Sponsered

Monday, September 28, 2020

Өвгийн шинж илрэх үзэгдэл ба ертөнцийн чимээ



In biology, an atavism is a modification of a biological structure whereby an ancestral genetic trait reappears after having been lost through an evolutionary change in previous generations

2010 онд Техас мужын Хюстон хотын зүрхний эмнэлэгт 59 настай нэгэн өвчтөн түргэн тусламжийн тусламжтайгаар хүргэгджээ. Өвчтөний хэлснээр түүний цээж маш их зовиуртай өвдөлт өгч байсан бөгөөд эмч нарийн үзлэгээр ер бусын нээлт хийсэн байна. Өвчтөний зүрх нь 3 тосгуур ховдолтой байх нь тэр. Энэ нь хүнд байдаггүй тохиолдол бөгөөд зөвхөн хэвлээр явагчдад байдаг бие физиологийн онцлог юм. судлаачид энэхүү онцлог шинж бүхий ховор тохиолдлыг биологи болон хувьслын явцад үлдэж хоцорсон өвгийн шинж тэмдэг ажиглагдах Атавизмын нэг тохиолдол хэмээн нэрлэсэн. Олон үе удмын дараа өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэхийг атавизм буюу өвгийн шинжээ давтах үзэгдэл гэнэ. Сонирхолтой нь энэ ойлголтыг судлаачид эрт дээр үеэс судалж эхэлсэн бөгөөд гарал үүслийг таньж мэдэхийн тулд хэвлээр явагчид болон бусад амьтны аймгуудыг харьцуулан судлах шаардлага аяндаа гарч ирсэн. жишээлбэл загас нь хувьсал хөгжлийн загварчлал дотроос усны амьтны аймгийн түвшингээс бусад амьтны төрлүүдийн өвөг гэж болохуйц санааг дэвшүүлсэн байдаг. Мөн загас нь 2 тасалгаатай зүрхний ховдол тосгууртай байдгаараа хэвлээр явагчдаас нэг шат доогуур бол сүүн тэжээлтны багт орох хүн болон хөхтөн адгуус нь 2 тосгуур, 2 ховдолтой байдаг аж. Хөхтөн болон шувуу, загасны төрөл зүйлс үр хөврөлийн явцад нэн төстэй хэлбэрээр хөгжиж байгааг харж болно. Харин хэлбэрийн хувьд илүү төсөөтэй шинжийг ажиглая гэвэл бүр эрт үр тээлтийн үеийг нь харах хэрэгтэй ба эндээс та бараг ялгагдах юмгүй үр хөврөлийн төсөөтэй талыг ажиглах болно. Өвчтөний зүрх яагаад хэлбэр болон зохион байгуулалтын хувьд өвөг хэв шинжтэй төсөөтэй байгаа нь хэвлээр явагчтай хамаатай юу гэдэг асуудал урган гарна. Хүний бие өвгийн шинж тэмдэг ажиглагдсан энэхүү үзэгдэл бол маш ховор тохиолдол ажээ. Генетик нөхцөлүүдэд авч үзвэл энэ тохиолдол нь цэвэр хэвлээр явагчидтай холбогдох ёстой. 1800 оны үед анагаахын шинжлэх ухаан болон аман ярианы тэмдэглэл зэрэгт 100 гаруй тохиолдол Европт тэмдэглэгдсэн байна. Хүмүүс үл мэдэгдэх өвчнөөр өвчилж байсан бөгөөд онцлог нь ямар ч халдваргүй байв. 
    Жишээлбэл: Загасны хайрс шиг хууриа арьстай, хурууны мөч хоорондын таславчгүй нийлсэн хуруунууд болон үе мөч бүр нь нийлж гаж хөгжилтэй төрөх зэрэг олон зүйлсийг дурдаж болно. Гэвч жигд бус ийм гаж хөгжлийг бидний балар цагийн өвгийн үлдэгдэл хэв шинж бодгаль биед буцаж илрэх үзэгдэл хэмээн тайлбарлаж байгаа аж. Зарим судлаачид энэ нь магадгүй хэвлээр явагч амьтны хэв шинж нь хүний хөгжлийн явцад үлдэж хоцорсон үлдэгдэл илрэл гэж үзээд хэд хэдэн үеийн дараа давтамжтай гарч ирэх үзэгдэл болохын хамт харийн ертөнц эсвэл био инженерчлэлийн үед хийгдсэн эрлийзжүүлэлтийн шинж гэж үзэж байгаа аж. Эртний мэдлэг, мэргэн ухаан, астро судлаачид энэ талаар харин өөр бодолтой байгаа бөгөөд тэд энэ үзэгдлийг дэлхийн соёл иргэншлийн олон баримтуудаас хайж байна. Үүний нэг баталгаа нь Хятадын анхны эзэн хаан Фуши юм. 

    Түүний талаар олон арван домог байдаг бөгөөд тэдгээрийн нэгэнд өгүүлснээр бол...тэрээр домог ёсоор хүн төрөлхтний өвөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл Адам болон Евагийн домог шиг... Бүтээгч домог ёсоор бол Фуши нь Нюватай хамт зэрэгцэн оршдог байсан бөгөөд Кунлун уулын оройд залрахын зэрэгцээ... хожим хамт нийлж (өнөөгийн Хуашан) хүн төрөлхтний анхны хүмүүсийн өвөг дээдэс болсон гэдэг. Домгийн үйл явдалд өгүүлснээр бол... Нэг өдөр тэд хоёр салангид овоолго бүхий мод овоолон тавьж өөрсдийгөө шатаасан ба гал нь эцэстээ нэгэн цул галын дөл болж улмаар хамтдаа нэгдсэн гэж үздэг.


    Сонирхолтой нь тэдний биеийн дээд хэсэг нь хүн хэлбэртэй байсан бол доод хэсэг нь могойн биетэй байсан гэдэг. Энэ мэт домогт ихэвчлэн доод бие нь могой биетэйгээр дүрсэлдэг. Дэлхийн олон орны түүх домогтой энэ мэт төсөөтэй бичгийн болон аман домог сурвалжууд бүхий л соёлуудад нэн төсөөтэй дурддаг байна.

    Үүнд: Япон, Грек болон Өмнөд Америк зэрэгт маш их аж. жишээлбэл ханын товгор загвараар урласан урлагын бүтээлүүдэд ер бусын хүн болон амьтны хосолмол дүрслэлүүд түгээмэл байгаагаас эртний библи сударт хүртэл анхны бүтээгч эзний эсрэг дүрийг могойгоор дүрсэлж сайн, муу сэтгэлийн хүн чанарыг үүтгэсэн ч гэж үзэх нь бий. Энэ мэт зөндөө төсөөллийн бүтээлүүд байдаг бөгөөд хүний оюун бодолд л дүрслэгдэх эдгээр гаж оршихуй нь гагцхүү эртний ариун судар бичгүүдэд илүүтэй дүрслэгдэж үлдсэн байна. Алтай язгуурын гарвал үүсэлтэй Ази хүмүүсийн сая сая нялх хүүхдүүдэд өвөрмөц хөх толбо зөвхөн хонгон дээр нь байдаг байна. Энэ талаар нягтлан судалж үзхэд Хөх толбо нь ихэнхдээ Монголчууд, Түрэгүүд болон Хятад, Япон болон Солонгос улсад тохиолдох бөгөөд эцэг эхийн аль нэг нь хөх толботой үед 90-95%-д нь, харин зүүн Африк болон индианчуудын 80-90%-д нь тус тус тохиолддог. 

    Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улс оронд бас тохиолддог. Түүнчлэн олон тооны аварга биетэй хүмүүсийг дүрсэлдэг бөгөөд эртний судар бичгүүд дотроос хуучин гэрээнд аварга биет Нефилимчүүдын талаар дурдсан бөгөөд эрт цагийн баатарлаг, дайнч тэнгэрийн орны эрс газрын бүсгүйчүүдтэй сууж байсныг тухай гардаг. Хуучин гэрээ болон адармаатай маш олон судар бичгүүдэд дурдах үлгэр, домгийн аварга биетнүүдийн үйлс хэргийн талаар барим тавим өгүүлдэг аж. Бид хувьслын явцад хөгжих явцдаа тусгай сансрын эрчимт хүн байсан уу эсвэл өнөөх хэвлээр явагч, загас, болон дараах үл мэдэгдэх хүчин зүйлүүд асуулт хэвээр үлдэнэ. Харин шинжлэх ухааны загварчлал бүхий тооцооллоор бол хүний үүсэл гарвал бий болох урьдах нөхцөлийг дахин боловсруулах боломжтой гэж үзэж байна. Биологийн ямарч төрөл зүйл нь өөрийн гэсэн генетик мэдээлэлтэй бөгөөд тэр бүгдийг нь гаднаас эсвэл байгаль дэлхий дахин боловсруулах бүрэн боломжтой аж. 

Хүн төрөлхтний үүсэл гарвал нь гагцхүү өвгийн шинж үзэгдэх атавизмаар тайлах нь зүй ёст нийцсэн туйлын үнэн биш боловч бидний өвөг дээдсээс дамжуулж хадгалж ирсэн генийн мэдээлэл бүрт хэрэггүй үлдмэл ашигт бус шинж тэмдгүүд хойшид олон шинж тэмдгээр гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл 
доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
2020.09.28

Monday, June 29, 2020

Будда ба Скиф ард түмэн

Шакья нь Төв Азиас гаралтай Скифчүүд байсан гэж үздэг бөгөөд Энэтхэг бус  угсаатан Шакья -Шагжа улс нь Энэтхэгт хожим нүүдэллэж ирсэн Сакас буюу Сак угсааны нүүдэлчидтэй холбогддог. Чингэхлээр энэ нэр эргэлзээгүй Төв Азийн гарал нэг эртний нүүдэлчин түүхтэй хаант улс болно. Гаутама Будда буюу бурхан багш бол цэвэр Энэтхэг газрын хүн бус төв Азийн нүүдэлчдийн гентэй Индо-Скиф кластерт багтах их хүмүүн.

Tuesday, December 31, 2019

A Mongoloid/Lapanoid admixture of the Kurgan “steppe type” people


ЗУРАГ 10-7С Курган I (Средний Стог II) гавлын ясыг сэргээсэн байдал. 
Александрия, доод Днепр мөрөн, МЭӨ V дэх мянганы дунд үе.


A Mongoloid/Lapanoid admixture of the Kurgan “steppe type” people is noted at c. 3000 BC, i.e. 1500 years after the first Kurgan wave (ca. 60 generations), and 500 years after the second Kurgan wave (ca. 20 generations). The preservation of a phenotype under conditions of domination with significant demographic disadvantage is next to impossible; for example in the Kipchak Khanate the ruling Mongols in 200 years, or 8 generations, were practically identical with the indigenous Bulgar and Kipchak populations; the eastern “steppe type” distinctions can only be detected with instrumented craniology and Y-chromosome haplotyping.

From the sparse analyses of the oldest kurgan burials we can anticipate that the males in the Baden kurgan burials had a mixture of predominant R1a and lesser R1b haplogroups, brought over from the Central Asia, and vanishingly small traces of the Q and K haplogroups. In the later kurgan burials, such as Scythian, the proportion of the R1b, Q and K may be higher, and possibly appear C and N haplogroups. The Old Europe males are anticipated to belong to the I and J haplogroups.

The Kurgan ancestral phenotypes, like the one depicted on Figure 10-7 (many more reconstructions are on the Web) shows a “European” Caucasoid with prominent cheekbones and possibly with Mongoloid-type flattened face, decorated with a prominent nose. The phenotype descriptions are too vague to visualize Prof. Marija Gimbutas' perception of the Kurgan “Indo-European” speakers, but on the overall the reconstructions depict prominent cheekbones and Uraloid sloping forehead, camouflaged with “European”-looking soft tissue.

Two reconstruction examples of males from later kurgans, 500 BC and 200 AD, do not impress with their “robustness” (G.V.Lebedinskaya):

However, looking at the numerous heads extracted from kurgans in a single district, the impression is that they came from the whole Eurasia and beyond, including tropical Africa but excluding Southeast Asia. How they all were born into the Indo-European, or even more specifically into some kind of Iranian, is beyond any imagination.

Sunday, December 29, 2019

Самади кино


“Гаднах дүрсээс салвал (хуран мэдэл эс үүсэх аваас) дияан хэмээмүй. 
Дотоод бодол самуурахгүй бол самади хэмээмүй” хэмээжээ (боть 6, тал 60).
Эх сурвалж: http://lkhagvaa.mn/post/74

Самади кино, 2017 - 1-р хэсэг - "Маяа, өөрийгөө хуурах"

Самади кино, 2018 - 2-р хэсэг (Энэ таны бодож байгаа зүйл биш)




Friday, December 13, 2019

Зүрхний энергийн төв болох Анахата чакраны талаар

"Өмнө хэлснээр энэ чакра нь цээжний ясны хойно байрладаг. 

Хүн хүүхэд байхад хүний цээжинд эсэргүүцэх эд эс бүрэлдэн бий болдог. Эдгээр эд эс нь Дарь Эхийн “самника” –гийн дайчид юм. Хүний 12 нас хүртэл эдгээр эд эс нь өсөн үржиж, бүрэлдэн гүйцэж, хүний бүхэл биеэр тархан байр сууриа эзэлдэг. Тэгэхлээр хүн гаднаас довтлох ямарч халдлагыг бүрэн даах чадвартай болдог юм. Эдгээр эсэргүүцэх эд эс нь яаж байлдах, тэмцэхээ мэддэг. Эдгээр нь маш бат бөх туйлын итгэлтэй эд эснүүд юм. Тэд хэн тэдний дайсан бэ гэдгийг маш сайн мэддэг. Эдгээр эд эснүүд нь бүх мэдээллүүдийг агуулсан байдаг. Тэгээд ямар нэгэн Бурханы эсрэг зүйл хүний биерүү нэвтрэхээр, юугаар ч байж болно; хоолоор дамжих юмуу аль эсвэл хэл амаар, зохисгүй үгээр, үйл хэргээр, муухай хүмүүсээр дамжин, үгүй бол ид шид, ховсдол бүхэл хар үйлдлээр хүнрүү нэвтрэхээр, эдгээр эсэргүүцэх эд эснүүд нь бөөгнөрөн цугларч газдны довтолгоог хамтдаа нийлэн устгадаг. 

Цээжний төв анахат чакра нь сайн бүрэлдээгүй, төлөвшөөгүй хүмүүс бүхэл амьдарлынхаа турш өөртөө итгэлгүй, үргэлж зовж явдаг. 

Хүүхдийг үгэндээ оруулахын тулд айлган зандардаг. Тийм хүүхдүүд өсөж том болоод хязгааргүй сул, өөртөө итгэлгүй хүмүүс болдог. Харанхуйгаас айдаг, шөнө дөлөөс айдаг, зарим нь бүхэл юмнаас айдаг хүмүүс болдог. Яагаад гэвэл биенд нь бий болсон эсэргүүцэх эд эс нь тийм хангалттай тоо болж бүрдээгүй учраас. Энэ энергийн төв нь тийм сул муу байвал хүн өөртөө туйлын итгэлгүй болдог байна. 

Хүүхэд өсөөд том болоод сургуульд явж, өөрийнхээ ирээдүйн төлөө юм сурах гэхэд нь гаднаас нь эцэг эх, багш нар болон бусад гадны хүмүүс хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хөндөн итгэлгүй болгох жишээ байдаг. Тийм учраас өсөж байгаа хүүхэд залуусыг ойлгох нь – маш чухал зүйл юм. 

Image result for Анахата чакра
Барууны орнуудад бүх юмыг дүгнэж, хүмүүсийг салбарлан оношилж, нэг хэлбэрт оруулах дуртай байдаг. Тэдний бодсоноор – хүүхэд гэмгүй цайлган байдаг гэдгийг мэддэггүй, -хүүхдийг хувиа бодсон байдаг гэж оношилдог. Хоёрдугаар салбарласан хэсэг нь бол өсвөр насны хүүхдүүд. Тэдний бодсоноор бол эдгээр хүүхдүүд нь дур зогооро, өөрийн ааш авиртай байдаг гэж тэд дүгнэдэг. 

Энэтхэгт, бид өсвөр насны гээд тийм тусгай зааглал гаргасан тийм юм байдгийг бид мэддэггүй. 

Тэгээд тэр өсвөр насны гээд оношлогдсон хүүхдүүд барууны орнуудад тусгаарлан нийлж бүлэг үүсгэн, том хүмүүсийг шоглон дооглож эхэлдэг. Бүүр жаахнаасаа тэгж эхэлдэг. Эхлээд тэд багш нараа шоолж, дараа нь эцэг эхээ үл ойшооно, дараа нь өөрөөс нь ахмад хүн болгоныг шоолж үл тоомсорлож эхэлдэг. Тэдний бодол санаа нь маш их юмыг боддог болчихсон, яагаад гэвэл тэд нар зурагт гэх мэт юмсыг үргэлж үздэг болохоор тэгээд бүүр бага наснаасаа эхлэн хэн ч төсөөлшгүй маш хэрцгий түрэмгий аашилж эхэлдэг. 


Би Лондоноос 25 милийн зайнд амьдардаг байлаа. Тэгээд Лондон явах замдаа үргэлж нэг дүрсгүй юм хийж байгаа хүүхдүүдтэй тааралддаг байсан. Нэг удаа тийм хүүхдүүд манай вагонд орж ирээд, сандалны бүрээс бүрхүүлийг хуулан, хутгаа суудлууданд зоон, бүх цонхнуудыг онгойлгон янз бүр болж байв. Би тэд нарыг зүгээр л хараад сууж байлаа. Тэгээд: “одоо болов уу? Болсон бол наашаа суу”, гэж тэднийг дуудан, “юу болов?”гэж би асуув. “Бидний уур маш их хүрээд л “ гэв. “Юунд нь уур чинь хүрсэн юм?” гэж асуухад, “зүгээр л ууртай л байхгүй юу” гэж тэд хэлнэ. “Ямар нэгэн юмнаас л болж таараа шүү дээ, юу болсон юм?” гэж би асууна. 

Тэд нар гарцаагүй сайн сургуулийн хүүхдүүд байсан. Сайхан хувцасласан сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд дараа нь би кондукторт, эдгээр хүүхдүүдийн дүрсгүйтэж байгаад, анхаарахыг сануулахад, энэ бол зүгээр нэг болдог л зүйл гэж тэр хариулж байв. Гэхдээ тэр хүүхдүүдийг тэр тэгээд гаргасан л даа. 
Image result for Анахата чакра gif

Тэр үед хүүхдүүдээс би мэдэрч байсан нэг зүйл бол --- тэдний бүгдийнх нь төв цээжний чакра нь гэмтэлтэй байсан. Тэгээд Кундалини (оюун мэдлэгийн хүч) нь цээжний төвд ирээд зогсчихсон. Харин намайг дуудаж, нааш ирэхийг хүсэхэд, тэд намайг сонсож байв. Би тэдний төв чакраг засан буцааж тогтоож өгөв. \Шри Матажи багш зөвхөн анхаарлаараа ч хүний биеийг засаж чаддаг –орчуулагч\. 

Тэгээд тэд: “гэхдээ хамгийн ихээр бид ээжид уур хүрээд байдаг”, гэв. “Яагаад вэ, яалаа гэж тэрвээ?” гэхэд. “Яагаад гэвэл манай ах нар бас уурладаг”. “Танай ах нар чинь яахлаараа уурлаад байдаг юм, яагаад?” 

Дараа нь би учрыг нь оллоо л доо. Фройд гэгч философч, психиатр байдаг. Тэрний сурталчисан ойлголтоор тэр хүмүүсийн толгойнд тийм буруу ойлголт өгч энэ нь хүмүүсд орсон байв. Эхийгээ буруутгах, эхдээ дургүйцэх, буруугаа ээждээ тохох. Та нар төсөөлж байна уу? Яасан байгалаас гажууд, Бурхны эсрэг явуулга вэ гэж хэлмээр. 

Энэтхэгт бол, ээж бол юу юунаас хамгийн тэргүүнд тавигддаг хамгийн 1-дугаарт байдаг. Яагаад гэвэл аюулгүй байдлын мэдрэмж ээжээс гаралтай, хүний эхтэй хамаатай байдаг. Хичнээн эцэг нь түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байлаа ч эхнэрийнхээ, ээжийнх нь үгийг даган үгэнд нь ордог. Яагаад гэвэл эх хүн хэзээ уурлах, хэзээ уурлахгүй вэ гэдгийг мэддэг учраас. Эх хүнд ухаан байдаг. Эх хүн нь бол бүгдийг нь хамгаалдаг нэгэн нь юм. 

Барууны орнуудад Эх гэх ойлголт тэр чигээрээ байхгүй болсон байна. Тийм учраас барууны хүүхдүүд тийм аюулгүй байдлыг мэдэрдэггүй, мэддэгүй, аюулгүй байдалд итгэдэггүй байна. Ямарч итгэл байхгүй. Бүүр гайхмаар, үргэлж шил шаазангаа гялалзтал зүлгэж, гэрээ гялалзтал цэвэрлэж байдаг. Гэхдээ хулгана хүртэл тэдний гэрт орохыг хүсдэггүй. Тэгээд хүнтэй уулзах хэрэг гарвал тэд хүнийг хаалганыхаа гадаа зогсоож байгаад өөрөө дотроос нь ярьдаг. Ялангуяа Лондонд. Яагаад гэвэл үнэн хэрэгтээ тэд айдаг учраас (дотроо итгэлгүй сэрддэг). Биднийг колончилж захирч байсан эдгээр 
Англичууд тийм аймхай хүмүүс байдаг гэж хэн ч итгэхээргүй. Харин тэд нар тийм байна. Тэд бие биенээсээ айн эмээж, өөрөө өөрөөсөө ч хүртэл зовон айна. Яагаад тэр вэ гэвэл, тэдний төв цээжний чакра нь туйлын сул дорой учраас тийм байгаа юм. Би та нарт хэлсэн хамгийн эхний шалтгаан бол гэр бүлийн итгэлгүй, аюулгүй бус байдал байгаа юм. Хүүхэд нь сургуулиа тараад гэртээ ирэхэд ээж нь байх уу, үгүй юу, явчихсан байх уу гэдэг нь тодорхой биш. Нөхрийн талаас ирэх тэр ачааллыг даах тийм ээж эдгээр хүүхдүүдэд байхгүй байна. Хүүхдүүддээ зовлонгоо үзүүлдэггүй, нүүрэндээ инээмсгэлэлтэй тийм ээж тэнд байдаггүй. Барууны орнуудад эх нь хүүхдүүдээ янз бүрийн сэтгэлийн зовлонд унагах тийм зүйлс гаргаж байдаг. Тэд нар мөн нөхөр нь яаж зовоодог, ямар асуудалд ороод байгаа, амьдралдаа ямар зовлонтой байгаагаа хүүхдүүддээ үргэлж ярин, хүүхдүүдийнхээ сэтгэлийг тарчлааж байдаг. Хүүхэд нь (зүй ёсоор) ээжээсээ аюулгүй байдлын итгэл, сэтгэлийн тэтгэмж авах байтлаа, эсрэгээр хүүхэд нь ээждээ итгэл өгч байдаг. Бүүр бага наснаас нь хүүхдийг тийм байдалд оруулан, хүүхэд нь туйлын сөрөг муу болон хувирч, юм бүхнийг үгүйсгэн, амьдарлыг ямарч найдваргүй газар гэж боддог болж байна. Эдгээр орнуудад чин үнэнийг эрэлхийлдэг, шүтлэгтэй хүмүүс нь хүртэл мөн адил тийм(итгэлгүй, аймхай) болдог байна. Тэд; хэрвээ ямарваа нэгэн багш дээр очвол, тэр нь тэднийг зовоож, сэтгэлээр нь тоглож, сорин шалгаж, үгүй бол хамаг мөнгийг нь хурааж аваад ядуу зүлзз болгон гудамжинд гарган гэж эмээдэг байна. 

Харин манай оронд Дарь Эх олон удаа төрж байсан. Мянга мянган удаа төрж байсан. Шүтлэгтэй, шудрага сайн хүмүүсрүү ямарваа нэгэн муу юм дайрч, тэд нар бурханд хандан дуудахад Дарь Эх биелэлээ олон хувилж тэднийг аврахаар ирж байсан юм. Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг, гагцхүү үнэндээ чин сэтгэлээсээ тэгж нэг их итгэдэггүй. Хүмүүс үүнийг ямар нэгэн үлгэр домог гэж боддог, Дарь Эх ирээд хүмүүсийг аврахаар тэмцдэг байсан гэдэгт. Хүмүүс тэр мангас чөтгөр мэт муухай юмстай тэмцэлдэх, өөрсдийг нь аврах тийм Эхийн хүч байдаг гэдэгт нэг их итгэдэггүй. Гагцхүү түүнд хүүхдүүдээ зовж байхыг нь харах хэтэрхий хэцүү байдаг... 

Хүн айхад хүний доторх энэхүү цээжний төв нь хурдан цохилж, хүн түргэн амьсгаалж эхлэн, эсэргүүцэх эд эснүүдэд хэмнэлттэй мэдээлэл өгч эхэлдэг. Энгэхэд зүрх их цохилж байгаа нь танд мэдрэгддэг. Энэ лугших цохилт нь бол юу ч биш гагцхүү гадны довтолгооныг анхааруулах, эсэргүүцэх эд эснүүдэд тэмц гэсэн дохиолол өгч байгаа хэрэг юм. 

Харин нас бие гүйцсэн хүн өөртөө итгэлгүй байдлыг амьдарлын нөхцлөөр бий болговол энэ нь бие организмын өвчин болон илэрдэг. Өсвөр нас, бага насандаа өөртөө итгэлгүй болсон бол, сэтгэл мэдрэлийн эмзэг байдлаар илэрдэг. Харин нас бие гүйцээд өөртөө итгэлгүй болвол, энэ нь жишээлбэл нөхрөөсөө болж эхнэр нь итгэлгүй байдалд орох явдал байдаг. Нөхөр нь эхнэрээ тоодоггүй эсвэл мөнгөөр дэмжиж тусалдаггүй юмуу бүүр муу зан гаргаж өөр хүүхэнтэй холбогдох юм бол, - эмэгтэй хүний –“эхнэр, “эх” гэх сэтгэл нь сорилтонд орж, энэхүү цээжний төв нь муудан суларч хөхний хавдар хүртэл тусдаг байна. 

Энэхүү өөртөө итгэлгүй байдлыг хүн –мөн хиймлээр өөрөө хий хоосноор үүсгэн бий болгох явдал бас байдаг. Өөрийнхөө төсөөллөөр бий болгох. Хүн зүгээр өөрөө ямар нэгэн юм толгойндоо бодож олоод түүнээсээ болж итгэлгүй аймхай болох явдал байдаг. Ямарч бодит биш, байхгүй зүйлийг ургуулан бодоод. Гэхдээ иймэрхүү айдас нь ихэнхдээ барууны оруудад илүү байдаг. Яагаад гэвэл барууны оруундад хүний амьдрал ямарч утга учраа алдсан учир, тайлбарлачихаар ямарч утга байхгүй. Тэднээс юу ч асууна, тэд: “яагаад болохгүй гэж, (‘яадийн’) юу нь буруу байгаа юм?” гэнэ. Нөхөр нь “яадаг юм(‘яадийн’), би нууц амрагтай болчихлоо, юу нь бууруу байгаа юм?” гэнэ. Эхнэр нь “за яахав, чи амрагтай байгаа юм бол, тэгж л байхаас биш, ийм юм (байдагшт) байдаг шүү дээ” гэж хэлдэг.. 

Энэтхэгт бол ямарч эмэгтэй хүн ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр \Энэтхэг эхнэр\ өлсгөлөн зарлан, янз бүрийн зүйлийг хийж эсэргүүцэн, дургүйцлээ илэрхийлэх болдог. Тэд хэзээ ч өөр хүүхэнтэй холбогдсон тийм эр хүнтэй - ойртдог ч үгүй. Тэгэхлээр эмэгтэйчүүдийн үндсэн дотоод хүч нь цэвэр ариун байдлын ухамсраас (тэрхүү ойлголт\ухаанаас) гаралтай байдаг. Энэтхэг эмэгтэйчүүдэд цэвэр ариун явдлын ухамсар маш хүчтэй суулгагдсан байдаг бөгөөд тэр нь хөндөгдөөгүй л бол тэднийг юу ч дийлж, үгүй болгож чаддаггүй, тийм агуу байдаг. Харин цэвэр ариун явдлыг хүндэлдэггүй, хүлээдэггүй бол тэр айдас тэр чакранд маш хурднаар нэвтэрдэг байна. Цэвэр ариун явдал бол эмэгтэй хүний дотоод хүч юм. Тийм учраас ямарваа нэгэн айдастай, өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд ихэнхдээ тэдний далд ухамсарт -цэвэр ариун байдал нь - хөндөгдөн соригдсон учраас тийм \итгэлгүй, хүчгүй, сул\ байдалд ордог байна. Өөрийнх нь цэвэр ариун байдал хөндөгдөн гутаагдахаас айдаг эмэгтэй хүн мөн адил зүрхний төвийн асуудалтай байдаг. Тийм хүүхнүүдэд хөхний хавдар, амьсгаалах проблем, болон бусад аймшигтай сэтгэл мэдрэлийн өвчнүүд бий болдог. 

Эмэгтэй хүн ганц байгаа хүүхдээ алдвал энэ чакра нь бүр хоосрон мөхдөг. Яагаад гэвэл түүний “эх” хүн байх байдал төгссөн мэт түүнд сэтгэгдэл төрдөг учир. Энэ нь эмэгтэй хүнд учрах хамгийн муу, хүнд цохилт юм. Мэдээж хэрэг, хэрвээ тэр “эмэгтэй” бол. Хэрвээ тэр “эмэгтэй биш” бол тэр нэг их юм мэдрэхгүй, зүгээр эрэгтэй хүмүүс шиг л байх болно. Би барууны орнуудад харсан л даа. Тэндхийн эмэгтэйчүүд хүүхэд нь үхэхэд үнэндээ нэг их тоодоггүй. Яагаад гэвэл тэд “эмэгтэй биш” болхоор. Хэрвээ та “эмэгтэй “ бол гарцаагүй хүүхэд үхэхэд хэцүү байна. Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд хэсэг хугацааны дараа буцаад сэхэж гайгүй болдог, - нөхрийнхөө төлөө юмуу, бусад гэрийнхээ гишүүд юмуу бусад хүүхдүүдийнхээ төлөө сэхэн тэнхэрдэг. Тийм эмэгтэй, болсон зүйлээс болоод, - туйлын хүчтэй болдог. 

Энэ нь тэгээд зөвхөн хэрвээ таны зүрхний чакра чинь сайн байвал л тийм болох боломжтой. Тийм эмэгтэйчүүд: - гомдол тээж, хэцүү байгаагаа тоочиж үглэдэггүй. Тэдгээр нь туйлын намуун, амирлангуй бөгөөд маш их зүйлийг даах чадвартай байдаг. Тэд туйлын хүлээцтэй бөгөөд --хүүхдүүддээ туслахын тулд ямар ч хэмжээлшгүй зүйлд хүрэх чадалтай байдаг. 

Тэдгээр эмэгтэйчүүд хэзээ ч хүүхдүүдээ эрхлүүлж эвддэггүй. Яагаад гэвэл эрхлүүлэх нь хүүхдийг зодхоос илүү муу болгодог гэдгийг тэд нар мэддэг учир. Тэд хэзээ ч хүүхдүүдэ эвддэггүй бөгөөд хэзээ ч хүүхдүүдээ хөөргөж толгой дээрээ гаргадаггүй. Тэд нар хүүхдийг асран харах хэрэгтэй, хүүхдийг залах хэрэгтэй гэдгийг сайн мэддэг. 

Тэгээд хүүхдийн сэтгэхүйд бүхэл сайн сайхныг - туйлын дүрийг бий болгохын тулд зөв байлгаж; ариун журмаар явуулахын тулд хүүхдийг харж байдаг. 

Эрэгтэй хүмүүст энэ чакра нь; - хэрвээ тэд маш эрт бага балчир насандаа өөрийн эхээ алдсан бол, эсвэо ямар нэгэн байдлаар эх нь маш хуурай хэрцгий эмэгтэй байсан бол энэ чакра нь гэмтдэг байна. Мөн энэ чакра нь эрэгтэй хүмүүс – дайнд яваад аймшигтай зохисгүй зүйлс үзсэн бол энэ чакра нь мөн гэмтдэг. Тийм хүмүүс туйлын сэтэлийн тогтворгүй болсон байдаг бөгөөд сэтгэлийн хөдөлгөөндөө – муухай хүмүүсд маш хялбар хуурагдан мэхлэгдүүхээр болсон байдаг байна. 

Энэ чакраг засахийн тулд бид юу хийх ёстой вэ? Сахажа йоганд энэхүү чакра-г засаад буцааж өөрийн итгэлээ олох олон аргууд байдаг. Патрик хэлж байсан, хэзээ ч олон хүмүүсийн өмнө үг хэлж байгаагүй гэж. Мөн маш олон сайн жүжигчдийг би харсан, тэд маш сайн дүр бүтээж чаддаг мөртлөө миний хичээл дээр ирхээрээ, Шри Матажи надаас юм ярихыг бүү асуугаач, би жүжиглэж чадхаас биш, яаж хүмүүсийн өмнө юм ярихыг мэдэхгүй гэлцэнэ. Би 2-3 удаа тэднээс гуйж үзсэн, тэд гарч ирээд 2-3 үг амандаа бувтнаад, буцаад суучихна. Тэдний энэ чакра нь маш ихээр гэмтсэн байсан гэдгийн би мэдсэн. 

Магадгүй тэд өөрсдийн эжий нь муухай аашилж байхтай эвлэрсэн, муухай аашлах нь таалагддаг байсан байж магад, эсвэл тэд эсрэгээрээ ээждээ дургүй байсан байх юмуу эсвэл тэд эмэгтэй хүний ариун (шүтээнт) байдлын үнэ цэнийг ойлгодоггүй байсан байж болно. 

Тэгэхлээр хажуугаар нь өнгөрсөн хүүхэн болгоныг харж, шуналтай бузар нүдтэй болохыг оролддог эр хүмүүсийн энэ чакра нь мөн хүндээр гэмтдэг байна. Тэгээд маш олон янзын проблемууд энэхүү гэмтлээс хамааран үүсдэг. Үүнээс үүдэн үүүсдэг нэг өвчин бол уушигны хавдар. Гэхдээ мөн бас энергийн төвийн хайхрамжгүй хандлагаас болон бас гэмтэдгийг би харсан. Зарим хүмүүс маш халуун усанд орох зуршилтай байдаг, тэгээд гарч ирээд шууд хүв хүйтэн газарлуу ордог заншилтай. Тийм хүмүүс энэ чакра-г гэмтээдэг бөгөөд тэдэнд аливаа асуудлууд үүсдэг. Мөн бас энгийн юм шиг мөртлөө бас дараачийн нэг зуршил байна. Зуны цагт хүмүүс хувцаа дангаар нь дотор майкгүй өмсөх явдал. Энэ нь мөн тохиромжгүй зүйл юм. Хүмүүс ямагт хувцасныхаа доогуур \хөлс шингээдэг\ нимгэн майк өмсөх хэрэгтэй, эс үгүй бол хөлс нь гараад ирэхээр тэр чакра нь асуудалд ордог." 

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл 
доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

Sunday, February 17, 2019

Гэрлийн хүн буюу Тесла

UBS телевизийн кино албанд хөрвүүлсэн Никола Тесла -н тухай баримтат кино. 

Никола Тесла (1856 оны 7 дугаар сарын 10-нд төрж, 1943 оны 1 дүгээр сарын 7-нд нас барсан) нь зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийснээрээ хамгийн алдаршсан. Теслагийн патентууд болон онолын бүтээл нь орчин үеийн хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндэс суурийг тавьсан. Үүний дотор цахилгаан түгээлтийн олон фазат систем, хувьсах гүйдлийн мотор бүтээсэн нь Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал гарахад түлхэц өгчээ. 

Өнөөгийн Серби нутаг дэвсгэрт Серби хилийн цэргийн ойролцоо Смилян тосгонд серб үндэстний гэрт төрсөн тул Австрийн Эзэнт гүрний харъяат байсан бөгөөд сүүлд АНУ-ын иргэн болжээ. 1894 онд радиогоор утасгүй холбооны боломжийг үзүүлж, "Гүйдлийн дайн"-д ялагч болсныхоо дараа, тэрээр Америкт ажиллаж байсан хамгийн аугаа цахилгааны инженерийн нэг гэж өргөн олонд хүндлэгдэх болсон.Түүний эхэн үеийн бүтээлийн ихээхэн хэсэг нь орчин үеийн цахилгаан техникийн анхдагч бүтээлүүд болсон бөгөөд түүний хийсэн олон нээлт нь асар том өөрчлөлт авчирсан юм.

 Энэ үед АНУ-д Теслагийн алдар нэр бусад аугаа зохион бүтээгч, эрдэмтний нэр алдартай зэрэгцэж байсан боловч, этгээд зан, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар итгэмээргүй, заримдаа хачин гэмээр санаа гаргадаг байсан учраас Тесла эцэстээ нүд үзүүрлэгдэж, "галзуу эрдэмтэн" гэгдэх болжээ. Тесла санхүүгийн байдалдаа төдийлөн их анхаардаггүй байсан учраас 86 насандаа нас барах үедээ ядуу тарчиг амьдралтай болсон байсан гэдэг. 

Хүн төрөлхтний 90 хувь нь тогтолцооны боол болсон

Бид эд хэрэгцээний дарлалд, бүрэн хяналтан дор амьдарч байна. Тэд оюун ухаанд маань нэвтэрч, дуулгавартай байхаар программчилжээ.
Илбэчин, “шидтэн”-үүд биднийг хуурахын тулд анхаарал сарниулах мэх хийдэг. Танхимд цугларсан хүмүүс илбэчний сарниулах мэхийг ажиглаж байх хооронд шидтэн жинхэнэ хууран мэхлэлтийг цаагуураа хийж байдаг. 
Хүмүүс төөрөгдөл, хууран мэхлэлтийн ертөнцөд амьдарч байна. Бидний санаа зовоож буй ихэнх асуудлыг хэн нэгэн бодож олоод, толгойд маань суулгачихсан. Товчхондоо бид нийгмийг давамгайлж буй авторитар эвлэлийн хохирогчид болчхож.
Нийгмийн оройд байгаа хүмүүс биднийг бодитоор сэтгэхэд саад болдог. Тэд нийгмийн сүлжээ ашиглан тархи угааж байна. Тэдний хийсэн хамгийн хортой үйлдэл бол маргаашдаа итгэх итгэлийг минь үгүй хийсэн явдал. Бидний амьдрал хий хоосон зүйлийн араас хөөцөлдөх, бусдын үзэл бодлыг эсвэл хэн нэгэн хүн, байгууллагын гаргасан номлолыг үг дуугүй дагах гэсэн зохион байгуулалтад орчихож. 

Бид боолчлогдсон байна 
Бид эд хэрэгцээний дарлалд, бүрэн хяналтад амьдарч байна. Тэд бидний оюун ухаанд нэвтэрч, дуулгавартай байхаар прогроммчилилжээ. Дараах зургаан төөрөгдлөөс ангижирснаар эрх чөлөөг олж авах боломжтой:

1. Хууль, хэв журам, эрх мэдэл 
Ихэнх иргэдийн хувьд хуулиа дагана гэдэг бол ёс суртахууны хариуцлагын асуудал байдаг. Гэхдээ авилга, хээл хахууль, улс төрийн байдлаас харахад чадалтай, боломжтой хүнд хууль уян хатан ханддаг нь батлагдаж байна. Хууль сахиулагчдын үйлддэг харгислал, гэмт хэргүүд хаа сайгүй. Украин, Орос, АНУ, Европт ч мөн адил байдаг. Улс орны удирдлагуудын ёс суртахуунгүй байдлаас болж аллага, гэмт хэргүүд үйлдэгдэж, бүхэл бүтэн ард түмэн, соёл тэр чигээрээ устаж байсан. Нийгмийн хэв журам гэдэг бол хоосон зүйл. Хуулиа сахидаг дуулгавартай хүмүүсийн ачаар л хэв журам гэж байдаг. 

2. Аз жаргал, сайн сайхан 
Орчин үед бид хэчнээн олон, үнэтэй эд зүйлс хэрэглэдэг билээ. Сайн сайхан, аз жаргалыг олж авахын тулд үнэтэй хувцас өмсөж, гоё хоол идэж, сайхан байранд амьдрах ёстой гээд бидэнд ойлгуулчихсан. Ингэх нь мэдээж дэлхийн санхүүгийн тогтолцоонд ашигтай. Гэхдээ хүний хязгааргүй хэрэгцээг хангах эх үүсвэр нь луйвар, өр, зээл. Жинхэнэ аз жаргалыг танд эрүүл мэнд, хайр, байгаль дэлхий л өгч чадна гэдгийг ухаарах цаг болсон. Материаллаг эд хөрөнгөөр өөрийгөө хүрээлүүлэх хэрэггүй, та аз жаргалаасаа улам холдоод байна. 

3. Сонголт хийх эрх чөлөө 
Хэрхэн амьдрахаа өөрсдөө шийддэг мэт олонхоороо боддог. Үнэндээ бол бидэнд хязгаарлагдмал сонголтыг санал болгож байна. Тэр сонголтууд нь бүгд муу гээд бод доо. Ямар ч сонголт хийсэн бид үргэлж тухайн улсын хуулийн, татварын тогтолцооны атганд байсаар байх болно. 
Орчин үеийн ардчиллын институтийг хар л даа. Сонгуульд аль олон хүний толгойг угаасан нам нь ялж байна. Сонголт хийх эрх чөлөөтэй гэж төөрөгдүүлэх нь дарангуйллын л нэг арга. Тэнэг хүн гэж өөрийгөө эрч чөлөөтэй гэж бодсон боолуудыг хэлдэг юм. 

4. Үнэн
Нийгмийн нэг хэсэг зурагтаар гардаг бүхэнд эргэлзэлгүйгээр итгэдэг, нөгөө хэсэг нь сэтгүүлчдийн ярьсан юунд ч итгэдэггүй. Энэ хоёр туйл хоёул хорвоод баймгүй тэнэглэл. Сэтгэлийн амар амгаланг олохыг хүсэж байгаа бол та өөрөө сэтгэж, боддог байх ёстой. Үнэн хоёр талтай гэдгийг санаарай. Хэн нэгэн аль нэг талыг нь нуусан ч байж мэднэ. 

5. Цаг хугацаа 
Цаг бол алт гэдэг. Энэ бол худлаа. Цаг хугацаа нь өөрөө таны амьдрал. Зөвхөн таван мэдрэхүйгээрээ сэтгэж, төлөвлөгөө, графикт нийцүүлж амьдрахаа зогсоо.
Бидний хамгийн гол төөрөгдөл бол “одоо цаг чухал биш” гэдэг ойлголт. Цаг мөнхөд өнгөрсөндөө дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөж амьдрах ёстой мэт сэтгэж аж төрдөг. Үүний оронд яг одоо, энэ мөчид болж байгаа зүйлд анхаарлаа хандуулаарай. Санаандгүй тохиол, гэнэтийн учралаар дүүрэн өдрүүд гайхалтай шүү дээ. Таны өнөөдөр маргаашаас илүү чухал. 
Цаг алт юм бол, цаг хугацааг доллараар хэмжиж болох л байсан. Амьдрал тань доллараас үнэтэй юм бол цаг хугацаа ч мөн адил алтнаас үнэтэй болж таарч байна. 

6. Тусгаар тогтнол 

Удирдлагын тогтолцоонд “Хагалан бутарга, тэгээд захир” гэдэг үр дүнтэй тактик байдаг. Энэ зарчмыг авторитар тогтолцоо байгуулах эсвэл өөр улс руу довтлохдоо ашигладаг. 
Хувь хүн бүр тусдаа, бусад хүмүүс бол өрсөлдөгчид гэдэг ойлголтыг бидэнд суулгачхаж. Сүүлдээ хөршүүддээ, хамаатнууддаа хүртэл итгэхээ байчихсан дүр зураг харагддаг. Гэхдээ энэ дэлхий дээр амьдардаг хүмүүс өрсөлдөгчид бус хамтрагчид. Хамтын ажиллагаа маань хэр үр дүнтэй байхаас шалтгаалан ямар нийгэмд амьдрах, ямар ус уух уух, ямар агаараар амьсгалах маань шийдэгдэж байдаг. 
Бид бол дэлхийн хүмүүс. Харин улс орны хил хязгаар, тусгаар тогтнол гэдэг бол төөрөгдөл. Нутаг усаараа, улс үндэстнээрээ хуваагдах нь хүмүүсийн эгог тэтгэж, өөрсдийгөө олох, хэн гэдгээ ойлгоход тусалдаг гэсэн үзэл байдаг. Гэхдээ үүний хажуугаар биднийг бие биенээс тусгаарлах, боолчлох замыг нээгээд байна шүү дээ.

Эх сурвалж: https://www.peak.mn/news/khun-turulkhtnii-9sh-ni-togtoltsoonii-bool-bolsonnn

Saturday, February 2, 2019

The first a project for this new year.


The project was used to Sketchup 2015 and Vray render







These images are the example of a room of honour in the 8th upstairs of office police. 


Note: This is Choijin Lama temple museum of Mongolia, The museum located in the capital city of Mongolia, in front of the government building. I worked in the Choijin Lama temple Museum and takes some photos of beautifully painted by red and Buddhist decorative columns. The Museum was built in the XX century (in 1904-1908). Also had each stone columns more erected with sacred lotus, legendary animals carved on it.



02.02.2019


Friday, October 26, 2018

ЭВЭР ШҮТЛЭГ ҮҮ ЭВЭР БЭЛГЭДЭЛ ҮҮ

Археологич О.Батчулуун

ЭВЭР ШҮТЛЭГ ҮҮ ЭВЭР БЭЛГЭДЭЛ ҮҮ

Эрт дээр үеэс эхлэн дэлхийн ард түмнүүдийн дунд янз бүрийн амьтдын эврийг хүн болоод нийгмийн орон зайд хэрэглэх, хүндэтгэн үзэх үзэл бий болжээ. Энэхүү сэтгэлгээний түүхэн баримтууд бүс нутгийн хувьд харилцан адилгүй цаг хугацаанд хамаардаг. Тухайлбал зарим бүс нутагт дээд палеолитын үед холбон авч үзэхэд (Whitley., David, 2009:215), Төв Азийн эртний хүмүүсийн үлдээсэн баримтаас шинэ чулууны үеэс улбаатай болох нь ажиглагдаж байв.
Энэхүү сэдвийн хүрээнд Монголчуудын дунд хэрэглэгдэх “Эвэртэн туурайтан” (Монгол хэлний 2009:1021) гэх шилжсэн үгийн утга учир нь хүч чадал, хүндэтгэлийн илэрхийлэл, нийгмийн дээд давхаргын бэлгэдэл болж байсныг дахин нягталж үзэхийг зорилоо. Судалгаанаас үзэхэд судлаачид эртний судлалын баримт дэх эвэр дүрсэлсэн хүн болон өвөрмөц амьтны дүрслэлийг шүтлэг хэмээн үзэх нь нийтлэг байна.
Тухайлбал  зарим  судлаачид  түүх, археологи, домог зүйн сурвалжид тулгуурлан  эрх мэдэл бүхий албан тушаалтан, дарга нарыг “эвэртэнгүүд” хэмээн нэрийдэх нь тухайн хүний эрх мэдлийн цар хүрээ, зэрэг дэв, сүр хүчийг тодорхойлохуйц ойлголт болжээ (Цогзолмаа, 2007:151).  Мөн  нүүдэлчид эврийг зөвхөн шүтээн болголгүй өөрсдийн аж амьдралд ч түгээмэл хэрэглэж ирсэн нь эвэр шүтлэгийн уламжлал бололтой хэмээн үздэг (Өмирбек, 2011:67). Харин дээрх  дүгнэлтүүдийг дэмжсэн болон үгүйсгэсэн эсвэл өөр ямар утга агуулгатай нэршил байж болох талаар дэвшүүлсэн зүйл одоогоор алга бөгөөд шинжлэх ухааны хувьд нэгдсэн ойлголт, хувилбараар бичиж дадах нь зүйн хэрэг юм.. Уг ойлголтыг нарийвчлан үзвэл нэгт: хэл зүй, хоёрт: эртний судлалын олдворууд дэх бэлгэдэл, утга зүйн тайллуудаар “Эвэр шүтлэг үү эсвэл бэлгэдэл үү?” гэсэн асуулт урган гарч байна.
Үг зүйн хувьд  шүтлэг нь Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” бичигт. “Гүнээ итгэх, бишрэх, шүтэх, [итгэх хоршоо үг]. Нэг хүнийг тахин шүтэх” (Цэвэл, 1966:863)  гэсэн бол “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг”, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” зэрэг бүтээлүүдэд “Шүтэх үйлийн нэр, ямар нэгэн зүйлийг шүтэж бишрэх нь бишрэл-шүтлэг гэдэгтэй хоршоо үг болдог [шашны сургааль номлол, итгэл үнэмшил].” (Монгол хэлний, 2009:1015) хэмээн тайлбарласан байдаг.
Харин бэлгэдэл нь Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-т  “сайн зөн билэг, ерөөл, бэлгэ сайтай, өлзийтэй, төлөгдөх, мэргэлэх, сайн совин, амны бэлгээс ашдын билэг” (Цэвэл, 1966:122.), “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг”-т “Бэлгэдэх үйлийн нэр, сайн сайхан, бэлгэшээл, сайныг бэлгэдэх, зөгнөх” (Монгол, 2009:121) гэж тайлбарлажээ. Энэ нь алив зүйлс сүр хүч, өнгөтэй сайхан харагдахын зүйрлэл болохыг илтгэх ажээ.
Гүн ухааны үүднээс судлаач Ц. Гомбосүрэн (2008:12) “Эрхэмлэх ёс нь угтаа эрхэмлэл болно. Ёс нь эрхэмлэхүй болдог бөгөөд үүнд ямар нэгэн албадах, албадлагын шинжгүй байдгаараа шүтлэг болоод шашны үйл хэргээс эрс ялгаатай байна” гэжээ. Чингэхлээр шүтлэг нь илүү шашинлаг ойлголт төдийгүй албадлагаар үйлддэг үйл бөгөөд харин бэлгэдэл нь зөн совин, өлзий ерөөлийн үүднээс ямар нэгэн албадлагүйгээр хийх үйлийн ойлголт бололтой байна.
Энэхүү ойлголтын түүхэн үндэс язгуурыг тодруулахын тулд бичгийн болоод биет баримтын хүрээнд тодруулан авч үзье. Хятад сурвалжийн мэдээнд дурдахдаа төв Азийн анхны төрт улс Хүннү гүрэнд Арван эвэртэн ван байсан ба эхний дөрвөн ванг “Дөрвөн эвэртэн ван”, дараах зургааг “Зургаан эвэртэн ван” (Сүхбаатар, 1980:59) гэдэг. Улмаар их жанжин, их Дүвэй, их Данху нар бүгд нийлээд “Арван эвэртэн ван” болдог. Эдгээр эвэр зүүсэн вангууд тал нутгийн язгууртнууд бөгөөд аравтын зохион байгуулалтын тогтолцоогоор төрийн институт байгуулагдсан бол оройн дээд удирдагч нь эзэн хаан Шаньюи байжээ (Gabor Balint de Szentkatolna, 2009:33) гэсэн байна. Түүнчлэн Хятадын их аялагч лам Сонг Юн (Song Yun, 宋雲) МЭ 519 онд элчингийн үүрэг гүйцэтгэж Цагаан Хүннүгийн нутагт зорчсон тухай өгүүлдэг. Тэрээр нүд алдам тал нутгийн талаарх арвин их мэдээллийг бичиж үлдээжээ. “...Хааны ахмад хатан угсаа гарвал дээд язгууртай болох нь мэдэгдмээр харагдана. Хаан нь торгон хувцас өмсжээ... түүний эрхэмсэг хатан нь уран тансаг чимэглэл бүхий хувцсаар гоёдог. ...Удирдагчийн ер бүсийн урт хормогчтой ижилхэн дээл өмсөнө. Толгойн чимэглэл нь “Эвэр” загвартай байх аж. Элдэв зүйлийн эрдэнийн чулуун чимэглэлтэй ба доод хэсгээс эхлээд гойд сайхан харагдана. “Ганц Эвэр” нь толгойн чимэглэлд орохоос гадна дээд угсааны эхнэр хүний хувцастай сүрхий зохицож нийгмийн байр суурийг давхар баталж буй нь илэрхий мэдэгдэнэ. Бид цагаан Хүннүгийн дээд язгууртан хүнийг үзэхийн сацуу, олон эхнэртэй байхыг харсан ч нэг нь ч бусдадаа ялгарах шинж байсангүй...” (Aydogdy Kurbanov, 2010:132). хэмээн тэмдэглэж үлдээсэн байна. Дээр дурдсантай төсөөтэй маш эрт үеийн нэгэн дурсгал бол Ойрх Дорнод дахь “...Аккадын үеийн Нарам-Син (МЭӨ 2254-2218) (анг. Naram-Sin) хааныг ялалтын самбар дээр дүрслэхдээ түүнийг эвэрт титэм зүүсэн байдалтай урласан нь ихэс дээдэстэн гэсэн санааг давхар харуулсан байдаг. Энэ нь түүний хаанчлал бүхий л амьдралынхаа хугацаанд бат оршихын бэлгэдэл байж болох юм” (Margit L. Suring, 1984:330).
Мөн “Солонгост эвэртэй титэм өмссөн “эвэрт ван”....” (Сүхбаатар, 1980:58) байсан бөгөөд эртний Шилла улсын үед холбогдох хааны алтан титмийн чимэглэлд (анг.Geumgwanchong сол. 경주), (МЭӨ 57-МЭ 935) эвэр дүрсэлсэн зэрэг нь загварын хувьд бугын салаа эвэртэй тун ижил харагддаг. (The Silk Road 6, 2009:3)
“Томоохон албан тушаалтан эвэр зүүх нь угтаа тотемтой холбогдож үүссэн овгийн байгууллын ёсны үлдэгдэл юм. Үүнийг Америкийн Индианчуудын ёс харуулж байна” (Сүхбаатар, 1980:58) гэжээ. “Сахемын тушаалд дэвшүүлэхдээ эвэр зүүлгэж, огцруулахдаа эврийг нь авдаг байв... Сахемын булшийг булаад, ахмад сахем тусгай үг хэлж, талийгаач сахемын албан тушаалын бэлгэдэл болсон “Эврийг” нь авч булшин дээр... толгойнх нь дэргэд тавьдаг. Тэгээд эвэр нь талийгаачийн орны хүн сонгогдтол тэнд байдаг” (Сүхбаатар, 1980:58) гэжээ. Дээрх баримтуудад дурдсанаар бол эврийн гойд сүрлэг байдал нь эртний овог аймгуудад сүр хүчний бэлгэдэл болохын зэрэгцээ эрх мэдлийг давхар илтгэж байна.
Чингэхлээр эврийг малгай, эсвэл байлдааны дуулга, титэмд тогтоон байрлуулах,  эвэр дууриалган хийх  нь  эрт үед нэлээд нийтлэг тархсан үзэгдэл бөгөөд өрнөдөд “...Италийн Сардина, Умард Европт Викингчүүдийн үед илүү түгээмэл тархсан гэж судлаачид үздэг байна” (Asa Sjoholm, 37-38). Харин Төв Азийн ард түмнүүдийн үлдээсэн  хадны зургийн дурсгалд эвэрт хүмүүсийн дүрслэл олон бий.
 Тухайлбал Алтайн нурууны ноён оргил Алтай таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгар голын хөндийд арван мянга гаруй хадны зураг байгаагийн цөөнгүй сэдэв бүхий зургуудад толгойн хоёр талд нь эвэр бүхий морьтой, болон морьгүй хүний дүрийг дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь дурсгалт газрын зарим морь унасан морьтонгуудын нэг нь эвэртэй морь унаснаар дүрсэлсэн” (Цэвээндорж нар, 2004.40-50) бол Монгол домог зүйн нэгэн дүрд “Буриад бөө нар бух ноён Баавайг ихэд хүндэтгэн үздэг бөгөөд заарин бөөгийн үр хүүхэд, ач, зээ, хойч үеийг гоочилж болохгүй гэх хатуу журамтай байж, тодорхой цаг үед тэмцээн, найр наадам хийж хөгждөг байна. Тэмцээнд овог бүр ялан дийлэх өргөл, сацал хийдэг агаад ...дийлэнх тохиолдолд баруун долооныхон ялдаг байжээ. Түүнээс болж баруун долоон дийлдэхгүй, учир нь Бух ноён нь биечлэн тусалж байгаа юм. Манай бөхийг эврээрээ өндөр өргөж, газарт хаялаа, манай хурдан морийг давхиж явахад зам дээр нь эврээрээ тээг тавьж саад хийлээ... (Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” 2000:236) гэх мэтээр шүтлэг гэхээс илүү сүр хүч, бэлгэдлээр илэрхийлсэн байдаг аж. Цаашлаад домог зүйн адилтгал үгсийн санд “эврээ хугалуулсан буга шиг” (Бат-Ирээдүй, 2012:204) гэх үг нь угтаа унжуу, сул дорой байхыг адилтгаж хэлсэн бололтой. Эдүгээ Монголчуудын дунд удирдах албан тушаалтнуудыг “эвэртэн туурайтан” хэмээн хэлдэг нь (Хүннүгийн түүх соёл, 2011:108) угтаа эрт цагт эвэр бэлгэдэл нь нийгмийн зэрэг дэвийг тодорхойлж байсны нэгэн илрэл төдийгүй балар цагийн нийгэм түүхийн гүн холбоо хамаарал буйг давхар баталж байна.

ДҮГНЭЛТ
Нэгдүгээрт: Өвөг Монголчууд хийгээд дэлхийн овог аймгууд ноёд, түшмэд нарыгаа цөөнгүй тохиолдолд эвэртэй дүрсэлсэн нь эрх мэдэл, зэрэг дэвийн мөн чанарыг дахин баталж байна. Алив зүйлийн эхний нөхцөлдөх шалтгаан нь тухайн нийгмийн оюун санааны ертөнцөд байгальтай харилцан шүтэлцэх харилцааны оргил нь бэлгэдэл бөгөөд  нэг овгийнхон өөрсдийгөө хүчирхэг нэгэн зүйл амьтны үр сад эсвэл байгаль дэлхийн нэгэн хэсэг гэж үздэгтэй холбоотой.
Хоёрдугаарт: “Шүтлэг” байсан хэмээх ойлголтыг “Бэлгэдэл, эрхэмлэх ёс, хүндэтгэл” байж болох юм гэсэн санал дэвшүүлж байна. Учир нь “Шүтлэг” гэж үзвэл ташаа ойлголт үүсэх магадлалтай тул “амьтны эвэр”-ийг дан утгаар нь хүмүүс шүтдэг гэж үзвэл эргэлзээтэй. “Шүтлэг” нь “Шашин” гэсэн үгтэй хоршоо үг бөгөөд өөртөө институт буюу тодорхой дэглэм, бүлгийн зохион байгуулалтын үүрэг хүлээсэн ухагдахуун болох юм. Эрт үед эвэр нь эрх мэдэл, нийгмийн зэрэг дэвийн илэрхийлэл, нөгөөтэйгүүр, сүр хүчний бэлгэдлийн  шинжтэй нийгэм, соёлын ойлголт байжээ.

Abstract
Though there have been many studies of symbols in ancient Mongolia, so far there have been few studies into the significance of horned animals and the motif of horns in general. Some scholars have suggested the cult importance of horns but have not explored the role of horns as a political symbol. And yet, there is abundant evidence from Chinese texts that horns were a sign of authority among the Xiongnu; for instance the Hou Han-shu 後漢書 tells of a state led by horned princes and describes high-ranking members of court as either four-horned or six-horned lords. This article suggests that, apart from being a religious symbol, horns were a symbol of rank and political authority among ancient peoples in Mongolia.

НОМ ЗҮЙ

Монгол
·     Баярсайхан Б., 2009. “Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг” Улаанбаатар 
·     Ванчигдорж Д.,  2000. “Бух ноён, Будан хатан ээжийн шүтээн” “Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” Улаанбаатар
·     Цэвэл Я., 1966. “Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар
·     Сүхбаатар Г.,  1980 “Монголчуудын эртний өвөг”. Улаанбаатар
·     Дуглас Ж.Д., Меррил С. Тенни., 2004. “Библийн хураангуй толь бичиг”. Улаанбаатар
·     “Монголын уламжлалт цээр ёсон” Хөх хот., 1998.
·     Цогзолмаа Б., “Эвэр шүтлэг”.,  2007. Mongolian Journal of Anthropology, Archaeology and ethnology-Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No.1 (287) December 2007 ISSN 1810-5025. Улаанбаатар
·     Цэвээндорж Д., Кубарев В.Д. Очирхуяг Ц., 2004. Цагаан Салаа, Бага Ойгорын хадны зураг дахь адуу, тэмээний дүр, Археологийн судлал, Т.II (XXII). F.5 Улаанбаатар.
·     Өмирбек Б., “Үхрийн эвэр шүтлэгт нүүдэлчид”., 2011. Монголын үндэсний музей-Нүүдэлчдийн өв судлал” Улаанбаатар
·     Бат-Ирээдүй Ж., Атлансайхан Р., 2012. “Монгол хэлний адилтгал үг, хэллэгийн сан” Улаанбаатар
·                 Гомбосүрэн Ц., 2008. “Монгол улсын их  сургууль философийн тэнхим-Ёс зүй”               Улаанбаатар
·     Ганбаатар Я., 2011. “Хүннүгийн түүх соёл”. Улаанбаатар

Англи
·     Whitley, David S. 2000. Cave Paintings and the Human Spirit: The Origin of Creativity and Belief. Prometheus.
·     Journal of Eurasian Studies Journal of the Gabor Balint de Szentkatolna Society Founded: 2009.Volume I., Issue 3. /July- September 2009 ISSN 1877-4199 - CSORNAI, Katalin "Where Huns´ Blood Drew" The Xiongnu.
·     The Hephthalites: Archaeological And Historical Analysis Written by Aydogdy Kurbanov.Phd thesis submitted to the Department of History and Cultural Studies of the Free University, Berlin. 2010
·     Andrews University Seminary Studies, Autumn 1984, Vol. 22, No. 3. By Margit L. Suring Toivonlinna SF-21 500 Piikkio, Finland  ”The Horn-Motifs Of The Bible And The Ancient Near East”
·     The Silk Road is a semi-annual publication: Volume 6, Number 2 (Winter/Spring 2009)

·     Asa Sjoholm “Scandinavian Rock Carvings and Sardinian Bronzes” - Were their expressions of form born in the eastern part of the Mediterranian?