Миний сургуульдаа багшаар заалгаж сурч мэдсэн зүйлс нь өнөөдөр итгэж байгаа олон зүйл санаа товчхондоо ихэд өөрчлөгдсөн байхыг цахим хуудас дэх орчин үеийн мэдээ, мэдээллийн цалгим урсгалаас төвөггүй харж болно.
Мөн ном сэтгүүл, телевиз радио зэрэгт ямар их мэдээллийн урсгалууд биднийг мэдээллээр бөмбөгдөж зүгээр суугаадл энэ тэвхэрхэн эдэд ховстуулахыг таашгүй.
Мэдээ, мэдээллийн эрин зуунд зүсэн бүрийн мэдээллийн бөөмс бидний уураг тархинд тухайн цаг үедээ л үнэн гэж хүлээн зөвшөөрөгдөж байсан бөгөөд дараа нь ойлголт ба үзэл суртал, бодол минь өөрчлөгдөхөд дараагийн залуу үеийнхэн өөр үнэнийг заалгадаг ажгуу. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж энэ.
Жишээ нь цөмийн физикийн тухай ойлголт өнгөрсөн зууны хагаст үндсээрээ өөрчлөгдсөн. Тэгээд энэ өөрчлөлт шинэчлэлт маань ерөөсөө нэг өнгөөрөө тоосонд дарагдаад байгаагүйг бид мэднэ.
Бидний үнэн гэж бодож байгаа олон зүйлс үнэн байж огт чадахгүй гэсэн үг.
Чингэхлээ итгэн биширч буй орь ганц энэ дэлхий нь уужим хорвоо галактик дээр ганцаархнаа байдаг гэж үү?
Орчин үеийн залуусын ном уншиж буй байдлаас үүдэн өмнөх мэдлэгийн хязгаарлагдмал цулгуй зураг, жаазнаасаа мултарч нэгнээс нөгөөд шилжин ...харьцангуй оршихуйн тухай чих дэлсүүлэх боллоо. Юм нэгээрээ дуусдаггүй билээ. Бид орь цөөхүүлээ биш юм шүү дээ гэж.
Сүүлийн үед төрөл бүрийн сансрын тухай мэдээлэл бидний мэдлэгт дусал нэмэх боллоо. Элдэв янзын амьдрал буй оддын чанад дэх нууцын алсад буй цэнхэрхэн гараг эрхсийг нээж илрүүлсээр байна. Нэг өдөр хүссэн газартаа ганзага нийлүүлэх ах дүүгийн цуваа тэнгэр тийш судалгаа шинжилгээ хийхээр одох нь дамжиггүй.
Орчлон ертөнцөд илүү өндөр төвшинтэй ухамсар байдгийг гэрчлэх нотолгоо баримтуудыг бид бүгд удахгүй үзэх болно. Зөвхөн оддын хязгаарт ч биш бидний оршихуйн зэргэлдээ олон хэмжээст ертөнцүүд байж л таараа. Энэ талаар дараа дэлгэрүүлж яриа дэлгэж сууцгаая. Түр баяртай.
16.05.10
Тэр үед атомыг алим шиг эсвэл тарвас шигээр төсөөлдөг байжээ. Яг үнэндээ бид хүрээлэн буй орчны талаар маш муу мэдлэгтэй. Тэр мод амьтай байдагуу гэдэг тал дээр ч ерөөсөө бодох сөхөөгүй ажлаа хийж, сайхан мөчрөөс нь хамаагүй хугалах түлээчин эсхүл хулгайн модчинг буруутган дурдах нь шударга мэт. Ерөнхийдөө туршилт хийж байгаа этгээдийн үйлдэл нь туршилтынхаа дүнд өөрөө жүжигчин болчихсон байдгийг Квантын физик харуулчих боллоо шүү дээ. Нөгөөтээгүүр юунд итгэж байгаагаас шалтгаалж, туршилтын үр дүн хийгээд эцсийн үнэмлэхүй үнэн нь өөр өөр гарах бололцоог өөрийн мэдэлгүй хийж чаддаг.
Бидний үнэн гэж бодож байгаа олон зүйлс үнэн байж огт чадахгүй гэсэн үг.
Чингэхлээ итгэн биширч буй орь ганц энэ дэлхий нь уужим хорвоо галактик дээр ганцаархнаа байдаг гэж үү?
Орчин үеийн залуусын ном уншиж буй байдлаас үүдэн өмнөх мэдлэгийн хязгаарлагдмал цулгуй зураг, жаазнаасаа мултарч нэгнээс нөгөөд шилжин ...харьцангуй оршихуйн тухай чих дэлсүүлэх боллоо. Юм нэгээрээ дуусдаггүй билээ. Бид орь цөөхүүлээ биш юм шүү дээ гэж.
Сүүлийн үед төрөл бүрийн сансрын тухай мэдээлэл бидний мэдлэгт дусал нэмэх боллоо. Элдэв янзын амьдрал буй оддын чанад дэх нууцын алсад буй цэнхэрхэн гараг эрхсийг нээж илрүүлсээр байна. Нэг өдөр хүссэн газартаа ганзага нийлүүлэх ах дүүгийн цуваа тэнгэр тийш судалгаа шинжилгээ хийхээр одох нь дамжиггүй.
Орчлон ертөнцөд илүү өндөр төвшинтэй ухамсар байдгийг гэрчлэх нотолгоо баримтуудыг бид бүгд удахгүй үзэх болно. Зөвхөн оддын хязгаарт ч биш бидний оршихуйн зэргэлдээ олон хэмжээст ертөнцүүд байж л таараа. Энэ талаар дараа дэлгэрүүлж яриа дэлгэж сууцгаая. Түр баяртай.
16.05.10
No comments:
Post a Comment