Sunday, October 4, 2015

МӨХСӨН ТИВ МУ


Ер бусын зүйлийг судлах ухааны хүндтэй төлөөлөгч болох Джеймс Чёрчвардийн дэвшүүлсэн МУ тивийн онол эдүгээ зарим буйдангийн археологчидын сэтгэлгээг дэмий нэг хөгжүүлсээр байна. 
Тэрээр тухайн үедээ Инженер, зохион бүтээгч басч гэж муугүй загасчин байснаараа шагшигдаж байв. 
Түүний амьдралд цөөнгүй онолын зах зух боловсрогдон гарч ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь мөхөж далайн мандал доош алга болсон МУ тив байв. Нэн эртний үед зах хаяагаа мэдэхгүй эртний хүмүүсийн дунд өндөр хөгжсөн "МУ тивийн иргэд бясалгалаа хийгээд хоосон чанараар өрнүүн их яриа дэлгээд тухтай нь аргагүй аж сууж байжээ" гэх домог нь Энэтхэгийн нэгэн ламаас сонсож мэдсэн сураг төдий домгоос эхтэй аж. Гайхалтай нь тус тивээс өнөөдөр үлдсэн юм нь энэ гэж ... тэр соёлт ертөнцийн дурсгал нь байгаа юм гэж сарвайж харуулах баримт үгүй. Эдүгээ түүний бичсэн энэ онолын тайлбар сэлт нь хуурамч шинжлэх ухааны түвшинд багтдаг. Лаг бурдаг Мингуу ахын үлгэр гэдэг шиг. 


Джеймс Чёрчвардийн онолоор бол МУ тив нь Хавайн арлын өмнөд эргээс холгүй Фижис болон Эстр арлын ойролцоо оршин тогтнож байжээ. Түүнийхээр мөхсөн тив нь Эден цэцэрлэг байх магадлалтай бөгөөд ойролцоогоор 64 сая оршин суугчтай нүсэр ертөнц байв гэнэ. Наакал гэх ер бусын оршин суугчдын талаархи домог дээрээс үндэслэсэн үлгэрийн далайд эсэн бусын шидэт тэмдэгүүд гэрч баримт болдог. Тэрхүү соёл иргэншлийн ид цэцэглэн хөгжсөн алтан эрин нь 50000 жилийн өмнө байсан агаад тухайн үедээ Төв-Америк, Ойрхо-Дорнод болон эртний Египетийн соёл иргэншилтэй эн тэнцүү харилцан худалдаа наймааны хамтын үйл ажиллагааг явуулж байсан гэж үздэг. 



Джеймс Чёрчвардийнхаар бол эртний Египетийн нарны бурхан Ра нь МУ тивийн шүтлэгээс эхтэй бөгөөд дэлхийн эртний соёл иргэншлийн анхдаг ч эх үүсэл болох бүрэн үндэстэй гэж үзэж байв.

ОНОЛ БОЛ ОНОЛ ШҮҮ ДЭЭ.

Metraux, Alfred. Mysteries of Easter Island (PDF).
Abramyan, Evgeny (2009). Civilization in the 21st Century (PDF). Russia: How to Save the Future?

10.04.15


No comments:

Post a Comment