Sunday, February 17, 2019

Хүн төрөлхтний 90 хувь нь тогтолцооны боол болсон

Бид эд хэрэгцээний дарлалд, бүрэн хяналтан дор амьдарч байна. Тэд оюун ухаанд маань нэвтэрч, дуулгавартай байхаар программчилжээ.
Илбэчин, “шидтэн”-үүд биднийг хуурахын тулд анхаарал сарниулах мэх хийдэг. Танхимд цугларсан хүмүүс илбэчний сарниулах мэхийг ажиглаж байх хооронд шидтэн жинхэнэ хууран мэхлэлтийг цаагуураа хийж байдаг. 
Хүмүүс төөрөгдөл, хууран мэхлэлтийн ертөнцөд амьдарч байна. Бидний санаа зовоож буй ихэнх асуудлыг хэн нэгэн бодож олоод, толгойд маань суулгачихсан. Товчхондоо бид нийгмийг давамгайлж буй авторитар эвлэлийн хохирогчид болчхож.
Нийгмийн оройд байгаа хүмүүс биднийг бодитоор сэтгэхэд саад болдог. Тэд нийгмийн сүлжээ ашиглан тархи угааж байна. Тэдний хийсэн хамгийн хортой үйлдэл бол маргаашдаа итгэх итгэлийг минь үгүй хийсэн явдал. Бидний амьдрал хий хоосон зүйлийн араас хөөцөлдөх, бусдын үзэл бодлыг эсвэл хэн нэгэн хүн, байгууллагын гаргасан номлолыг үг дуугүй дагах гэсэн зохион байгуулалтад орчихож. 

Бид боолчлогдсон байна 
Бид эд хэрэгцээний дарлалд, бүрэн хяналтад амьдарч байна. Тэд бидний оюун ухаанд нэвтэрч, дуулгавартай байхаар прогроммчилилжээ. Дараах зургаан төөрөгдлөөс ангижирснаар эрх чөлөөг олж авах боломжтой:

1. Хууль, хэв журам, эрх мэдэл 
Ихэнх иргэдийн хувьд хуулиа дагана гэдэг бол ёс суртахууны хариуцлагын асуудал байдаг. Гэхдээ авилга, хээл хахууль, улс төрийн байдлаас харахад чадалтай, боломжтой хүнд хууль уян хатан ханддаг нь батлагдаж байна. Хууль сахиулагчдын үйлддэг харгислал, гэмт хэргүүд хаа сайгүй. Украин, Орос, АНУ, Европт ч мөн адил байдаг. Улс орны удирдлагуудын ёс суртахуунгүй байдлаас болж аллага, гэмт хэргүүд үйлдэгдэж, бүхэл бүтэн ард түмэн, соёл тэр чигээрээ устаж байсан. Нийгмийн хэв журам гэдэг бол хоосон зүйл. Хуулиа сахидаг дуулгавартай хүмүүсийн ачаар л хэв журам гэж байдаг. 

2. Аз жаргал, сайн сайхан 
Орчин үед бид хэчнээн олон, үнэтэй эд зүйлс хэрэглэдэг билээ. Сайн сайхан, аз жаргалыг олж авахын тулд үнэтэй хувцас өмсөж, гоё хоол идэж, сайхан байранд амьдрах ёстой гээд бидэнд ойлгуулчихсан. Ингэх нь мэдээж дэлхийн санхүүгийн тогтолцоонд ашигтай. Гэхдээ хүний хязгааргүй хэрэгцээг хангах эх үүсвэр нь луйвар, өр, зээл. Жинхэнэ аз жаргалыг танд эрүүл мэнд, хайр, байгаль дэлхий л өгч чадна гэдгийг ухаарах цаг болсон. Материаллаг эд хөрөнгөөр өөрийгөө хүрээлүүлэх хэрэггүй, та аз жаргалаасаа улам холдоод байна. 

3. Сонголт хийх эрх чөлөө 
Хэрхэн амьдрахаа өөрсдөө шийддэг мэт олонхоороо боддог. Үнэндээ бол бидэнд хязгаарлагдмал сонголтыг санал болгож байна. Тэр сонголтууд нь бүгд муу гээд бод доо. Ямар ч сонголт хийсэн бид үргэлж тухайн улсын хуулийн, татварын тогтолцооны атганд байсаар байх болно. 
Орчин үеийн ардчиллын институтийг хар л даа. Сонгуульд аль олон хүний толгойг угаасан нам нь ялж байна. Сонголт хийх эрх чөлөөтэй гэж төөрөгдүүлэх нь дарангуйллын л нэг арга. Тэнэг хүн гэж өөрийгөө эрч чөлөөтэй гэж бодсон боолуудыг хэлдэг юм. 

4. Үнэн
Нийгмийн нэг хэсэг зурагтаар гардаг бүхэнд эргэлзэлгүйгээр итгэдэг, нөгөө хэсэг нь сэтгүүлчдийн ярьсан юунд ч итгэдэггүй. Энэ хоёр туйл хоёул хорвоод баймгүй тэнэглэл. Сэтгэлийн амар амгаланг олохыг хүсэж байгаа бол та өөрөө сэтгэж, боддог байх ёстой. Үнэн хоёр талтай гэдгийг санаарай. Хэн нэгэн аль нэг талыг нь нуусан ч байж мэднэ. 

5. Цаг хугацаа 
Цаг бол алт гэдэг. Энэ бол худлаа. Цаг хугацаа нь өөрөө таны амьдрал. Зөвхөн таван мэдрэхүйгээрээ сэтгэж, төлөвлөгөө, графикт нийцүүлж амьдрахаа зогсоо.
Бидний хамгийн гол төөрөгдөл бол “одоо цаг чухал биш” гэдэг ойлголт. Цаг мөнхөд өнгөрсөндөө дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөж амьдрах ёстой мэт сэтгэж аж төрдөг. Үүний оронд яг одоо, энэ мөчид болж байгаа зүйлд анхаарлаа хандуулаарай. Санаандгүй тохиол, гэнэтийн учралаар дүүрэн өдрүүд гайхалтай шүү дээ. Таны өнөөдөр маргаашаас илүү чухал. 
Цаг алт юм бол, цаг хугацааг доллараар хэмжиж болох л байсан. Амьдрал тань доллараас үнэтэй юм бол цаг хугацаа ч мөн адил алтнаас үнэтэй болж таарч байна. 

6. Тусгаар тогтнол 

Удирдлагын тогтолцоонд “Хагалан бутарга, тэгээд захир” гэдэг үр дүнтэй тактик байдаг. Энэ зарчмыг авторитар тогтолцоо байгуулах эсвэл өөр улс руу довтлохдоо ашигладаг. 
Хувь хүн бүр тусдаа, бусад хүмүүс бол өрсөлдөгчид гэдэг ойлголтыг бидэнд суулгачхаж. Сүүлдээ хөршүүддээ, хамаатнууддаа хүртэл итгэхээ байчихсан дүр зураг харагддаг. Гэхдээ энэ дэлхий дээр амьдардаг хүмүүс өрсөлдөгчид бус хамтрагчид. Хамтын ажиллагаа маань хэр үр дүнтэй байхаас шалтгаалан ямар нийгэмд амьдрах, ямар ус уух уух, ямар агаараар амьсгалах маань шийдэгдэж байдаг. 
Бид бол дэлхийн хүмүүс. Харин улс орны хил хязгаар, тусгаар тогтнол гэдэг бол төөрөгдөл. Нутаг усаараа, улс үндэстнээрээ хуваагдах нь хүмүүсийн эгог тэтгэж, өөрсдийгөө олох, хэн гэдгээ ойлгоход тусалдаг гэсэн үзэл байдаг. Гэхдээ үүний хажуугаар биднийг бие биенээс тусгаарлах, боолчлох замыг нээгээд байна шүү дээ.

Эх сурвалж: https://www.peak.mn/news/khun-turulkhtnii-9sh-ni-togtoltsoonii-bool-bolsonnn

No comments:

Post a Comment