Тэнгэр судлал түүний дүрслэл |
Маяагийн их усан үерийн дүрслэлүүд.
The "Last Day of the Dinosaurs" is a documentary about the extinction of the greatest animal species that ever lived. It portrays an asteroid hitting the Yucatan Peninsula as the cause of their demise.
"Бирдэн явагчдын сүүлчийн өдөр" хэмээх баримтад кино нь эрт галавийн үед аврага амьтаны аймаг сөнөж мөхсөн талаархи баримтад кино юм. Тэдний мөхөлийн учир шалтгааныг Юкатаны хойгт унасан солирын цохиолттой холвон тайлдаг.
Гэтэл энэ солирын уналт нь дэлхийн хэмжээнд гай гамшиг авчирч, цэнхэр гарагийн нийт хавтаг бүхэлдээ гал усны гашуун зовлонд унасан байна. Цаг хугацааны хувьд сүүн тэжээлтний гинжин хөгжлийн үсрэлт эхэлсэн 65 сая жил үеийг дурдахад хүний уг удам адгууснаас аажим салах 3-2,5 сая жилийн харьцуулсан мэдээлэл ихэд зөрөх аж. Домог бол домог шүүдээ. Домогт өгүүлснээр бол чухам энэ үед хүний нэгэн төрөл болох "Улаан арьстан"-гууд бурханы лүндэн болон эш үзүүлэг заавар дүрмээр их дайд руу зөвт замыг сонгосноор их сүйрэл болох "тэнгэрийн галт бороо"-ноос аврагдах нөхцөл бүрдсэн гэж үздэг. Хамгийн эхэлж их хотын ертөнцөд харанхуйн сүүдэр үүссэн бол дараах үед ургах наран тэнгэрийн зүг одож үүрийн гэгээ мандаж, бурхан одой хүмүүсийг нуусан чулуун торхноос буцаан гаргасан гэдэг. Энэ нь бодь мөрийн хүний эхний үүтгэл дахин бий болгох төлөөлөл бөгөөд энэ санааг Платонийн бичиж тэмдэглэсэн Атлантидын иргэншилтэй холбох багцаа эрхгүй гарч ирдэг. Хэдий тийм хэдийч эртний судлаачдын олон жилийн эрэл хайгуулын үр дүнд Атлантида нь яг энэ мөн гэсэн баримтгүй эдүгээ үед хүрч ирсэн. Мөн цаг хугацааны хувьд ч тэр нилээд нааш хамруулсан нь сэжим авцалдах бус ихэд зөрж байна. Гэсэн хэдийч сүүлийн үеийн судалгааны үндсэн дээр Атлантида нь Крит гэх авч түүнд итгэх итгэл тиймч амь бөх байхгүй байна. Харин тус онолд хандах хандлага эсрэгээрээ Мезо Америкийн соёл иргэншил түүний төлөөлөл болох Чичен Ицаг Атлантида мөн хэмээх үзэл баримтлал хэдийнээ шинээр гарч ирлээ. "Хүмүүний энэ ертөнц нь эхний үүтгэлд хамрагдах цагт юу юунаас илүүтэйгээр усыг авч хэлэлцдэг нь устай холбоотой сүүл үеийн Япон эрдэмтдийн суурь судалгаа амийн үүслийн шугамт онолд баталгаа өгч болох баримт". Ариун судар болох Хуучин гэрээнд өгүүлсэн их өрнөлийн зургаа, их үүтгэлийн амралт "нарны өдөр" буюу "сан дэе" нь сүүлийн өдөр ертөнцөд нарны шижир туяат гэгээ тусан бүх юмсыг өнөд гийгүүлж шинэ амьдрал төгс утгаар үүсэн бий болсныг тайлбарлах ажаам. 03.02.13 |
No comments:
Post a Comment