Хуэй Ши |
Эртний Хятадын мэргэд Жуанз, Хуэй Ши хоёр Хао хэмээх голын гүүрэн дээгүүр салхилж явлаа. Жуанз:
-Хай, энэ загаснууд мөн жаргалтай байна аа! Ингэж хөөцөлдөж шумбахад л загасны жаргал байдаг биз ээ гэхэд, Хуэй Ши:
- Чи загас биш байж, тэдний жаргал юунд байгааг хаанаас мэдсэн юм бэ? гэж асуусан байна. Жуанз тэгэхэд нь:
- Чи би биш байж, загасны жаргал юунд байгааг яагаад намайг мэдэхгүй гэж бодоо вэ? Хэмээн сөргүүлжээ. Хуэй Ши хариуд нь:
- Би үнэхээр чи биш л дээ, чамайг би дотор чинь орсон юм шиг мэдэхгүй нь үнэн. Гэхдээ чи загас биш гэдэг нь эргэлзээгүй. Тэгэхээр чи загасны жаргал юунд байдагийг яасан ч мэдэж чадахгүй гэж өгүүлэв. Үүнд Жуанз:
- Хоёулаа юунаас эхэлж маргасан билээ? Түүнрүүгээ буцаж очъё. Чи надад: “Загасны жаргал юунд байгааг чи хаанаас мэдсэн юм бэ?” гэсэн. Энэ бол намайг үүнийг мэдэж байгааг чи ойлгоод
асуужээ гэсэн үг. Харин би бол үүнийг чамтай хамт Хао голын гүүрэн дээр салхилж явахдаа л олж мэдсэн юм даа хэмээн хариу барьсан гэнэ
Жуанзын эхнэр нас барахад Хуэй Ши эмгэнэл илэрхийлэхээр иржээ. Халгаж ядсаар орвол, Жуанз харин дуу аялчихсан суув гэнэ. Гайхаж цочирдсон Хуэй Ши учрыг асуухад:
Жуанз |
Бүхний учир шалтгааныг олж ингэж амьдраарай
Эх сурвалж: (“Суут 60 сэтгэгч”-ээс)
No comments:
Post a Comment