Чойбалсан хотоос баруун тийш 72 км газарт
Булган сумын нутаг Норовлин уулын нэгэн гангнаас усанд идэгдэн илэрсэн
неолитийн үеийн булшийг геологийн ангийн нэгэн жолооч анх үзэж мэдээлсний дагуу
1967 онд Археологичид очиж очиж судалгаа хийжээ. Уг булш газрын хөрсөн дээр ил
гарсан байсан бөгөөд ямар нэгэн байгууламжгүй 1,6 метрийн гүнд 75х70 см
хэмжээны зайнд нүх ухаж дотор нь хүний шарилыг ихэд атийлган суулгаж, улаан
зосоор битүү хучиж оршуулсан байв. Булшнаас 1,5-2 мм голчтой 3000 орчим зузаан
цагаан сувс, бугын араа шүдээр хийсэн хэд хэдэн зүүлт, тарваганы соёо болон
хясаагаар хийсэн зүүлтнүүд зэрэг гоёлын зүйлсээс гадна 1-1,5 мм зузаан 15 см
хүртэл урт хүрэн өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн золтос хусуур, хутга, говийн
үлдэц, ялтас, залтас зэрэг неолитийн үеийн чулуун зэвсгүүд олдсон байна. Тус
дурсгалаас олдсон гайхамшигтай олдвор бол чулууг зууван хэлвэртэй засаж
янзалсан Чулуун онго байжээ.
03.31.14
No comments:
Post a Comment