Sponsered

Friday, June 7, 2013

Нүүдэлчдийн түүх (Дотоод ази) 02.

          
   Хүн төрөлхтний түүхэнд нийтлэг сэтгэлгээний дүр гэсэн ойлголт байдаг бөгөөд нэн эрт үеийн хүмүүсийн сэтгэлгээ-амьдралд нэгэн бүхэл хүчин зүйл ажиглагдаж байсан нь адгуус амьтныг гаршуулах үйл явдал байжээ. Хүн өөрийн оршин тогтнох, амь амьдралаа авч явах чадвартай болсон зэрэг шалтгаануудаас хүмүүний сэтгэлгээнд үсрэнгүй хувьслууд мөн төдий чинээгээр гарч ирсэн байна. Хуучин чулуун зэвсгийн эрин үеэс эхлэн хүмүүсийн хоорондох харилцаа, итгэх итгэлцэл нь шүтлэг бишрэлийн нарийн үйл явц дунд өрнөж эхэлсэн байдаг.
           Эрт үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийн талаарх цөөнгүй мэдээлэл өгдөг баримт бол хадны зураг, угсаа гарвал судлалын судалгаа зүй ёсны байр суурь болох ба мөн голлох баримт болох бэлчээрийн мал аж ахуйн үүсэл, нүүдэлчин овог аймгуудын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох үйл явц зэрэг нь евразийн нүүдэлчдийн угсаа гарвал тэдний соёлын харилцаа зэрэгт онцгой учир холбогдол болно.[1] Төв ази, өмнөд сибирийн нутаг даяар хи өргөн уудам нутагт тархсан маш баялаг сэдэв бүхий хадны дүрслэл, зохиомжийн нэгдэл нь ижил бус цаг үед хамаарах дурсгалууд болох хэдий ч түүхэн бэлгэдэл зүйн шинжүүд нь нэг л загвараар илэрхийлсэн зохиомж байдаг. Мөн Анторпологи, угсаатан судлалын нарийвчилсан дүр төсөөлөл зэргийг анхаарч судлах нь суурь багцаа гаргах хэрэглэгдэхүүн, сурвалж болно. Улмаар эртний хүмүүсийн оюуны соёл амьдрал түүний зүй тогтол гарлын тухай ойлгох аргачлалын томоохон байр суурь эзэлнэ.
 Ойролцоогоор МЭӨ 4000-2000 жилийн тэртэй үед эврийн сэдэвт холбогдох олдворууд Алтайн уулс, Баруун умард Хятадын Шинжааны Тарим хөндий зэрэгт олдсон нь Индо-Скиф болон Индо-иран хүмүүсийн хамаарал бүхий олдворуудыг дурдаж болно. Хэл соёлын хувьд Индо Европ угсааны овог аймагуудын соёлын баялаг уламжлал хүрэл төмрийн эхэн үед Монгол орон болоод алс дорнын бүс нутгуудын овог аймагуудад нөлөөлснийг нэмж дурдах хэрэгтэй. Жишээлбэл: Археологийн баримт дээрээс дурдвал Хиргисүүрийн соёл нь хэд хэдэн соёлд хуваагдаж хөгжсөн аж. Түүхэн сурвалжууд болон археологийн баримтууд нь Индо Европ угсааны Хиргисүүрийн соёлынхон хэдэн зууны туршид Хар тэнгисийн хойд талаас Дундад Ази, Төв Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсныг баталдаг.
 “Археологийн сүүлийн үеийн судалгаагаар хүрлийн үед Монголын баруун нутагт хиргисүүрийн соёлыг үлдээгч овог аймгууд төвлөрөн оршиж байсан нь нотлогдож байна”.[2] Хиргисүүрийн соёлынхон нь Индо-Европын соёлыг тээж нүүдэллэн амьдарч байсан ба хиргисүүрийн соёлт овог аймгууд Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба энэ талын зарим судалгааны эх сурвалж баримтууд нилээд олдсон нь Генийн судалгаа байдаг. Судалгааны хувьд R1a1 хаплогрупп хамаарч байдаг. Тиймээс R1a1 группийг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн нь Монгол хэлтний хувьд нөлөөлж байсан болохыг баталж байна.[3] Тус дүгнэлтийн үүднээс С болон С3 генийн тэмдэг баруун Европчуудын эртний өвөг угсааны R генийн хүмүүсийн хоорондох хэлний нарийн уялдаа нийлэгжилт төв болон төв ази руу өмнөд сибирийн үржил шимт хөндийг эзэмшихтэй хамт даган МЭӨ 3500-2000 жилийн өмнө орсон. Эртний төв азийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц соёлын төвлөрөл үүтгэн бий болсон томоохон зүйл бол Буган чулуун хөшөөний соёлтой хамт хиргисүүрийн соёлын дурсгалууд мөн төдий илэрдэг явдал юм. Тодруулбал “Евразийн хэмжээнд МЭӨ IY мянган жилийн үеэс цаг агаарын ихээхэн өөрчлөлт гарч эх газрын шинжтэй, хуурай болж эхэлсэн нь мал аж ахуйн хэвшил хөгжих урьдчилсан нөхцөл”[4] бүрдсэнтэй хамт өвөрмөц соёлын голомтууд үүссэн. “Монгол болон Байгаль нуур хавийн бүс нутагт малтан шинжилсэн хиргисүүрийн дурсгалуудыг, Алтайн нурууны бүс нутагт орших хиргисүүрийн дурсгалуудтай харьцуулан үзэхэд угсаа-соёлын гол шинжүүд нэг нь нөгөөгөөсөө их ялгарах шинжгүй нэг угсаа-соёлын овог аймгийнхан үлдээсэн болох нь тодорхой...”[5] харагдаж байжээ. Эдгээр соёлын тархалт нь “Монгол орны нутаг хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын заагт хүртэл оршино”.[6]Дөрвөлжин булшны соёлын хамт буган чулуун хөшөө, байгууламж байгаа нь сонирхол эрхгүй татдаг. Мэдээж эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, байгаль ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болох ан амьтан шүтэх, улмаар эрхэмлэн дээдэлж ирсэн зэргээс улбаатай байж болох ба тус шүтлэг нь гагцхүү Монгол нутаг бус дэлхийн хэмжээнд шүтэгдэж байсан ул мөр сүүлийн үеийн судалгаа шинжилгээний өргөн хүрээт тандалтаас гарч байна. Эртний Скиф соёлт улс болох Сакууд нь бугыг эрхэмлэн дээдэлдэг байхад Монгол оронд бугыг тэнгэрийн амьтан гэж мөн бэлгэшээж хүндэтгэдэг ажээ.
 Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг чухал ан төдийгүй, байгалиас заяасан үнэхээр гоо үзэмжтэй, хүнд ямар ч хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн хүндэтгэж, шүтэж бишрэн тахиж хад чулуунаа олноор нь урлан сийлж иржээ. Хадны зургийн утга санааг тайлбарлахад эртний домог, аман зохиол тодорхой баримт тулгуур болох ач холбогдолтой. Тухайлбал, Зэргэлдээ мэргэний  домогт: “Эрт урд цагт Зэгсэнгуа гэдэг эхтэй ах дүү хоёр байжээ. Ах нь насанд хүрсэн Зэргэлдээ мэргэн гэдэг алдартай хүн байв. Дүүг нь бүр нялх байхад эх нь нас баржээ. Зэргэлдээ мэргэн өнчин дүүгийн хамт хоёулханаа нэг ой модтой газар эхээсээ хагацан хоцроод байв. Гэтэл нэг өдөр алтан хайрцаг хүзүүндээ зүүсэн арван салаа эвэртэй буга тэдний гадаа ирээд зогсжээ. Тэгэхлээр нь Зэргэлдээ мэргэн дүүгээ тэр бугын хүзүүнд зүүлттэй алтан хайрцагт хийгээд явуулчихжээ. Буга явсаар байгаад үр хүүхдийн мөрөөдөл болсон нэг эмгэний гадаа очоод нөгөө алтан хайрцгаа буулгаж орхиод явжээ. Эмгэн алтан хайрцгийг нээж үзээд хүүхдийг авч баярлан бөн бөн бүүвэйлж байв гэнэ...[7] зэрэг олон үлгэр, домогт буга нь зовж зүдэрсэн хүмүүст туслагчийн дүрээр гарч байгаа нь хадны зурагт бугыг дүрслэх болсны нэгэн сэжүүр байж болох юм.
Мөн эрт, эдүгээ бөө, удган нар “онго сахиусны аялж явахдаа суудаг байр болох хэнгэрэгний толио, бүрээс дээр нар, сар, од мичид, модон дотор явж байгаа буга, согоо зэрэг амьтдыг зурахдаа хэнгэрэг бүрэхээр алах үед тэр амьтан байгаль дээр ямар байдалтайгаар явж байсан тэр л байдлаар нь зурдаг. Энэ нь тэр амьтаны дүрс хувилж бөөгийн хэнгэрэгний бүрээс болж байгаа болохоос бус үхсэн гэж үздэггүй, харин нартын орноос харанхуйн оронд мөнхөрч онгод тэнгэрийн унаа болон хувирч байгаа хэмээн тайлбарладаг”-аас[8] үзэхэд эрт үед бугыг онгод тэнгэрийн унаа болж хүний ертөнцөд биет байдлаар ирж тусалдаг, хүнд гэм хоргүй амьтан хэмээн үзэж бодит байдлаар болон уран сайхны аргаар загварчлан зурдаг байсан бололтой.
Ийнхүү буга нь эртний нүүдэлчдийн оюун санааны амьдралд онцгой байр суурь эзэлж ариун нандин, эрхэм чухалд тооцогддог байсныг хадны зургаас харж болно. Буга шүтлэгт овог аймгуудын ерөнхий тархалтын байр зүйг хэлбэр хийц онцлогоор нь Оросын эрдэмтэн Волковын буган хөшөөнд гаргасан дүрслэл түүний ангилал зүйд буган хөшөөг 1. Евразийн хэлбэр 2. Алтай-Соёны, 3. Монгол-Байгалийн гэсэн ангилал[9] гэж ангилсан нь буган хөшөөнд гаргасан дүрслэл, харьцуулсан ангилал болно. “Эдгээр ангилсан зүйлс нь өөр хоорондоо гойд ялгагдах юмгүй боловч хүйсийн талаас нь Евразийн хэлбэр, Алтай-Соёны хоёр нь ихэвчлэн эмэгтэй хүний эдэлж хэрэглэдэг зүйлс дүрсэлсэн бол Монгол-Байгалийн хэлбэр бүхий буган чулуун хөшөө нь эрэгтэй хүний эдэлж хэрэглэх зэр зэвсэг, бамбай, гоёл чимэглэл зэргийг дүрслэн үзүүлсэн нь ялган үзэх үндэслэл байна” [10] гэж Археологич Д. Эрдэнэбаатар үзсэн байна. Улмаар буган хөшөөний соёл түүний онцгой байдал байдал болох гойд тансгаар эврийг төлөөлсөн уран дүрслэл нь хөрш зэргэлдээх ертөнцөд сонин содон санагдаж улмаар умардын монгол нутаг дахь овог аймгуудыг эврээр төсөөлж “Эвэртэн” гэж нэрийдсэн нь Хятад сурвалжийн хувьд хөдлөшгүй бичгийн дурсгал төсөөлөл төдий байна. Энэ санааг улам лавшруулан үзэх бүрэн үндэслэл гарч ирсээр байгаа ба төв болон баруун Монгол, бүс нутгийн эртний түүхийн судалгаа баяжсаар ирсэн байна. 
“Шинэ чулуун зэвсгийн үеэс улбаатай бод, бог малын тэргүүн болон их биеийг дагалдуулах ёс Хүннүгийн үед илрэх болсон байна. Зарим булшинд бод, богийн толгой гурван хос хамгийн богино хавирга, сүүл болон дөрвөн шийр тагалцгийг тодорхой дарааллаар, жишээлбэл толгой дор гурван хос хавиргыг тавихын хамт дагзны араас сүүл, толгойн урд шийр тагалцгийг хосоор тавьсан байдаг нь бэлгэдлийн хувьд малыг амьд байгаа мэтээр үзэж мөн байгаа хэрэг бөгөөд монголчуудын хурим найрын ууц тавих ёс заншилтай зарчмын хувьд адил юм. түүнчлэн нас барсан хүнийг хүйсийг нь харгалзан эрэгтэй хүнд бух болон морь, эмэгтэй хүнд үнээ, тугал гэх мэт мэтчилэн дагуулах ёс Якутад байсан бөгөөд хүннүгийн дурсгалуудад энэ байдал нэгэн адил ажиглагдана”.[11] Хадны зураг болон эртний булшинд илэрч байгаа зарим баримт дээр анзаарч харвал дээд чулуун зэвсгийн үед эвэртэй амьтан шүтдэг байсан нь илэрхий бөгөөд хожмоо Хүннүгийн үед өөрөөр хэлбэл нийгмийн байгууллын дараагийн шинэ шатанд эвэртэн амьтан шүтэх хандлаг дахин сэргэсэн байна.[12]
            ...Хүннү нарт тотем шүтлэг байсан тухай мэдээ байдаггүй боловч “Ноён уулын булшны үхрийн дүрст мөнгөн ялтсыг судлаач А. Бернштамын гаргасан Хүннүгийн тотем хэмээх ойлголтыг бий болгон улмаар Уйгурын гарлыг өгүүлсэн домогтой холбох оролдлого хийсэн байдаг”.[13] Харин Монголын эртний түүхийг судлагч доктор Э.А. Новгородова “Эртний Монгол” номонд оо “Бухын шүтээн” гэсэн бүлэг анх удаа оруулж, түүндээ “Монгол нутаг дахь эртний хүмүүс шинэ чулуун зэвсгийн (МЭӨ 7000-4000 жил) үеэс үхрийг тухайлбал бухыг тахин шүтэх болжээ” гэсэн байдаг.

            Зогсож байгаа үхрийг дүрсэлсэн хадны сүг зургууд Архангай аймгийн Чулуут голын хүрэм, Хэнтийн аймгийн Хурхын Рашаан хаднаас элбэгээр олджээ. Археологич Д. Наваан “Шинэ чулууны эрт үед ан гөрөөнөөс мал аж ахуй, зэрлэг үр тариа хураах, түүхээс тарианы ажил эрхэлсэн нь маргаангүй” [14] гэсэн нь үндсэндээ давхар нотолгоо болж байна.
“Нэг талаараа Ноён уулын мөнгөн ялтас нь Буриадын “Бух ноён баавай” домогтой харьцуулан үзэхэд бүх талаараа төсөөтэй байгаа нь сонирхолтой байна”. [15] 
Харин А. Бернштамын эл үзлийг Г. Сүхбаатар нягтлан үзэхийн хамт үгүйсгэсэн бөгөөд Хүннүд арван эвэртэн байсныг дурдахын ялдамд эвэр зүүх ёс угтаа эрх мэдлийн илэрхийлэл болох тухай зарим нэг сонирхолтой баримтыг дурдсан байна. Тэрчлэн үхрийн толгой, эвэр эрхэмлэн шүтэж байсан хамгийн эртний баримт Монгол оронд гэхэд неолитын үеэс улбаатай. Хүннү ваар нь дээрх гурван гурван үзүүрт сэрээ мэт дүрс нь үхэр буюу эвэр гэсэн утгыг төлөөлж байгаа бололтой бөгөөд эртний Хятадын мэргэ төлөгний ясан дээрх үхрийг тэмдэглэсэн дүрс үсэг[16] дээрх ваарын дүрстэй ижил  байгаагийн зэрэгцээ, “дундад эртний Монголчуудын туг сүлд дээрх гал гэж тайлбарлаад байгаа зүйл үнэн дээ эвэр байж магадгүй”[17] хэмээн Археологич З. Батсайхан үзсэн байна. Магадгүй эртний эврийн шинж чанар эрхэмлэх ёс нь хожим эх загвараа гээж хэлбэрийн хувьд гал дүрстэй болох боломжтой. 

Монгол оронд шинэ чулуун зэвсгийн үед одоогийнхоос харьцангуй чийглэг, дулаан уур амьсгалтай байсан нь газар тариалан эрхлэх суурин байдлаар амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд, чухам тэр үед гэрийн малын зэрлэг өвгийг гаршуулан, улмаар түүнийг бие даан гэршүүлж дасгасан нь нэгэн голомт нутаг байж болно...
эх сурвалж


[1] П.Дэлгэржаргал “Монголчуудын угсаа гарвал” УБ., 2005.,Тал 33.
[2] Мөн тэнд., Тал 35.
[3] “Дуурлиг нарсны Хүннү булш “ УБ., 2011., Боть 1. Тал  311-113.
[4] З.Батсайхан “Хүннү” УБ., 2002., Тал 182.
[5] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology: Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No. 1 December 2007 Д.Эрдэнэбаатар, А.А. Ковалев “Монгол Алтайн бүс нутгийн археологийн соёлууд” Тал 42.
[6] Мөн тэнд., Тал 48.
[7] Сампилдэндэв нар, - Х.Сампилдэндэв, Ш.Гаадамба. Монгол аман зохиол. УБ., 2006., Тал 318-319.
[8] О. Пүрэв “Монгол бөөгийн шашин” УБ., 1999., Тал 254-255.
[9] Волков В. 1981. Оленние камни. УБ., Стр 227.
[10] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology: Official Journal of the National University of Mongolia. Volume 3 No. 1 December 2007 Д.Эрдэнэбаатар, А.А. Ковалев “Монгол Алтайн бүс нутгийн археологийн соёлууд” Тал 47.
[11] З. Батсайхан “Умард Хүннү ба нүүдлийн иргэншлийн хөгжил” УБ., 2000., Тал 70.
[12] Мөн тэнд., Тал 70.
[13] Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol. 3, № 1(287) 90-119 (2007) Г. Мэнэс “нүүдэлчдийн хоёр төрийн хаадын уг эхийн домгуудын үнэн магад түүхийг нягтлах нь” УБ., 2007., Тал 90-91
[14] “Буриад-Монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” УБ., 2000., Д. Ванчигдорж “Бух ноён, Будан хатан ээжийн шүтээн” Тал 230.
[15] С. В. К. Иванов “Семантике изображений на старинных Бурятских онгонах, Сборник музея антропологий и этнографии, т. XVIII.М.,1957. 
[16] З. Батсайхан “Умард Хүннү ба нүүдлийн иргэншлийн хөгжил” УБ., 2000., тал 70

Monday, June 3, 2013

There resemblance with ancient Jomon and Ainu is very strong

Mayans in Georgia? who would think something like to begin with besides Georgia is like in the centre of the world. You must be thinking why those reconstruction don't look like Eskimo? let me tell you why, what you're seeing happens to be proto-mongoloid people.
They may not look like it but they are genetically the closest with East Asians/Siberians, their DNA and Haplogroup are similar to Mongoloids, the only difference is East Asian went through the ice age.
File:Bjs48 02 Ainu.jpg

 
 

Genetic link between Asians and native Americans: evidence from HLA genes and haplotypes.
We have been studying polymorphisms of HLA class I and II genes in East Asians including Buryat in Siberia, Mongolian, Han Chinese, Man Chinese, Korean Chinese, South Korean, and Taiwan indigenous populations in collaboration with many Asian scientists. Regional populations in Japan, Hondo-Japanese, Ryukyuan, and Ainu, were also studied. HLA-A, -B, and -DRB1 gene frequencies were subjected to the correspondence analysis and calculation of DA distances. The correspondence analysis demonstrated several major clusters of human populations in the world. "Mongoloid" populations were highly diversified, in which several clusters such as Northeast Asians, Southeast Asians, Oceanians, and Native Americans were observed.Interestingly, an indigenous population in North Japan, Ainu, was placed relatively close to Native Americans in the correspondence analysis. Distribution of particular HLA-A, -B, -DRB1 alleles and haplotypes was also analyzed in relation to migration and dispersal routes of ancestral populations. A number of alleles and haplotypes showed characteristic patterns of regional distribution. For example, B39-HR5-DQ7 (B*3901-DRB1*1406-DQB1*0301) was shared by Ainu and Native Americans. A24-Cw8-B48 was commonly observed in Taiwan indigenous populations, Maori in New Zealand, Orochon in Northeast China, Inuit, and Tlingit. These findings further support the genetic link between East Asians and Native Americans. We have proposed that various ancestral populations in East Asia, marked by different HLA haplotypes, had migrated and dispersed through multiple routes. Moreover, relatively small genetic distances and the sharing of several HLA haplotypes between Ainu and Native Americans suggest that these populations are descendants of some Upper Paleolithic populations of East Asia.
Click the image to open in full size.


Facial reconstruction of ancient Native American (Mississipian)

Reconstructions from the skulls:
female here and the other is male.
Reconstructions from skulls,
Apallachian Mississippians
Chromesun mississippian priest digital painting




Sunday, June 2, 2013

С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй

2012 оны 1 сарын 16

    МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхмийн багш, угсаатан зүйч С.Бямбадоржийн ярилцлагыг хүргэе.

-Ястан гэдэг сэдвээр тантай ярилцах хүсэлтэй ирлээ. Учир нь нүүдэлчин монголчууд хэт бөөгнөрсөн амьдралд орж байгаа энэ үед ястны бүтэц бүрэлдэхүүн алдагдаж, устаж байна гэсэн болгоомжлол байна л даа.
-Ястан уу, энэ их зовлонтой сэдэв л дээ. Ястан гэдэг үг Оросын шинжлэх ухааны дэгийг дагаж явсан үед гарч ирсэн. Народнист буюу ард түмэн гэсэн үгийг орчуулж тодорхойлсон юм. Гэхдээ бид ястан гэдэг нэр томъёоноос татгалзаж байгаа. Ястан гэдэг монгол хүний ойлгоцоор нэг цусны хүмүүсийг хэлдэг. Эцгийнхээ ясыг дагана гэдэг нэг цусаар холбогдсон нэг удмын хүмүүс. Гэтэл народнист гэдэг ойлголт нэг цусны биш. Манай ястан ч нэг цусны биш. Жишээ нь ястан гэж нэрлээд сурсан дөрвөд, захчин, мянгад, ойрд гээд л угсаатнууд нэг удам гарлын хүмүүс биш шүү дээ. Хоёрдугаарт, ерөөсөө монголчууд нэгэн үндэстний улс юм. Өнөөдөр бидний ястан гээд нэрлээд байгаа угсаатны бүлгүүдийн угийг задлаад үзэхээр монгол болж таардаг. Жинхэнэ ясан дээр тогтсон ураг аймгийн холбоог хэн алга хийсэн бэ гэхээр Чингис хаан. Ингэж алга болсны үндсэн дээр монгол угсаатан бүрэлдэж бий болсон. Хэрэв ястан алга болоогүй байсан бол монгол угсаатан угсаатны хувьд бүрэлдэж бий болоход хэцүү. Чингис хаан бүх нутгаа засаг захиргааны зохион байгуулалтаар төдөн хүн тэдний мянгатад гээд мянгатын системд, ерөнхий бүх улсаа түмтийн системд оруулсан. Тэр мянгат дотор нэг удам гарлын хүмүүс, огт хамаагүй өөр цусныхан ч орж болно. Энэ бол зүгээр л манай хороо хорины систем гэсэн үг. Нэг хороо хоринд нэг цусны хүмүүс байна гэж болохгүй биз дээ.
   ХIII-ХIV зууны үед удам төрлөөрөө ижилсдэг байснаа гээгээд мянгатын системээр ижилссэн. Ингэж угсаатан бий болж байгаа юм. Түүхэн үйл явцын дунд задрал болдог. Юань улс мөхсөний дараа хаад ноёд өөр өөрсдийн албатаа аваад биеэсээ хамааралгүй амьдарч эхэлсэн. Феодалын хямрал гэдэг энэ шүү дээ. Хаа газар зөвхөн өөрийнхөө албаттай хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг шиг амьдрах хүсэл эрмэлзэл үүссэн. Энэ үед Монгол гэдэг туган дор ижилсэж байсан хүмүүс дахиад задарч хоорондоо ижилсэж эхэлсэн. Энэ бол цусны ижилсэл биш, соёлын ижилсэл, хэл яриа, шашин шүтлэг, бага зэргийн цус, ясны юм орох нь орно. Үүнийг бид ястан гэж үзээд байгаа юм. Ястнуудыг ажиглаад байхаар өөрсдийгөө би өөр гэж бодоод байдгаас биш бүгдээрээ адилхан. Соёл, ахуй төрхөөрөө л ялгаатай. Ястан устаж байна гэдэг тэгэхээр их хийсвэр асуудал. Ястан алга болоогүй, тухайн ястан гэж яригдаад байгаа хэсэг хүмүүс соёлынхоо өвөрмөц шинжийг алдаж байгаа л хэрэг.
-Хотон гэхэд л ерөнхий төрхөө монхор хамартай байдаг. Тэгэхээр тэд нэг яс, цусны хүмүүс мөн үү?
-Хотонгууд түрэг гаралтай цөөхөн хүмүүс. Өөрсдийнх нь домоглодог яриагаар бол хотонгууд долоохон айлаас гаралтай гэдэг юм. Долоохон айл хоорондоо холилдоо биз. Гэхдээ л долоон айл гэдэг чинь долоон айл шүү дээ, нэг төрлийнхөн биш. Биеийн төрхийн хувьд түрэг монголчууд тэртээ тэргүй ялгаатай. Ер нь түрэг монголчууд битгий хэл нутаг нутгийн монголчууд хоорондоо ялгагддаг. Уул ус, ахуй амьдрал, агаар салхи гээд бүх юмны нөлөөгөөр тодорхой хэмжээний ижилсэл байна. Манай угсаатны зүйч багш Бадамхатан агсан хүнийг харж байгаад чиний дээд удам гарал тэр аймгийн тэр сумаас гаралтай гээд бүрэн хэлдэг байсан. Хотонгуудыг ястан гэж хэлэх бас хэцүү. Түрэг гаралтай боловч монголжсон л хүмүүс. Хэн нэгэн хэсгийгээ энэ бол харь гаралтай гэж хөөгөөд байж болохгүй.
-Би энэ хүнд ёстой яснаасаа дургүй гээд ярьдаг. Тэгэхээр яс гэдэг юм их чухал зүйл илэрхийлээд байх шиг байгаа юм?
-Удам судраасаа дургүй гэсэн үг дээ. Яснаасаа гэж хэлж байгаа бол хамгийн дээд шалгуур, үнэлгээ болж байгаа хэрэг.
-Судлаачид ястан гэдэг үгийг халъя гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?
-Тийм. 1930-аад оны эхээр ястан гэдэг нэр томъёолол тогтсон гэхээр саяхан гарч ирсэн ойлголт. Хүмүүс их эртний үг хэллэг шиг ойлгодог. Энэ зүгээр аймгуудыг л нэрлэсэн хэрэг шүү дээ. Энэ аймгууд өөрсдөө ч тийм цэвэр гарлын хүмүүс биш. Нүүдлийн, феодалын нийгмийн үед биенээсээ огт хамааралгүй амьдрах боломжгүй байсан учраас нутаг нутагтаа маш олон янзын хольцолдоонд орно. Түүхэнд ойрдууд яагаад хүчирхэг болсон бэ гэдгийг тайлбарласан байдаг юм. Тогоонтөмөр хааны байгуулсан Ар Юань улс хоорондоо тэмцэлдээд энэ хямралдаанаас маш олон хүн зугтаж, Ойрдод очиж суусан. Мэдээж авгай хүүхэд, ар гэр, хамжлага дамжлага, мал ахуйгаа бүгдийг авч явна. Ингэж очоод тэр нутгийн нэг ноёнд албатаар орсон байж таарна. Энэ холилдооны учрыг өнөөдөр гаргах ямар ч арга байхгүй. Уламжлалыг дагасан яс гэдэг юм яваад байх шиг байдаг. Тэрнээс ястан гэдэг ойлголт хэдхэн жилийн түүхтэй болж таарлаа шүү дээ.
-Түрэг гэснээс Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев монгол судлаачид захиалга өгч Модун Шаньюй, хүннүчүүд түрэг угсааных гэдгийг батлуулсан байх юм. Энэ  талаар та дуулсан уу?
-Сонсоогүй юм байна. Ингэж батлах боломжгүй. Жишээ нь түрэг угсааны гэдгийг батлахын тулд Модун Шаньюйгийн шарилыг олох ёстой. Шарилд нь генийн шинжилгээ хийх ёстой. Ингэлээ гэхэд монгол, түрэгийн генийн ялгаа чухам ямар байдаг юм бол. Наанадаж царайг нь тогтоох ёстой. Ерөөсөө эрдэм шинжилгээний ажил хэн нэгний захиалгаар хийдэг зүйл биш. Хэрэв тэр хүнийг хятад, эсвэл түрэг болохыг батлаад өгөөч гэдэг асуудал байдаг нь их бүдүүлэг хэрэг.
-Хүннүчүүдийн угсаа гарлын талаар монгол судлаачид юу гэж дүгнэдэг вэ? 
-Энэ их хэцүү асуудал. Хүннүгийн угсаа гарал одоо хүртэл маргаантай байгаа. Гэхдээ Монгол гэдгийг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байх шив дээ. Өнгөрсөн зун нэг том наадам хийсэн дээ, хүмүүс янз бүрээр нэрлэж хэлээд байсан. Мүүнийн шашинтны дэмжлэгээр хийсэн энэ тэр гээд л. Үүний хамгийн том ололт нь энэ наадмыг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрнө гэдэг монголчуудын өвөг дээдэс Хүннү байсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
-Угсаатны зүйн номуудад Монголд төдөн ястан бий гэсэн өгүүлбэр байдаг. Лав УБЕГ-т нэр зааж 20 ястан үндэстнийг тэмдэглэсэн байдаг юм билээ?
-Сүүлийн үед тодорхой хэлэхээ болиод байна. Яагаад гэхээр шинжлэх ухааны өөрийнх нь гажуудлаар гэх үү, үзэл суртлын нөлөөгөөр сонгомол угсаатны бүлгийн хэв шинжийг олж амжаагүй хэсэг хүмүүст ч гэсэн ястан гэсэн нэр өгсөн байдаг. Тэгэхээр яг тодорхойлоод хэлчихэж болохгүй байгаа юм. Жишээ нь манай том зохиолчдын нэг Маам агсан байна. Эхлээд өөрийгөө дарьганга гэдэг байснаа сүүлдээ өөлд гэдэг болсон. Хүмүүсийн үзэл чөлөөтэй болж, дотроо нуудгаа ил гаргадаг болсон 1990 оноос хойш олон хүн өөрийгөө илчилсэн. Дарьганга гэдэг өөрөө угсаатны бүлэг болж чадаж байна уу гэдэг дээр бас л маргаантай шүү дээ. Дарьганга гэхэд ямар хэмжүүр, шалгуур байх ёстой юм. Эсвэл захчин гээд аваад үзье. Захчингууд гэдэг баруун монголын үндсэн бүрэлдэхүүн болсон гурван овгоос нийлж, зах хязгаарыг  манаж байсан хүмүүс. Энэ соёлын хувьд хэр их ялгаатай байна гэдгээсээ л угсаатны бүлэг бий болно. Зах хязгаарыг манадаг цэрэг гэдэг үгнээс захчин гэж тусгаарлаад байгаа боловч тэд өөр гаралтай хүмүүс байх боломжтой. 
-Ястныг тэгэхээр угсаатны бүлэг гэж авч үээх ёстой болж таарав уу? 
-Бид угсаатны бүлэг гэж байгаа юм. Ард түмэн өөрийнхөөрөө хэлж сурснаараа ястан гэж яваад байгаа болохоос шинжлэх ухаанаас шахагдаж байна гэж хэлж болно.
-Гэхдээ л ястныг угсаатны бүлэг гэж хэлж хэвшитлээ удах байх аа. Хуульд хүртэл ястан гэсэн хэллэг бий шүү дээ. 
-Яваандаа тогтох байлгүй. Монголчууд хорондоо тийм их ялгаагүй гэдгээ ойлгох ёстой. Зөв ч юм уу, буруу ч юм уу энэ миний бодол л доо.
-Ойлгох битгий хэл төрийнхөн хүртэл үндэс угсааны ялгаварлан гадуурхалт гаргаад байх юм. 
-Энэ л миний санааг зовоож байгаа маш том асуудал. Чи захчин, би буриад, энэ халх гээд байвал монголчууд улам холдоод, задраад, биедээ муу санаад явна. Манай багш Н.Төмөрхуяг иргэний үнэмлэх дээр халх, буриад, дөрвөд гэж ялгахгүйгээр зөвхөн монгол гэж тавих ёстой гэдэг байсан юм. XIII зууны үеийн зохион байгуулалт өнөө үед таарахаа байсан байгаа нь үүний илрэл байхгүй юу. Өөрсдийгөө ястан гэж ярьж байгаа нь Монголын дотоод нягтралыг сарниулахад нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрээрээ дотроо ижилсдэг, гадагшаа өөрчлөгддөг. Бусдаасаа саланги болно. Монголын өнөө цагийн нөхцөл байдалд хор хөнөөлтэй.
-Ураг садны хол нь, уул усны ойр нь дээр гэдэг. Бид үүнийг холоос эхнэр ав, нөхрөө сонго гэж ойлгодог. Уул усны холыг мэдэхийн тулд угсаа гарлаар нь ялгах хэрэг болохгүй гэж үү?
-Энэ бол цөөхөн хүмүүст байдаг ёс. Олон хүмүүст тийм холоос эхнэр авах шаардлагагүй шүү дээ. Бид үндэс угсаагаа хамгаалахын тулд гэрлэлтээр зохицуулагддаг. Монголын билэг, зүйр цэцэн үгийг маш олон янзаар тайлбарлаж болдог. Нэгдүгээрт чиний хэлдгээр тайлбарлаж болно. Хоёрдугаарт монголчууд ураг төрлөөрөө арабууд шиг нэг дороо арав хорин айл нийлж суудаггүй. Тус тусынхаа амьдралыг аваад яв гэсэн утга ч гарч болно. Хоорондоо сууж болох болохгүйн тухай асуудал байна. Жишээ нь чи ямар овогтой билээ.
-Боржигон.
-Тэгэхээр боржигон хүнтэй сууж болохгүй гэсэн үг үү. Энэ буруу байгаа биз. Би овог тогтоож байгааг дэмждэг. Гэхдээ хийж байгаа арга нь буруу болсон. Чи яаж боржигон болсон бэ гэхээр танай нутагт тийм хүмүүс байдаг юм уу гэж асуугаад л тогтоосон. Тусгай лавлагаа гарч байсан шүү дээ. Тэр нутагт тийм хүмүүс байдаг, энэ овгуудаас сонгож авч болно ч гэх шиг. Юу гэсэн үг юм бэ. Энэ цус ойртолтоос ч юм уу, удмын өвчнөөс хамгаалахад ямар ч ач холбогдолгүй. Тал нь боржигон болсон хүмүүс хоорондоо суухгүй байна гэж байхгүй. Хэрэв үүнийг ач холбогдлоор нь ашиглая гэсэн бол бүр нарийн овгийг гаргаж ирэх ёстой. Боржигоны хиад овог гэдэг ч юм уу хойноос нь залгаж явах ёстой. Тэгж байж чи хамгаалагдана. Айхтар урт бодолтой хүмүүс овгоо давтагдахгүйгээр зохиосон байгаа.
-Монголчуудын тал нь хотдоо суурьшчихлаа. Гадаад дотоод явах эрх нь, ямар хүнтэй яаж суух нь ч чөлөөтэй боллоо. Энэ холилдооноос болж угсаатны бүтцэд өөрчлөлт орох вий дээ гэсэн зовнил байгаа юм?
-Угаасаа цөөхөн хүмүүст ийм зовнил байдаг. Хоёрдугаарт, бидний өөрсдийн өвөг дээдэс юм уу, нүүдэлчдийн генид суулгаад өгсөн уламжлал байгаад байна. Жишээ нь энэ асуудлыг тайлбарлахын тулд түүх авч үзэх хэрэгтэй. Чингис хаан гаднаас хатан авдаггүй байсан уу, авдаг л байсан. Тэрнээс болоод бид сөнөж сүйрсэн үү, үгүй. Харин монголчуудын баримталж явдаг зарчим нь эмэгтэй хүн гадаад хүнтэй суувал удмаасаа гараад цаашаа харьяалагдах болдог. Эрэгтэй хүн гаднаас эхнэр авбал өөрийн удамд шингээж наашаа харьяалуулдаг. Манайхан эмэгтэйчүүд нь эхнэр болоод гадагшаа гарч байгаа тохиолдол их байгаа болохоор зовниод байна л даа. Тэрнээс ард түмэн холилддог, цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй. Энэ явдал тодорхой хэмжээнд хүрэхээр үндэсний оршин тогтнохуйд аюул занал хийх тохиолдол бий. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм хэмжээнд хүрээгүй.
-Монголчууд хүнээ өсгөе гэвэл гадаад монголчуудаа тат гэсэн санал байдаг юм. Угсаатан зүйчийн хувьд үүнийг зөв гэж үздэг үү?
-Яагаад болохгүй гэж. Аливаа угсаатанд өөрийгөө тодорхойлох том шинж бий. Энэ бол цус яснаас илүү нарийн шинж. Чамайг монгол гэдгийг батлахын тулд нэг бол генийн шинжилгээ хийнэ, эсвэл удмыг чинь хөөгөөд асар их хүч хөдөлмөр гаргана гэсэн үг. Чиний дээд удамд XII зууны үед нэг сартуул ч юм уу, туркмен нөхөр гараад ирвэл яах вэ. Тэгэхээр чи туркмэн гэж өөрийгөө нэрлэх үү. Байж болшгүй асуудал байгаа биз дээ. Ерөөсөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх шинж чухал байдаг юм.
-Итгэл үнэмшлээрээ би монгол хүн шүү гэж үү?
-Тийм. Аав нь орос, ээж нь хятад байж болно. Манай Сэлэнгээр ийм хүн олон шүү дээ. Гэсэн ч тухайн хүн би монгол гэж зүтгэж л байх юм бол бид монгол гэж хэлэхээс өөр аргагүй.
-Мах цусаараа биш шүү дээ, тэр хүн...
-Би монгол хүн гээд Монголын төлөө сэтгэлгүй бол яах вэ. Тийм хүмүүс байдаг, заримд нь би дургүй хүрдэг. Гадаадад явахаараа өөрийгөө япон гэж хэлдэг гэж байгаа юм. Үүнийг монгол гэх хэцүүеэ. Угсаатан гэдэг дээр ч бид цусны асуудлыг айхтар эрчимтэйгээр тавьж болохгүй болж байгаа юм. Хэрвээ тавьдаг байсан бол манай нийгэмд цус судлаачид асар олноор төрнө. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хамгийн, гол шинж өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал.
-Огт танихгүй хоёр хүний угсааг хөөсөөр байгаад аль нэг үе дээр хамаатан болгочихож болно гэдэг дээ. Энэ хэр их хөдөлмөр шаарддаг ажил вэ?
-Хоёр цаг ярихад л хамаатан болдог гэж байгаа юм даа. Чи баруун, би зүүн аймгийнх байсан ч хамаагүй. Хамаатан биш юм аа гэхэд ижий ахай болсон таньдаг хүн гарч ирнэ. Аргагүй шүү дээ, монголчууд цөөхөн юм чинь. Уугуул нутагтаа үе удмаараа дамжин суусан, түүхийн он удаан жилд өчнөөн сүлжээс гарч ирсэн байдаг. Хоёр цаг яриулж байгаа хамаатан гэдэг асар холдсон хамаатан байж таарна. Ойр бол эхний 10 минутад л тодорчихно. Би хэдэн оюутандаа л ярьдаг юм даа. Манайхан ааваараа удамладаг. Энэ нь ч зөв. Гэхдээ бодит байдал дээр монголчуудын дунд ээжээрээ удамлах явдал асар их байна. Ааваараа овоглодог, ээжээрээ удамладаг. Ерөнхий тойм яривал ээж хүн хүүхдүүддээ ойр байдгаас болж буй хэрэг. Жишээ нь зүйр үгэнд авга гэж магтсан үг бараг байхгүй. Нагац бол бурхан. Гол хүмүүжүүлэгч болсон ээж хүүхдээ өөрийнхөн рүү хүмүүжүүлдэг болохоор тэр. Түүхээс үзэхэд аавын талынхан хөрөнгө эзэмших эрхтэй учраас өрсөлдөгчид болдог доо. Ийм учраас ээжээс удамлах нь олон байх шиг байна.

Л.Мөнхзаяа “Үндэсний шуудан” сонин №007 (1341)

Sunday, May 19, 2013

Tas-Khazaa2.JPG (5160 bytes)
The masked figures engraved on sandstone slabs.Basin of the Abakan, Minusinskaya Basin, burial Tas-Khazali, Okunevsky time (The beginning of the second millennium BC. E.) According to AA Formosov and A. Lipsky.

Here we come to the fun part - the earliest images found in southern Siberia. Memorable places - Minus area, there is the village of Shushensk, the very thing which was once exiled VI Lenin. Ancient petroglyphs are not precisely identified, such as, for example, the Egyptian hieroglyphs. But, nevertheless, they have a secret, hidden meaning. What would the descendants of primitive artists to convey? These things are unknown to us ..... But we know that, until recently, these images worshiped by the indigenous. Their performed rituals, to sacrifice money, boiled meat, wine.
Tas-Khazaa1.JPG (7555 bytes)Tas-Khazaa3.JPG (3845 bytes)

  Is not it like the ancient Egyptian gods?

Tuesday, May 7, 2013

Евразийн эртний хүн ам зүйн түүхийг тодруулан судлах нь: эрт үеийн генийн төсөөтэй талын судалгаа.

Bennett, Casey and Frederika A. Kaestle (2006) “A Reanalysis of Eurasian Population History: Ancient DNA Evidence of Population Affinities” Human Biology 78: 413-440. http://digitalcommons.wayne.edu/humbiol/vol78/iss4/3
Евразийн эртний хүн ам зүйн түүхийг тодруулан судлах нь: эрт үеийн генийн төсөөтэй талын судалгаа.
Casey C. Bennett (Department of Anthropology, Indiana University-Bloomington), Frederika A. Kaestle (Department of Anthropology and Institute of Molecular Biology, Indiana University-Bloomington) Corresponding author: Casey Bennett Indiana University Department of nthropology Current Mailing Address: 9806 Bonaventure Pl. #1 Louisville, KY 40219 Phone: (502) 384-5151 fax: (812) 855-4358 cabennet@indiana.edu 

Translate into Mongolian by Batchuka Bodonguud

Түлхүүр үг: d-loop, Хятад, Moнгол улс болон, aDNA, mtDNA, Иранчууд
Товч агуулга

Митохондриал гинжин цувааны ижилсэлийн хамаадалыг эртний хүн ам зүйгээс гаргаж ирсэн юм. Энэ хамаадалын харилцан шүтэлцээг хоёр газарт буйг дээжлэн авч судалсан бөгөөд эдгээр дээж газар нь Ази тив буюу Монгол, Шангдонг дахь Линзи (Умард хятадын нутаг) зэрэг газар болно. Харин Монголын талаас Эгийн голын сав газар дахь эртний булшнаас зарим баримтуудыг авч судлав. Судалгааны үр дүнд зарим нэг тэмдэгүүдийн хамаадал гарч ирсэн ба энэ утгаараа төсөө бүхий зүйлсийн зарим нэг сэжүүр гарч ирсэн юм. Орчин үеийн хүн ам зүйн 51 ширхэг мэдээлэл багцаас холын хамаадал буйг илрүүлэх талаас нь судалж үзэв.Эдгээрээс эртний хоёр бүлгүүдийн дотор үүсгэгдэх хэмжилтүүд хамаарагдаж байсан юм. Туршилтын эхний судалгаанд хамаадал холбоо бүхий ураг төрлийн харилцаатай бүс бүхэнд ажилласан ба тус эмх цэгц бүхий судалгааны түвшинд хүн тус бүрийн удмын санг өргөн хэмжээгээр харьцуулан судалж гаргасан болно. Нөхөн сэргээсэн эртний генетик судалгааны үр дүн болох Эгийн голын болон Линзи хүн ам зүйн хувьд гени түүний онцлог шинжийн үр дүн нь нилээд төстэй гарч байжээ. Эгийн голын хүн ам зүйн төсөөтэй байдал нь Умард Азийн хүн амын хувьд төрхтөны төст шинжээн хадгалж байсан юм. Линзи хүн амын дотор үзэгдэж чадаж байсан зарим генетик төсөөтэй шинжүүд нь баруун зүгээс гарбалтай болох нь цөөнгүй тэмдэгүүдээрэйн зарим судалгаагаар холвогдож байв. Энэ нь мэдээжийн хэрэг баруун талаас түрж орсон Европ хэв шинжийн хүмүүстэй төст байдалтай харагдаж бас эргэлзээг хүргэж байлаа. Энэ судалгаа нь Линзи хүмүүсийн хувьд бие даасан байдалтай бусад гарбалын хүмүүсээс ялгарч улмаар эрт үеийн нүүдэлчин Иран хүмүүстэй удмын хувьд зарим талаараан төстэй харагдаж... улмаар энэ бүгд нь Евразийн тэгш талаас эртний хүн ам зүйн түрэлт нэг дэх мянганы үед баруун чиглэлээс нааш түрж эхэлсэнтэй холбоотойг зарим хүмүүсийн урьдчилсан таамаглалтай тохирж байгаа юм. Хэдийгээр энэ талын баримт гарч байгаа боловч олон талын генийн холилцоо тухайн цаг үед гарбал зүйн хөндлөнгийн нөлөөлөл давамгай байдалтай ноёлох хэмжээнд хүрч байсангүй. Түүнчлэн генетик мэдээлэл түүний хариунд гарсан залгамж холбооны үр нөлөөг тусган гаргаж ирсэн хэдийч Линзи хүн амын залгамж холбоог харьцуулах нэг чиглэл гарч ирсэн билээ. 
Удиртгал
Ерөнхий чиглэл талаас нь Евразийн эртний хүн амын судалгааг судалж үзсэны үр дүнд ихээхэн сонирхолтой генетик мэдээлэл гарч ирсэн юм. Улмаар Умард Хятад болон Монголын бүс нутгаас олдсон генетик харьцуулсан түвшингийн анализ нь энэ талаархи сонирхолыг татаж эхэлсэн мэдээлэл болсон. (e.g. Wang et al. 2000, Keyser-Tracqui et al. 2003). Нэг дэхь мянганы дунд буюу сүүлийн хэдэн зууны үед болсон үйл явдал нь тухайн газар зүйн үед хамаарах чухал гол гол бууц суурингийн зарим асуултыг хайж үзсэн болно: Хятадын эзэнт гүрэн түүний үндсэн цэцэглэлтийн үе болох Хан династийн эрин үед Монгол нутагт Хүннү буюу түүний аймагын холбоод эртний төрөл нэгт Түрэг болон Монголжуу зүс царайтай хүмүүс эртнээс нааш Хятадын нутаг руу үе үе довтолж байхын зэрэгцээ дотоод азийн тал нутагт өөр хооронд уулаглан дайрцгааж байв. Мөн Евразийн дорно хэсэгт Скиф-Сарматын олон овог аймагууд өмнөд Сибирийн хэсэг газарт өөрсдийн эзэмшил хязгаарыг тогтоон барьж элэг нэгт угсааны Индо Иран - Индо Европ хамаадалын овгуудтой хэдийнээ холигдон оршиж байжээ. Төв Азийн хэсэг хязгаар талд өөрөөр хэлвэл Одоогийн Казакстан улсын нутаг дэвсгэрт мэдэгдэхүйц байдалтай оршин тогтнож байсан байдаг. Тийм боловч угсаажилтын талаархи баримт болж чадах Сак хүмүүс амьдарч байв. Тэд гарбал зүйн хувьд илэрхий Иран угсааны хүмүүстэй нэн төсөөтэй байсан ба нүүдэлчдийн адилаар мал аж ахуйн хэмнэлд хэдийнэ гаршиж өөр салаалалт болох Скиф болон Монгол угсааны Хүннү нартай ижил амьдралтай амьдарч байсан гэдэг. Мөн Согдуудтай хамт Трансогсузын бүсэд Иран хүмүүстэй хамт байв. Цаашлаад дорнод хязгаарын нутаг буюу өөрөөр хэлвэл эдүгээ үеийн Баруун умард Хятадын Шинжааны хязгаарт Эрт үеийн Индо Европ угсааны Тохар хүмүүстэй хамт байсан байж болохыг зарим түүхийн баримтан дээр дурьдахын хамт энэ талаар тухайн хэлээр яридаг байсан талаар давхар өгүүлж байсан байна. Хоёр дах мянганы хоёр дэх хагаст амьдарч байсан төрөл янз бүрийн хүмүүсийн олдвор түүний биет соёл, занданшуулсан шуумал зэрэг тухайн газраас олдож байсантай харьцуулж үзвэл цөөнгүй баримт баталгаа болж буй юм. Эдгээр хүмүүс нь ямар угсааны хүмүүс байсныг бид эдүгээ бүрэн гүйцэд сайн мэдэж чадахгүй байна. (e.g. Ob-Ugrians) ( for a general discussion of the above, see Mallory 1989, Sinor 1991, Mair 1998). Хоёр эртний талбайг-сайт судалсан бөгөөд үүнд Эгийн гол (Keyser-Tracqui et al. 2003) болон Линзи (Wang et al. 2000), тэгэхлээр энэ бүс нутгын он цагын асуудал нь Евразийн хэмжээны тус судалгааны гол түлхүүр болсон. Учир гэвэл нийгэм, улс төр, эдийн засаг соёлын салбар хамаадалтай холбоотойд түлхүүр болгон авсанд буй юм. 
Хэдий тийм боловч, эдгээр зүйлс дотор соёл, хэлний тодорхой бүлгүүд түүний Ноосферт хүн ам зүйн талаас эргэлзээтэй болж байх хэдийч энэ нь биологийн онцлог бүхий хүн ам зүй, дээр дурдсан нүүдэл хөдөлгөөнтэй илэрхий хамаадал болж байсанд байгаа юм. Эрт үеийн умард Хятад болон Монгол нутгын тус сэдэв нь хоёр уул асуултын хамгийн бэрх зүйл болно. Хятад бол арал гэсэн хандлагийг олон талын үүднээс хүлээн авч үздэг. Хэдийгээр энэ нь шууд буруу утгаар авч үзэх нь өөр жишиг утгаар Европ бол арал гэсэнтэй дүйлгэн үзэх загвартай тэнцэж байна. Эхний мянганаас хамгийн багадаа Евразийн уудам тал руу өнгийн харсан уудам холбоо, улмаар тэнд суурьшсан овог аймаг нутаг дэвсгэр дээрхи шиг ойлгож байсантай үзэж байж болох юм (Bentley 2000). Түүнээс гадна соёл болон биологийн мэдээлэл болох бичил холбоонуудыг харж болох, хэдий тийм болох хэдийч олон төрлийн баримтуудыг харж үзэж хийж болно. Lattimore (1951) төв азийн олон тооны төс бус хүмүүс нүүдэлчид, (Монгол, Манжуур, Түвэд, болон Хятадын Туркестаны зон олон) сууршмал хүмүүсээс гадна Хятадын (энэ бүсийн хүмүүс дотор Хятад талруугаа хамаарч тайлбарлагддаг хүмүүс нь мэдээж аж ахуйгаа газар тариалантай зайлшгүй холбож байсан юм) Төв Азид хөдөө аж ахуйн нийтлэг онцлог бүхий өөр хоорондоо ялгаатай амьдрал цэцэглэж байв. (Хэдий тийм боловч зарим газруудад хөдөө аж ахуйн газар тариалан, эдийн засгийн холицоо нь Манжурын үржил шимт хөдөө аж ахуйн бүрдэд хамаарч байв) Харин энэ нь Хятадын газар нутаг дээрхи эдийн засгийн хөгжилд томоохон хөдөлгөгч хүч болж байв. Энэхүү судалгааны үндсэн чиглэл хандлагын үр дүнгээс гарч ирсэн баримт нь нүүдэлчин хэв ёс, газар тариалан хамтдаа өргөн хэмжээгээр алс дорнодын талбар болох Манжуурын уудам тэгш талд гол холбоо зангилаа болж байв. (мөн энэ нь бүхэлдээ тиймч баталгаа болохыг батлах үндэсгүйг бас давхар үзэх хэрэгтэй ба төв Азийн доторхи Манжуурын ертөнцөд нэгэн том хэсэг хайрцаг болохыг бас бүрнээ үгүйсгэх учиргүй билээ. Lattimore (1951) 
Цаашлаад “Умардын бүдүүлэгүүд” нь Хятадын түүх бичигт харин ч нийтлэг ижил загвартай нэг гарбалтай угсаатаны ертөнц байсан хэмээн үздэг боловч тэдний аж ахуй дэх холбоо хамаадал тал дээр өөрөөр ойлгож байсан. Энэ нь мэдээж хэрэг хувьсан өөрчлөгдөх ноогдол ашиг (...соёлын, арга барил бүхий технологийн, гм) түүний хагас нь эртний хүмүүсийн доторхи хоёр эргэлтийн шинж байв. Латтимор гуай авч үзсэнээр бол Эртний Хятадын түрэлт тухайн үе буюу МЭ V зууны үед нүүдэлчин бүдүүлэг овгуудын орон руу түрж эхэлсэн үетэй холбон үздэг байна. Гэтэл, эдгээр эртний хүмүүсийн хооронд дэх холбоо нь тал нутаг дахь үүгэл холбоо байсан мэдээж асар том. Гэв ч зарим тал дээр Латтиморынхтой зөрөлдөх зүйл буйг үгүйсгэх аргагүй .

Окладниковын (1990) онолоор бол нилээд эрт үед дотоод Азид хүчтэй түрж орсон эртний угсаажилтын олон төлөөллийн нэг нь “Европойд” хүмүүс байсан ба тэндий түрэлт нь эдгээр нутаг болох Энэтхэг, Болон Иран (Европод ч тэр) зэрэг рүү түрж орсон нөлөөлөл түүний үр дүн байж. Нэг өгүүлбэрээр бол эхлээд Европ, Энэтхэгийн нутаг руу Иран төрхтөнгүүд түрж орсоны дараа юм. Эх сурбалжид дурдсанаар бол, “Монголойд-чууд” дотоод Азийн үржил шимт тал хээр газарт өргөн хэмжээгээр ээнэгшин суурьшиж, МЭ 1200 жилийн тэртээ үе хүртэл тийм ч нөлөөтэй байгаагүй талаархи төсөөлөгддөг.

Нэмэлт: Хамаг Монгол гэдэг нэрээр бид уугуул, язгуур Монгол гэдгээ түүхээс бэлхнээ харж чаддаг. Энэ үүднээс дээрхи эртний суугуул нарын түүхийг биологийн үнэн баримт болох зүйлсийг Евразийн дорно этгээд өөрөөр хэлвэл одоогийн Хятад Шинжаан уйгурын өөртөө засах орны Таримын хөндийд олсон мумми нар юм. Эдгээр мумми нь Кавказойд буюу Кавказ төхөл, Европойд буюу Европ төхөлтэй хүмүүсийн тип-үүд Монголойд төхөлтэй холигдож байсныг батлах баримт, түүхэн холбооны сэжүүр болдог. Эдгээр олдворуудын генетик тэмдэгүүд нь илэрхий Индо-Европчуудтай зөвхөн биологийн талаас бус соёлын хамаадал буйг бэлхнээ илэрч чаддаг. Үүн дотороо “Тартан” хэв загварын хувцас баталдаг. Түүнчлэн тэд өвөг Индо Европчуудын (мөхөж) буй салаалалт болох Тохар, Сак, Андрановын төв ази дахь суурьшмал болон холимог нүүдэлчид бөгөөд Алтай болон баруун Саяны Афаносовын бүс нутагт ямар нэгэн байдалаар өөр хоорондоо ялангуяа өмнөд Сибирийн ертөнцөд ууссан болохыг илрүүлсэн юм. (Mair 1995, 1998). Нэмж өгүүлбэл энэ онолын хүрээнд Индо Европчуудын гарбал угсаажилтын түрэлт Маллори-1989, Ренфрев-1987 нарын хувьд хүчтэй онолын шүүмжлэл маргааны баримт болсон ба олон тооны сэжүүр сэдэв болжээ.

Эдгээр Индо Европчуудын онолуудын гол чиглэл нь соёлын эх үүтгэл бүрэлдэхүүн болдог. Гэвч тархалтын цаг орон зайн түгэлт зэрэг нь тэдний өргөн уудам орон зайд нөлөөлсөн болох тал дээр маргаантай юм. Тэгэхлээр Ренфрев (1987), Шинэ чулуун зэвсгийн эрин үед Одоогийн Туркын нутаг дэвсгэр, өөрөөр хэлвэл эртний Анатолийн хөдөө аж ахуйн ертөнцтэй холбогдож байсан бөгөөд удалгүй тэндээс хүчтэй нүүдлийн тархалт эхэлсэн гэж үзсэн байна. Шинжлэх ухаанд оруулсан энэ санал учир шалтгааны хувьд Маллори, Гимбутас болон бусад судлаачдын маргааны том бай болжээ. (Maллориг үзнэ үү 1989),

Индо Европчууд Өмнөд Оросын тал нутагт хүрсэн ба Хар Тэнгисийн эсвэл Касфийн тэнгис эргэн тойронд нүүдэллэн оршиж байсны хамт Өмнөд Урал, Умард Кавказын өөр онол дээр дурдсанаар бол өмнөд Европд байж болох тийм хэмжээны өргөн уудам нутагт оршиж байсан хүмүүс байжээ. Гэхдээ эдгээр нэрлэж буй газар нутаг бүрийг өлгий эх үүтгэлт нутаг гэдэг тал дээр яг энэ гэх газар үгүй бөгөөд энэ утгаараа эргэлзээг ихээр төрүүлж байгаа юм. гэсэн хэдийч шинэ санаа өгөх зүйлс гарч ирсээр байгаа ба тэр дундаа газар зүйн хамаарал хоорондоо мэдээж олон тооны Индо Европ хэлээр ярьгчдын түрэлт дан ганц цэвэр байдалаар газар бүрд байгаагүй. Тийм учираас Индо Европ хэл хэлтэнгүүд ерөнхийдөө цөөнгүй зууны торгон мөчүүдэд өөр хоорондоо салж эхэлсэн гэх ба өрнөд, дорнод Европ түгэн нүүдэллэх болсон бол өрнө зүгт Индо Иран, Индо Ари төхөлийн хэлний бүл болж өөрчлөгдсөн байдаг. Харин Тохарчууд хувьд зарим тал дээрээ нилээд төстэй зүйл ажиглагддаг бөгөөд дорно дахинд олон зуун жилийн туршид оршин тогтнож байсны үрээр хэл, соёлын хувьд уусаж түүхийн шаргал хуудаснаас алга болох шалтгаан болжээ. (Mallory 1989). 

Индо Европчуудын эртний түрэлтийг орчин үед судалж он цагийн хувиас 5000 жилийн тэртээх эрин үед эхэлсэн гэж үзээд ойролцоогоор 3000-2000 жилийн хооронд буюу сүүл үеийг нь хамаатуулж үзжээ. Эдгээр түүхэн урт удаан цаг үед нүүдэллсэн эртний нүүдэлчид нь Антон болон Биноградов (1995) нарын үзсэнээр Морь гаршуулан тал нутагт унаа хөсгөөр явах эхний оролдлогтой холбон үзсэн байдаг. Тус амьтан гаршуулах үйл явц нь дайн байлдаан, эзлэн түрэмгийлэхтэй холбон үзэж байсантай зайлшгүй холбоотой бөгөөд мөн дугуйт тэрэгний үүсэл ерөнхийдөө энэ цаг үед илүү ихээр ахуй амьдралд орж ирсэнтэй холбоотойгоор тайлбарласан байдаг. Түүнчлэн мал маллаж эхэлсний хамт төмөр эдлэл (мэдээж Хүрэл-Төмөр гэсэн зарчимтай) урлах технологи өргөжин хөгжиж байв. Зарим эртний судлалын нотолгоон баримт дээр авч үзвэл Морь гаршуулсан он цагийг 4000 жилийн үе гэж авч үздэг ба Өмнөд Оросын Деребка суурин дээр малтсан судалгаа энэ сэдэв дээр баталгаа болдог. Энэ үе нь (Stredni Stog culture (Anthony and Vinogradov 1995) Стредны Стог соёлын үед хамааруулж үздэг. Тус нотолгоо, баримттай холбогдож чаддаг хэдийч та Лебине (1999) түүний судалгааг сайн судалж үзвэл зохино. Мөн тус соёлд хамаарах ...мориор ан агнаж буй нэгэн эрийн дүр буйгаас гадна зарим амьтад хүрэл эдлэлд дүрслэгдсэн байдаг. Хуучин чулуун зэвсэгийн үед хамаарах тус тал нутаг байж болохыг (Praslov et al. 1989), мөн санал болгодог ба хүн төрөлхтөны зарим хэсэг магадгүй энэ их урт хугацааны туршид өөр хоорондоо холбогдож болох онцлог нь морьтой холбоотойг нэмж дурдахын сацуу дайн байлдаант, эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаатайг баталж чадах Шинташта-Петровкагийн соёл (Андрановын соёлтой холбоотой байж болох магадлалтай) Болгын үржил шимт тал нутгийн ойролцоох “Уралын нурууны зэргэлдээх соёл бөгөөд ойролцоогоор 2000 жилийн үед хамаарч байдаг” гэж үздэг. (Aнтони Биноградов 1995).

Чингэхлээр Индо Европчуудын хэлний бүлэг дотор ямар ямар хэлтэн багтаж байж вэ? Гэвэл доорхи хэлний бүлгүүдийг оруулж болох юм. Үүнд: Эртний Германчууд, Келтчүүд, Латин хэлтэнгүүд болон Европ тивийн дорно этгээдэд орших Андранов соёл зэргийг хамруулж дурдаж болно (Mallory 1989). Эрт үеийн дорно зүгт тархсан овог аймгууд гэснээс дээр дурьдсан Афанасов соёлын ул мөр хамгийн эртдээ 4500 жилийн үеийг хамаарч байна. (Anthony 1998). Бусад нүүдэл хөдөлгөөны түрэлтыг Индо Европчуудаар хамааруулан үзэж бүр цаашлан хамгийн багадаа 2000 жилийн эхний үед Шинжааны бүс нутагт хүрч ирсэн (Kuzmina 1998) ба улмаар тэндээн оршин тогтнож байжээ. Түүхийн зарим ул суурьтай нотолгоон дээрээс үзвэл Индо Иранчуудаар буюу Индо Аричуудаар төлөөлсөн соёлын түгээлт, хэлний цацралт Энэтхэгийн умард хэсэг дэх газар нутаг Иран зүгээс урсах түрэлтээр нөлөөлөлд орж байсныг байгалын үүднээс эдгээр дээр дурдсан шилжилт хөдөлгөөн дан ганц нэг удаагын нүүдэлээр өөр хоорондоо холигдож байсан бус юм. (Mallory 1989; Parpola 1998).

Дорно этгээдэд шилжин суурьшсан эртний Индо Европ хүмүүс нь эртний Хятадын нутагт өөртэйгээ ижил бус гадны генийн холицоотой холигдон уусаж үгүй болохыг судалж үзсэн зарим эрдэмтэдийн зүгээс бол сүрхий маргаан үүсгэх бай болдог. Гэсэн хэдийч хэл шинжлэл талаас нь дорвитой судалж үзсэн эрдэмтэдийн судалгааны үр дүнд Индо Европ хэлний зарим үгс Эртний Хятад хэл рүү зээлдэгдэж мөн мэдээжийн хэрэг эдийн соёл талаас арга барил, технологийн ерөнхий зүй тогтолцоогоо гээж улмаар Азийн эртний умард улсууд руу 3000-2000 жилийн тэртээ үед уусан түрж эхэлсэн байна (Pulleyblank 1996; Kuzmina 1998; Beckwith 2002; Di Cosmo 2002). Эргэлзээгүй, эртний бууц болох Жукайгоу-д гэхэд /Zhukaigou/ (эрт үеийн 2000 жилийн тэртээх үед.; Linduff 1995) Линзи-Linzi (Liangchun бууц, эрт үе 500 он.; Wang et al. 2000). Баруун умард Хятадын Тарим хөндийн занданшуулсан шарил зэргийг дурдаж болохын зэрэгцээ тухайн түүхэн газрын бүс гэхэд л биологи, соёлын хамаадал нь нилээд сонирхолтой татахуйц ялгаатай тогтоцтой байж. Тухайн үеийн этгээд агаад эгэл жирийн хөндий нь эдүгээ элсэн цөлийн ертөнцийг илэрхийлэх хөндийгөөс үе үеийн түүхийн шаргал үеүүдэд ихэд хувьссаар байжээ. Биологийн зүй тогтолт орчин болоод зөрүүтэй байгаа онцлог үзүүлэлт нь соёлын нөхцөл бүрд шинэ чулуун зэвсэгийн сүүл үе, хүрэл зэвсэгийн эрин үеүүдийн нүүр царай өөрчлөгдөж байсан уул үеийн төлөөлөл болж байж тухайн онцлог бүр үүднээс энэ шалтгааны учир авцалдааг маш бага түүхэн холилцоотой холбон соёл, генетикийн талаас олдвор дээр тусгайлан судалж үзээд өөр хоорондоо анхаарч үзэх ураг төрлийн хамааралыг хоёр шалгуураар шалгасан болно. Улмаар бусад сууурин бууц болох дотоод Азид судлагдсан эдүгээх Монгол улсын Эгийн гол орчмийн бүлэг дээжүүдтэй хамруулж үзсэн байдаг. (Keyser-Tracqui et al. 2003) Хоёр өөр нутаг дэвсгэр хэдийч энэ гүнзгий ул мөр гаргах баримтуудын хооронд ялгаатай зүйл гарахыг тэдний түүхэн хөгжлийн эрт үе Хятад зэрэг оронд тиймч гойд баталгаа болж өгөөгүй. 
Төв Евразийн дорно этгээдэд орших эртний бууц, суурингаас дахин шалгаж үзсэн илэрхий судалгааны баримт: Хятад улсад орших Линзи, (Liangchun site), ойролцоогоор 2500 жилийн үе хамаарах соёл B.P. (Wang et al. 2000); мөн Монгол улсын Эгийн гол орчмийн эртний судлалын баримтууд сүүлийн мянганаас, дараагийн мянганы эхний үед хамаарч байсан (Keyser-Tracqui et al. 2003).

Линзи бол Умард Хятадын Шангдонг мужид хамаарах газар юм. түүний ойролцоо Шар мөрөн урсаж байхын сацуу умард биед нь Ордосын бүс оршино. Саяхан тус бүсэд эдүгээ үеийн Зибо хотын нэг хэсэг бий. Жаран гурван тусдаа бие даасан соёл байсныг Линзинд орших Лангчун судалгааны талбараас шалгаж мэдсэн билээ. Ойролцоогоор 500 оны үед хамаарч байв. (Wang et al. 2000). Хэдийгээр зөвхөн 34 нь маш сайн ДНХ өгөдөлийн эхийн талас удамших мэдээлэл өгч чадсан бол эхний эх суурийн судалгааны залгамж холбооны задлан шинжилгээ нь (287 bp) бариантаар гарсан бол 185-bp хувийн сегментүүдээр (nt 16194-16378) Бангийн нарийн судалгааны генетик өгөдөл цуглуулсан мэдээллийнбаазаас мэдэх бүрэн боломжтой. Тухайн үеийн газар дээр ямар ямар улсууд оршин тогтнож байсныг нарийн тогтоож үзвэл эртний Хятадын Хавар, Намарын улсуудын эрин үед хамаарч байсанаас гадна дорнод Жоу династи болон Хан династ зөвхөн энэ бүс газарт сэргэж байсан газар байж таарчээ. Wang et al. (2000) мөн үүн дотороо 50 ширхэг сүүл үеийн Хан угсааны Хятад хүмүүс тусдаа бие даасан байдалтайгаар Линзигээс гарч ирсэн (labeled Qidu here).

Зарим дээжүүдэд судалгааг хийж байгаа бөгөөд Юүкси-Үixi соёлоос олдсон дээжүүд илүү саяханы цаг үетэй хамаарч байгаа (ойролцоогоор 2000 жилийн үед хамаардаг.; Oota et al. 1999)...

...нэмж хэлбэл, бидний судалж гаргасан баримтууд дотор Индо Европ, өөрөөр нэрлэдэг Индо Иранчуудын төрөл гарбалууд эртний ах дүү нар нь яг энэ цаг үед төв Евразийн нутагт өргөн хэмжээгээр тархаж эхлсэныг бид мэдэх билээ.

Эгийн гол бол Умард Монгол дахь хамгийн том оршуулгын газар юм. Генетикийн 62 дээжээс амжилттай судалгааг судалж үзсэн бол, 3000-2000 жилийн эрт үед хамаарах баримтууд болохыг Митохондриал болон генийн цөмд хийсэн судалгаа харуулжээ (Keyser-Tracqui et al. 2003). Энэ судалгаанд бид (nt 16009-16390) митоходор судалгааг хийсэн. Эгийн гол хэмээх археологийн талбай нь Сэлэнгэ, Эгийн голын сав, хөндий дагуу оршдог ба голын гольдрол умар зүг рүү урсан Байгаль нуур луу цутгадаг байна. Энэ булш бунханы томоохон талбай нь Хүннүд хамаарах өндөр магадлалтай. Кейсер-Траскү Keyser-Tracqui et al. (2003) түүний тайлбарласан эртний Түрэг Монголын "Turkomongolian" овог аймагуудын булш бунхан хэмээн тайлбарласан. Хүннү болон Монгол, Түрэгүүд үнэндээ хэн нэг нь давамгайлах байдалтай бус гарч байсан. Түүнээс гадна Хүннү нарын хэл, соёлын хамаадал яг аль овог аймагуудаас гарбалтайг тогтооход эдүгээ үед тийм ч амар хэрэг биш бөгөөд судлаачид маргаантай асуудал дэвшүүлсээр байна. Гарбал зүйн талаархи ойлголт тэдний үүсэл нэгдсэн нэг ойлголтоос гадна байсаар байна (Di Cosmo 2002).

Эгийн голын томоохон оршуулгын газрыг дотор нь гурван хэсэг бүлэг болгон хувааж үзсэн. Гэхдээ энэ гурван бүлэг гэсэн хэсгээс гадна дахин нэг бүлэг байсан бөгөөд бүс D хэмээн нэр өгсөн боловч үнэндээ тэндээс генийн эх үүсвэрт дээж ер гараагүй юм. Харин бүлгүүд дотор В хэсэг нь бусад бүлгүүдээсээ нилээд эртний үед хамаарч байсан: А, В бүсүүдийн хооронд ямар нэгэн харилцан хамаадал жаахан байсан бөгөөд зарим олдворуудын он цагийн асуудал нилээд эрт үеийн ижилхэн хугцаанд гарч байсан. Шинэ булшны малтлагаар гаргаж ирсэн мэдээлэл, он цагийн заалтаар уламжилж С бүсийг тодорхойлсон Keyser-Tracqui et al. (2003) тэд хоёуулаа эцгийн талаас хамаарах хамаадал хоёлуулангаас нь гарч байхад эхийн талын митохондрал үр дүн С бүлгээс гарсан дөрвөн булшнаас эцгийн талын төрөл хамаадал ген гарсан нь орчин үеийн Түрэг угсааны хүмүүсээс гардаг бие даасан онцлогтой тохирж байсан бол А, В бүлгийн булшнаас гарч ирсэн хоёр мэдээлэл мөн ижил байсан юм. Тэдний генетик давтамж тэдгээрийн мэдээлэл нь Түрэг гарбалтай хүмүүс Хүннү хүмүүстэй хожуу цаг үеүдэд цөөнгүй байдлаар өөр хоорондоо бүрэлдэж байсаны баталгаа болжээ (Keyser-Tracqui et al. 2003). Энэхүү судалгааны хүч хөдөлмөр бидний Евразийн эртний нийгмийг нийтэд судалж нь харж задалсан бөгөөд бие даасан цөөнгүй генетик хамаадал бүрийг ялган хувааж А, болон В гэж бүлэглэж харин Түрэг угсааг С бүлэглэлд хамруулж үзлээ. 
Geographic distribution of six radiation groups in the east-central Eurasian continent. Radiation groups I–VI are shown from left to right

 Үр дүн
Эгийн голын хүний тархалтын маршрутыг хөөх судалгаа болон бүс нутгын тархалтын маршрут гэсэн эхний хоёр маршрутыг ажигласанаар бидний эцсийн үр дүнгийн талаарх танилцуулга хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгүүдэд хуваагдаж байна. Гэхдээ Эгийн гол болон Линзи хоёрын хоорондын зохцилдолгоо нь уг хоёр газрын тус тусын маршрутаас үүдэлтэй бөгөөд нийт хүн амын доторх хүн амын харьцуулалтууд зарим байдлаараа ялгардаг. Мөн эдгээр өгөгдөл нь матрицын зөвхөн нэг хэсгийг харуулж байгаа бөгөөд орчин үеийн хүмүүс хоорондын холбоог тухайлаагүй байна. Өмнө нь тайлбарлаж байснаар Линзигийн өгөдөлийг маршрутанд оролцуулаагүйн улмаас Эгийн голын тест бүс нутгын түвшиндээ нэг бүлэг хүмүүсээр дутуу байгаа. Бүх зайны өгөгдлийн хүснэгтүүдийг хамгийн намааc (хамгийн ойрхоноос) хамгийн өндөр рүү (хамгийн хол руу) гэх мэтчлэн дараалалаар ангилсан. Линзигийн материал Барууны дурдаж буй бүлгүүдтэй маш ихээр төстэй байгаа нь илэрхий байна. Дорнод Азийнханий гаргасан жагсаалт ихэвчлэн доошоогоо Вьетнамчуудыг хүртэл үргэлжилж байхад өөр нэгэн сонирхолтой зүйл нь гэвэл төв азийн Түргүүдийн сүүлээр байх атал Уйгурчууд эхний хагасын дунд байх жишээтэй. Ойрх Дорнодын Түркчууд Европ болоод Ойрх Дорнодоос илүүтэйгээр Туркчуудын өөрсдийнх нь үе уламжлан эзэлж байсан. Төв Азитай төрөл хэлээрээ адилхан байна. Хэдийгээр Эртний Линзи болоод төв Азийн холын холбоог одоогын Зүүн Азийн хольцооноос харж болох авч бид Түргүүдыг Линзитэй төстэй гэгддэг Иранчууд болон Ойрх Дорнодод багтааж болох талтай. Словакчууд, Унгарчууд Төв Евро-Азийн зүүн баруун нутгийн оршин суугчидтай шууд болон дам байдлаар хэдэн мянган жилийн турш холбогдож байсан бол Индо- Европчуудаас эх үүтгэлтэй бөгөөд ялангуяа Индо-Иран, Скифчүүд, Сарматчууд гэхчлэн дараа үеийн Түргүүдын бүлэг зэрэг болно ( бид орчин үеийн Төв Азийн Түрэг хүмүүс болон Линзи хоёрын холбоо хамаарлыг тайлбарлаж буй хэдий ч).Эгийн голд бүртгэсэн жагсаалтыг маш урт дарааллын жишилттэйгээр хийсэн учир үндэслэлтэй байх магадлалыг ихэсгэж байгаа юм. Шинэчилсэн дараалалаар дээд зохицол нь Зүүн Азийн бүсийн хүснэгттэй адил байна. Жагсаалтын дунд хэсэгт Өмнөд болоод Баруун Өмнөд Азийг бүс нутгийн харьцуулалтаар илрүүлсэн адил дэс дараалалын дагуу багтаасан байх агаад харин жагсаалтын доод хэсэгт Европын хүн амыг ижил дараалалд оруулжээ. Европчууд болон Өмнөд хийгээд Баруун Өмнөд Азичууд, Зүүн Азичууд болоод Өмнөд хийгээд Баруун Өмнөд Азичууд ын хоорондох F^sub ST'^s хэсэгт бодитой 0.02-0.03 зай (энэ нь Ламбарди хийгээд Ромав хоёрын хооронд хэлбэлзэж буй хүмүүсээс гадна) , харин бүс нутаг доторх хүн амд 0.01 гэсэн зай оршиж байгааг анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ нь эдгээр бүлэг хүмүүсийн хоорондын ялгааг харуулж байгаа явдал биш харин ч эдгээр хүмүүс болоод Эгийн гол хоорондын ялгааг харуулах юм. Цаашилбал бүсийн жишилтэнд багтаагүй улсыг тодорхойлоогүйг анхаарах нь зүйн хэрэг. Эгийн Голын хүн ам Зүүн Азийн хүмүүстэй эргэлзээгүй холбоотой нь тодорхой бөгөөд ялангуяа Зүүн Хойд Азийн хүмүүс болох Хойд Хятад, Өвөр Монголын Эвэнк, Моголчууд, Солонгосчууд, Япон болон Шинжаан, Хан зэрэг улс үндэстнүүдтэй холбоотой. Зүүн хойд Азийн адил төсөөтэй байдлыг өмнө нь тайлбарласан). Юутай ч Эгийн Гол Линзи орчмын хүн амын генетик адилтгалын үнэн бодит мэдээлэл хол зөрөөтэй байх магадлалтай.
 Хэлэлцүүлэг
Эхлээд бид энэхүү судалгаанд өмнө нь дурдагдаагүй зүйлсийн тухай товч хэлэлцэх болно. Нэгдүгээр асуудал нь энэхүү судалгаа зөвхөн эхийн талын удамшлыг авч үзсэн. Зарим улс орнууд хүн амын хоорондын ялгагдах байдлыг хүйсээр нь төрөлжүүлэн судалдаг учраас У хромсомоор хүн амын ялгааг судлах анализаар энэ тохиолдолд илрүүлэх боломжгүй юм. (Жишээ нь: Алс хол руу хийгдсэн шилжилт хөдөлгөөн болон эмэгтэйн талд амьдрах ёс, эцгийн эрхт ёсын хослон амьдрах туршлага зэргээс шалтгаалан). Үүнийг батлах нэг жишээг авч үзвэл Исланд бөгөөд, уугуул иргэд нь Скандинавын аралын эрэгтэйчүүд нь эрэгтэй бол эмэгтэйчүүд нь Британы аралынх байдаг байна. Судалгааны үр дүн Хятадын умард нутаг дахь Линзи болон Монгол дахь Эгийн голын эртний хүн амын хооронд генетикийн төсөөтэй байдал байхгүй байгааг харуулж байна.Линзи дотроо Зүүн Ази, зүүн Өмнөд Азийн бүлэгийг агуулж байгаа хэдий ч судалгааны материал хүн амаа одоогын Хятадтай төстэй гэхээсээ илүү Ойрх Дорнод, Европтой адил байгааг баталж байна.Эртний Линзи-ийн бүс нутагт ­Европжуу төрхөмийн хүмүүс байсан гэсэн гаргалгаа хийж болох боловч судалгааны материал Төв Азийн нутаг дэвсгэрт тухайн үед амьдарч байсан Индо- Иранчуудтай холбоотой болохыг харуулаад байна (Индо-Европчуудын нэг салбар буюу одоогын Иранчууд юм). Линзи-ийн хүн ам Карасук эсвэл Сака нартай холбоотой байх магадлал ихтэй ба алсуураа Андроново, Афанасев, Скифчүүд, Сарматчууд болон Согдуудтай хүртэл холбоотой байж болох юм гэж үзэж байна. 

A neighbor-joining tree for 19 human populations. Branch lengths are proportional to genetic distances
Хэдийгээр Карасук, Сака нар нь түүхэнд их бүдэг бадаг, нарийн холбоо хэлхээ гэхээр зүйл үгүй боловч эдгээр улс МЭӨ I мянган онд Евро-Азийн төв хэсэг болон зүүн хэсэгт амьдарч байсан нь батлагдаад байгаа юм. Гэхдээ Харматта эртний Ираны грүппүүд МЭӨ 1000 оны үед дорнод Европоос Хятадын хойд нутаг хүртэл Евро-Азийн нутгаар тархан суурьшсан хэмээн тайлбарлаж байхад Асакоров тэрхүү ижил цаг хугацааны үед хамаарагдах чулуун булшнууд Монголын хойд хэсэгт байсан гэсэн санааг дэвшүүлжээ (Европойд төрхтөнүүд зарим талаараа Монголойд төрхөтнүүдтэй холилдсон гэсэн санааг тэд дэвшүүлдэг) Энэхүү чиглэл нь бусад археологийн болон хэлний шинжлэлийн баримтуудтай таарч, дээр дурьдсанчлан хүрлийн үеийн Хятадын соёлын өөрчлөлт хийгээд эртний Хятад хэлэн дэх зээлдэгдсэн үгс, мөн түүнчлэн Zhukaigou, Qijia гэх мэт соёлын газрууд зэрэгээс хархад Иранчууд тал нутагт болон Алтайн бүс нутагт тухайн үед амьдарч байсан гэх нотолгоог бий болгож байна. Тухайн цаг үед Хятадын хойд хэсэгт суурьшин байсан. Европчууд тал нутаг даяарх хүн амын шилжилт хөдөлгөөнтэй зөрчилдөж байсан агаад тэрхүү шилжилт нүүдэл нь МЭӨ II болон I мянганы үед Индо-Иранчууд, Индо-Аричуудын Евро-Азийн тал нутаг даяарх шилжилт хөдөлгөөн, Энэтхэг дэхь Индо-Аричуудын шилжилт, Ираны өндөрлөг дэх баруун Иранчуудын хөдөлгөөн, Оросын өмнөд тал болон Зүүн Европын нутаг дахь Скиф болон Сарматын нүүдлүүд зонхилж байсан ажээ. Эдгээрийн дотор Монголын тал дахь Шинжааны оршин суугчдын нүүдэл (Хотан гэх мэт) мөн Алтайн бүс нутаг (мөн Индо-Иран биш хэдий ч Tохарчууд нүүдэллэж байсан ) зэрэг болно. Линзигийн газар нутгын хүн ам нь Иранжуу (Ираны талаас баруун руу нүүж ирсэн Иранчууд эсвэл Шинжаны ойр орших Иранаас нүүдэллэж ирсэн Иранчууд) төхөмийн хүмүүс байсан гэдэг нь энэхүү судалгаанаас тодроогүй. Гэхдээ Иран төхөмийн хүмүүс л Линзи Баруун хоёрын төсөөтэй байдлын тайлбар болж чадна. Мөн тухайн бүс нутгын хүн амын хольцооны талаарх баримт нотолгоотой таарч болох. Нэгэн төвөгтэй асуудал юу вэ? гэхээр эрт үеийн Иранчууд (Индо-Иранчууд) өөрийн гэсэн хэл шинжлэлтэй байсан төдийгүй биологийнхоо хувьд зарим нэгэн төсөөтэй байдлыг уламжласан ба Евро-Азийн хэмжээнд Иран бүлгүүд нь биологийн хувьд төсөө нь тодорхой бус ажээ. Эгийн Голын хүмүүс ерөнхийдөө дорнод ази төрхтэй бол Эгийн голын судалгаа зүүн умард Азичууд болох Монгол, Япон, Хятадын умард хэсгийн хүн ам, (Шандун, Лайонин) Шинжаaны Хан үндэстэнтэй адил болохыг харуулж байна. Эгийн Голын хүн ард Линзи хүмүүсээс цөөнгүй зууны хамаарлаар ялгаатай гэдэг нь тодорхой. Монголын умард нутгаас Хятадын Шандун нутаг хүртэл 1000 гаруй километрийн зайтай байдаг. Гэвч МЭӨ 1000-аад оны үед Хүннү, Хан гүрний үеэс Монгол, Хятад хоорондоо түүхэн харилцаатай байжээ. Эгийн голын энэхүү судалгаа Зүүн умард Ази нь Хятадын Хан гүрний сэргэн мандалтын үед Эгийн Гол орчмын газар нутгийг булаан эзлэгч түрэмгийлэгч байсныг харуулж байна. МЭӨ I-р мянганы хагаст Линзид хүн суурьшиж эхэлсэн байна. Энэ нь шинэ чулуун зэвсгийн үе болон түүнээс ч эрт үед Линзи хүмүүс тэрхүү газар нутагт нүүдэллэн ирсэн байх магадлалтайг судлан илэрүүлэх ач холбогдолтой. Хэрвээ Эгийн Гол Хүннүгийн нутаг байсан гэж үзвэл Хүннү нь одоогын Монголын өвөг дээдэс бөгөөд харин Түргүүд МЭ-ий I-р мянганы үед ирж суурьшсан гэсэн үг. Хэрэв хүн төрөлхтөний энэхүү шилжилт хөдөлгөөн нотлогдон Эгийн Гол Хүннүгийн нутаг дэвсгэрт хамаарах юм бол Монгол нутаг болоод Евро-Азийн төв болох Алтайн бүс нутгаас Турк болон Монголчууд үүсч тархсан гэсэн дүгнэлтэнд хүрч болох талтай. Гэхдээ Линзи, Эгийн Голын газрууд зэргэлдээх бүс нутгынхаа эртний улс орнуудтай харилцан холбоогүй бөгөөд тэр ч бүү хэл энэ хоёр газраас үүдэлтэй баримт нотолгоонууд тусгай хэвээрээ үлдэх болно.
05.07.13
Furthermore see below the links
  1. http://unkar.org/r/whis/1200517859
  2. http://mbe.oxfordjournals.org/content/17/9/1396.full
  3. http://lib.bioinfo.pl/paper:17278619