Monday, December 3, 2012

Нүүдэлчдийн өвөрмөц ген. Энэ төрлийн генийн шинж бүхий давтамжууд хүний түүхийн олон мянган жилийн уртаас урт цаг хугацааг хамаарч чаддаг байна. Харин өвөг нүүдэлчид Африк тивээс 200,000 жилийн тэртэйх үеээс нүүдэллэсэн байна. Энэ бол хүн үүссэн цагаас хойших хоёр дахь гэж хэлж болмоор нүүдэл юм. Улмаар цусан дахь гений өвөрмөц шинжийг хадгалсан эртний хүний нүүдэл дэлхийн түүхэнд хаа сайгүй тархаж эхэлсэн байна. Үүнийг агуу их нүүдэл гэж нэрлэдэг билээ.



Нүүдэлчдийн мутац
Нүүдэлчдийн өвөрмөц ген. Энэ төрлийн генийн шинж бүхий давтамжууд хүний түүхийн олон мянган жилийн уртаас урт цаг хугацааг хамаарч чаддаг байна. Харин өвөг нүүдэлчид Африк тивээс 200,000 жилийн тэртээх үеэс нүүдэллэсэн байна. Энэ бол хүн үүссэн цагаас хойших хоёр дахь гэж хэлж болмоор нүүдэл юм. Улмаар цусан дахь гений өвөрмөц шинжийг хадгалсан эртний хүний нүүдэл дэлхийн түүхэнд хаа сайгүй тархаж эхэлсэн байна. Үүнийг агуу их нүүдэл гэж нэрлэдэг билээ.


Нээсэн түүх ба цусны онцлог. Цусны АВО бүлгийн системийг Австрийн эрдэмтэн Карл Ландштейнер 1900 онд цусны гурван өөр хэлбэрээр нээсэн. Тэрээр энэ нээлтээрээ 1930 онд Нобелийн шагналыг Анагаах ухааны чиглэлээр хүртсэн байна. 1900 оны дараагийн арван жил буюу 1910 онд Чехийн цусны ийлдэс судлаач Жан Жански хүний цусыг дөрвөн бүлэгт хуваан ангилсан боловч түүний логик холбоо харилцааны талаарх судалгаа бусдад хүрэх  баримт төдийлөн сайн бус учир шинжлэх ухаанд дэмжигдэж эс чаджээ. Харин Карл Ландштейнер-ийн шинжлэх ухааны ертөнцөд авчирсан гол онолын баримтлал дэмжигдэж улмаар  Жан Жански–ийн эрдмийн ажил төдийлөн дэмжигдэлгүй үлдсэн байна. Хэдий тийм  хэдий ч Жан Жанск–ийн ангилал эдүгээ үед зарим улсуудад ашиглагддаг байна.

Ландштейнер цусны А, В, О бүлгийг нээж, 1903 онд Алфред Бон Декастелло, Адриано Стурли нар цусны 4 дэх бүлэг буюу АВ–г гаргаж ирсэн байдаг. Людбик Хизерфелд, Дунгерн нар 1910 –11 оны хооронд цусны АВО бүлэг удамших онцлогийг нээсэн. Улмаар 1924 онд Феликс Берштейн цусны бүлгийн удамшил нь нэг локус дээр байрласан олон аллелиас бүрддэгийг шинжлэх ухаанчаар нарийвчлан тогтоожээ.
Үүнээс гадна цусны эрчимтэй судалгаа ахиц гарч маш олон янзын антиген, антибиетүүд байдаг болохыг нээж тэдэн дээр үндэслэн цусыг өөр өөр бүлэг болгон ангилж тодорхойлоход хүрсэн гэдэг. Нийт цусыг 43 янзаар бүлэг болгон ангилсан байдгаас заримыг нь дурдвал:
АВО систем, Резус систем, Келлийн систем, Киддын систем, Даффийн систем, MNSs тогтолцоо гэх мэт.


Эдгээрээс АВО систем буюу манайд нэрлэж заншснаар цусыг 1-ээс 4 хүртэл бүлэглэж ангилдаг систем нь дэлхийд ихэнх оронд ашиглагдаж байна. Энэхүү тогтолцоогоор бол цусыг дараах байдлаар бүлэг тус бүр болгодог.
Антигенууд: А, В; Антибиетүүд : альфа, бета.
Удамших явц: IA гэсэн генийн нөлөөгөөр А уураг нийлэгждэг, IB гэсэн ген нь В гэсэн уургийг, i нь уураг нийлэгжин удамших үйлдэл өгдөггүй.
I буюу О, /ОО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь ii. Энэ бүлгийн цусны улаан эс буюу эритроцитүүд дээр нь антиген байдаггүй, харин цусны сийвэн буюу плазмд нь хоёр төрийн антиетүүд хоёул байж байдаг.
II буюу А, /АО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IA эсвэл IА\i. Эритроцитууд дээр нь А антиген, плазмад нь бета антибиет.
III буюу В /ВО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IB\IB эсвэл IВ\i. Эритроцитүүд дээр нь В антиген, плазмад нь альфа антибиет.
IV буюу АВ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IB. Эритроцитүүд дээр хоёр антиген хоёул байрласан, плазмад нь хоёр антибиет хоёул байхгүй.
Онцлог. Харин В бүлгүүд нь шинэ чулуу зэвсгийн сүүл эрин үеийг хүрч Гималайн өндөрлөг бүсийн нутгууд болон Пакистан, Энэтхэг зэрэг нам дор газруудыг хамаарч байв. Хүрээлэн буй орчинд нутагших, тодорхойлогдсон бүлгүүд дотор А тэмдгээс дараагийн В бүлгийн цусны онцлог нь орчиндоо илүү сайн дасан зохицох шалгуурт хүрсэн байж гэж ойлгож болох юм. Үнэндээ А бол харьцуулан дүгнэх хэмжээнд төдийлөн хүрэхгүй хэдийч энэ төрлийн бүлэг аяндаа гарч ирсэн юм. А бүлэг, бол маш том бүлэг хэдий ч дараагаар хүрээлэн буй орчинд дасан зохицох тал дээр В бүлгийн хувьд гарцаагүй онцлох шинжээр гарах нөхцөлүүд бүрдсэн байна. О бүлгийн тархалт нь шинэ бүлгийн цусны хувьд шахагдаж эхэлсэн байна. Энэ бүхэн мэдээж нилээд чухал шинж чанаруудтай хувьсан. Улмаар дараа дараагийн хувьсахуй эхлэл бололцоог давхар олгож өгч чаджээ. Шинэ төрлийн В бүлэг нь байгаль цаг уурийн шинэ орчинд үүсэх, тэр дундаа халуун хүйтэн болон зөөлөн дулаан уур амьсгалд дасах шинэ бололцоог хэдийнээ тавьж өгсөн нь хүний нүүдлийн эхлэл болсон гэж ойлгож болно.


Халуун орны өөрөөр хэлвэл Тропикийн бүсийн амьдралтай дорнод Африкийн баян бүрдэд бусад амьтдын хамт оршин тогтнож байсан эртний Хомо Сапиенс хүмүүс нь өөрсдийн амьдралын хүний хэвшилт шинжээ хадгалж жимс ногоо түүвэрлэж, ан агнуур хийх маягаар нүүдэллэн нэг газраас нөгөө газар луу шилжихдээ хуурай халуун орчноос хүйтэн чийглэл бүсүүдийг мөн дайрч байжээ. Эртний нүүдэлчид нь эх дэлхийн үржил шимээс, үржил шимгүй бүсийг аажмаар эзэмшин суурьшиж байв. Хүн төрөлхтний гайхамшигтай нүүдлийн түрэлт нь өндөр уулаас эх тивийн нам дор хэсэг газар бүрт хүрч байв. Тухайн үед Африкаас нүүдэллэж байсан эртний хүний нүүдэл нь мэдээж амьдралын төлөөний тэмцэлийн шинжтэй байсанд эргэлзэх хэрэггүй. Тэд Африк, Европ, Дундад Ази, Төв Азийн тэгш хавтаг дээр хүрч өөр өөрийн гэсэн амьдралын хэв маягтай болсон хэдийч нийтлэг “Эх Модний” адил хэв маягаар хөгжиж байлаа. Төв Азийн тэгш талаас улмаар 35000 жилийн тэртээ Берингийн хоолойгоор дамжин Америк тив рүү нэвтэрсэн эртний хүмүүс нь Америк тивийг нээсэн анхны хүмүүс гэж хэлж болно. Улмаар тэндээ умард Америкийн Кловисийн соёлыг үүтгэж байв. Ийм хэмжээ хүний нүүдэл нь зөвхөн нүүдэлчдийн өвөрмөц генийн мутац үүсэх бололцоог бий болгох нөхцөлд хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Нүүдэлчдийн өвөрмөц ген болох В бүлгийн ген нь хүрээлэн буй орчинд бусад бүлгээс ялгагдах, илүү өндөр төвшинд дасан зохицох хэмжээнд хүрч болохыг харуулж чадсан өвөрмөц бүлэг юм. Хүний нүүдлийн бүхийл цаг хугацаанд В бүлгийн генийн дасан зохицох чадварыг тээсэн нүүдэлчид шинэ чулуун зэвсгийн сүүл үе хүртэл үүргээ гүйцэтгэсэн ба ойролцоогоор 10-15000 жилийн суулчийн мөстлөгт тулж ирсэн.
Энэ онолын ард шинжлэх ухааны баталгаа бий бөгөөд Жишээлбэл: Тус бүлгийн нүүдэлчдийн цусан дахь гормоны хэмжээ илүү хувьсах чанартай байдагт байгаа юм. Үүнд баталгаа өгөх баримтууд нь уулын бүсийн зарим нутаг болох Памир, Киргизийн өндөрлөг бүсийн газруудад буй нүүдэлчин гарбалтай үндэстэн нарийн дасан зохицох онцлогийг бэлхнээ харуулж байна. Эдгээр нутгуудад амьдрах нь уугуул тэдний хувьд тиймч хэцүү биш. Энэ утгаараа тэдний дотоод бодисийн солилцоо, цусан дахь гормоны хэмжээ нилээд зохицонгуй байдаг нь далайн төвшингээс дээш газарт байдагтай холбоотой байх бөгөөд тэдний биеийн онцлог, цусан дахь өвөрмөц гентэй мөн холбон тайлбарлаж болно. Энэ утгаараа далайн түвшингээс дээш орших хүн ам зүйд хийсэн судалгаагаар О бүлгийн цусны давтамж нилээд бууралттай харагдаж байхад харин В бүлгийн цусны давтамж үлэмжхэн ихэсэх хандлагтай ажиглагдаж байна.
Түүнчлэн эртний Ром түүхчийн бичиж тодорхойлсноор... “Исгэсэн сүү" өөрөөр хэлвэл гүүний айраг уудаг байсан тухай сурвалжийн мэдээг дурдаж болох юм. Мөн тэдэд ямар нэгэн тахалийн шинжтэй өвчлөл болон нийтийг хамарсан биологийн идэвхт өвчинд дасан зохицох эцсийн мөч хүртэл бусад бүлгээс ялгарч чаддагт маргах юмгүй юм. Ялангуяа В бүлгийн цустай гэрийн эзэгтэй А болон О бүлгийн цустай ижил эзэгтэй нараас гэр орны ажилд илүү зохион байгуулалттай хандаж байжээ. Энэ нь нүүдлийн онцлогтой холбоотой ч байж болох юм. Хэдийгээр инээдтэй ч гэлээ зарим нэг онцлог нь илэрхий нүүдэлчид дунд харагдаж байдаг шүү дээ. Яагаад гэвэл тэд нүүдэлчид юм. Мөн шинжлэх ухаан ч баримт гэвэл В бүлгийн нас биенд хүрч буй эмэгтэй хүний биеийн юм ирэх нь бусад дээр дурдсан бүлгүүдийн хажууд хамаагүй эрт илэрч эхэлдэгт байна.
Харин В бүлгүүд нь шинэ чулуу зэвсгийн сүүл үеийн эрин үеийг хамарч Гималайн өндөрлөг бүсийн нутгууд, мөн Пакистан, Энэтхэг зэрэг нам дор газруудыг хамаарч байв. Хүрээлэн буй орчинд нутагших, тодорхойлогдсон бүлгүүд дотор А тэмдгээс дараагийн В бүлгийн цусны онцлог нь орчиндоо илүү сайн дасан зохицох шалгуурт хүрсэн байж гэж ойлгож болох юм. Үнэндээ А бол харицуулан дүгнэх хэмжээнд төдийлөн хүрэхгүй хэдийч энэ төрлийн бүлэг аяндаа гарч ирсэн юм. А бүлэг, бол маш том бүлэг хэдий ч дараагаар хүрээлэн буй орчинд дасан зохицох тал дээр В бүлгийн хувьд гарцаагүй онцлох шинжээр гарах нөхцөлүүд бүрдсэн байна. О бүлгийн тархалт нь шинэ бүлгийн цусны хувьд шахагдаж эхэлсэн байна. Энэ бүхэн мэдээж нилээд чухал шинж чанаруудтай хувьсан. Улмаар дараа дараагийн хувьсахуй эхлэх бололцоог давхар олгож өгч чаджээ. Шинэ төрлийн В бүлэг нь байгаль цаг уурийн шинэ орчинд үүсэх, тэр дундаа халуун хүйтэн болон зөөлөн дулаан уур амьсгалд дасах шинэ бололцоог хэдийнээ тавьж өгсөн нь хүний нүүдлийн эхлэл болсон гэж ойлгож болно.
Өндөр давтамжтай үзэгдэх В бүлгийн генетик газарзүйн үзэгдэл нь хүн ам зүйд ерөнхий суурь бүсчлэлээр харагддаг. Энэ бүх үзэгдлийн уугуул тээгчид нь мэдээжээр харийн нүүдэлчдийн тэмдэг тээгч бүлгүүд болох болно. Жишээ татаж дурдвал: В ген нь түүхийн олон цаг үед Энэтхэгийн эх газар луу холигдож байсан. Тус судалгаа нь Хиндчүүдийн арван дөрвөн бүлэг дотор холигдож байна. Нөгөөтээгүүр баруун Энэтхэгийн Годаварийн хөндий, Андхара Прадеш зэрэг газарт Христ болон Лалын соёл байгаа нь үүнтэй холбоотой байж болох юм. Энэтхэгийн бүхийл кастуудаас гадна Брахмин, Кшатри зэрэг бүлгүүдийг бусадтай харьцуулж үзвэл В бүлгийн ген нь А бүлэгтэй овогуудаас өндөр давтамжтай гарсан байна. АВО бүлгийн тархалт нь баруун умард Хятадын торгоны их зам дагуу тархалттай байдлаар холигдож байхад В бүлгийн давтамж үнэмлэхүй дан байдалтайгаар умард чиглэлтэй ажиглагдсан байсан. Чухамдаа, энэ сэдэв бол Монголчуудын эх үндэс болоод Кавказын уугуул нүүдэлчидтэй харьцуулах бололцоог гаргаж ирдэг.
Кавказын нуруунаас өргөн уудам Азийн тэгш тал нутаг, Уралын бүс нутаг болон өмнөд Францын Периней хүртэлх нутгууд хамарч байна. Энэ үзэгдэл нь чухамдаа хоёр үндсэн замаар нүүдэллэн уусч байсан. Өөрөөр хэлбэл эртний хүн ам зүй нь өөр хоорондоо холигдож байсан нь ажиглагддаг. Тус хоёр хандлаг нь умард, өмнөд гэсэн байдалтай байжээ. Газрын дундад тэнгисийн өмнөд эрэг дагуу суурьших өвөг нүүдэлчид газар нутгийн булаан эзлэх түрэмгийлэл хийж байх хоорондоо тэдний цусан холбоо өрнөд Европчуудтай нилээд холигдож эхэлсэн. Уралын өндөрлөг уулс нь Азийн уудам талаас нүүдэллэх үлэмжхэн хэмжээны нүүдэлчдийн баруун зүг рүү хийх нүүдлийн хэв амьдралд саад болж байсан... Хэдийгээр нүүдэлчдэд тус уулс саад болж байсан гэж үздэгч аль хэдийнээ Кавказын цөөн тооны бүлгүүд дорнод Европ болон дундад Азийн нутгаас Ази тивийн баян Бүрдэд өөрсдийн суурьшлаан давхар хийж байв. Энэ бүхний үр дүнд Азийн нүүдэлчин овог аймгууд өөр төрхтөнтэй зарим нэг талаараа учир битүүлэг байдалтай холигдож амжсан юм. Харин дээрхи хаалт хориг нь цусны бүлэг тогтоох тал дээр Өрнө зүгийн хэсэг бүлгүүдэд А давтамжтай байсан. Нөгөө талд Дорно зүгийн бүлэг В цусыг төлөөлөх зонхилох цул давтамж буйг харуулж чадсан юм.
Харин Монголойд В бүлэг хэмээх тэмдгүүд нь умард зүг рүү илүү их тархсан байдаг. Энэ бүлгийн давтамжуудад орчин үеийн Сибирийн хүн ам зүй нэлэнхийдээ хамарч байна. Тэдний нийгмийн хөгжил нь маш олон янзын соёлын баримтуудаар илэрч байдаг хэдийч мал аж ахуйн нийтлэг онцлог, түүхий эдийн нарийн бүтээгдэхүүн болох цагаан идээны ижил зүйлсээр төстэй гэдгийг цохон дурдах хэрэгтэй. Эдгээр нүүдэлчин хүмүүс нь маш чадварлаг морь унаж чаддаг бөгөөд нилээд өргөн хүрээтэйгээр Сибирийн бүхийл тал болох өндөрлөг, нам дор бүсүүдэд хүрч чадсан байна. Нүүдэлчид хатуу ширүүн нөхцөл байдалд маш сайн зохион байгуулалтад орж чаддаг ба зарим тал дээр генетикийн холимог байдлаар холбогдож байна. Орчин үеийн нээлт дээр нэгэн сонирхолтой баримт гарч ирсэн. Олон тал дээр туршилтын РСR технологийн үзүүлэлтээр 1912 онд олдсон Такламаханы элсэн цөлийн есөн занданшуулсан шуумал дээр АВО-ийг илрүүлж шинжлэх ухааны нарийн судалгаагааны үр дүнд тэдний найм нь илэрхий В бүлгийн цустай гарч ирсэн байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл тухайн үеийн нийгэм соёлын холбоо өрнө, дорно ялгаа байхгүй хоорондоо харилцаж улмаар ямар нэгэн соёлын нийлэгжилт хоёр тив дамжин эрт үеэс эдүгээ үе хүртэл явагдаж байсныг баталж өгсөн юм. Энэ утгаараа Дорнод Европ руу В бүлгийн Монголойд генетик давтамж цөөнгүй цаг үеүдэд холигдож улмаар буцаж дорно зүгийн Монголжуу төрхтөн рүү их торгоны зам, болон түүхийн хэлж мэдэмгүй олон үйл явдлын үрээр эргэн холигдсоор байжээ.

эх сурвалж:http://www.stepmap.com/map/bloodtype-origin-by-racial-origin-195726
 http://en.wikipedia.org/wiki/Blood_type
http://en.wikipedia.org/wiki/ABO_blood_group_system
http://en.wikipedia.org/wiki/Red_blood_cell
http://anthro.palomar.edu/vary/vary_3.htm
http://www.universe-people.com/english/svetelna_knihovna/en_mutant_message_down_under.htm
http://www.dadamo.com/science_anthro.htm
http://www.dissercat.com/content/dinamika-antropologicheskoi-differentsiatsii-naseleniya-yuga-zapadnoi-sibiri-v-epokhi-neolit
http://www.smithsonianmag.com/history-archaeology/human-migration.html

12.03.12

No comments:

Post a Comment