Thursday, March 29, 2012

Орчлон Ертөнц бол оньсого



"Цаг хугацааны товч түүх"

...Орчлон Ертөнц бол оньсого, түүний тухай зөвхөн зөнч төсөөллийг л гаргах боломжтой, үл ойлгогдох, үл шинжлэгдэх зүйл хэмээх үзлийг би хүлээн зөвшөөрдөггүй. Ийн үзэх нь бараг дөрвөн зууны өмнө Галилей эхлүүлж. Ныотон үргэлжлүүлсэн, ертөнцийн бүх хүрээг хамарсан шинжлэх ухааны хувьсгалд шударга биш хандаж буй хэрэг гэж би ойлгодог. Энэ хоёр хүн Орчлон Ертөнцийн ядаж зарим хэсэг нь эмх замбараагүй биш. тодорхой, математикийн хуулиудад захирагддаг болохыг харуулсан. Өнгөрсөн хугацаанд бараг бүх салбарт бид Галилей, Ньютон нарын үр дүнг түгээн дэлгэрүүллээ. Одоо бидэнд өдөр тутмын амьдралд маань тохиолддог бүх юмсыг удирдах математикийн хуулиуд байна. Түүнчлэн бөөмс мөргөлдөхөд чухам юунд хүргэж болохыг бид огт үл мэдэх тийм их энергид хүртэл нь бөөмсийг хурдасгах аварга том машин
бүтээхэд хэдэн тэрбум фунт зарцуулж буй баримт бидний амжилтын бас нэг хэмжүүр юм. Тийм их энергитэй бөөмс ердийн нөхцөлд Дэлхий дээр тохиолдохгүй учраас тэднийг судлахад зарцуулж буй асар их зарлага цэвэр эрдмийн шинжтэй, төдийлөн хэрэгцээгүй зүйл мэт санагдаж болно. Гэвч тийм бөөмс Орчлон Ертөнцийн балчир үед тохиолдож байсан учраас хэрвээ бид Ертөнц хэрхэн үүссэнийг ойлгохыг хүсч байгаа бол энэхүү энергнд юу явагдаж буйг илрүүлэх ёстой.
Бид Орчлон Ертөнцийн тухай маш олон зүйлийг ойлгож. мэдээгүй байна. Гэхдээ ялангуяа сүүлийн зуун жилд олсон амжилт маань биднийг урамшуулж. боломжит хязгаарын дотор Ертөнцийг бүрэн ойлгоно гэсэн итгэлийг өгөх учиртай. Бид харанхуйд мөнхөд тэмтчин бэдрэх
тавилантай төрсөн гэж би боддоггүй. Орчлон Ертөнцийн тухай бүрэн төгс онолыг байгуулахад
үсрэлт хийснээр бид түүний жинхэнэ эзэд нь болох болно. Одоогоор зарим хэсгийг нь л мэдэж байгаа ч ойрын ирээдүйд бүрэн ойлгож болох ямар нэг эмх цэгцэд Орчлон Ертөнц захирагддаг гэсэн найдлагаар энэ номын шинжлэх ухааны өгүүллүүдийг бичлээ. Энэ найдвар ердөө зүүд зэрэглээ ч байж магад. Тийм төгс онол байхгүй. байсан ч бид түүнийг хэзээ ч танин мэдэхгүй байж болох юм. Гэвч хүний оюун ухааны хувьд цөхрөнгөө барахаасаа илүүтэй бүрэн ойлгохыг эрмэлзэх нь дээр гэдэг нь эргэлзээгүй.
Стефен Хокинг 1993 оны 3 сарын 31

No comments:

Post a Comment