Saturday, May 14, 2016

Бүх зүйлс өөр хоорондоо холбоотой байдаг.


Бүх зүйлс өөр хоорондоо холбоотой байдаг. Их тэсрэлтээс хойших эгэл бөөмс хүртэл бидний энергийн сувгийн бүх гуунуудыг дамжин гарсан байдаг. Бидний бие организмын өчүүхэн эсийн түвшин хүртэл өөрийн гэсэн мэдээллийн сантай ба шинэ төлөвт нэгдсэн эгэл агаад их тэсрэлтийн нэгээхэн хэсэг билээ. Чингэхлээр бидний бие организм цор ганцаар эвлэлдэн нэгдсэн синтезлэг матери биш. Бидний ухамсар хүртэл үүнд хамаатай. 
Бодит хэмээх бүх зүйлс ганц ба бодит байдалд оршдог боловч бодит байдлыг маш олон аргаар тайлбарлаж болдог. Үнэн чанартаа бодит байдлыг тайлбарлах аргын тоо хязгааргүй юм. 
Эрт урьдын цагт дэлхий дээр өнөөгийн бидний төсөөлөөд ч сэтгэлд багтахгүй эгэлгүй өндөр түвшингийн ухамсарын орон зай байдаг байсан.

 Үүний сонгодог жишээ бол Үг хийгээд Ум хэмээх энэ ертөнцийн анхдагч долгойны тухай эртний судруудад үлдсэн анхдагчын үлгэрүүд билээ. Энэ мэт үлгэр домог гарах этгээд сонин сэдэвүүд нь орчин үеийн гурван хэмжээст ертөнцийн хүмүүс бидэнд дам хэлбэрээр бүдэг бадаг үлджээ. Ухамсарт үлдэж чадах ер бусын зүйлсийн талаархи гайхамшигт баримтуудыг эндээс үзээрэй. 

Бидний мэргэн ухааны эрлийн хил хязгаар гэж үгүй ажээ. Тиймийн учир таны мэргэн оюуныг гүний мэдлэгийн аянд дөрөө холбон мордуулж буй миний бие туйлын их баяртай байна. 






16.14.05

No comments:

Post a Comment