Sunday, August 18, 2013

Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах Дорнод Европын анхны овог аймгууд


Шинэ чулуун зэвсгийн Дорнод Европын эртний овог аймаг... уламжлалт соёл, амьдралын хэмнэл зэрэг нь илэрхий анчин-түүвэрчин онцлогтой байжээ. Тухайн үед цөөнгүй тоотой өвөрмөц соёлын голомтууд Балканы хойг, Дунай мөрний доод хэсгээр нүүдэллэн аж төрж байжээ. Тэдгээр уугуул овог, аймгууд ойролцоогоор 7000-6000 жилийн өмнө нийтлэг соёлуудыг үүтгэж Зүүн Өмнөд Европ болон Эгийн тэнгисийн уудам дайдаас Анатолийн үржил шимт хөндийн завсар хүртэлх өргөн уудам ертөнцийг эзэмшиж байжээ.
File:European Late Neolithic.gif
Тухайн үеийн овог аймгуудын (мал аж ахуйн тархалт), нийгмийн зохион байгуулалт зэрэг нь Дорнод Европын бүсүүд болох Кавказ, Анатолийн (Ази) тодорхой нөхцөл бүрдсэн таатай газруудад шигүү байршилтай суурьшиж байв. Үүнийг неолитын үеийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй (Хувьсгал) холвон тайлбарлаж болох бөгөөд хил хязгаар нутгуудад бүлэг байдалтай нийгмийн өсөлт ажиглагдсан байдаг. Шигүү аж төрөх оршин суугчид нь байгалийн таатай нөхцөлийг төдийлөн төгс бус өөриймшүүлээгүй ч зах хязгаар хөршүүддээн бол соёлын болоод эдийн түгээлт зэрэг төдий хэмжээний зүйлсээр нөлөөлж байжээ. 
File:HaploJ2.png
Эртний Европ дэх Хаплогрупп-Ж2 (J2), өнгөөр будаж тэмдэглэсэн нь генетик тэмдэгийн тархалт хэр өндөр хувьтай буйг тодорхойлжээ.

Бүс нутгийн шинэ чулуун зэвсгийн соёл бий болохдоо Украйны бүс нутгуудийн онцлогтой соёлын өвөрмөц бүрдэл, давтамжуудаар харилцаж байв. 
File:Neolithic expansion.svg
Хамгийн анхны хөдөө аж ахуй болон мал аж ахуйн амьдралын хэмнэл бүхий нүүдэлчид Кавказийн нуруунаас Дорнод Европын Днепр мөрөн болон Дон мөрөны адаг хүртэлх уудам талыг хамруулж суурьшсан байна. Тэдгээр бүгд тодорхой бүс нутгийн онцлогтой соёл болох болов ч эх гарвал нь Кавказ хэв шинж болно. Чухам хүү, эдгээр шинээр оршин суугчид нь “Шинэ-Чулуун зэвсгийн соёл” үүтгэгч Дорнод Европын эртний хүмүүс байв. Нүүдлийн жим өргөн цар хүрээтэй болохын зэрэгцээ тархалтын нэг чиглэлд Карфатын хөндийн овог аймгууд ойролцоогоор 5000 жилийн үед нүүдлийн мал аж ахуйг анх эрхэлсэн байдаг. Тус баримтууд Мезолитоос Неолитийн үе рүү алгуурхан шилжих бүх үеүүдийн эртний судлалын баримтуудаар батлагдана. Шинэ оршин суугчид шугаман хээт ваар (Linear Pottery) урлаачдийн соёлын арга барилыг Карфатын хөндийд бий болгож байжээ. Түүнчлэн Франц болон Дорнод Европын дийлэнх бүсийг хамруулж мөн үздэг. Шинэ чулуун зэвсгийн соёлууд нь Дунд Дунайн үржил шимт хөндийн цөөнгүй соёлуудад өргөн хэмжээгээр илэрдэг. Энэ нь тухайн үеийн соёлууд өөр хоорондоо харилцан генетик хамааралтай байсаныг илтгэнэ. Эдгээрээс хамгийн эртнийх нь Коросийн соёл (Kоrоs_culture) бөгөөд тэдний гарвал өмнөд Балканаас үүтгэлтэй аж.
File:LBK-Pottery.jpg
шугаман хээт ваар 
Төрөл төст шинээр оршин суугч нүүдэлчин овог аймгууд Вуго-Днеприйн (Bug-Dniester culture) соёлыг бий болгосон бөгөөд тухайн үеийн соёлын түвшинг илэрхийлэх төдий хэмжээны материалууд дотроос илүү хөгжингүй түвшин бүхий онцлогоор Дорнод Европын соёл дотроос ялгагддаг. Михолай Товкаяло (Mykola Tovkaylo) өгүүлснээр бол Коросийн соёлтой энэ соёл холвогдсон байдаг. Хоёр соёлын хооронд мал аж ахуй, газар тариалан харилцан сүлвээ байсан учир Вуго-Днеприйн (Bug-Dniester culture) соёлд хүчтэй тархалт явагдсан. Бидний төсөөлснөөр эдгээр баримтууд нь энгийн жижиг тулгуур баримтууд дээр үндэслээгүй бөгөөд Балкан болон Өмнөд Вуго орчмийн эртний хүн ам зүйн тархан суурьшилтийн онцлогоос үндэслээгүй болно. Тухайн үед үлэмж хэмжээний хүн амтай овгийн бүрдэлүүд Балканаас ойролцоох бүс нутаг руу шилжихдээ Эртний Триполийн соёлыг бий болгосон гэж үздэг (Earlly-Trypillian culture). Украйн дэх арьстны төлөөлөгчдийг Антропологийн шинжлэх ухааны судалгааны үр дүнд Эртний Триполийн соёлын төлөөлөгчид хэмээн үзхэд хүргэжээ. Үүнийн зэрэгцээ Балканаас цөөнгүй хэмжээний арьстны төлөөлөгчид нүүн суурьшсаар байжээ. 

“Эртний Триполийн соёлын төлөөлөгчид нь ерөнхий хэлвэрийн хувьд туяхан, гуалиг бие цогцостой (gracility) ба гонзгой зууван толгойтой (dolichocephalia) хүмүүс байжээ. Эдгээр хүмүүс өргөн хүрээтэй тархан суурьшсан байгаа нь эдүгээ олдох эртний хүний ясны дээжүүдээс мэдэгддэг ба Газрын Дундад Тэнгис болон Өрнөд Европын нутаг дэвсгэрт ажиглагдсан бол цөөнгүй хэмжээтэй мөн Анатолын хөндийд гавалийн үнэмлэхүй давтамжууд ажиглагджээ”.

Триполийн соёлын төлөөлөгчдийн гавал дээр хийсэн судалгааны хэмжээсийг нөхөн сэргээж дүрсэлсэн байдал.  (M.M. Gerasimov)

Эх сурвалж:

No comments:

Post a Comment