Bennett, Casey and Frederika A. Kaestle (2006) “A Reanalysis of Eurasian Population History: Ancient DNA Evidence of Population Affinities” Human Biology 78: 413-440. http://digitalcommons.wayne.edu/humbiol/vol78/iss4/3
Евразийн эртний хүн ам зүйн түүхийг лавшруулан судлах нь: эрт үеийн генийн төсөөтэй талын судалгаа.
Casey C. Bennett (Department of Anthropology, Indiana University-Bloomington), Frederika A. Kaestle (Department of Anthropology and Institute of Molecular Biology, Indiana University-Bloomington) Corresponding author: Casey Bennett Indiana University Department of nthropology Current Mailing Address: 9806 Bonaventure Pl. #1 Louisville, KY 40219 Phone: (502) 384-5151 fax: (812) 855-4358 cabennet@indiana.edu
Түлхүүр үг: d-loop, Хятад, Moнгол улс болон, aDNA, mtDNA, Иранчууд
Товч агуулга
Митохондриал гинжин цувааны ижилсэлийн хамаадалыг эртний хүн ам зүйгээс гаргаж ирсэн юм. Энэ хамаадалын харилцан шүтэлцээг хоёр газарт буйг дээжлэн авч судалсан бөгөөд эдгээр дээж газар нь Ази тив буюу Монгол, Шангдонг дахь Линзи (Умард хятадын нутаг) зэрэг газар болно. Харин Монголын талаас Эгийн голын сав газар дахь эртний булшнаас зарим баримтуудыг авч судлав. Судалгааны үр дүнд зарим нэг тэмдэгүүдийн хамаадал гарч ирсэн ба энэ утгаараа төсөө бүхий зүйлсийн зарим нэг сэжүүр гарч ирсэн юм. Орчин үеийн хүн ам зүйн 51 ширхэг мэдээлэл багцаас холын хамаадал буйг илрүүлэх талаас нь судалж үзэв.Эдгээрээс эртний хоёр бүлгүүдийн дотор үүсгэгдэх хэмжилтүүд хамаарагдаж байсан юм. Туршилтын эхний судалгаанд хамаадал холбоо бүхий ураг төрлийн харилцаатай бүс бүхэнд ажилласан ба тус эмх цэгц бүхий судалгааны түвшинд хүн тус бүрийн удмын санг өргөн хэмжээгээр харьцуулан судалж гаргасан болно. Нөхөн сэргээсэн эртний генетик судалгааны үр дүн болох Эгийн голын болон Линзи хүн ам зүйн хувьд гени түүний онцлог шинжийн үр дүн нь нилээд төстэй гарч байжээ. Эгийн голын хүн ам зүйн төсөөтэй байдал нь Умард Азийн хүн амын хувьд төрхтөны төст шинжээн хадгалж байсан юм. Линзи хүн амын дотор үзэгдэж чадаж байсан зарим генетик төсөөтэй шинжүүд нь баруун зүгээс гарбалтай болох нь цөөнгүй тэмдэгүүдээрэйн зарим судалгаагаар холвогдож байв. Энэ нь мэдээжийн хэрэг баруун талаас түрж орсон Европ хэв шинжийн хүмүүстэй төст байдалтай харагдаж бас эргэлзээг хүргэж байлаа. Энэ судалгаа нь Линзи хүмүүсийн хувьд бие даасан байдалтай бусад гарбалын хүмүүсээс ялгарч улмаар эрт үеийн нүүдэлчин Иран хүмүүстэй удмын хувьд зарим талаараан төстэй харагдаж... улмаар энэ бүгд нь Евразийн тэгш талаас эртний хүн ам зүйн түрэлт нэг дэх мянганы үед баруун чиглэлээс нааш түрж эхэлсэнтэй холбоотойг зарим хүмүүсийн урьдчилсан таамаглалтай тохирж байгаа юм. Хэдийгээр энэ талын баримт гарч байгаа боловч олон талын генийн холилцоо тухайн цаг үед гарбал зүйн хөндлөнгийн нөлөөлөл давамгай байдалтай ноёлох хэмжээнд хүрч байсангүй. Түүнчлэн генетик мэдээлэл түүний хариунд гарсан залгамж холбооны үр нөлөөг тусган гаргаж ирсэн хэдийч Линзи хүн амын залгамж холбоог харицуулах нэг чиглэл гарч ирсэн билээ.
Удиртгал
Ерөнхий чиглэл талаас нь Евразийн эртний хүн амын судалгааг судалж үзсэны үр дүнд ихээхэн сонирхолтой генетик мэдээлэл гарч ирсэн юм. Улмаар Умард Хятад болон Монголын бүс нутгаас олдсон генетик харицуулсан түвшингийн анализ нь энэ талаархи сонирхолыг татаж эхэлсэн мэдээлэл болсон. (e.g. Wang et al. 2000, Keyser-Tracqui et al. 2003). Нэг дэхь мянганы дунд буюу сүүлийн хэдэн зууны үед болсон үйл явдал нь тухайн газар зүйн үед хамаарах чухал гол гол бууц суурингийн зарим асуултыг хайж үзсэн болно: Хятадын эзэнт гүрэн түүний үндсэн цэцэглэлтийн үе болох Хан династийн эрин үед Монгол нутагт Хүннү буюу түүний аймагын холбоод эртний төрөл нэгт Түрэг болон Монголжуу зүс царайтай хүмүүс эртнээс нааш Хятадын нутаг руу үе үе довтолж байхын зэрэгцээ дотоод азийн тал нутагт өөр хоорондоо уулаглан дайрцгааж байв. Мөн Евразийн дорно хэсэгт Скиф-Сарматын олон овог аймагууд өмнөд Сибирийн хэсэг газарт өөрсдийн эзэмшил хязгаарыг тогтоон барьж элэг нэгт угсааны Индо Иран - Индо Европ хамаадалын овгуудтой хэдийнээ холигдон оршиж байжээ. Төв Азийн хэсэг хязгаар талд өөрөөр хэлвэл Одоогийн Казакстан улсын нутаг дэвсгэрт мэдэгдэхүйц байдалтай оршин тогтнож байсан. Тийм боловч угсаажилтын талаархи баримт болж чадах Сак хүмүүс бас амьдарч байв. Тэд гарбал зүйн хувьд илэрхий Иран угсааны хүмүүстэй нэн төсөөтэй байсан ба нүүдэлчдийн адилаар мал аж ахуйн хэмнэлд хэдийнэ гаршиж өөр салаалалт болох Скиф болон Монгол угсааны Хүннү нартай ижил амьдралтай амьдарч байсан гэдэг. Мөн Согдуудтай хамт Трансогсузын бүсэд Иран хүмүүстэй хамт байв. Цаашлаад дорнод хязгаарын нутаг буюу өөрөөр хэлвэл эдүгээ баруун умард Хятадын Шинжааны хязгаарт Эрт үеийн Индо Европ угсааны Тохар хүмүүстэй хамт байсан байж болохыг зарим түүхийн баримтан дээр дурьдахын хамт энэ талаар тухайн Индо Европ хэлээр ярьдаг байсан талаар давхар өгүүлж байна. Хоёр дахь мянганы хоёр дэх хагаст амьдарч байсан төрөл төст болон төрөл бус хүмүүсийн олдвор түүний биет соёл, занданшуулсан шуумал олдсон тухайн газраас олдож байсантай харицуулж үзвэл цөөнгүй баримт баталгаа болж буй юм. Эдгээр хүмүүс нь ямар угсаа гарвалтай хүмүүс байсныг бид эдүгээ бүрэн гүйцэд сайн мэдэж чадахгүй байна.01.21.13
No comments:
Post a Comment