Хас бэлгэдэл бол манай
гараг дээр ад шоо үзэгдэх хамгийн муу муухайн тэмдэг гэж хэлэгдэж буй дүрсийн нэг. Учир нь дэлхийн дайны нүүр царайнд хас тэмдэгийг бахархал-гутамшиг болгож оройн дээд бэлгэдэл
нэрээр хэрэглэсэн дайны хэнээтэн, улс төрийнхны үйлийн үртэй салшгүй холбоотой. Тус
гутамшигт уналт бууралтыг авчирсан үе нь хас бэлгэдэлийн наснаас хамаагүй залуу
сүүл үед эхэлсэн ажгуу. Адолиф Гитлер гэгч этгээд үнэн хэрэгтэй энэ тэмдэгийг
хамгийн түрүүнд улс гүрэн цэрэг дайны сүр хүчийг илэрхийлэх гэж хэрэглээгүй нь
ойлгомжтой. Учир нь түүнээс бүр өмнө энэ дүрсийн хүч нөлөөг мянга мянган жилээр
тоологдох үест мэддэг байж. Маш олон түүхэн соёлт орон тус тэмдэгийг өргөн
утгаар нь нэр хүндийн хувьд дээш нь өргөж хүндэтгэдэг байсан аж. Зөвхөн газар бүс
нутгаар бус тив гүрнээр мэддэг байжээ. Жишээлбэл Хинди болон Буддийн уламжлалт
ухаанд тус тэмдэгийг өргөн хэрэглэж байхаас гадна Азийн олон оронд баялаг
утгаар хэрэглэж байв. Эл бэлгэдэл бүхий тэмдэг эрт үеэс өнөөдөрч гэсэн
уламжлалт утга санаа, нэр хүндээ үл алдан өргөн дэлгэр хэрэглэгдэж байна. Жишээлбэл
сүм хийд, хашаа, болон номны хавтас зэрэгт хэрэглэсээр байна. Тус бэлгэдэл
бүхий тэмдэгийг мөн эртний Грекийн Трой хотын ойролцоох балгаснаас олсон бол..,
түүхэн цаг хугацааг тооцоолвол ойролцоогоор 4000 жилийн настай болж байжээ.
Эртний Друйдууд / Druids/ болон Келтүүд
нар энэ бэлгэдэлийг өргөн хэрэглэж хээлж байсан мэдээ бий. Орчин үед хайж олсон
олон тооны эртний булш бунхан, суурин газруудаас энэ талын дүрслэлүүд маш
баялаг олдсоор байгаа ба умард Европын зарим овог аймаг, Христ урсгалын цөөнгүй
шүтээн болон голлох тэмдэгүүдэд хасын хэлвэрдсэн дүрслэлүүд мөн олддог аж. Үүнд
хүлэг баатар, дундад зууны цэрэг армийн символь зэрэгт дүрсэлсэн байна. Харин
яагаад энэ тэмдэгийг Адолиф Гитлер хамгийн чухал бэлгэдэл болгохоор шийдэв?
Чингэхлээр Адолиф хоосонгүй эр байжээ.
Юуны өмнө хасын үндэс
язгуур утга нэрний гарвал зүйг уудалж үзвэл ‘swastika’ буюу свастика нь
Санскрит үгний нэгэн үг болох агаад утга санаандаа “svasktika” - “оршихуй” “бодь
гэгээрэл”, ‘сайн ерөөлт” хийгээд “их амжилт-цэцэглэлт” гэх мэт утгуудыг
илэрхийлдэг аж. Санскрит хэлэнд энэ мэтээр нэрлэж утга заадагч бусад орны
хэлэнд арай өөр нэр утгаар авч үзэх нь бий. Монгол хэлэнд “Хас”, “Хасбуу - төр”
Хятад хэлэнд ‘Wan’ Япон хэлэнд ‘Manji’, Англи хэлэнд ‘Fylfot’, Герман хэлэнд ‘Hakenkreuz’
буюу ‘Tetraskelion’ гэж нэрлэх боловч эртний Грек хэлэнд ‘Tetragammadion’
хэмээн үздэг.
Санскрит судлаач P. R. Sarkar
1979 онд Хас хийгээд “Мөнхийн Ялалт” хэмээх утгийн талаар маш гүн гүнзгий
тайлбарыг хэлсэн байдаг. Тэрээр энэ тэмдэгийг зөв болон буруу эргэлттэй гэж
үзээд зүг бүрийн эргэлтийн талаар Хиндизмд зөв эргэлттэй хасыг Вишну буюу
Нарны, Буруу эргэлттэйг Кали буюу Шидийн хэмээн тайлбарласан байдаг.
Хоёр чиглэлт утга
санааг эртний уламжлалд мөн адил зааж тайлбарласан агаад таван одот пентаграм
буюу буруу эргэлтэд, нар зөв эргэлтэд буюу зөв эргэлтийн шинжийг агуулсан
бэлгэдэл байдаг буй хэмээн тэмдэглэсэн байдаг аж.
Балар эртний Хас тэмдэг
Украйны Мезине-аас олдсон байна. Ойролцоогоор 12000 жилийн настай энэ дүрслэл
бүхий эрээчсэн сийлбэр нь Хасын төрөл зүйл бэлгэдэл дурсгалууд дотороос хамгийн
эртний гэдгээрээ мэдэгдэж байгаа бөгөөд Өмнөд Европын Неолоитийн үеийн соёлуудтай
газар болох Серби, Хорват, Босни болон Herzegovina –буюу тэдгээр улсуудын соёлт
давхарга бүхий цөөнгүй бүсүүдээс олддог бол Vinca соёлоос олдсон хасын он цаг нь
арай нааш нь 8000 жилийн үеийг зааж байжээ. Буддийн ухаанд Хас тэмдэгийг хувь тавилангийн
хамгийн дээд түшиг олох бэлгэдэл гэж үздэг. Мэдээж үүнд олон тооны сайн заяа,
эд баялаг, хамгаалалтийн ид шидийг бэлгэдсэн учир бурханы шашны шүтээнүүдийн
баримал, эдлэл хэрэглэлд нэн баялаг сэдэвчилсэн маягтай сийлсэн байдлаар оршдог
нь учиртай аж.
Жишээлбэл: Бурхан багшийн зүрхэн тушаа, хөлийн өлмий, мутарын
дотор хэсэгт нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг. Энэ талаар учир мэддэг лам хүнээс
асуувал “Бурхан Буддагийн билэг оюун үүнд агуулагдаж байдаг” хэмээн хэлэх нь
энүүхэнд.
Ром дэх Христийн газар
доорхи оршуулгын газрын нэгэн хана дээр хас тэмдэгийг хээлж дүрслээд “ZOTIKO ZOTIKO”, “Life of Life” буюу утгандаа “Амьдралын
Амьдрал буюу Амиас Амь” хэмээх үгийг
сийлсэн байжээ. Мөн дэлхий дээрхи Христ итгэл уламжлалын олон тооны сүмийн
адар, хана туурга дээр хас бэлгэдэлийн цөөнгүй дүрслэл ажиглагддаг.
Умард Европын Один
тэнгэр сансар хорвоогийн дүрийг хасын дүрсээр эрчэлсэн хуулираатайгаар ертөнц
бүрийг дүрсэлсэн байдаг бол Умард Америкийн Навахо овог аймаг, эртний Грек Pythagoras
хэмээх математикчийн тайлбарласнаар бол
Хас нь тэнгэр хийгээд эх дэлхийн хоорондох зам буюу нэгдэл гэж үзэж байжээ. Түүнчлэн
Финикийн бэлгэдэл дүрсэд Нарыг төлөөлж дүрсэлсэн байх агаад санбаартан хүний
эхнэрийн хувцасны чимэглэлд дүрсэлж байжээ. Харин Монгол оронд “Хаан төрийн хас”
гэж алван ёсоор хүндэтгэн үздэг аж.
Хас, Финикийн нарны
бэлгэдэл, Финикийн Craig-Narget чулуун дүрслэл эдгээр нь Шотландад байдаг
бөгөөд түүний хажуу дахь зураг нь Финикийн өндөр зэргэмт ламын эхнэрийг
дүрсэлжээ.
Хэрхэн яаж маш олон ялгаа бүхий соёлын голомт дээр хас
тэмдэг яг ижил бэлгэдэл хэмжэгдэхүүн утгаараа оршин тогнож байв?
Энэ бол маш сонин
асуулт бөгөөд харамсалтай нь тэрхүү амьдралын утга учирыг бэлгэдсэн тэмдэгийн
олон мянган жилийн түүхэн утга санааг хөсөр гишгэн хараан зүхэх болсон нь
гунигтай. Та энэ бэлгэдэлт тэмдэгийг юу гэж бодож байна? Муу эсвэл Сайн?
Brief information of this article about. Below the texts are very deeper interpretation
of swastika's.
http://news.bbc.co.uk/2/hi/europe/6269627.stm
http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/all-is-well-all-is-well.html
http://bodonguudbatchuka.blogspot.com/2012/04/blog-post_30.html
http://reclaimtheswastika.com/symbolism/
http://www.bibliotecapleyades.net/sociopolitica/sociopol_thule10.htm
Brief information of this article about. Below the texts are very deeper interpretation
of swastika's.
The swastika has been seen as a symbol for good luck by people in both ancient and modern times. A closer look at the etymology of this Sanskrit word, however, reveals a deeper meaning. When the Sanskrit scholar and spiritual teacher, P.R. Sarkar visited Germany in 1979 he gave the following interpretation of the word:
su - means "good"
asti - means "to be, to exist"
ik - means "what is in existence, and will continue to exist"
a - denotes feminine gender
So "Swastika" means a 'good existence' that is not to be destroyed and that remains in a good condition. He went on to say that its deeper meaning is permanent victory. In the context of the cultural origins of the swastika, this means the victory of dharma- the fundamental spiritual nature of humanity.
Sarkar explained that the swastika has both a positive and a negative expression:
He then went on to warn those present not to use the negative swastika, explaining that it brings total annihilation, while the positive swastika brings total victory.
You can see further more below the links, click please!
Илүү их мэдээллийг доорхи линк дээр товшиж үзнэ үү!
http://en.wikipedia.org/wiki/SwastikaYou can see further more below the links, click please!
Илүү их мэдээллийг доорхи линк дээр товшиж үзнэ үү!
http://news.bbc.co.uk/2/hi/europe/6269627.stm
http://bodonguudbatchuka.blogspot.com/2011/12/all-is-well-all-is-well.html
http://bodonguudbatchuka.blogspot.com/2012/04/blog-post_30.html
http://reclaimtheswastika.com/symbolism/
http://www.bibliotecapleyades.net/sociopolitica/sociopol_thule10.htm
Featured Image: Ancient
Roman Mosaics in Villa Romana La Olmeda (Wikipedia)
03.08.14
No comments:
Post a Comment