг хэлээд өгчих хүн байна уу?


05.02.15

Sunday, March 29, 2015

Баби Яга

Орос оронд буй нэн эртний Ведийн мэдлэгийн нэгэн хэлбэр бол Баби Яга юм. Үүнийг Ягизм хэмээн нэрлэдэг. Энэ үзэл Орос болоод Славян ард түмний ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэсэн байдаг. Жишээлбэл бид зам хөндлөн хар муур гүйх аваас их ёрогшоож үздэг. Шар үст Оросын уламжлалт сударт үүнийг ёр бус харин "Амьдралд шингэсэн хар зүгийн энерги болон муу үйлийн үрээс ангижирч биедээ анхааралтай байхыг сануулах дохио" гэж үздэг. Харин бид хаа хамаагүй гудам талбай дээр зам хөндлөн гүйсэн хар муурыг мууг дуудаж байна гэж үздэгээ болих хэрэгтэй юм байна. Нөгөөтэйгүүр Слаянчуудын дунд түгсэн Баби Яги эмгэн шулам бол Баби Ёогч ажгуу. Харин Энэтхэг оронд Бабиг Их Багш гэгээнтэн хэмээн нэрлэдэг нь учиртай. Энэ хүмүүний ертөнцөд орон зай цаг хугацаа хамаарахгүй эртний иргэншлийн сүлбээ эрт эдүгээ үргэлжилсээр л байна.
03.29.15


Friday, March 27, 2015

Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь


Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь

Бурхан Будда Шакьямуни Бодхгая модны дор төгс гэгээрлээр агуу их чөлөөлөлтөд хэрхэн хүрэхийг харуулсан ч, дараа нь өөрийн туулсан Номоо сургааль болгон хайрлаагүй сан бол, энэ хорвоогийн хүмүүс сансрын зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх завшаан хүртэх ямар ч боломжгүй үлдэх байв. Иймээс Буддаг бясалгалын амгаланд оршиж байхад нь Брахма ба Индра тэнгэрүүд дараах хүсэлтийг талбижээ:
Хамгаалан ивээх хамгаалагчгүй болвоос
Хорвоогийн эдгээр сохор бядан явагч амьтад доод орнуудад унах болно. 
Нигүүлслийн эрдэнийн их сан та бясалгалаасаа өндийн босоод
Номын хүрдийг эргүүлж хайрлаач.
Брахма ба Индра нарын энэ гуйлтын дүнд Будда төөрөлдлийн өвчнийг анагаагч Дхармын сургаалиудыг олноор хайрласан билээ. Энэ цагаас одоог хүртэл тоолшгүй төрөлтөнгүүд Буддагийн сургаалийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлсээр сансрын зовлонгоос төгс ангижирсан юм. Үүний ижлээр энэ хорвоод Богд Зонховагаас цацарсан хувилгаан дүрүүд олон байдаг ч, тэд хэрэв Зонховагийн сургаалийг номлохгүй аваас энэ хорвоогийн хүмүүс энэхүү онцгой сургаалийг сонсох, онож хэрэгжүүлэн цэвэр бүтээл үр дүнд хүрэх завшаангүй болно. Иймийн тулд садханы бадгуудыг уншсанаар бид Дхармын хүрдийг эргүүлэх тусгай гуйлт хүсэлт тавьж байдаг юм.


Зүрхэн эрдэнэ.



Буянд даган баясахуй.
Богд Зонхова өөрийн намтартаа Дхармаг өргөн хүрээнд судалж эхлэхдээ Буддагийн бүхий л сургааль нь хувийн зөвлөгөө юм гэдгийг ухаарсан бөгөөд, эцсийн дүндээ Дхармаг өдөр шөнөгүй дадуулж бүтээсээр гүн гүнзгий онож хэрэгжүүлсэн хэмээн айлдсан байдаг. Тэрвээр өөрийн хамаг үйл хэргээ цэвэр Буддадхарма буюу Бурханы ариун номыг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан билээ. Товчдоо Богд Зонхова энэхүү доройтлын цагт Дхармын ёсыг баримтлагсдад даган мөрдөх хамгийн сайн үлгэр дуурайлыг үзүүлсэн юм. Цэвэр Буддадхарма гэж юу болохыг тэрвээр номлон сургаж Дхармаг хэрхэн судалж, дадуулж бүтээх, хэрхэн төгс хэрэгжүүлэн бүтээхийг заасан юм. Үүний эргэцүүлэн бодоод садханы бадгуудыг уншиж байхдаа бид зүрх сэтгэлийн гүнээс баясах болно.

Зүрхэн эрдэнэ.

Monday, March 23, 2015

Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм.

Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм. Сахиус бурханы йога болон хоосон чанар ба агуу их амгалан /дээд цэнгэл баяслын/гийн йогийг үйлддэг байсны дүнд, тэрээр бүдүүн / нягт / болоод нарийн ердийн үзэгдэл хэлбэрүүд ба ердийн үзэл ойлголтоос төгс ангижирсан нэгэн байв. Очир хөлгөнийг дадуулах Богд Зонховагийн аргаас түүний шавь нар, Очир хөлгөний бүтээлийн суурийг хэрхэн тавих, энэ бүтээлдээ хэрхэн дэвшил гаргаж, хэрхэн төгсгөн гүйцээх талаар тодорхой ойлгож байв. Тэд мөн Их Бага хөлгөн ба Очир хөлгөнийг Бурхан Будда хөлгөн судруудад номлосон нь хоорондоо зөрчилгүй бөгөөд, харин ч бүгдийг нь нэг хүн хэрэгжүүлж болох юм байна гэдгийг бас ойлгож мэдэх болно. Нэгтгэн дүгнэвээс, Төвдийн хамаг олон мэргэд дундаас Богд Зонхова нь Их, Бага, Очир хөлгөнийг хэрэгжүүлэх хамгийн хүчтэй үлгэр дуурайлыг харуулсан нэгэн билээ.
03.23.15

Thursday, March 12, 2015

3D statue of Marshal (general chief commander) Khorloogiin Choibalsan.

My project in 3D and i did in 3D pro with phothoshop CC, this statue will install in Center of Choibalsan city of East Mongolia.The statue is dedicate for Choibalsan and his 120 years anniversary
. In 2015…
03.12.15

Tuesday, March 10, 2015

Агуa Александр хаан ер бусын авьяаслаг удирдагч байсан бөгөөд түүний эзэмшилд багтах газар зүйн тодорхой бүсчлэлд хамаарах ёстой эртний улсуудыг алхам тутамдаа буулгаж байжээ.


Александр хаан ба Монголчуудын
 ертөнцийг үзэх үзэл хэмээх бүлэг. 

АГУA ИХ АЛЕКСАНДР БА ГАЗРЫН ДУНДАД ТЭНГИСИЙН ХААН СУЛ-ХАРНАЙ
/МЭӨ 356-323/ 
Сул-Харнай хэмээх нэр нь эртний ард түмнүүдийн дунд Александр хааны алдаршуулж байсан нэгэн нэрны үг ажээ. Харин Монголчуудын хувьд Сул-Харнай нь эргэлзээгүй түүний нэр аж.  Эрт үед Сул-Харнай хэмээх нэгэн нуурын нэрийг Төв Азийн ард түмэн мэддэг байж. Өнөөдөр тэр нуурын талаархи нэр утга нь гээгдэн хаягдаж Газрын дундад тэнгис хэмээн нэрлэдэг болсон байна. /Mediterranean Sea/.

Нэр утга агуулгын хувьд чухам яагаад Сул-Харнай  нуур хэмээн нэрлэдэг болсон шалтгаан нь тэр газрын эргэн тойрон мөсөөр хучигдсан мөнх цастай байсны учир бололтой.  

Харин яагаад хүмүүс Александр хааныг Сул-Харнай хэмээн дууддаг байв. Орчин үеийн утга зохиолын эх сурвалж дээр түүний нэрийг эрт үед “Титес” хэмээн нэрлэж байж.
Газар зүйн байршил хийгээд их газруудын шилжилт хөдөлгөөнт онолын хүрээнд авч үзвэл Евразийн эртний тэгш хэмт хавтаг нь Аварга том Гондван тивийн нэгэн тусгаар хэсэг байжээ. Нөгөөтэйгүүр их Хааны байлдан дагуулалт нь газар зүйн хувьд тухайн бүсчлэл хүрээнд харьялагдах цагийн зүүний эргэлт шиг тойрог доторхи тэр үеийнхээ улс орнуудыг байлдан дагуулалтаар хамруулж улмаар хүрээндээ багтааж байсан бөгөөд удалгүй энэ тойрог дотороо Их Эзэнт Гүрнийг байгуулж чадсан байна.

Агуа Александр хаан ер бусын авьяаслаг удирдагч байсан бөгөөд түүний эзэмшилд багтах газар зүйн тодорхой бүсчлэлд хамаарах ёстой эртний улсуудыг алхам тутамдаа буулгаж байжээ.
ANCIENT COINS. GREEK. Kingdom of Macedon, Alexander III, The Great (336-323 B.C.), Gold Stater, 

Тэрээр Персийн эзэнт гүрний эсрэг III Дари хааны хүчийг буулгаж чадсан байдаг. Энэ үед өөрийн мөрөөдөл биелэх “Ялалтын уухай”-г хэдийнэ мэдэрч байсан бөгөөд энэ эрчээр Төв Азийн өрнөд хязгаарыг төвшитгөн тохинуулж чадсан нь өнөөдөрч үнэ цэнээ алдаагүй билээ. Харин түүний байгуулсан эзэнт гүрэн эдүгээ мөнхийн эзэнт гүрэн мэт ажгуу. Учир нь тэрээр Газрын дундад тэнгис хийгээд эртний аварга том Гондваны нэгэн цул хэсгийг эзэмшилдээн авч чадсан нэгэн.

         Эртний Монголчуудын хувьд Александр хаан уугуул гарвал нэгэн овгийн хүү мэт нэрлэгдэж байв. Эдүгээч түүний цаг үед байлдан дагуулсан эзэнт гүрэн болон эртний Монгол овог аймгуудын соёлын хэлхээний хувиас зээлдэгдэж нэгэн чухал үлгэр дууриалал болсоныг нуух юун. Ертөнцийн хязгаар дэх гурван хааны нэг болох Сул-Харнайн домог ийнхүү нийтэд түгсэн амой.[1] 

Sul Kharnai has become famous by name Alexander the Great in the world and Sul Kharnai is his Mongolian name.

In the ancient there was a lake called Sul Kharnai in central Asia, today this lake is located in middle Asian's Mediterranean Sea. Ancient Mongols were knows his great story and who was wearing the horned crown or helmet.