Сүрийг бадруулагч Эвэртэн Удган
Буриадууд
тусгай зан үйл хийн хэц, оргой мэт бөөгийн хэрэглэл аваагүй бол “мухар” бөө
гэдэг байв. Буга, үхрийн эвэр зүүсэн шинж чанар нь эртний овгийн байгуулал
үеийн “Тотем” шинж бөгөөд Монгол бөөгийн уламжлалд сүр хүчний бэлгэдлийг эвэр
гэж үздэгтэй гүн бат холбоотой агаад аливаа “амьтаны гоо сайхан, сүр жавхлан,
хүч чадал нь эвэртээ байна хэмээн төсөөлдгөөс үүдэлтэй”[1]
ажээ. “Буга бол бөө мөргөлийн чухал нэгэн шүтээн бөгөөд бөө, удган нарын
малгайн оройг эврийн дүрсээр дүрслэхдээ төмөр буюу хүрлээр цутгаж хийдэг. Түүнд
нь 3, 5, 7, 9, 12, 15 хүргэх олон салаа эвэртэй байж салаа эврийн олон цөөнөөр
бөө удганы зэрэг дэсийг ялгадаг байжээ. Бас бөөгийн бүжиг дотор бугын үйл
хөдөлгөөнийг дууриасан тусгай бүжигтэй бөгөөд бугын яс үсийг дээл цамцандаа
чимэг болгон зүүдэг аж. Буга тэжээдэг уламжлалтай Эвенкчүүдийн дунд бугтай
холбоотой соёлын хэлвэрт бүжиг наадам нэн өргөн байдаг.
Эвенк бөөгийн малгайн
дээр 3, 7, 9, 12 хүрэх олон салаат бугын эврийн оргой
байхаас гадна бөөгийн дээл цамцыг ерөнхийдөө бугын арьсаар хийж дээр нь бугын
араг яс буюу дал, сээр, нуруу, хавирга, гэдсийг бэлгэдсэн төмөр гархи, төмөр
хавтас бүхий элдэв зураг оёж хаддаг бөгөөд цамцны хөвөөнд бугын үсийг хадаж ид
шидийн бэлгэ тэмдэг мэт бугын эвэр буюу бугын дүрсийг дүрсэлж сийлсэн байдаг”.[1]
Буриад бөө нар бух ноён Баавайг ихэд хүндэтгэн үздэг бөгөөд Бух юлдэн
(шүтээн)-ны заарин бөөгийн үр хүүхэд, ач, зээ, хойч үеийг гоочилж болохгүй гэх
хатуу журамтай бөгөөд маш хүндэтгэлтэй ханддаг ёс байж, тодорхой цаг үед найр
наадам хийж хөгждөг байна. Тэмцээнд овог бүр ялан дийлэх өргөл, сацал хийдэг
агаад ...дийлэнх тохиолдолд баруун долооныхон ялдаг байжээ. Түүнээс болж
“баруун долоон дийлдэхгүй, учир нь Бух ноён нь биечлэн тусалж байгаа юм. Манай
бөхийг эврээрээ өндөр өргөж, газарт хаялаа, манай хурдан морийг давхиж явах зам
дээр эврээрээ тээг тавьж саад хийлээ... гэх мэтийн яриаг зүүн найманы бөө нар
гаргадаг байжээ”.[2]
[1] Acta Historica Mongolica – Монгол улсын боловсролын их
сургууль – Tomus V Fasc.4 УБ 2004., Ванчиг. “Улаанхадын соёлын “Буга” хийгээд
Монголын “Буган хөшөө” Тал 39
[2] “Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” УБ., 2000.,
Д. Ванчигдорж “Бух ноён, Будан хатан ээжийн шүтээн” Тал 236
[1] С. Дулам “Монгол бэлгээл зүй” гутгаар дэвтэр-Дүрсийн
бэлгэдэл зүй дохио зангааны бэлгээл зүй. УБ., 2001., Тал 154
Түүнчлэн
Буддын шашны бурхад сүр хүчийг бэлгэдсэн Цамын бүжигт Дамдинчойжоог үхрийн
тэргүүн бүхий том эвэртэй улангасан догширч буй дүрээр дүрслэн харуулж байхын
хамт түүний ижлээр өөр нэг бурхан болох Шиваг (буга) тэргүүнтэйгээр бас дүрслэн
цамнадаг аж. Шашны догшин дүрийг ихэвчлэн эвэртэй тэргүүн бүхий бодгалийн
дүрээр дүрслэн үзүүлэх нь эрт үеийн хүмүүст хүчтэний сүр ялгааг нэгэн утгаар
эвэрлэн дүрсэлж буй ч нөгөөтэйгүүр эд баялаг, үржил шимийн бэлгэдлийг
илэрхийлдэг ажээ.[1]
[1] J.E.Cirlot “Dictionary
Symbols” Second
Edition, The edition published in the Taylor & Francis e-Library, 2001.
Page 151-153.
Хаврын
тэргүүн сарыг “Наурыз” хэмээн үздэг учир нарны баяр гэх бөгөөд тиймээс энэ өдөр
“өгиз” /шар/ алж тэнгэрийг тахидаг тухай өгүүлээд үүнтэй холбоотой нэгэн домог
бий болсон нь “...Хөх Өгиз (Бух) нарыг эврээрэй тулан өргөж байдаг...” хэмээн өгүүлсэн байдаг тухай. Нарыг үхрийн эврээр
төлөөлүүлдэг байсан тухай Д.Цэвээндорж В.Д. Куварев, Э.Яковсон нар “шивээт
хайрханы хадны зураг” бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг.[1]
Зарим үхрийн эврийг дугуй нар хэлбэрээр сийлж, цацаг ургуулсан нь нарны гэрэл,
гэгээг бэлгэдсэн бололтой. Ийм нарийг үхрийн хэлбэрээр дүрсэлсэн зургууд монгол
алтайн Билүүт, Хойд Хөлцөөтийн хадны зургуудад ч түгээмэл тохиолддог байна.[2]
Мөн хүчирхэг ба хүчин мөхөс олон овог аймаг нэгдэж төр төст бүрдэл үүсэх үед
өөрсдийн хүч чадлын
илэрхийллийг бэлгэдэж овгийн тамгууд зүйл бүрээр зохиогдож эхэлсэн болохыг
үгүйсгэх аргагүй юм. Юутай ч наран, саран шүтлэгийн эртний уламжлал нь
өөрсдийгөө нар, сарны үр сад хэмээн үзэх сэтгэлгээ Хүннү гүрэнд бий болсонтой
холбоотой бөгөөд энэ түүхэн сэтгэлгээ мэдэгдэж байгаа нь эдүгээ үед хүртэл
сонирхолтойгоор уламжлагдан ирсэн болохыг сонирхон үзэхэд илүүдэхгүй. Эртний
яруу найрагт “Наран эхт, саран эцэгт” монголчууд хэмээн нэрлэх эсвэл “наран
эцэг, саран эх, оддын гэрэлт хөвүүн” хэмээн цоллон дууддаг нь үүнтэй холбоотой
хэмээн бодогдоно”.[1]
Эдүгээ Монгол улсын төрийн алтан соёмбо дээр наран, саран бэлэгдлийн дүрс
байдаг нь эрт үеийн уламжлалыг эдүгээ үед ч хулширч гээлгүй авч үлдсэн нэгэн
томоохон жишээ болов уу.
Дипломын ажилаас хэсэглэн орууллаа...
10.06.13
|
Зулу - Африк тив
Япон Самурай
Япон Самурай
No comments:
Post a Comment