Хас тэмдэг
Эртний эв нэгдлийн тэмдэг Хас. Эдүгээ цаг үед энэ тэмдэгийн мөн чанарыг
таягдан гээсэн нь Европын орнуудад мэдэгддэг. Дэлхийн өнцөг булан бүрт байх
Хасын утгыг аймшигт үзлээр урвуулан тодорхойлох болжээ. Маш олон билэг
тэмдэгтүүд буй ч тус тэмдийг ганцаар эсэргүүцэн бодох ойлголтыг бид өнгөрсөн
зуунаас авсан. Харин Хас нь ганцаар оюун сэтгэлгээны билэг тэмдэг болон бусад
тэмдэгтүүдээс онцгойд ялгарч ирлээ.
Христосын ариун Загалмай, Лалын шашинтны ариун хавирган Сар болон Еврейн зургаан талт ариун од зэрэг нь
чухамдаа нэрнээсээ утга өөр ч ижилхэн.
Дүрс тэмдэг үндэстэнүүдийн төрийн далбаа тэдгээр улсуудын омог бадрангуйн
билэг тэмдэг болсон билэгдэл нь нийгмийн тодорхой бүлгийн хүндэтгэлийн төлөөлөл
болж дээдлэгдсээр байдаг юм. Харин Хас нь зарим бараа бүтээгдэхүүн, багт
наадмын төлөөлөх тэмдэг болсон нь чухам ямар энгийн дүрс болсоныг эрхгүй
илэрхийлж байна.
Гэвч ертөнц дээр бүх билэгдэл зүйн тэмдэгүүд тухайн юмсын утгыг бахархах
сэдлээр илэрхийлж чаддаггүй нь харамсалтай. Зарим нь муу муухайн илэрхийлэл
болж байна. Хэдийгээр тэдгээр тэмдэгүүдийн цөөн нь мухардалд орсон болохыг жишээт түүхэн үйл
явдал нотолж байна. Үүнээс Хас тэмдгийг дурьдаж болно.
Өнгөрсөн хорьдугаар зууны торгон дэвжээн дээр Нацист нам хөгжин мандаж
байлаа. Түүнийг нэгэн тэмдэгээр таньж болох ба энэ нь Хас тэмдэг юм. 1933-1949
оны Германы Нацист нам Хас тэмдэгээр ойлгогдож байв.
Хас тэмдэг нь дэлхийн өнцөг булан бүрээс соёл иргэншлийг төлөөлөн олдсоор
байв. Тэр үед түүний үндсэн шинж чанар нь амьдралын эрчимт билэг зүй, ер бусын
үйл явдал, хөгжил цэцэглэлт, аз жаргал болон азийн тэмдэг болж дээдлэгдэж байв.
Өнөөдөр, Нацист намын дарангуйллын үе буюу өөрөөр хэлвэл дэлхийн хоёрдугаар
дайн нь хүн төрөлхтөнд баларшгүй хар толбо үлдээсэн юм. Муугийн үйл хэзээнээс
бүрэн арилахгүй удах бөлгөө. Энэ утгаар Хасын үндсэн билэгдэл, үхэл, аймшигт үйл
явдал болон арьсны үзлээр ойлгогдох болсон байна. Энэ уналтын лүндэн нь хаа
сайгүй тусгагджээ. Ийм учир муу Хасист хэв дүрслэлд хүмүүс хэтэрхий их татгалзан
хандах нь ихэссэн. Энэ нь ялангуяа залуу үеийнхэнд түлхүү бууж ирсэн.
Эртний Хас тэмдэг нь үндсэндээ хосмолжсон Хэрээс шугам нь зөрүүлсэн бус нэг
зүгт чиглэн эргэсэн маягтайгаар зурж дүрслээд тус дүрийн эргэлтээрээ
ялгагдах нар зөвт зүг харсан дүрслэл нь (Амьдрал болон Эрүүл мэнд) байхад буруу
эргэлттэй нь (Азгүйдэл тэр дундаа соёлын уналт, гамшиг) зэргээр дүрсэлсэн
байдаг. Хас тэмдэгийн эртний үед дүрсэлсэн хадны зургийн он цаг нь шинэ чулуун
зэвсэг буюу 15 000 жилийн үед холбогддог.
Ижил дүрслэлтэй Хас загварын тэмдэгтүүд дэлхийн эргэн тойронд олдсоор байна.
Энэ бүгд нь соёл, шашин, болон тив
дэлхийн хэмжээнд хүндэтгэлийн хэв уламжлалтайгаар шүтэгдэж байв. Гэхдээ ялгааг
нь соёл бүрийн үнэлэмжээр нь ойлгох хэрэгтэй. Ариун тэмдэгийг Монголчууд болон
Монголиодууд, Умард Америкийн анхны уугуул хүмүүс, Хиндисчууд, Буддистчууд,
Грекүүд, Ромчууд, Кельтчүүд, Англи-Саксончууд, Маяачууд, Ацтекууд, Персчууд
болон Анхны Христайнчууд шүтдэг. Бас Хас тэмдэг нь эртний Жүдийн сүмээс олдсоор
байна.
1800-аад оны үе Хас тэмдэгийг Германы үндэсний анхны дэвшилтэд үзлийн
тулгуур болгон тус тэмдэгийг өөриймшүүлж хэрэглэсэн байдаг. 1910 онд, Герман улс
өөрсдийн үндэсний бэлгэ тэмдэг болгосны хажуугаар шүлэг яруу найрагчид Жүд
нийгмийн зохион байгуулалт болон бүх шатны зохион байгуулалтад эсрэгээр турхиран
бичиж байв.
1919 онд Германы Нацист намын журамд тус тэмдэгийн эртний онцлогийг зээлж дотоодын
ариун шүтээн болгон өргөн ашиглах болсон. Учир гэвэл тэд дэлхийн нэгдүгээр дайны
дараа ахуйт хэнээрхэлийн үүднээс Хас тэмдэгийг муу муухайн утга учир байх
учиргүйгээр хар хүчний бэлгэ утгаар авсан. 1935 онд тойрог бүхий дэвсгэр хар цагаан өнгөөр зурж улаан даавуунд залсан нь Үндэсний социалист /Нацист/ намын билгэ тэмдэг болгов. Нийгмийн сэхээтэн нарын зөрчилдөөн нь Нацист Хас тэмдэгийн далбаа дор үүсч улмаар энэ зөрчил нь гажуу үйл явдал үүсч бий болгоход хүргэв. Эртний Хасны тэмдэг
өнчрөн үлдэгсэд, үгээгүй ядуу болон Герман үндэстний хажууд баян тансаг орших улсуудын
эсрэг нөлөөлсөн мэт байв.
Учир гэвэл Нацистуудийн хувьд Хас бэлэг тэмдэг нь үзэн ядалт, шудрага бус
үйлдэл, үхэл болон хүн алах явдалтай хутгалдсан байв. Өнөөдөр болон ирээдүйн
хэзээ ч болов Эртний бэлэг зүйгээр тус тэмдэг дахин шүтэгдэх ёстой. Нацистуудын
тэмдэгээр хүлээн зөвшөөрөгдөж байсан энэ хэлмэгдсэн шүтээн эдүгээ үед цагаадах
ёстой болно.
Тус тэмдэгийг Нацистууд ашиглаж үйл ажиллагааных нь үрээр сайн үйл балран арилж хиргүй нандин амьдралын ойлголт
нь арьстны үзлийн алсын чиг шугам болсон. Энэ бүх самуурал тус тэмдэгийн үндсэн
утгыг алдагдуулсан нь харамсалтай.
05.01.12
No comments:
Post a Comment