Удмын хэлхээ хамаадал
Хүн төрөлхтөний генетик мэдээлэлд хандсан нарийн судалгааны үр дүнг үзвэл Орчин үеийн хүмүүс үүсэх цөөнгүй шалтгааны хүчин зүйлс нь эртний хүний зүйлс өөр хоорондоо тасралтгүй холигдох /эрлийзжих/ процестой холбон тайлбарлаж байна.
Геномын мэдээлэл дэх тэмдэг бүрийг тусгайлан судалж үзвэл Неандертал хүн нь нэн эртний хүний нэгэн бүлэг болж байгаа бөгөөд Неандерталчууд нь эртний Хомо сапиенсчуудтай илэрхий цус холигдсон болохыг баталж байна. Денисовын хүн болон эртний хүний төрөл зүйл с нь Европ болон Ази тив дээр ойролцоогоор 30,000 жилийн үед эрлийзжилт эхэлсэн бололтой.
Орчин үеийн хүмүүс бүгд Африк
тивийн гадна орших эртний нэгэн өвөг хүн болох Неандарталчуудтай ямар нэгэн
байдлаар холигдсон байх өндөр магадлалтай агаад нийт хүн төрөлхтөны 2% нь
генетикийн хувьд Неандертал өвгийн шинжийг тээж байдаг. Үүнд Номхон далай болон
Папуа, Шинэ Гвинейн арлуудын уугуул иргэд Денисовын хүний буюу өөрөөр хэлвэл Неандертал
хүний генийн 4% -аар илүү тээгчид аж. Денисова хэмээх Шу-ны томьёолол нь Алтайн агуйд
олдсон эртний хүний олдвортой холбоотой болно. Түүнийг олход цөөнгүй судалгааны
хэрэглэгдэхүүн, ясны үлдэгдэлүүд олдсон ба он цагийн холбогдолыг тодруулхад
ойролцоогоор 30,000-50,000 жилийн тэртээх үеийг зааж байв.
No comments:
Post a Comment