Sponsered

Sunday, December 23, 2012

Грифон

Нергал эзэн түүний хажууд үнэхээр нэг хүн байна уу? Миний нэг таних найз надад энэ талаархи дүрслэл зурж миний Фезэ рүү илгээжээ. Үнэхээр түүний хажууд нэг хүний дүрс буй бол сонин л юм. Хувьд итгэх итгэл алга. 
Эрэгтэй бурхадын төлөөлөл Марс гарагтай холбоотой гэж үздэг Вавилоны гай зовлон сүйрлийн бурхан. Гарийн хоёр барьц нь Арслан толгойт таяг байна. 

Гай зовлонгийн Бурхан Нергалийн цааш харсан дүр. Түүний ар нуруунд  далавч байх аж.
Эртний Шумер хэлний, Мэдлэг** гэсэн дээдсийн нэр утгатай нэн төст, тэнгэрлэг угсаа гэж бас тайлбарлаж байсан байна. ...Хаадын билэгдэл гэсэн утгаар барууныхан тайлдаг. Эрдэнэ гуайн үзлээр бол Монголчуудын Бүргэд шүтээн, түүний нэг илрэл гэж үзсэнээр Монгол төвт үзлийн гол соёл-парадигмийн байр суурин дээр үлдэж чадсан баримт. Учир гэвэл эрт үед Төв Азиас салаалсан соёл иргэншлийн тархалтын баримт гэж үзсэнээс улбаатай... Грифон загварын билэгдэлт дүрслэлүүд эсрэг тэсрэгийн дүрийн тод томруунаар харуулж буй юм. Скифийн эрин үеийн олон овог аймагуудын төлөөлөөр хувисаж Төв болон Дотоод Азид хүчтэй нөлөө үзүүлсэн. Чухам зарим нэг хүмүүсийн Монгол сентризм гэдэг Монголчлох оролдлого үүнд огт хамаагүй юм. 
Zu as a lion-headed eagle, ca. 2550–2500 BC, Louvre
*********************************************************
Хагас хүн, хагас муур хэмээх эртний Месопотам орчмийн дүрслэл
Нэмэлт: Магадгүй Буриад хэв шинжийг Месопотам орчмоос хайвал төсөө бүхий зүйл гарах байх гэдэгт найдна. Буриад гарбал энэ нутгаас гарбалтай гэж зарим нэг түүх бичлэгт бичсэнээс гадна ардын дуунд хүртэл байдаг юм билээ.
Анубис... өөр нэрээр нетер нь жакалын толгойт хүний бие цогцостой хүмүүн ертөнц болоод үхэгсдийн дараах амьдралтай холвож өгөгч бурхан юм.

Энэтхэг-Эзэн Брахма Бедийн бошиг сударыг Дамдин ядамаас соёрхож байгаа нь. Дамдин ядамын гарал үүсэл Индо Ари үүтгэлтэй учираас түүний дүр морин толгойтой байх нь зүйн хэрэг. Үнэндээ хоёр мөрөны соёлын нөлөө юм. ..Улмаар Их хөлгөны уламжлал ёсны үүднээс Монголд орж ирсэн сахиус бөгөөд хэлвэрийн хувьд илүү догшин дүрийг олж бурханы шашны арван хангалын нэг болсон ажээ. Монгол оронд хурдан морины сахиус хэмээн дээдлэгддэг.

12.23.12

Стевли изотопын судалгаагаар (d13CZ_10.0G0.8&; d15NZ 8.3G0.5&) тухайн үеийн үр тарианы мөхлөгтэй хамт хүний ясны зарим хэсэг мэдээлэл гарч ирсэн нь Jiangzhai ба Shijia-ийн бүс орчмийн хувьд С14-ийн мэдээлэл хийх бус зөвхөн ургамал, үр тарианы тарималжуулалтын талаас нь анхаарч үзэв. Хөдөө аж ахуйн үр тариа тариалах нь ганц хөдлөх хүчээс хараат бус юм харин харилцан үйл ажиллагааны хоорондын үйл ажиллаганаас бүрдсэн ажиллах хүчний зохист тогтолцоо умард Хятадын шинэ чулуун зэвсэгийн эрин үеийн туршид илэрхий байсан нь мэдэгдэж байна.

Изотопи судалгааны аргаар умард Хятадын шинэ чулуун зэвсэгийн үеийн онцлогийг нөхөн сэргээх нь 

Товч агуулга 

Хүн болон Амьтны гаралтай дээжүүдээс судалгаа хийж үзсэн болно. Тус нутаг болох Шар мөрөн болон Бей голын хөндийгөөс илрүүлсэн шар будаа болоод амьтан гаршуулсан эрин үеийн учир шалтгааныг хоёр шалгуур бүхий дээжүүдтэй хослуулж судалсан болно: Хүний хэрэгцээний улмаас мал гаршуулж эхэлсэн нь тодорхой бөгөөд тэдгээр гэрийн тэжээвэр амьтдын дотор гахай, нохой, болон тахиа зэрэг тэжээвэр амьтад багтаж байна. Шинэ чулуун зэвсгийн суурингуудаас олдсон зарим нэг яснуудаас дээжлэн авч судалсан. Суурингийн талбай бүр цаг хугацаа, орон зайн төрөл бүрийн газруудаас олдсон ба Jiangzhai, Shijia, Xipo, Kangjia зэрэг газруудаас олдсон олдворуудыг 4000-7000 жилийн үед хамаарч байна гэж судалгаанд харуй гарсан. Нүүрстөрөгчийн он цагийн давтамжаар энэ нь нэлээд өндөр хослолтойгоор (d13CZ_7.7G0.4&) гэж гарсан бол Азот-Нитроген изотопын харьцаагаар (d15NZ7.5G0.5&) Хipo-гийн гахай болон нохойн яс дээр үзүүлсэн ижил төст хариу гарч байхад өөр бусад амьтдын хувьд илүү давтамжтай С4-ийн тэмдэгт-баялаг ургамлын гаралтай бодис түүний төрлийн мэдээлэл гарч ирсэн. Энэ нь мэдээж шар будаатай холбоотой байжээ. Гол баримт болох С4 ийн үр дүн түүний шинж чанарын харьцааны амьтан дээрх тус мэдээллүүд тухайн цаг үеийн хүнээс гарсан мэдээлэлтэй нэмүү байдалтай гарсан.
Fig. 1. Location of archaeological sites along the Wei and Yellow rivers: 1 – Banpo (34°20′N 109°10′E), 2 – Kangjia (34°38′N, 109°20′E), 3 – Jiangzhai (33°N, 109°E), 4 – Shijia (34°30′N, 109°30′E), 5 – Xipo (34°30′N, 110°40′E).
Стевли изотопын судалгаагаар (d13CZ_10.0G0.8&; d15NZ 8.3G0.5&) тухайн үеийн үр тарианы мөхлөгтэй хамт хүний ясны зарим хэсэг мэдээлэл гарч ирсэн нь Jiangzhai ба Shijia-ийн бүс орчмын хувьд С14-ийн мэдээлэл хийх бус зөвхөн ургамал, үр тарианы тарималжуулалтын талаас нь анхаарч үзэв. Хөдөө аж ахуйн үр тариа тариалах нь ганц хөдлөх хүчээс хараат бус юм харин харилцан үйл ажиллагааны хоорондын үйл ажиллагаанаас бүрдсэн ажиллах хүчний зохист тогтолцоо умард Хятадын шинэ чулуун зэвсгийн эрин үеийн туршид илэрхий байсан нь мэдэгдэж байна. Бидний тааварлаж буйгаар дахин хуваарилалт өөрчлөлт нь хүн болон амьтан хоорондын хүнс тэжээлийн жил бүр байгалиас авах үр тарианы өгөөж түүний хувьсах хэлбэлзлээс шалтгаалж байсан. Энэ утгаараа шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл нь Бей болон Шар мөрний хөндийн үржил шимт хөндийгөөс нэлээд тогтвортой хэмжээнд жил бүр өгөөж авч байв.

Түлхүүр үг: Биологийн антропологи; Карбон болон Нитроген Стевли Изотопи сорилууд
Шинэ чулуун зэвсгийн үеийн Хятад орон; Яангшао; Лонгшан; зэрэг газрууд болон тус газрын малтлагаас гарч ирсэн газар тариалангийн үлэмж хэмжээний тархалтын талаар дурдахын хамт хүн, амьтан хоёрын ажиллах хүчний ойлголтууд болоод Умард Хятадын шар мөрөн орчмын газар тариалангийн хөгжил түүний Өвөрмөц онцлог болох газар тариалангийн талбайнуудыг судалж үзсэн юм. Судалгааны үр дүнд Хятадын шинэ чулуун зэвсгийн үеийн цөөнгүй газраас суурингуудыг олж нээсээр байгаа билээ. 
Шар будааны тариалалт хийж байсан Яангшао болон Лонгшаны шинэ чулууны соёл цэцэглэж байсныг Истевли Изотопын аргаар судалж хүний ясны мэдээлэл зэргээр үндэслэн судалж үзэхийн хамт эртний ургамалжилтын судалгааг Палеоботаникийн аргаар дээжлэн шалгаж цөөнгүй баримт гаргаж ирсэн. Эдгээр баримт хайх явцад олон тооны газар тариалангийн багажууд болон ваар урлалын олдворууд олдсон ба үлэмж хэмжээний нүхний үлдэгдлүүд бас олдож судлаачдын сонирхлыг татсан юм. Гэтэл Янгшаогийн гурван талбайгаас олдсон хүний ясны судалгаагаар Бейлуй, Жангзай, болон Шизиа нарын сорил бага давтамжтайгаар үгэршиж---өөрөөр хэлбэл хоолны холбоотой илэгдэл бага зэрэг мэдэгдэж эхэлсэн. Түүнчлэн шүдний ерөнхий маяг нь маш сайн хадгалагдсан байна. Судалгааны нарийн үр дүн таамаглалаар бол энэ соёлын онцлог нь бусад соёлуудаас газар тариаланг эрт эрхэлсэн, улмаар хүнс тэжээлийн хувьд ан агнуурын амьдралтай бас давхар хослуулж байж. 
Тус судалгааны материалд бид Стевли Изотопын арга болох хүн ба амьтны органик олдворуудыг шинжлэх аргыг хэрэглэсэн юм. Мөн хоол хүнсний зарим онцлогуудыг харгалзан судалж үзсэн болно. Улмаар энэ судалгааныхаа үр дүнгээс тухайн үеийн хүрээлэн буй орчны ялгаатай талыг нь гаргаж ирсэн. Хүчилтөрөгчийн-Oxigen изотоп харицаа Азот, нүүрстөрөгчийн гадаргуугийн судалгаанаас гарч ирсэн хэмжигдэхүүнүүд (d13Ccol) болон нүүрстөрөгчийн чулуужилт (d13Cap) зэрэг ясны хугадас зэрэгт илэрч байгаа бол ургамалд байх С4, болон шар будаа, эрдэнэ шиш, чихрийн нишингэ зэргүүд багтаан судалсан болно. Мөн эдгээрийн дотор далайн гаралтай ургамал болон цэнгэг усны загас зэргийн эх сурвалжид тулгуурлан азотын изотоп харьцуулалт (d15N) тэдний хоол хүнсэнд агуулагдах уургын хэмжээг тооцоолон гаргаж ирсэн явдал юм. Хүчилтөрөгчийн изотоп мэдээллийг тухайн газрын цаг агаарын байдалтай холбон үзэж тус төрөл-зүйл бүрээр жагсаан нэгтгэж хүрээлэн буй орчны ялгаатай талын байдалыг нээн үзэв. Энэ бүгдээр хүчилтөрөгчийн өсөлт болоод хуурайшилтын онцлогийг гарган ирж нийт бүсийн цаг уурын дасан зохицлыг эртний цаг уур улирлын мэдээлэлтэй хамт харьцуулав. 
...энэ судалгааны үндсэн дээр шинэ чулуун зэвсгийн үеийн хоол хүнсний найрлагад нэмүү байдалтайгаар амьтны гаралтай уургын бодис орж байсныг тогтоож олсон юм. Загас, Бугын махнаас авч буйг C3-ийн эх сурвалжаас тогтоож авсан, бол бага агууламжтай13C, болон уургын цөөн хэмжээтэй C4 зэрэг нь ургамлын гаралтай хүнсний төрөл болох шар будаанаас амьтны гаралтай хоол хүнсны зүйлс аль алиндаа нөлөөлж урвуу байдалтайгаар тогтоогдож байсан байна. Хэрэв махны төрлийн хоолны хангамж ургамлын гаралтай С3 хосолсон байдалтай бол уургын дайвар уураггүй бодисоос бага хувьтай гарч ирэх байв...
Умард Хятадын амьдралын төлөв байдал, зоо археологи болон палеоботаникийн мэдээлэл... 
Шар будааны тариалалтын он цаг түүний ерөнхий мэдээлэл хамгийн эртдээ МЭ 8500-7000, өмнөх судалгааны баримтаар бол шар будаа тариалалт эрт үе буюу МЭ 12000 жилийн тэртээ үед тус тус хамаарч байв. Газар тариалалтын бодит судалгааны үр дүнд шар будаа боловсруулах, газар тариалангийн багаж боловсруулах хамтдаа үүссэн болох нь Пелиганг, Кишан болон Дадибаны 7500-6800 жилийн үеийн шинэ чулуун зэвсгийн бууц суурингуудаас мэдэж болно. 
Эрт үеийн шар будааны газар тариалангийн аж ахуй маш бага үр өгөөжийг авдаг байсан байж болзошгүй ба энэ үүднээс уламжлаад тухайн үеийн хүний нэг өдрийн зарцуулах Калори жаахан байж. Олон тооны зэрлэг амьтан нядалсан байдалтай газрын олдворууд олдсон бөгөөд эдгээр бууцны олдворуудын мэдээллээр бол тухайн үед хүмүүс ан агнуур, загасчлалыг шинэ чулуун зэвсгийн эрин үед эрчимтэй хөгжүүлж байжээ. 
Мөн нэлээд эртний хуурсан будаа түүний үр ургамлын үлдэгдлүүд Хенан мужийн Жиаху суурингаас олдсон байна. Он цагийг барагцаалбал 9000-8000 жилийн тэртээх үеийн тус олдвор нь маш сонирхолтой баримт юм. Харин Хенан мужийн Шаанхи бууцаас нэг төрлийн төрлийн будаа гарч ирээгүй юм. Тэгэхлээр энэ нь тусдаа зүй тогтолтойгоор алаг цоог байдалтай дүрслэгдэж байгаа нь Шанменхиа, Нанжиаокоу зэргээс ялгагдаж байна. Мөн тэдгээрийн дотор Жензоу Дахесум, Луояанг Хигаояа, Мианчи Яангашаосум болон Хенан дахь Денгзоу Балинганг, Хиахиан Куанхукун гэх мэт бууцуудыг дурдаж болно. 
Сүүн тэжээлт амьтад болох гахай, нохой, магадгүй тахиа зэрэг гэрийн тэжээмэл амьтад аль хэдийнэ Хятадын шинэ чулуун зэвсэгийн эрин үед гаршуулж амжсан байна. Гахайн төрлийн амьтад 8000 жилийн үед хүний зохист хэрэгцээны улмаас хүмүүс гаршуулж эхэлсэн байна. Харин тахиаг гаршуулсан тал дээр судлаачдын хооронд нилээд маргаантай ба энэ талаархи маргааныг шийдвэрлэх ямар нэгэн шувууны яс, зарим хэлтэрхий ер олдоогүй байна. Хэдийгээр баталгаа байхгүй ч шинэ чулуун зэвсэгийн дунд үед хамаарах бууц суурингуудаас нэг төрлийн шувууны яс байж болох материалууд илэрсэн. Баожи мужийн Бейшоулинг, Хианийн Банпо, Лингтоны Жиангзиа, гэх мэт бууцнуудаас гадна Шанхайн миаодингоу, Тангуйн Байюунг зэрэг бууцуудыг дурьдаж болно. Малын ясны олдворууд шинэ чулуун зэвсгийн бууц суурингуудаас нэлээд нэмүү байдалтай олддог. 
Энэ талаархи олдворын нэг нь Нанзхуангтоу бууцын нэгдүгээр давхраанаас олдсон юм. Энэ бууцын хамаарах хугацаа нь 10,000 жил гэж гарсан. Хэдий тийм боловч, Лонгшаны соёлын бууцнаас үхэр мал гаршуулсан талаарх мэдээлэл гарч ирээгүй. Дараа нь хонь, ямааны болох амьтны яснууд түрүү Лонгшаны үед байж гэж үздэг. Шинэ чулуун зэвсгийн сүүл үеийн бууц, суурингуудаас малын ясны ул мөр олдож байгаа ба үүн дотор Кангжиа 4500-4000 жилийн үе, Хуаюунгзуанг 3800-3000, Жукайгоу 1-2-аар бууцын үе болох 4000-3580 жилийн үед хамаарах суурингууд маш сайн баталгаа болж өгдөг. 
Дүгнэлт 
Шар болон Бей голын хөндийгөөс олдсон олдворууд болох ургамал тариалалтын зарим түүвэр олдвор, тэдгээрийн дотор хүн малын ясны холбоотой цөөнгүй олдворуудыг тус бүрчлэн Стебли Изотопын аргаар судалсан болно. Хүний яс Д13-С хэмжигдэхүүн нь шууд мэдэгдэхүйц байдалтай Ургамалын гаралтай органик, болон амьтан гаршуулсан нь мэдэгдэхүйц олдворуудтай хамт гарч ирсэн тэгэхлээр энэ үеийн байгаль нийгмийн онцлогт хүн болон амьтан хоёрын хоорондын харилцаа хэдийн эхэлсэн байсан ба улмаар тус судалгааны үзүүлэлт дотор гахай, нохой, зэргийн амьтанд илүү ихээр хэмжигдэж гарсан байна. Зарим талаараа эртний эрин үеийн хурдас хуримтлалд үлдсэн тариа будаа тариалалтын үлдэгдэл шинж, тухайн үеийн хүн, амьтан оршин сууж байсныг өвс ургамлын дээжүүдээс олж илрүүлэн зохих төвшингүйн судалгааг хийж тухайн үеийн шинэ чулуун зэвсгийн эрин үеийн бууц суурингууд нэг талаараа ялгаатай байгааг илрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь нэмүү байдалтай газар тариалангаас шар будаа болон цагаан будааны аж ахуйг хөгжүүлж бас хажуугаар нь гахай нохой тэжээн нэг ёсны хүмүүс өөрсдийн хүнсэндээ хэрэглэхээс гадна өөрсдийн гаршуулсан амьтныг тэжээж байсныг тодруулсан юм. Хүн болон амьтны хоорондын харилцаа мэдээж хэрэг тариалангын хортон амьтаныг устгахад чиглэсэн байхад гахайг тэжээж хүнсэндээ нэмэгдэл тэжээл маягаар гаршуулсан байжээ. Гэвч олон талаас нь тайлбарлах боломж Хятадын шинэ чулуун зэвсгийн үед илэрхий байгаа юм. Учир гэвэл шар будаа бол эрт болон эдүгээ үед чухал хэрэгцээт хоол хүнсний төрөл бөгөөд зөвхөн хүн бус гэрийн тэжээмэл амьтдын хэрэгцээт хүнсний төрөлд эргэлзээгүй орж байжээ. Тэгэхлээр Шинэ чулуун зэвсгийн үеийн газар тариалангийн талбайнууд нь ямарч байсан Шаанхи болон Хенан мужуудад хоёр үндсэн аргаар хүнс тэжээлийг тэтгэж байв. 
Үүнд: Хүн зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулж бус харин давхар өөрсдийн гэршүүлсэн амьтад тэдний хүнсний хэрэгцээнд зориулж газар тариаланг хөгжүүлж байжээ.
12.23.12

Эдгээр нь Хүннү, Дунху, Усунь, Динлин болон Юэжи аймгийн холбоо нар юм. Хожмоо тэдний зүүн гарт Түнгүс гарбалтай олон тооны бүлэглэл нэгдэл гарч ирсэн хэдийч төв Азийг хэн ноёрхохын төлөө тэмцэл чухамхүү эдгээр дөрөв, таван том аймгийн холбооны хооронд өрнөсөн юм.

Эртний түүх
Хятад сурвалжид янз бүрийн нэрээр тэмдэглэгдсэн Төв азийн эртний нүүдэлчдээс тав зургаан том улс төрийн нэгдэл, бүлэглэл тодрон гарч аймагийн холбоо байгуулан энэ бүс нутагт нёрхохын төлөө өрсөлдөн тэмцэлдэж эхэлжээ. Эдгээр нь Хүннү, Дунху, Усунь, Динлин болон Юэжи аймгийн холбоо нар юм. Хожмоо тэдний зүүн гарт Түнгүс гарбалтай олон тооны бүлэглэл нэгдэл гарч ирсэн хэдийч төв Азийг хэн ноёрхохын төлөө тэмцэл чухамхүү эдгээр дөрөв, таван том аймгийн холбооны хооронд өрнөсөн юм. Дээрхи аймагийн холбоодын аль нь түрүүлж төр улсаа байгуулан, нүүдэлчдийн дунд тэргүүлэх нь тэдний цаашдын хувь заяанд ихээр нөлөөлөх тийм сонголтын цаг үед хүрч ирсэн байлаа. Түүх судлалын эдүгээ үеийн түвшинд , дээр дурдсан нүүдэлчдийг угсаа гарбалын хувьд Дунхуг Монгол угсааны Сяньби, Ухуань, Жоужан, Тогон, Муюн, Хятаны өвөг дээдэс гэдэгтэй дийлэнхи эртний судлаачид санал үл зөрж нэгдсэн бол Хүннүг Монгол, Түрэг гарбалтай хэмээн олон тооны эрдэмтэд судалгааныхаа сэдэв болгон маргалдсаар мөн, эсвэл биш гэсэн үзэл дээр эдүгээ үед байсаар л байна. Харин Хятад сурвалжид МЭӨ V зууны үеэс бүр тодорхой бичих болсон Юэжи нар Иран гарбалтай гэдгийг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг.
12.23.12

Tuesday, December 4, 2012

Lullaby









ГЕНЕТИК

Балти орчмын хүн амын генетик хувьсахуй
Ази хэв маягын зарим генийн тэмдэгүүдтэй холигдсон умард Европын төлөөлөл бүхий генийн тэмдэг (улбар шар K=3). Тус загварчлал дээр дорнод Европын төлөөлөл болох Финчүүд илүү ноёрхох маягтайгаар (FIE) үзэгдэх ба бусад төрөл төст тэмдэгүүд цөөн харагдаж байна. Түүнчлэн Шведүүдийн зарим хэсэг нь цөөн хувьтайгаар дээрхи ижил төст тэмдэгүүдтэй холигдсон байдалтай гарчээ.

 Өөрөөр хэлбэл, дээрхи тэмдэгүүдийн нийлбэрт Британи болон баруун Африкийн төлөөлөл болох холимог хэв шинжүүд үүнд харагдаж байгаа юм (шар). Финчүүд нь тус зургийн цөөнгүй хэсэгт тодорч байхад, Шведүүдээр төлөөлсөн улаан өнгийн К-4 нь бусдаас давуу байдалтай гарчээ. 

Энэ график үзүүлэлтээр бол нилээд бууралттайгаар К-5 дээр гарсан бол нь өрнөд болон дорнод Финчүүдийг ногоон улаанаар тус тус холигдсон байдалтай судалгаагаар гарсан болно.
тус газар зүйн зураг дээр Ү хромосомийн судалгаагаар гаргаж ирсэн R1a1 хаплогруппийн ерөнхий үзүүлэлт бусдаас нилээд давамгай байдалтайгаар зарим хэсэгт харагдаж байна. 

Эх сурвалж: Tuuli Lappalainen, Human genetic variation in the Baltic Sea region: Features of population history and natural selection, doctoral dissertation, Helsinki 2009



ABSTRACT

Tuuli Lappalainen
In this thesis, the genetic variation of human populations from the Baltic Sea region was studied in order to elucidate population history as well as evolutionary adaptation in this region. The study provided novel understanding of how the complex population level processes of migration, genetic drift, and natural selection have shaped genetic variation in North European populations. Results from genome-wide, mitochondrial DNA and Y-chromosomal analyses suggested that the genetic background of the populations of the Baltic Sea region lies predominantly in Continental Europe, which is consistent with earlier studies and archaeological evidence. The late settlement of Fennoscandia after the Ice Age and the subsequent small population size have led to pronounced genetic drift, especially in Finland and Karelia but also in Sweden, evident especially in genome-wide and Ychromosomal analyses. Consequently, these populations show striking genetic differentiation, as opposed to much more homogeneous pattern of variation in Central European populations. Additionally, the eastern side of the Baltic Sea was observed to have experienced eastern influence in the genome-wide data as well as in mitochondrial DNA and Y-chromosomal variation – consistent with linguistic connections. However, Slavic influence in the Baltic Sea populations appears minor on genetic level. While the genetic diversity of the Finnish population overall was low, genomewide and Y-chromosomal results showed pronounced regional differences. The genetic distance between Western and Eastern Finland was larger than for many geographically distant population pairs, and provinces also showed genetic differences. This is probably mainly due to the late settlement of Eastern Finland and local isolation, although differences in ancestral migration waves may contribute to this, too. In contrast, mitochondrial DNA and Y-chromosomal analyses of the contemporary Swedish population revealed a much less pronounced population structure and a fusion of the traces of ancient admixture, genetic drift, and recent immigration. Genome-wide datasets also provide a resource for studying the adaptive evolution of human populations. This study revealed tens of loci with strong signs of recent positive selection in Northern Europe. These results provide interesting targets for future research on evolutionary adaptation, and may be important for understanding the background of disease-causing variants in human populations.

by https://www.doria.fi/bitstream/handle/10024/44624/humangen.pdf?sequence=1


Monday, December 3, 2012

Түүхийн сурвалжууд болон археологийн баримтууд нь Курганы соёлын хэд зууны туршид Хар тэнгисийн хойд талаас Дундад Ази, Дотоод Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-еЕвропын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба генийн хувьд R1a1 хаплогрупп хамаарч байна. Тиймээс R1a1 группыг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн юм.



Зүүн монголын Хүннүгийн булшнаас олдсон хүний ясны генийн шинжилгээ

Монгол улсын Хэнтий аймагийн Баян Адрага сумын Дуурлиг нарсанд орших булшнуудад олдсон хүннү хүний ясанд хийсэн судалгааг өмнөд Солонгос улсын судлаач Ким Ги-жон, Гён-юун-ны хийсэн шинжилгээг эш баримт болгон авлаа.

Энэ нь эхийн талаас удамшдаг метохондр ДНХ mtDNA, эцгийн талаас удамшдаг У хоромсом У-SNP, хоёр талын аль алинаас удамшдаг гени STR-ийн хаплогруппыг тогтоох цогц шинжилгээ болсон бөгөөд шинжилгээний үр дүнд Монголын зүүн хойд бүс нутгын Хүннүгийн булшнаас илэрсэн хүний яснаас анх удаа R1a1 хаплогруппыг илрүүлэв.

МNX3 дугаартай дээжийн mtDNA хаплогрупп нь U2e1 дэд группт хамаарч байсан ба Y-SNP хаплогрупп нь R1a1 дэд группт хамаарч байв. R1a нь Евродын хамгийн элвэг тохиолддог хаплогрупп юм. Энэ группын нягтрал нь Хойд Европоос Өмнөд Еврод тийш багасах ба Дундад Азиас Өмнөд Ази руу явах тусам сийрэгждэг ажээ. Балба болон Энэтхэгийн R1a1 группийн тархалт нь Дундад-Азиас нүүдэлсэн Индо-Европчуудтайхамааралтай гэдэг. MtDNA хаплогруп болох U2e нь голчлон Дундад Азийн хүн амаас илэрдэг байна. Энэ групп Туркменистан, Тажикстан, Пакистан, Казак үндэстний дунд их өндөр үзүүлэлттэй ажээ.
 U2e групп нь харин баруун Европчуудын дунд 1 хувь л тохиолдсон байна. Үүний гарал болох U2 групп нь U2e болон U2i гэсэн жижиг групп болон хуваагддаг. U2i дэд групп нь Энэтхэгийн уугуул хаплогрупп юм. U2e дэд групп нь Энэтхэгт тохиолддог боловч кастын дунд, тэр дундаа дээд кастынханы дунд илүү тархжээ. 
Курган хэмээх чулуун дарааст булшнуудыг үлдээгчид нь Ижил мөрний хээр талын нүүдэлчин ард түмэн бөгөөд МЭӨ 5000 жилээс МЭӨ 2000 жилийн үед Европт нэвтэрсэн байна. Курганыг үлдээгчдийн дайралт нь Индо-Еврод хэлийг тархаасан юм. Курганы соёл нь хэд хэдэн соёлд хуваагдаж хөгжсөн ажээ. Түүхийн сурвалжууд  болон археологийн баримтууд нь Курганы соёлын хэд зууны туршид Хар тэгисийн хойд талаас Дундад Ази, Дотоод Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-еЕвропын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба генийн хувьд R1a1 хаплогрупп хамаарч байна. Тиймээс R1a1 группыг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн юм.
R1a дэд групп нь Германы хээт савны соёл болох Еулау Eulau соёлынхноосч илэрсэн байжээ. R1a1 дэд групп нь Андранов, Карасук, Тагар, Таштыкийн соёлд  хамаарах Төв Сибирийн зүүн өмнөд нутаг Красноярскийн бүс нутгаас ихэвчлэн илэрдэг ажээ.
Тиймээс тус шинжилгээнд хамрагдсан MNX3 дугаартай дээжийн ген нь зүүн Азитай холбооогүй болох нь тодорхой ажиглагдана. Уг хүний яснч MtDNA  хаплогрупп хамаарч буй U группын талаархи судалгаанууд байдаг.

Жишээлбэл: Хятадаас олдсон 1400 жилийн өмнө холбогдох U5, Монголоос олдсон 2000 жилийн өмнөх U2 генийг дурдаж болно. Монголын Эгийн голоос олдсон дээжийн MtDNA хаплогруппыг тогтоох шинжилгээ нь зөвхөн HVI группыг л судалсан цогц биш шинжилгээ юм. Түүнчлэн Эгийн голын ясны дээжүүдээс 11 хувь нь Европын хаплогрупп хэмээн дурдсан хэрнээ дараа нь хийгдсэн шинжилгээнээс  эдгээрт R1a1 группын генийг агуулсан дээж нэгч гараагүй байна. Ерөнхийдөө Хүннүгийн булшнаас хараажаар европойд төрхтэй хүний яснууд илэрдэг боловч тэдгээрээс R1a1 буюу Индо-Европхүн байжээ гэдгийг батлах генетикийн судалгаа байна. R1a групп нь хэл болон газар нутгийн огт хамааралгүйгээр орчин үеийн Брахман хүмүүсээс маш их илэрдэг тул R1a группийг уг хүмүүсийн уугуул хаплогупп хэмээн үздэг. Figure 1
Сүүлийн үеийн судалгаанаас Y хромосомийн хаплогрупп R1a-ийн гарлыг Энэтхэгийн хойд нутаг хэмээн үзэх хандлага ажиглагдах болсон. R1a1 хаплогруппыг сүүлийн үеийн судалгаагаар Энэтхэгийн дээд кастын Брахманчуудын ген хэмээн үзэж байна. Нөгөө талаас энэ нь R1a-ээс эхтэй R1a1 хаплогрупп нь дээд кастын Брахманчуудын дунд өндөр хувьтай байгаа нь Индо-Европ хэлтнүүд баруун хойд талаас Энэтхэг хүний ген нь хүрлийн үеээс Хар тэнгисийн нутгаас нүүдэллсэн болохыг батлахын зэрэгцээ Энэтхэгийн Брахманчуудтай ижил Ү хромосомтой байна. Хүннүчүүдийн нэг хэсэг  Индо-Европчууд болон Скифүүдтэй хил залган оршиж, Торгоны зам явж байсан Хятадын баруун хойд нутгийн захирсан ба өмнө Төв Сибирийн өмнөд хэсгийг ч мэдэлдээн байлгаж байсан юм. Тиймээс BNX 3 дээж болох баруун еврази гарлын эрэгтэй нь баруун Сибирийн  гарвалтай Скиф, эсвэл баруун хойд Сибирээс гаралтай Курганы соёлыг үлдээгч байж болох юм.
Ногооноор дүрсэлсэн нь Индо Европ соёлын тархалт


MNX2 болон MNX4 дээжүүд нь MtDNA-н хувьд D4 хаплогруппт хамаарна. D дэд групп нь Туркменстан Quintana-Murci et al., 2004 болон Зүүн хойд Азид илүү тархсан хаплогруппын нэг юм. 
С группийн тархалт нь зүүн хойд Азид их өндөр байна. Буриадуудын дунд хамгийн өндөр тохиолдох нь С3 бөгөөд энэ хаплогрупп Монголчууд болон Эвенкчүүдийн дунд ч өндөр тохиолдоно. 
Эхийн талаас удамшдаг MtDNA ген болон эцгийн талаас удамшдаг ген Ү-SNP-ийн хаплогруппууд нь хоорондоо огт хамааралгүй байгаа нь 3 дээжийн хооронд шууд хамаарал, садан төрлийн хэлхээ байхгүйг илтгэнэ. Түүнчлэн MNX4 болон  MNX2 дээжнүүд хоёул MtDNA хувьд D4 группт хамаарах хэдийч NP 16.311-ийн байрлала нь өөр байв. NP 16.311 y, he.nj;gu “hotspot”  юм. DNA-VIEW-ийг ашиглан эх, эцгийн аль алинаас удамшдаг хромосомийн шинжилгээ STR-ийг хийхэд 3 дээжний хооронд цусан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй гарсан. Тус шинжилгээнд ашигласан “kit” нь эвдэрсэн ДНХ-н шинжилгээнд тохирсон болохоор өөр кит болох AmpFI/STR profiler Plus Kit болон өөр 5 ДНХ-тэй ижил юм. Эртний курганы соёлын олдворууд, Эгийн голын болон өнөөгийн Монголчуудтай генийн сангаас тус судалгаанд хамрагдсан дээжүүдтэй ижил генийг илрүүлж чадаагүй юм. Дүгнэж хэлэхэд, 2000 жилийн настай зүүн хойд азийн Монголын 3 Хүннү булшнаас олдсон хүний ясны дээжид эцгийн талаас болон эхийн талаас, мөн энэ хоёрын аль алинаас хамааралтай генийг тогтоох задлан шинжилгээ хийв.

 Үр дүнд нь эцгийн талаас удамшсан R1a1, эхийн талаас удамшсан U2e1 гентэй Индо-Европ хүн эртний Монгол нутагт, Хүннүгийн эзэнт гүрэнд оршин сууж байсаныг анх удаа илрүүлж чадлаа. Түүнээс гадна STR шинжилгээнд тулгуурлан уг махбодв Зүүн Азиас гаралтай биш бөгөөд Энэтхэгийн дээд Кастын орчин үеийн хүмзүүстэй их ойр болохыг тогштоосон юм. Энэ хүний гарал нь Байгаль нуурын орчим болон Скифийн нутаг байх үндэстэй. Булшинд дагалдуулсан олдвор эд зүйлс нь Хүннүгийн нутгаас илэрсэн баруун Еврази гаралтай эрэгтэй нь тус эзэнт гүрний хүн ам олон үндэстнээс бүрдсэн байсаныг жишээ ч байж болох юм. [1]  

[1] Дуурлиг нарсны Хүннү булш УБ 2011. Боть 1. Тал 311-113

Нүүдэлчдийн өвөрмөц ген. Энэ төрлийн генийн шинж бүхий давтамжууд хүний түүхийн олон мянган жилийн уртаас урт цаг хугацааг хамаарч чаддаг байна. Харин өвөг нүүдэлчид Африк тивээс 200,000 жилийн тэртэйх үеээс нүүдэллэсэн байна. Энэ бол хүн үүссэн цагаас хойших хоёр дахь гэж хэлж болмоор нүүдэл юм. Улмаар цусан дахь гений өвөрмөц шинжийг хадгалсан эртний хүний нүүдэл дэлхийн түүхэнд хаа сайгүй тархаж эхэлсэн байна. Үүнийг агуу их нүүдэл гэж нэрлэдэг билээ.



Нүүдэлчдийн мутац
Нүүдэлчдийн өвөрмөц ген. Энэ төрлийн генийн шинж бүхий давтамжууд хүний түүхийн олон мянган жилийн уртаас урт цаг хугацааг хамаарч чаддаг байна. Харин өвөг нүүдэлчид Африк тивээс 200,000 жилийн тэртээх үеэс нүүдэллэсэн байна. Энэ бол хүн үүссэн цагаас хойших хоёр дахь гэж хэлж болмоор нүүдэл юм. Улмаар цусан дахь гений өвөрмөц шинжийг хадгалсан эртний хүний нүүдэл дэлхийн түүхэнд хаа сайгүй тархаж эхэлсэн байна. Үүнийг агуу их нүүдэл гэж нэрлэдэг билээ.


Нээсэн түүх ба цусны онцлог. Цусны АВО бүлгийн системийг Австрийн эрдэмтэн Карл Ландштейнер 1900 онд цусны гурван өөр хэлбэрээр нээсэн. Тэрээр энэ нээлтээрээ 1930 онд Нобелийн шагналыг Анагаах ухааны чиглэлээр хүртсэн байна. 1900 оны дараагийн арван жил буюу 1910 онд Чехийн цусны ийлдэс судлаач Жан Жански хүний цусыг дөрвөн бүлэгт хуваан ангилсан боловч түүний логик холбоо харилцааны талаарх судалгаа бусдад хүрэх  баримт төдийлөн сайн бус учир шинжлэх ухаанд дэмжигдэж эс чаджээ. Харин Карл Ландштейнер-ийн шинжлэх ухааны ертөнцөд авчирсан гол онолын баримтлал дэмжигдэж улмаар  Жан Жански–ийн эрдмийн ажил төдийлөн дэмжигдэлгүй үлдсэн байна. Хэдий тийм  хэдий ч Жан Жанск–ийн ангилал эдүгээ үед зарим улсуудад ашиглагддаг байна.

Ландштейнер цусны А, В, О бүлгийг нээж, 1903 онд Алфред Бон Декастелло, Адриано Стурли нар цусны 4 дэх бүлэг буюу АВ–г гаргаж ирсэн байдаг. Людбик Хизерфелд, Дунгерн нар 1910 –11 оны хооронд цусны АВО бүлэг удамших онцлогийг нээсэн. Улмаар 1924 онд Феликс Берштейн цусны бүлгийн удамшил нь нэг локус дээр байрласан олон аллелиас бүрддэгийг шинжлэх ухаанчаар нарийвчлан тогтоожээ.
Үүнээс гадна цусны эрчимтэй судалгаа ахиц гарч маш олон янзын антиген, антибиетүүд байдаг болохыг нээж тэдэн дээр үндэслэн цусыг өөр өөр бүлэг болгон ангилж тодорхойлоход хүрсэн гэдэг. Нийт цусыг 43 янзаар бүлэг болгон ангилсан байдгаас заримыг нь дурдвал:
АВО систем, Резус систем, Келлийн систем, Киддын систем, Даффийн систем, MNSs тогтолцоо гэх мэт.


Эдгээрээс АВО систем буюу манайд нэрлэж заншснаар цусыг 1-ээс 4 хүртэл бүлэглэж ангилдаг систем нь дэлхийд ихэнх оронд ашиглагдаж байна. Энэхүү тогтолцоогоор бол цусыг дараах байдлаар бүлэг тус бүр болгодог.
Антигенууд: А, В; Антибиетүүд : альфа, бета.
Удамших явц: IA гэсэн генийн нөлөөгөөр А уураг нийлэгждэг, IB гэсэн ген нь В гэсэн уургийг, i нь уураг нийлэгжин удамших үйлдэл өгдөггүй.
I буюу О, /ОО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь ii. Энэ бүлгийн цусны улаан эс буюу эритроцитүүд дээр нь антиген байдаггүй, харин цусны сийвэн буюу плазмд нь хоёр төрийн антиетүүд хоёул байж байдаг.
II буюу А, /АО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IA эсвэл IА\i. Эритроцитууд дээр нь А антиген, плазмад нь бета антибиет.
III буюу В /ВО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IB\IB эсвэл IВ\i. Эритроцитүүд дээр нь В антиген, плазмад нь альфа антибиет.
IV буюу АВ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IB. Эритроцитүүд дээр хоёр антиген хоёул байрласан, плазмад нь хоёр антибиет хоёул байхгүй.
Онцлог. Харин В бүлгүүд нь шинэ чулуу зэвсгийн сүүл эрин үеийг хүрч Гималайн өндөрлөг бүсийн нутгууд болон Пакистан, Энэтхэг зэрэг нам дор газруудыг хамаарч байв. Хүрээлэн буй орчинд нутагших, тодорхойлогдсон бүлгүүд дотор А тэмдгээс дараагийн В бүлгийн цусны онцлог нь орчиндоо илүү сайн дасан зохицох шалгуурт хүрсэн байж гэж ойлгож болох юм. Үнэндээ А бол харьцуулан дүгнэх хэмжээнд төдийлөн хүрэхгүй хэдийч энэ төрлийн бүлэг аяндаа гарч ирсэн юм. А бүлэг, бол маш том бүлэг хэдий ч дараагаар хүрээлэн буй орчинд дасан зохицох тал дээр В бүлгийн хувьд гарцаагүй онцлох шинжээр гарах нөхцөлүүд бүрдсэн байна. О бүлгийн тархалт нь шинэ бүлгийн цусны хувьд шахагдаж эхэлсэн байна. Энэ бүхэн мэдээж нилээд чухал шинж чанаруудтай хувьсан. Улмаар дараа дараагийн хувьсахуй эхлэл бололцоог давхар олгож өгч чаджээ. Шинэ төрлийн В бүлэг нь байгаль цаг уурийн шинэ орчинд үүсэх, тэр дундаа халуун хүйтэн болон зөөлөн дулаан уур амьсгалд дасах шинэ бололцоог хэдийнээ тавьж өгсөн нь хүний нүүдлийн эхлэл болсон гэж ойлгож болно.


Халуун орны өөрөөр хэлвэл Тропикийн бүсийн амьдралтай дорнод Африкийн баян бүрдэд бусад амьтдын хамт оршин тогтнож байсан эртний Хомо Сапиенс хүмүүс нь өөрсдийн амьдралын хүний хэвшилт шинжээ хадгалж жимс ногоо түүвэрлэж, ан агнуур хийх маягаар нүүдэллэн нэг газраас нөгөө газар луу шилжихдээ хуурай халуун орчноос хүйтэн чийглэл бүсүүдийг мөн дайрч байжээ. Эртний нүүдэлчид нь эх дэлхийн үржил шимээс, үржил шимгүй бүсийг аажмаар эзэмшин суурьшиж байв. Хүн төрөлхтний гайхамшигтай нүүдлийн түрэлт нь өндөр уулаас эх тивийн нам дор хэсэг газар бүрт хүрч байв. Тухайн үед Африкаас нүүдэллэж байсан эртний хүний нүүдэл нь мэдээж амьдралын төлөөний тэмцэлийн шинжтэй байсанд эргэлзэх хэрэггүй. Тэд Африк, Европ, Дундад Ази, Төв Азийн тэгш хавтаг дээр хүрч өөр өөрийн гэсэн амьдралын хэв маягтай болсон хэдийч нийтлэг “Эх Модний” адил хэв маягаар хөгжиж байлаа. Төв Азийн тэгш талаас улмаар 35000 жилийн тэртээ Берингийн хоолойгоор дамжин Америк тив рүү нэвтэрсэн эртний хүмүүс нь Америк тивийг нээсэн анхны хүмүүс гэж хэлж болно. Улмаар тэндээ умард Америкийн Кловисийн соёлыг үүтгэж байв. Ийм хэмжээ хүний нүүдэл нь зөвхөн нүүдэлчдийн өвөрмөц генийн мутац үүсэх бололцоог бий болгох нөхцөлд хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Нүүдэлчдийн өвөрмөц ген болох В бүлгийн ген нь хүрээлэн буй орчинд бусад бүлгээс ялгагдах, илүү өндөр төвшинд дасан зохицох хэмжээнд хүрч болохыг харуулж чадсан өвөрмөц бүлэг юм. Хүний нүүдлийн бүхийл цаг хугацаанд В бүлгийн генийн дасан зохицох чадварыг тээсэн нүүдэлчид шинэ чулуун зэвсгийн сүүл үе хүртэл үүргээ гүйцэтгэсэн ба ойролцоогоор 10-15000 жилийн суулчийн мөстлөгт тулж ирсэн.
Энэ онолын ард шинжлэх ухааны баталгаа бий бөгөөд Жишээлбэл: Тус бүлгийн нүүдэлчдийн цусан дахь гормоны хэмжээ илүү хувьсах чанартай байдагт байгаа юм. Үүнд баталгаа өгөх баримтууд нь уулын бүсийн зарим нутаг болох Памир, Киргизийн өндөрлөг бүсийн газруудад буй нүүдэлчин гарбалтай үндэстэн нарийн дасан зохицох онцлогийг бэлхнээ харуулж байна. Эдгээр нутгуудад амьдрах нь уугуул тэдний хувьд тиймч хэцүү биш. Энэ утгаараа тэдний дотоод бодисийн солилцоо, цусан дахь гормоны хэмжээ нилээд зохицонгуй байдаг нь далайн төвшингээс дээш газарт байдагтай холбоотой байх бөгөөд тэдний биеийн онцлог, цусан дахь өвөрмөц гентэй мөн холбон тайлбарлаж болно. Энэ утгаараа далайн түвшингээс дээш орших хүн ам зүйд хийсэн судалгаагаар О бүлгийн цусны давтамж нилээд бууралттай харагдаж байхад харин В бүлгийн цусны давтамж үлэмжхэн ихэсэх хандлагтай ажиглагдаж байна.
Түүнчлэн эртний Ром түүхчийн бичиж тодорхойлсноор... “Исгэсэн сүү" өөрөөр хэлвэл гүүний айраг уудаг байсан тухай сурвалжийн мэдээг дурдаж болох юм. Мөн тэдэд ямар нэгэн тахалийн шинжтэй өвчлөл болон нийтийг хамарсан биологийн идэвхт өвчинд дасан зохицох эцсийн мөч хүртэл бусад бүлгээс ялгарч чаддагт маргах юмгүй юм. Ялангуяа В бүлгийн цустай гэрийн эзэгтэй А болон О бүлгийн цустай ижил эзэгтэй нараас гэр орны ажилд илүү зохион байгуулалттай хандаж байжээ. Энэ нь нүүдлийн онцлогтой холбоотой ч байж болох юм. Хэдийгээр инээдтэй ч гэлээ зарим нэг онцлог нь илэрхий нүүдэлчид дунд харагдаж байдаг шүү дээ. Яагаад гэвэл тэд нүүдэлчид юм. Мөн шинжлэх ухаан ч баримт гэвэл В бүлгийн нас биенд хүрч буй эмэгтэй хүний биеийн юм ирэх нь бусад дээр дурдсан бүлгүүдийн хажууд хамаагүй эрт илэрч эхэлдэгт байна.
Харин В бүлгүүд нь шинэ чулуу зэвсгийн сүүл үеийн эрин үеийг хамарч Гималайн өндөрлөг бүсийн нутгууд, мөн Пакистан, Энэтхэг зэрэг нам дор газруудыг хамаарч байв. Хүрээлэн буй орчинд нутагших, тодорхойлогдсон бүлгүүд дотор А тэмдгээс дараагийн В бүлгийн цусны онцлог нь орчиндоо илүү сайн дасан зохицох шалгуурт хүрсэн байж гэж ойлгож болох юм. Үнэндээ А бол харицуулан дүгнэх хэмжээнд төдийлөн хүрэхгүй хэдийч энэ төрлийн бүлэг аяндаа гарч ирсэн юм. А бүлэг, бол маш том бүлэг хэдий ч дараагаар хүрээлэн буй орчинд дасан зохицох тал дээр В бүлгийн хувьд гарцаагүй онцлох шинжээр гарах нөхцөлүүд бүрдсэн байна. О бүлгийн тархалт нь шинэ бүлгийн цусны хувьд шахагдаж эхэлсэн байна. Энэ бүхэн мэдээж нилээд чухал шинж чанаруудтай хувьсан. Улмаар дараа дараагийн хувьсахуй эхлэх бололцоог давхар олгож өгч чаджээ. Шинэ төрлийн В бүлэг нь байгаль цаг уурийн шинэ орчинд үүсэх, тэр дундаа халуун хүйтэн болон зөөлөн дулаан уур амьсгалд дасах шинэ бололцоог хэдийнээ тавьж өгсөн нь хүний нүүдлийн эхлэл болсон гэж ойлгож болно.
Өндөр давтамжтай үзэгдэх В бүлгийн генетик газарзүйн үзэгдэл нь хүн ам зүйд ерөнхий суурь бүсчлэлээр харагддаг. Энэ бүх үзэгдлийн уугуул тээгчид нь мэдээжээр харийн нүүдэлчдийн тэмдэг тээгч бүлгүүд болох болно. Жишээ татаж дурдвал: В ген нь түүхийн олон цаг үед Энэтхэгийн эх газар луу холигдож байсан. Тус судалгаа нь Хиндчүүдийн арван дөрвөн бүлэг дотор холигдож байна. Нөгөөтээгүүр баруун Энэтхэгийн Годаварийн хөндий, Андхара Прадеш зэрэг газарт Христ болон Лалын соёл байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм. Энэтхэгийн бүхийл кастуудаас гадна Брахмин, Кшатри зэрэг бүлгүүдийг бусадтай харьцуулж үзвэл В бүлгийн ген нь А бүлэгтэй овогуудаас өндөр давтамжтай гарсан байна. АВО бүлгийн тархалт нь баруун умард Хятадын торгоны их зам дагуу тархалттай байдлаар холигдож байхад В бүлгийн давтамж үнэмлэхүй дан байдалтайгаар умард чиглэлтэй ажиглагдсан байсан. Чухамдаа, энэ сэдэв бол Монголчуудын эх үндэс болоод Кавказын уугуул нүүдэлчидтэй харьцуулах бололцоог гаргаж ирдэг.
Кавказын нуруунаас өргөн уудам Азийн тэгш тал нутаг, Уралын бүс нутаг болон өмнөд Францын Периней хүртэлх нутгууд хамарч байна. Энэ үзэгдэл нь чухамдаа хоёр үндсэн замаар нүүдэллэн уусч байсан. Өөрөөр хэлбэл эртний хүн ам зүй нь өөр хоорондоо холигдож байсан нь ажиглагддаг. Тус хоёр хандлаг нь умард, өмнөд гэсэн байдалтай байжээ. Газрын дундад тэнгисийн өмнөд эрэг дагуу суурьших өвөг нүүдэлчид газар нутгийн булаан эзлэх түрэмгийлэл хийж байх хоорондоо тэдний цусан холбоо өрнөд Европчуудтай нилээд холигдож эхэлсэн. Уралын өндөрлөг уулс нь Азийн уудам талаас нүүдэллэх үлэмжхэн хэмжээны нүүдэлчдийн баруун зүг рүү хийх нүүдлийн хэв амьдралд саад болж байсан... Хэдийгээр нүүдэлчдэд тус уулс саад болж байсан гэж үздэгч аль хэдийнээ Кавказын цөөн тооны бүлгүүд дорнод Европ болон дундад Азийн нутгаас Ази тивийн баян Бүрдэд өөрсдийн суурьшлаан давхар хийж байв. Энэ бүхний үр дүнд Азийн нүүдэлчин овог аймгууд өөр төрхтөнтэй зарим нэг талаараа учир битүүлэг байдалтай холигдож амжсан юм. Харин дээрхи хаалт хориг нь цусны бүлэг тогтоох тал дээр Өрнө зүгийн хэсэг бүлгүүдэд А давтамжтай байсан. Нөгөө талд Дорно зүгийн бүлэг В цусыг төлөөлөх зонхилох цул давтамж буйг харуулж чадсан юм.
Харин Монголойд В бүлэг хэмээх тэмдгүүд нь умард зүг рүү илүү их тархсан байдаг. Энэ бүлгийн давтамжуудад орчин үеийн Сибирийн хүн ам зүй нэлэнхийдээ хамарч байна. Тэдний нийгмийн хөгжил нь маш олон янзын соёлын баримтуудаар илэрч байдаг хэдийч мал аж ахуйн нийтлэг онцлог, түүхий эдийн нарийн бүтээгдэхүүн болох цагаан идээны ижил зүйлсээр төстэй гэдгийг цохон дурдах хэрэгтэй. Эдгээр нүүдэлчин хүмүүс нь маш чадварлаг морь унаж чаддаг бөгөөд нилээд өргөн хүрээтэйгээр Сибирийн бүхийл тал болох өндөрлөг, нам дор бүсүүдэд хүрч чадсан байна. Нүүдэлчид хатуу ширүүн нөхцөл байдалд маш сайн зохион байгуулалтад орж чаддаг ба зарим тал дээр генетикийн холимог байдлаар холбогдож байна. Орчин үеийн нээлт дээр нэгэн сонирхолтой баримт гарч ирсэн. Олон тал дээр туршилтын РСR технологийн үзүүлэлтээр 1912 онд олдсон Такламаханы элсэн цөлийн есөн занданшуулсан шуумал дээр АВО-ийг илрүүлж шинжлэх ухааны нарийн судалгаагааны үр дүнд тэдний найм нь илэрхий В бүлгийн цустай гарч ирсэн байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл тухайн үеийн нийгэм соёлын холбоо өрнө, дорно ялгаа байхгүй хоорондоо харилцаж улмаар ямар нэгэн соёлын нийлэгжилт хоёр тив дамжин эрт үеэс эдүгээ үе хүртэл явагдаж байсныг баталж өгсөн юм. Энэ утгаараа Дорнод Европ руу В бүлгийн Монголойд генетик давтамж цөөнгүй цаг үеүдэд холигдож улмаар буцаж дорно зүгийн Монголжуу төрхтөн рүү их торгоны зам, болон түүхийн хэлж мэдэмгүй олон үйл явдлын үрээр эргэн холигдсоор байжээ.

эх сурвалж:http://www.stepmap.com/map/bloodtype-origin-by-racial-origin-195726
 http://en.wikipedia.org/wiki/Blood_type
http://en.wikipedia.org/wiki/ABO_blood_group_system
http://en.wikipedia.org/wiki/Red_blood_cell
http://anthro.palomar.edu/vary/vary_3.htm
http://www.universe-people.com/english/svetelna_knihovna/en_mutant_message_down_under.htm
http://www.dadamo.com/science_anthro.htm
http://www.dissercat.com/content/dinamika-antropologicheskoi-differentsiatsii-naseleniya-yuga-zapadnoi-sibiri-v-epokhi-neolit
http://www.smithsonianmag.com/history-archaeology/human-migration.html

12.03.12