Таны харж байгаа шувуун толгойтой өргөн мөртэй хүдэр чийрэг байрын эрийг Тоот хэмээн дууддаг. Дуудах алдрыг Тоооот хэмээн уртаар дуудах нь түүний алдар нэр Египетийн түүхэнд хэчнээн чухал болохыг илэрхийлдэг. Тэрээр энэ дэлхий дээр оюун ухаант хүний ухамсарт бичиг үсгийн гайхамшиг гэж юу болохыг мэдүүлсэн нэгэн.
Энэ нь биднийг эх түүхээ мэдэх хийгээд ухамсрын сэргэлтийг авчрах хэмжээний эртний мэдлэгийн охь дээжийг өнөөдөр авчирч өгөх үйлийн үрийн сонгодог жишээны нэг болсон билээ.
Тоот зүүн мутартаа мөнх амьдралын мөнхийн бэлгэдэл болох Анкхийг атгаж буйгаар дүрсэлсэн байна. Египетчүүд үүнийг жинхэнэ эрх чөлөө, мөнх амьдралын гэртээ харих эхлэл гэж үздэг учраас Анкх нь үндсэн нууцын түлхүүр болсон ажээ.
No comments:
Post a Comment