THE DESTRUCTION OF THE EVIDENCES OF THE PAST BEROSSUS- THE MYSTERIOUS APKALOS - LIBRARY OF ALEXANDRIA - OANNES
Хелленист эрин үеийн Вавилон буюу Мардукын сүмийн санваартан Вероссусийн тэмдэглэн үлдээсэн гайхам бичгийн дурсгалууд эртний Грек хэлнээ тодоос тод бичигдэн үлджээ. Түүний үлдээсэн ер бусын үзэгдэл, гайхам шинж чанар бүхий этгээд бодгалийн талаархи цөөнгүй зүйлс бидний үед уламжлагдсан нь сонирхох зоны сэтгэлийг эрхгүй гижигдэнэ. Апкалосийн нууц хэмээх нэгэн зүйл шад Александрийн номын сангаас олдлоо. Тэр нууц нь эртний нэгэн зүйл хүний талаарх мэдээлэл бөгөөд хагас хүн, хагас амьтны талаарх этгээд зүйлсийг дурддаг аж. Вероссус түүний амьдарч байсан эрин үе нь агуу Александрын үе агаад түүний амьдралын сүүлчийн өдөр хэзээ байсныг хэнч мэддэггүй ажээ. Нэгдүгээр Птолмейн зөвшөөрлөөр цэцэн ухааны ур чадварыг үзүүлэн түүний гайхамшигт бүтээлүүд бичигдэж эхэлсэн байна. Тэрээр Вавилоны Бел Мардукийн сүмийн санваартан болж хэсэг хугацааг судалгаа шинжилгээ шашны үйл хэргийг гүйцэтгэн байснаа удалгүй уул газраас Грек руу ирж тэндээ амьдарсан байна. Санваартан өөрийн судалгааны бүтээлд хүмүүн төрөлхтөн Тэнгэрээс ирсэн ер бусын бодгальтай уулзсан талаарх гайхамшигтай түүхийг бичсэн байна. Тэд нууцын нууцад хамаарах Апкалосийн түүх бөгөөд харагдах дүр нь загастай ижил, дэлхий дээр ирэхдээ хачин этгээд хувцас өмссөн байх ба олон янзын дүр төхөлтэй байсан гэж тэрээр бичсэн байна. Энэ гайхамшигт түүхийг бичсэн судар Александрын номын санд үлдэж хоцорчээ. Гилгамешийн туульс, Ассирын цөөнгүй мөр шүлэг, Оаннесийн талаарх зохиол бүгд дурдсан байдаг. Тэрээр залуу үед энэхүү мэдлэгээ зааж сургаж байсан бөгөөд түүний бүтээлийн дүрд ихэвчлэн анхны хүн төрөлтөн нь хэлбэрийн хувьд загастай тун ижил дүрслэгдсэнийг цохон тэмдэглэсэн нь шинжлэх ухааны талд оруулсан өвөрмөц эртний мэдлэг байв.
03.03.13
OANNES - DAGON |
No comments:
Post a Comment