Monday, December 3, 2012

Түүхийн сурвалжууд болон археологийн баримтууд нь Курганы соёлын хэд зууны туршид Хар тэнгисийн хойд талаас Дундад Ази, Дотоод Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-еЕвропын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба генийн хувьд R1a1 хаплогрупп хамаарч байна. Тиймээс R1a1 группыг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн юм.



Зүүн монголын Хүннүгийн булшнаас олдсон хүний ясны генийн шинжилгээ

Монгол улсын Хэнтий аймагийн Баян Адрага сумын Дуурлиг нарсанд орших булшнуудад олдсон хүннү хүний ясанд хийсэн судалгааг өмнөд Солонгос улсын судлаач Ким Ги-жон, Гён-юун-ны хийсэн шинжилгээг эш баримт болгон авлаа.

Энэ нь эхийн талаас удамшдаг метохондр ДНХ mtDNA, эцгийн талаас удамшдаг У хоромсом У-SNP, хоёр талын аль алинаас удамшдаг гени STR-ийн хаплогруппыг тогтоох цогц шинжилгээ болсон бөгөөд шинжилгээний үр дүнд Монголын зүүн хойд бүс нутгын Хүннүгийн булшнаас илэрсэн хүний яснаас анх удаа R1a1 хаплогруппыг илрүүлэв.

МNX3 дугаартай дээжийн mtDNA хаплогрупп нь U2e1 дэд группт хамаарч байсан ба Y-SNP хаплогрупп нь R1a1 дэд группт хамаарч байв. R1a нь Евродын хамгийн элвэг тохиолддог хаплогрупп юм. Энэ группын нягтрал нь Хойд Европоос Өмнөд Еврод тийш багасах ба Дундад Азиас Өмнөд Ази руу явах тусам сийрэгждэг ажээ. Балба болон Энэтхэгийн R1a1 группийн тархалт нь Дундад-Азиас нүүдэлсэн Индо-Европчуудтайхамааралтай гэдэг. MtDNA хаплогруп болох U2e нь голчлон Дундад Азийн хүн амаас илэрдэг байна. Энэ групп Туркменистан, Тажикстан, Пакистан, Казак үндэстний дунд их өндөр үзүүлэлттэй ажээ.
 U2e групп нь харин баруун Европчуудын дунд 1 хувь л тохиолдсон байна. Үүний гарал болох U2 групп нь U2e болон U2i гэсэн жижиг групп болон хуваагддаг. U2i дэд групп нь Энэтхэгийн уугуул хаплогрупп юм. U2e дэд групп нь Энэтхэгт тохиолддог боловч кастын дунд, тэр дундаа дээд кастынханы дунд илүү тархжээ. 
Курган хэмээх чулуун дарааст булшнуудыг үлдээгчид нь Ижил мөрний хээр талын нүүдэлчин ард түмэн бөгөөд МЭӨ 5000 жилээс МЭӨ 2000 жилийн үед Европт нэвтэрсэн байна. Курганыг үлдээгчдийн дайралт нь Индо-Еврод хэлийг тархаасан юм. Курганы соёл нь хэд хэдэн соёлд хуваагдаж хөгжсөн ажээ. Түүхийн сурвалжууд  болон археологийн баримтууд нь Курганы соёлын хэд зууны туршид Хар тэгисийн хойд талаас Дундад Ази, Дотоод Азийг холвон оршиж, Ази-Европын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-еЕвропын хооронд нүүдэллэн амьдарч байсаныг баталдаг. Курганы соёлынхон нь Индо-Европ хэлтэй байсан хэмээн таамагладаг ба генийн хувьд R1a1 хаплогрупп хамаарч байна. Тиймээс R1a1 группыг Индо-Европынхны ген хэмээн тодорхойлж ирсэн юм.
R1a дэд групп нь Германы хээт савны соёл болох Еулау Eulau соёлынхноосч илэрсэн байжээ. R1a1 дэд групп нь Андранов, Карасук, Тагар, Таштыкийн соёлд  хамаарах Төв Сибирийн зүүн өмнөд нутаг Красноярскийн бүс нутгаас ихэвчлэн илэрдэг ажээ.
Тиймээс тус шинжилгээнд хамрагдсан MNX3 дугаартай дээжийн ген нь зүүн Азитай холбооогүй болох нь тодорхой ажиглагдана. Уг хүний яснч MtDNA  хаплогрупп хамаарч буй U группын талаархи судалгаанууд байдаг.

Жишээлбэл: Хятадаас олдсон 1400 жилийн өмнө холбогдох U5, Монголоос олдсон 2000 жилийн өмнөх U2 генийг дурдаж болно. Монголын Эгийн голоос олдсон дээжийн MtDNA хаплогруппыг тогтоох шинжилгээ нь зөвхөн HVI группыг л судалсан цогц биш шинжилгээ юм. Түүнчлэн Эгийн голын ясны дээжүүдээс 11 хувь нь Европын хаплогрупп хэмээн дурдсан хэрнээ дараа нь хийгдсэн шинжилгээнээс  эдгээрт R1a1 группын генийг агуулсан дээж нэгч гараагүй байна. Ерөнхийдөө Хүннүгийн булшнаас хараажаар европойд төрхтэй хүний яснууд илэрдэг боловч тэдгээрээс R1a1 буюу Индо-Европхүн байжээ гэдгийг батлах генетикийн судалгаа байна. R1a групп нь хэл болон газар нутгийн огт хамааралгүйгээр орчин үеийн Брахман хүмүүсээс маш их илэрдэг тул R1a группийг уг хүмүүсийн уугуул хаплогупп хэмээн үздэг. Figure 1
Сүүлийн үеийн судалгаанаас Y хромосомийн хаплогрупп R1a-ийн гарлыг Энэтхэгийн хойд нутаг хэмээн үзэх хандлага ажиглагдах болсон. R1a1 хаплогруппыг сүүлийн үеийн судалгаагаар Энэтхэгийн дээд кастын Брахманчуудын ген хэмээн үзэж байна. Нөгөө талаас энэ нь R1a-ээс эхтэй R1a1 хаплогрупп нь дээд кастын Брахманчуудын дунд өндөр хувьтай байгаа нь Индо-Европ хэлтнүүд баруун хойд талаас Энэтхэг хүний ген нь хүрлийн үеээс Хар тэнгисийн нутгаас нүүдэллсэн болохыг батлахын зэрэгцээ Энэтхэгийн Брахманчуудтай ижил Ү хромосомтой байна. Хүннүчүүдийн нэг хэсэг  Индо-Европчууд болон Скифүүдтэй хил залган оршиж, Торгоны зам явж байсан Хятадын баруун хойд нутгийн захирсан ба өмнө Төв Сибирийн өмнөд хэсгийг ч мэдэлдээн байлгаж байсан юм. Тиймээс BNX 3 дээж болох баруун еврази гарлын эрэгтэй нь баруун Сибирийн  гарвалтай Скиф, эсвэл баруун хойд Сибирээс гаралтай Курганы соёлыг үлдээгч байж болох юм.
Ногооноор дүрсэлсэн нь Индо Европ соёлын тархалт


MNX2 болон MNX4 дээжүүд нь MtDNA-н хувьд D4 хаплогруппт хамаарна. D дэд групп нь Туркменстан Quintana-Murci et al., 2004 болон Зүүн хойд Азид илүү тархсан хаплогруппын нэг юм. 
С группийн тархалт нь зүүн хойд Азид их өндөр байна. Буриадуудын дунд хамгийн өндөр тохиолдох нь С3 бөгөөд энэ хаплогрупп Монголчууд болон Эвенкчүүдийн дунд ч өндөр тохиолдоно. 
Эхийн талаас удамшдаг MtDNA ген болон эцгийн талаас удамшдаг ген Ү-SNP-ийн хаплогруппууд нь хоорондоо огт хамааралгүй байгаа нь 3 дээжийн хооронд шууд хамаарал, садан төрлийн хэлхээ байхгүйг илтгэнэ. Түүнчлэн MNX4 болон  MNX2 дээжнүүд хоёул MtDNA хувьд D4 группт хамаарах хэдийч NP 16.311-ийн байрлала нь өөр байв. NP 16.311 y, he.nj;gu “hotspot”  юм. DNA-VIEW-ийг ашиглан эх, эцгийн аль алинаас удамшдаг хромосомийн шинжилгээ STR-ийг хийхэд 3 дээжний хооронд цусан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй гарсан. Тус шинжилгээнд ашигласан “kit” нь эвдэрсэн ДНХ-н шинжилгээнд тохирсон болохоор өөр кит болох AmpFI/STR profiler Plus Kit болон өөр 5 ДНХ-тэй ижил юм. Эртний курганы соёлын олдворууд, Эгийн голын болон өнөөгийн Монголчуудтай генийн сангаас тус судалгаанд хамрагдсан дээжүүдтэй ижил генийг илрүүлж чадаагүй юм. Дүгнэж хэлэхэд, 2000 жилийн настай зүүн хойд азийн Монголын 3 Хүннү булшнаас олдсон хүний ясны дээжид эцгийн талаас болон эхийн талаас, мөн энэ хоёрын аль алинаас хамааралтай генийг тогтоох задлан шинжилгээ хийв.

 Үр дүнд нь эцгийн талаас удамшсан R1a1, эхийн талаас удамшсан U2e1 гентэй Индо-Европ хүн эртний Монгол нутагт, Хүннүгийн эзэнт гүрэнд оршин сууж байсаныг анх удаа илрүүлж чадлаа. Түүнээс гадна STR шинжилгээнд тулгуурлан уг махбодв Зүүн Азиас гаралтай биш бөгөөд Энэтхэгийн дээд Кастын орчин үеийн хүмзүүстэй их ойр болохыг тогштоосон юм. Энэ хүний гарал нь Байгаль нуурын орчим болон Скифийн нутаг байх үндэстэй. Булшинд дагалдуулсан олдвор эд зүйлс нь Хүннүгийн нутгаас илэрсэн баруун Еврази гаралтай эрэгтэй нь тус эзэнт гүрний хүн ам олон үндэстнээс бүрдсэн байсаныг жишээ ч байж болох юм. [1]  

[1] Дуурлиг нарсны Хүннү булш УБ 2011. Боть 1. Тал 311-113

No comments:

Post a Comment