Хятад эх сурвалж дээрхи тайлбараар Guishuang (貴霜), буюу Кушанчууд. Юэйжи (月氏), овог аймгуудын залгамжлал, салбар салаа гэж үздэг. Зарим эх сурвалж дээр Кушанчуудын бүрдэлд Индо Европ овог аймгууд орж ирсэн гэж үздэг. Бидний төсөөлснөөр тэд Өвөг Индо Европ овогийн салаа болох Индо Ари хэв шинжийн улсууд байсан хэдийч ихэнх эрдэмтэд олон овог аймгийн нэгдэл байсан учир тэд давамгайлах Европиод хэлээр ярих хүмүүс байгаагүй гэж үзхэд хүргэсэн байна. Ойролцоогоор манай он тооллын эхэн үед оршин тогтнож байсан Кушаны эзэнт гүрэн нь Энэтхэг болон төв Азийн олон орныг нэгтгэн захирч байв. Төв Азиас гаралтай нүүдэлчид Кушаны эзэнт улсын нийт хүмүүсийг бүрдүүлж байсан аж. Учир нь Төв Азийн нүүдэлчин ба суурьшмал улс түмний олон төрлийн соёл иргэншлийг нэг тэнгэрийн дор нэг хаан удирдаж байв. Бурханы шашны түгээлт энэ бүсээс төв Ази болон Монгол нутагт анх түрүүлэн орж ирсэн нь магадгүй Монгол газрын эртний эзэнт улсын хүчтэй нөлөөлөлтэй салшгүй холбоотой. Тухайн үед Энэтхэг оронд Уламжлалт Ведийн уламжлалаас гадна бурханы шашны нөлөөгөөр соёл урлаг, боловсрол цэцэглэн хөгжиж байв. |
No comments:
Post a Comment