Sunday, February 17, 2019

Гэрлийн хүн буюу Тесла

UBS телевизийн кино албанд хөрвүүлсэн Никола Тесла -н тухай баримтат кино. 

Никола Тесла (1856 оны 7 дугаар сарын 10-нд төрж, 1943 оны 1 дүгээр сарын 7-нд нас барсан) нь зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийснээрээ хамгийн алдаршсан. Теслагийн патентууд болон онолын бүтээл нь орчин үеийн хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндэс суурийг тавьсан. Үүний дотор цахилгаан түгээлтийн олон фазат систем, хувьсах гүйдлийн мотор бүтээсэн нь Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал гарахад түлхэц өгчээ. 

Өнөөгийн Серби нутаг дэвсгэрт Серби хилийн цэргийн ойролцоо Смилян тосгонд серб үндэстний гэрт төрсөн тул Австрийн Эзэнт гүрний харъяат байсан бөгөөд сүүлд АНУ-ын иргэн болжээ. 1894 онд радиогоор утасгүй холбооны боломжийг үзүүлж, "Гүйдлийн дайн"-д ялагч болсныхоо дараа, тэрээр Америкт ажиллаж байсан хамгийн аугаа цахилгааны инженерийн нэг гэж өргөн олонд хүндлэгдэх болсон.Түүний эхэн үеийн бүтээлийн ихээхэн хэсэг нь орчин үеийн цахилгаан техникийн анхдагч бүтээлүүд болсон бөгөөд түүний хийсэн олон нээлт нь асар том өөрчлөлт авчирсан юм.

 Энэ үед АНУ-д Теслагийн алдар нэр бусад аугаа зохион бүтээгч, эрдэмтний нэр алдартай зэрэгцэж байсан боловч, этгээд зан, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар итгэмээргүй, заримдаа хачин гэмээр санаа гаргадаг байсан учраас Тесла эцэстээ нүд үзүүрлэгдэж, "галзуу эрдэмтэн" гэгдэх болжээ. Тесла санхүүгийн байдалдаа төдийлөн их анхаардаггүй байсан учраас 86 насандаа нас барах үедээ ядуу тарчиг амьдралтай болсон байсан гэдэг. 

No comments:

Post a Comment