Monday, February 11, 2013

“Даян дэлхий” Дайдаараа нэгдэж эхэлсэн энэ үед механик аргаар цэвэрлэнэ гэдэг ирээдүйдээ салаавч үзүүлсэн хэрэг мэт. Омог бардамнал зэвсэг гээд зүтгэвэл удаан наслах уу? Хувьд ийм бодол төрөв!

 
“Арьсны үзэл” санааг Европ тивд гаргасан үндэстэн бол Славчууд

"Пан" XIX зууны төв Европд гарсан соёл, улс төрийн хөдөлгөөн нь Пан хэмээх холбоос үгийг оруулсанаараа XIX зууны онцлог болсон юм. Түүний хамгийн эртний хэлбэр нь 1848 онд Чехийн нийслэл Прагад эхэлсэн нийт Славчуудын хурал байсан бөгөөд үндэс нь Пан-Славизм хэмээх эзэнт гүрний эрмэлзэл дээр уриалж байв.

(Алтай бүл-Монгол, Түрэг, Тунгус) Өнөөдөр Түрэгчүүдийн нэгдэл үүсгэх бодлого их хүчтэй явагдаж байгаа. Тэднийхээр бол Монгол язгуурт ард түмэн бүгд хамаарах юм байна. Энэ нь юу хэлэх гээд байна гэвэл эрт цагт нэг язгуур хэлний бүл байсан д хамаарах учир биднийг тэд Монгол ахан дүүс, ард түмэн гэж ойлгож байна. Мөн түүнчлэн Түрэг хэлт улсууд дотор эртний Монгол хэлний зарим нэг үгс байгаа ба тэднийг ах дүүс бус гэвэл өрөөсгөл гэж бодно. Мэдээж эдүгээ цаг дор балар цагийн аль нь мэдэгдэхгүй ах дүүгийн салаалтын мөчирд нэг язгуур гэх үзэлд дулдуйдан эвсэхийг чухалд үзэх нь маш том аюулд хүргэх юм. 

“Пан Оросжуулах бодлого” Зөвлөлт гүрний үеийн үзэл санаа өнгөрсөн зуунд бидний үзэх номын гүнд нэвт шингээсэн бөгөөд эдийн болон соёлын зохион байгуулалтаар нүүдэлчдийн ертөнцийг цөөнгүй аргаар Европжуулаад амжсан. За тэгээд дараагийн хар хайрцагны төлөвлөгөө нь эв хамт нийгмийн төлөөх агуу их уриан дор гэж элдэв бусын ойлголтуудаар толгой угаасан. Улмаар газар нутгийн нэгдэлийг улам их шаардахын хамт Пан-Славизмийг дахин үүтгэх бодлого хэрэгжүүлжээ. Бидний хувьд зөрчил энэ үед эхэлсэн. Чухам тэр үед л Зөвлөлт холбоот улсын толь бичигт бага ястан гэх нэрлэгээ хийгдэж. ...Тэдний Индо-Европ дархлаа нь ялгаж салган тодорхойлох эн тэргүүний шийдвэрт хүрэх явдал байж. Тэр шийдвэр нь өнөөдөрийн Ази дахь арьстаны үзэл болох хэмжээний хэрсүү үндэслэлд хүрчээ. 



“Дархлаа” Чингэхлээр бид яагаад “Нармай Монгол”, “Өргөн уудам Монгол улс”, “Их Монгол улс” гэсэн ойлголтыг магтан сайшааж болохгүй гэж. Тээр тэнд Анатолийн Туркууд 1934 оноос хойш дахин Пан Түрэг ертөнцийг үүсгэнэ гээд байдаг нь эдүгээ цагт том жишээ болох аж. Бид хэдий Хятад, Оросуудын тогоонд зарим газар нутаг, элэг нэгтнээ алдаад тэдэнд дээрэлхүүлээдл байдаг нь амьдралын тойрог мэт. Ирээдүй тэнгэрт байгаа бол Мөнх хөх Тэнгэр ивээх цаг нь болсон... Эсвэл бид ухамсарлан язгуур угсааг хамгаалах (Эзэнт) гүрний дайтай Монголизм гэж дуудах үзэл гаргах хэрэгтэй шиг. 

“Эрлийзүүд” Аль ч үеийн түүхэн цаг үед орон зай хамаарахгүй байсан. Тэднийг буруутгах цэвэр үндэслэл байхгүй мөртлөө язгуурын Монгол хүн гэдэг “Монголизм”-д зөрчил үүсгээд эхэлдэг. Тэгээд яах вэ? 

“Даян дэлхий” Дайдаараа нэгдэж эхэлсэн энэ үед механик аргаар цэвэрлэнэ гэдэг ирээдүйдээ салаавч үзүүлсэн хэрэг мэт. Омог бардамнал зэвсэг гээд зүтгэвэл удаан наслах уу? 

Хувьд ийм бодол төрөв! 

02.11.13


No comments:

Post a Comment