Thursday, September 15, 2016

Нэн эртний онго сүлд тахих үзэгдлийн хөдлөшгүй баримтын нэг бол 10,000 жилийн үед хамаарах Альтамира (исп. Cueva de Altamira) агуй юм.


Альтамира (исп. Cueva de Altamira) агуйн зураг
Хойд Цэнхэрийн агуйн зураг

Нэн эртний онго сүлд тахих үзэгдлийн хөдлөшгүй баримтын нэг бол 10,000 жилийн үед хамаарах Альтамира (исп. Cueva de Altamira) агуй юм. Агуйд дүрслэх эртний урлагийн гайхамшигууд бол анхны “эргэл мөргөл”-ийн сүг дүрс шүтлэгийн сонгодог илрэл болно. Хүн төрөлхтөний хамгийн урт үргэлжилсэн чулуун зэвсгийн эрин үеийн Альтамира агуйн талаарх сэтгэл хөдөлгөсөн энэхүү киног үзээрэй.https://vk.com/app1903969#film79149 Дашрамд Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь “Хойд цэнхэр”-ийн агуйн хаданд улаан зосоор зурсан амьтдын зургийг О. Намнандорж 1954 онд олж анх судалгааны эргэлтэнд оруулсан байдаг. Эртний палеолитын үеийн дурсгалууд өөр хоорондоо сэтгэлгээ болон ерөнхий зүй тогтолоороо ижилхэн. Хадны зургийн дурсгал бүр хүн иргэншиж оршин сууж байсны баталгаа болох бөгөөд балар үеийн нийгмийн амьдрал хэрхэн ямар онцлог зүйлийг дамжиж ирсэн талаарх дүрст мэдээллийг авч болдог.




Аав охин хоёрын гайхамшигтай яриа.
Киноны хэсэг...






09.15.16

No comments:

Post a Comment