Sponsered

Friday, January 7, 2022

Ирэх 5 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг бүхэлдээ криптовалют дээр өрнөх болно.


Ирэх 5 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг бүхэлдээ криптовалют дээр өрнөх болно. Энэ онд гэхэд блокчэйн технологи дээр суурилсан шинэлэг бизнес 10 тэрбум долларын үнэтэй болно гэх эерэг таамаглал байна. Харин 2026 он гэхэд блокчэйн дэх бизнесийн нэмүү өртөг ердөө 360 тэрбум доллар болж, 2030 он гэхэд 3.1 их наяд гаруй доллар болж өснө гэв.
Харин бүтээгдэхүүний ангилал бүрээр нь тодруулхад
Dapp платформ ба дижитал хөрөнгө: ETH, SOL, AVAX
Тоглоомын платформууд: ENJ, GAFI
Метаверс: SAND, MANA, ENJ
Тоглоомын токен: AXIS, ILV, LORDZ, PLACE, DMLG, DNXC, DARK, MIMI

DeFi: LUNA, UNI
Видео: THETA, VRA
Спорт, бооцоо, зугаа: CHZ, GET
Аж үйлдвэр, Хүнс, Бараа бүтээгдэхүүн: VET
Эрчим хүч: EWT, POWR, WPR
Эрүүл мэнд: SOLVE
Хөгжим: AUDIO ...
Гэх мэтээр голлох салбарыг тоочоод цааш нь нэмж үзвэл 140 гараад явахаар байна.
Жич: Эдгээр зооснуудыг тус бүрт нь зөвхөн жишээ болгож оруулав.



Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

1.07.2022

Thursday, December 9, 2021

Метавэрс нь ирэх 50 жилд


Метаверс төсөл нь хүний нийгмийн ​​амьдралд төсөөлж боломгүй хамгийн том сүйрлийг авчирч магадгүй талаар судлаачид анхааруулж байна. Учир нь метавэрс ертөнцөд цаг хугацаа орон зайн физик хэмжигдэхүүн үндсэндээ байхгүй.
Хүмүүс физик ертөнцөөс хэтийдэж бодит бус хялбар ...виртуаль ертөнц рүү гүн орох нь биологийн цаг, хэмнэлийг давхар алдагдуулна. Улмаар бодит болон хиймэл ертөнцийн амьдрал холилдсон холбоос үүссэнээр хүний нийгэм санаанд оромгүй хурдан аргаар мэдээллийг харж болон хүртэж мэдрэх бүхийл хэлбэрээр авдаг болно.
Мөн боловсролын салбарт ...сурган хүмүүжүүлэх, заах арга зүйн нэгдлийг илүү өргөн хүрээтэй, нээлттэй тод, хөгжилтэй болгож түгээн дэлгэрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлд хийсэн санхүүгийн урьдчилсан тандалт судалгаагаар метавэрс төсөл нь 2024 он гэхэд ойролцоогоор 800 тэрбум долларын хөрөнгө босгосон аварга том цахим сүлжээ болно гэв.
Яг одоогийн байдлаар метавэрс төсөлүүд нь ихэвчилэн маркетинг худалдааны чиглэл рүү илүү их давамгайлж байгаа ч тооцоолсон дээрх хугацаанд технологийн дэвшилтэд багажаар хэт орон зайд хүрч амьдрах боломжтой.
Метаверс нь хиймэл оюун ухаантай холбогдож эхэлсэн гэж төсөөлөөрэй. Юу болохыг таашгүй.
Энэ мэтээр Метавэрс нь виртуаль болон физик орон зайд хиймэл аргаар гүн нэвтэрч нийгмийн амьдралын олон зүй тогтолыг гажааж чадах дүр зураг харагдаж байна.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

11.25.2021

Sunday, December 5, 2021

Нэг жилийн хугацаанд хамгийн сайн өгөөж өгсөн цахим зооснууд

 


Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

Шинэ хэрэглэгч бүрт 3$ өгнө

Их сүрхий эд байна. 10 USDT болгож биржийн хэтэвч рүү татаж авдаг юм байна. Зүгээр байхаас зүлгэж суу гэдэг шиг бүртгүүлээд 4 цаг тутамд дараад байж байхад боломжийн орлого юм уу даа. ШИНЭ ХЭРЭГЧ БҮРТ 3$ ӨГНӨ.Харин гадаад бирж рүү таталтыг 40$ болгож гаргаж болдог. Үүлэн олборлолт хийдэг тул гар утас хална, гацна гэж байхгүй. #STORMGAIN гэдэг апп татаж аваарай.

https://app.stormgain.com/friend/BNS70230503 асуух юм байвал асуугаарай.

Булхайгүй зааж өгнө.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

Thursday, November 25, 2021

Метаверс~ийн кибер ертөнц сүүлийн үед тренд болж


Метаверс~ийн кибер ертөнц сүүлийн үед тренд болж тэр хэмжээгээр криптовалютын салбарт дижитал гүйлгээний бүтээгдэхүүн нь амжилттай өсөж байна.

Саяхан $1 хүрэхгүй байсан зооснууд 20 хоногийн дотор $1-6 хүрлээ. Одоогийн энэ хурдаараа цааш цэцэглэн хөгжсөөр байвал ирэх жил гэхэд 1 их наяд долларын хөрөнгө оруулалттай төсөлт салбарууд ар араасаа бий болж магадгүй байна.

Дараах график нь 2021 оны сүүл саруудад дээд цэгтээ хүрсэн Metaverse зоосыг ходл хийж буй хүмүүсийн үзүүлэлт. Энэхүү шинэ тренд хэдийнэ үл хөдлөх, шоу энтертаймент, зугаа цэнгэлийн ангилалын аль алинд нь баттай байр сууриа олсон.

Web 2.0 нь Монголчууд бидний ахуй амьдралд маш хүчтэй нөлөөлж интернэт гэдэг зүйлээр дамжуулж өргөн хэмжээнд мэдээлэл солилцож чаддаг болсон. Харин дараагийн түвшин болох web 3.0 бол метавэрс хөгжлийн суурь фундаментал болно. Энэ технологийн ачаар ирээдүйд ямар гайхалтай зүйлс бий болохыг төсөөлж, таашгүй юм.

Хамгийн түрүүнд бидний мэдэрч буй зүйлс бол кибер 3D ертөнц нь хүний оюун бодолын хязгаарт биш болж бодитоор танин мэдэрч дотор нь аж сууж, ажиллаж амьдрах тухай зөгнөл бодит ...биелэлээ олж байна.

Эцэст нь дээр дурдсан зооснуудын жагсаалт нь крипто ертөнцийн үнэмлэхүй үнийн өрсөлдөөнд шалгарч буй метавэрс зооснууд болно. Үүнээс SANDBOX, MANA, ENJ, GALA зэрэг койнууд түүчээлж өссөөр байгааг анзаарсан байх (мөн төдий хэмжээний койн, токенууд бий). Тодруулбал бусад ангилалын крипто токенуудын дийлэнх нь 20%-иар буурсан байдалтай бол нэг сарын хугацаанд #MANA токен нь бараг 9 дахин өсчээ.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг 
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project 
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM


11.25.2021

Wednesday, November 24, 2021

80 хувь нь луйвар


    DEFI гэдэг нь төвлөрсөн бус санхүүжилт гэсэн үг. Энэхүү орон зайд хэрэгжиж буй төслүүд нь санхүүгийн системийг сэргээн босгох зорилготойч яг үнэндээ эргэлзээтэй хэвээр байна. Defi-д найдвартай суурь байхгүй. Defi төслүүд нь гүйцэтгэх захирал, тодорхой хаяг, хуулийн хэлтэстэй компанид харьяалагддаг нь саяны олон тооны луйваруудын нэг болох SQUID GAME token юм. Үнэндээ блокчэйн дээр хөрвөж байгаа хэдий ч хүссэн үедээ Бинанси нь тус тогтолцоог тас хаачихсан. Луйвар яг хаанаас эхэлсэн нь тодорхойгүй болсон. 
    Харин тус токен нь одоо үйл ажиллагаагаа эхлүүлээд хэвийн арилжаж байгааг хяналтгүй цэвэр ашгийн төлөөх өрсөлдөөн гэвэл санал үл нийлнэ. Үнэндээ төвлөрсөн бус санхүүжилт гэдэг нь хэн нэгэний хараат үйл ажиллагаагаар явж байгаач төрийн үл оролцоот тогтолцоо нэртэй гоё, сайхан нэр юм. Монгол оронд олон төрлийн төсөлүүд ар араасаа гарсаар... 

 Эдгээр төсөл хэрэгжүүлэгч бүр нь удирдлагатай байдаг шиг бүх анхдагч зах зээлийг тэд атгаж жинхэнэ шудрага ёсны худалдаа болж чадалгүй биржийн арилжаа нэрээр хиймэл зохиомол үнэт зүйлийг зарж иргэдийг өөр хооронд нь бутархай тоо атгуулж наймаалцуулдаг. Тун удалгүй төр нь хяналт тавьж эхлэх цаг ирэх бөгөөд нөгөөх алдарт төвлөрсөн бус тогтолцоо хяналтад орох нь дамжиггүй. Ойрны тод жишээ бол БНХАУ-ын DEFI гэх санхүүгийн тогтолцооны эсрэг хийсэн шат дараатай хориг бодлогууд олон жил ээлж дараалан эргэж, бусгаж хэрэгжиж байгааг дурдууштай. Хяналт хэрэгтэй болсон учираас тэр. 
    Эцэст нь Defi-д найдвартай суурь байхгүй. Defi төслүүд нь удирдлагын тогтолцооны зарчим, хуулийн хэлтэстэй компанид харьяалагддаг ч Монгол оронд тийм юм ёстой падгүй байна. Ихэнх зоосон мөнгө нь ICO-той байсан ч төвлөрөлийг сааруулах ёстой гэдэг дээр гаргасан дариудаа мартаж эхэлдэг. Төвлөрөл бус цэвэр өрсөлдөөн гэдэг ойлголт алга эргүүлэх шиг тийм амархан юм биш. Ашгийн явц бус дээрээс нь тодруулж агуулгаар нь харвал эл бүгд худал хуурмаг луйвар юм.

Төвлөрсөн бус санхүү бол криптовалютын ертөнц дэх хамгийн том луйвар...

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн  ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл 
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол 

                                                                                                                                            11.23.2021

Metaverse чиг хандлага ба дижитал хөрөнгө

****Metaverse чиг хандлага харьцангуй шинэ учраас хөгжлийн янз бүрийн үе шатанд олон төрлийн төсөл хөтөлбөрийг хөгжүүлж байна. Үүнийг дагаж олон талт чанартай арилжааны цахим мөнгө гүйлгээнд гарч ирсээр байна. Төсөл бүрт хамаатай хэрэгцээт зоосыг болж өгвөл эрт цуглуулах нь хожим өсөх үнийн асар өгөөжийг хүртэх боломжтой. ** **


#Star Atlas (ATLAS)
Энэхүү тоглоом нь одод хоорондын дунд байлдах стратегийн тоглоом юм. Тоглогчдод өөрсдийн дүрийг бүтээж, дуртай онгоцоо жолоодож, оддын дундуур аялах боломжийг олгосон #футурист ангилалын #метаверс тоглоомд хамаарна. Харин зах зээлийн үнэлгээ нь 341 сая долларын үнэлгээтэй бөгөөд бүтээгдэхүүний зарим онцлог шинж чанар нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байна.


The Sandbox
#Sandbox нь Metaverse талбарт тоглогчдод газар худалдан авч, хүссэнээрээ ахуйн орчинг бүрдүүлэх боломжийг олгодог. Тоглогч бүр газар нутгаа өргөтгөж, дэлгүүр, цэнгээний газар ажиллуулах боломжтой. Энэхүү төсөөллийн хиймэл орчинг бодит мэт болгохын тулд тус төсөлд гүйцэтгэх мэргэжилтнүүд асар их зүйлсийг бэлдэж байна. Мэдээж орлого олох олон урсгалыг бий болгох учир ирээдүйд тооцоолох боломжгүй үнэ цэнийг бий болгоно.


#Bloktopia (BLOK)
Blocktopia нь хэрэглэгчдийг футурист #Metaverse талбарт нэгтгэх дараагийн үеийн #VR болон #AR технологи дунд нэгтгэх зорилготой. Энэ төсөл нь #Polygon проткол дээр бүтээгдэж байгаа учир #блокчейн дээр бүрэн төгс ажиллана. Bloktopia-д хамаарах хиймэл орон зайн төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын шатандаа өрнөж байгаа бөгөөд 2022 оны 3-р сард худалдаанд гарахаар төлөвлөсөн. Bloktopia нь яг одоогоор ходл хийгчдийн хамгийн их хүлээгдэж буй Metaverse зоосуудын нэг юм.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн  ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл 
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол 


11.24.2021

Friday, January 8, 2021

NEW HOME & PROXIMA CENTAURI "B" Шинэ амьдралыг үүсгэхүй


    Профессор Стивен Хокинг болон бусад шинжлэх ухааны судлаачид хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд маш их санаа зовж байгаа ажээ. Улмаар цаашид энэхүү цэнхэр гараг дээр оршин сууж байхаас илүүтэй гараг хоорондын тогтолцоог үүсгэж өөр гарагийг колоничлох тухай нэгэн дуугаар зөвшөөрч байна. Хэрэв бид үр хойч залгамж халаа үр хүүхдүүддээ боломж олгохгүй бол зүгээр л ертөнцийн түүхээс арчигдах юм. 

           Тэгэхлээр айдас юунд байна вэ? 

    Үүнд дэлхийг харь гарагийн биетүүд мөргөхөөс гадна элдэв төрлийн вирусийн халдварууд ихээхэн занал хийлж байгаа юм. Орчин үед цаг уурын өөрчлөлтүүд урьд өмнөхөөсөө илүү хурдан өөрчлөгдөж тухгүй байдал үүсгэсээр байна. Мөн бидний бүтээсэн устөрөгчийн бөмбөгнүүдээс эхлээд атом цөмийн бөмбөг хүртэл ойрын ирээдүй байтугай хүн төрөлхтний ирээдүйг үгүй хийх боломжтой юм. Мэдээж өмнөх дугаарт дурдсан хиймэл оюун ухааны хэтийн хөгжил, эцэстээ хүрч киборг хүний тоо томшгүй үйлдвэрлэл туйлдаа хүрэх үед, бие махбодын төлөв мах цусан биет хүн төрөлхтний ирээдүй утга учраа алдсан байх болно. 

    Бид сониуч зан, оюун ухаанаа ашиглан оддыг харах боломжтой бөгөөд ашиглах ёстой. Үүнийг заавал хийх ёстой. Хүн төрөлхтөн бидний урьдчилан таамаглаж, хянах боломжгүй ямар нэгэн гамшигт автахаас өмнө. Хүн төрөлхтөн устаж мөхөхгүйн төлөө бидэнд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол амьдарч болохуйц хөрс шороотой, ижил түвшинд найрлага бүхий химийн нэгдэлтэй агаар, ус, эрдэст бодисын нөөцөөр баялаг гараг хэрэгтэй. Тэр үед амьдралыг тэтгэхэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол газрын гадарга дээрх шингэн усыг хангалттай хэмжээнд нөөц байх ёстой гэж үзэж байна. Шингэний усны хувьд температур нь төгс зохицсон хэт халуун, хэт хүйтэн бус байх одод гарагийн амьдрах орчныг олох хэрэгтэй гэсэн үг юм. 

    Алтан шар нар нь манай нарны аймгийн хувьд амьдралыг тэтгэх эх булаг юм. Дэлхий гараг шиг тойрог замын хувьд өв тэгш тэнхлэг дагуу ижил гараг олох явдал туйлын чухал билээ. Энэ ч утгаараа Дэлхий гараг амьдралын тойрог буюу яг зөв зам дагуу байрладаг. Харин хөрш зэргэлдээ оддын эргэн тойронд колоничлоход тохиромжтой гараг байдаг гэдгийг бид судалж байна. 

    Гэвч бид боломжит гарагийг олсон. Энэ бол Proxima Centauri b юм. Наранд хамгийн ойр байдаг, гурвалсан оддын системийн нэг хэсэг болох одой од билээ. Proxima Centauri нь амьдрах боломжтой бүсэд эргэлддэг экзо-планет гараг юм. Энэ нь Дэлхийгээс Кентавр одны ордод ойролцоогоор 4.2 гэрлийн жилийн (4.0 × 1013 км) зайтай тул Нарны аймгийн хамгийн ойрын экзо-планет аж. 

    Экзопланет гарагийг хамгийн анх 2013 онд Хертфордширийн Их сургуулийн Финланд судлаач Микко Туоми одод гарагийн ажиглалтын мэдээлэл бүхий сангаас олж илрүүлжээ. Энэхүү гарагийн боломжит нээлтийг баталгаажуулахын тулд одон орон судлаачдын баг 2016 оны 1-р сард Pale Red Dot төслийг эхлүүлсэн байна. 2016 оны 8-р сарын 24-ний өдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 31 эрдэмтдийн баг Гиллем Англада-Эскюдегийн удирдлага дор ажиллажээ. proxima Centauri b гарагийн талаар нарийн судалж улмаар тус гараг оршдог тухай шинжлэх ухааны өгүүлэл хэвлүүлсэн юм. 

                                  
    Тус гарагийг 2016 оны 8-р сард албан ёсоор нээснээ зарлажээ. Энэ гарагийн тэнхлэгээр эргэх хурд болон геологийн тогтоц зэрэг нь манай дэлхийтэй тун төсөөтэй харагдаж байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар манай гараг ​​дэлхийтэй ойрхон амьдрал цэцэглэх бүрэн боломжит гараг бол энэ гараг юм. Сүүлийн үед энэ гарагийн талаарх судалгааг улам нарийн судлахын тулд Starshot төслөөр хайгуулын робот явуулж судлах талаар санал болгож байна. Энэхүү төсөл нь ойрын зуунд хэрэгжих боломжтой. Proxima Centauri b-ийн яг тодорхой тойрог замгүй болох нь тодорхойгүй байна. 

    Энэ бол дэлхийг бодвол арай том бөгөөд чулуурхаг хад ихтэй гараг юм. Гадаргуу дээр шингэн ус байж болох боломжтой. Proxima B нь хүн төрөлхтний шинэ гэр бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн дажгүй гараг байж болох юм. Гэхдээ энэ нь бидний хамгийн ойрын гараг боловч Proxima B нь өнөөгийн техник технологийн хурдаар тооцоолох юм бол маш хол зайд байрладаг. Өнөөдрийн хамгийн хурдан пуужинтай ч гэсэн тэнд хүрэхэд хэдэн мянган жилийн хугацаа шаардагдана. 
                                            
    Профессор Хокинг энэ талаар хэлэхдээ: “Бидний хамгийн том саад бэрхшээл бол хүрч очих орон зайн асуудал” гэж үзсэн. Үүний тулд хүн сансар хорвоо, орон зайн асуудлыг шийдвэрлэж очих ээлжит шинэ технологийг хийхээс өөр аргагүй юм. Бид энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадна хэмээн Хокинг итгэж байв. Энэхүү их итгэлийн гал хэзээд бөхөхгүй ба өнгөрсөн үед хийж байсан нээлт бүр саяхан байсныг мартаж үл болно. Сүүлийн 100 жилд хийсэн анагаах ухаан, харилцаа холбоо, электроникийн салбарт гаргасан амжилтыг бодож үз. Бид анхны микро чипийг 60 жилийн өмнө л үйлдвэрлэж байсан. Одоо энэ нь бидний амьдралын бүх зүйлсэд оролцож байна. Бидний оргилсон их хүсэл, амьдралын төлөөний тэмцэл Proxima B-д хүргэх болно. 

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

2020.01.08


Saturday, December 26, 2020

Марс руу хүмүүсийг илгээж гараг хоорондын амьдралын тогтолцоог бүтээнэ.

    

    Эрт цагаас хойш тэнгэрт буй оддыг хүмүүс ихэд сонирхон судалж байв. Ойролцоогоор 4000 жилийн өмнө тэнгэрт буй одод хэрхэн хөдөлж, өөрчлөгдөж байгаа талаар тэмдэглэж үлдээсэн байдаг.  1965 оныг хүртэл бид эх дэлхийгээс бүгдийг дуран авайгаар тольдож байсан. Тухайн үед НАСА олон улсын сансрын агентлаг нь Маринер 4 хөлгийг дэлхийгээс гадагш сансар луу илгээсэн бөгөөд сансарын хязгаарт буй оддын байдлыг тандах зорилготой байлаа. Тун удалгүй судалгааны үр дүн гарч олон тооны зургуудыг тов тодорхой авч чадсан юм. Зургуудын тоонд Марс гараг буюу бидний нэрлэдэг Улаан нүдэн гарагийн бодит зураг ордог. Энэхүү зурагт бид тус гарагийн геологийн тогтоц болон ерөнхий онцлогийг харж чадна. Эл бүгд нэгээс нөгөөд хамааралтай шинжлэх ухааны баримт юм. 


    Америкийн нэгдсэн улсын Сансар судлалын агентлаг. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийг судлах чиглэлээр ажилладаг НАСА нь /улаан нүдэн/ гарагийн гадаргуу дээр хүн буулгах хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Агентлагийн төлөвлөгөөний дагуу бол 2030 он гэхэд эх дэлхийгээс анхны хүнийг тэнд буулгах боловч гагцхүү энэ нь дан ганц төлөвлөгөө биш юм. 

    Бүгд найрамдах Хятад ард улс мөн адил энэхүү төлөвлөгөөний дагуу маш сайн, хүчин чадалтай илүү том хөлгүүдийг хийхээр судалж байна. Мөн Элон Маскийн хэрэгжүүлж буй сансар судлалын салбарт хийх том мөрөөдлийн нэг нь Марс гараг дээрх хүний гараар бүтсэн анхны суурин соёл иргэншлийн нэг гэж хэлж болохуйц их хотын мөрөөдлийг дурдахгүй байж үл болно. Энэхүү хотыг бүтээх нь тооцооллоор бол 2050 онд гэхэд 1 сая гаруй оршин суугчтай Марс Хот юм. 


    Марс руу хүмүүсийг илгээж гараг хоорондын амьдралын тогтолцоог бүтээнэ. 

    Бид гайхалтай төлөвлөгөөний талаар сонсож байгаач хэрэв Марс гараг дээр амьдрах юм бол ямар түвшинд бидний амьдрал өрнөх бол гэсэн асуулт үүснэ. 

    Марс гарагийн нэг жил дэлхий дээрх жилээс бараг хоёр дахин урт буюу 687 хоног үргэлжилдэг. Юутай ч энэ нь нарнаас хол тэнхлэгээр тойрон эргэхэд хэчнээн их хугацаа шаардагдах болохыг харуулж байгаа юм. Мөн дэлхий дээрх шиг 4 улирал тэнд байгаа ч эх дэлхий дээр байгаа мэт санагдахгүй. Марс нь бидний төсөөлсөн шиг хөлөө жийгээд дарс шимээд нарлах наран шарлагын газартай Хавай биш. Тэнд маш хүйтэн байдаг. Учир нь гэвэл нарнаас хол байсантай холбоотой. Үүнээс болж тус гарагийн атмосфер нь эх дэлхийн атмосферээс 100 дахин нимгэн бөгөөд нарнаас ирэх дулааныг хангалттай сайн барьж чаддаггүй. 

    Дундаж температур Фаренгейтийн хасах 80 градус байна. Өвлийн улиралд туйлын ойролцоо -195 ° F хүртэл хүйтэн, эсвэл зуны улиралд экваторын ойролцоо 70 ° F хүртэл хүйтэн байдаг боловч зуны өдөр шөнөдөө -100 ° F хүртэл огцом унах боломжтой байдаг. Энэхүү хүчин зүйлээс болж температурын хэт хэлбэлзэл үүсч марс гарагийн ил гадаргуу дэх элс, чулуулаг нь дулаанаа маш хурдан алдахад хүргэдэг. 


    Хүчтэй шороон шуурга заримдаа долоо хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилнэ. Энэ бүхэн нь Монгол улсын нутаг дэвсгэрийг гурав дахин нийлүүлсэн хэмжээтэй болно. Гэхдээ хүн төрөлхтөн тус гараг дээр оршин суух үедээ энэхүү давагдашгүй хүчин зүйлийг төвөггүй аргалах боломжтой. 

    SpaceX's Starlink шиг хиймэл дагуулууд марс гарагийн тойрог замд эргэлдэж болзошгүй байгалийн хүчин зүйлсийг цаг тухайд мэдээлэлж улмаар боломжит байдлаар сэргийлэх юм. Тэгэхээр гарагийн шороон шуурга болон тэсгэм хүйтэн температурын тухгүй нөхцөлүүд нь нэг их том асуудал биш болно. Мөн тэнд байгаа бас нэг том асуудал нь цацраг идэвхжилт... 

    Дэлхийн агаар мандал болон соронзон халхавч хамгаалалт нь биднийг сансрын хамгийн аюултай туяанаас ч хамгаалж чаддаг. Хэрэв биднийг агаар мандалгүй болгох юм бол хамгийн түрүүнд хорт туяанд хордож эхэлнэ. 


    Харин марс гараг нь маш нимгэн агаар мандалтай учраас хорт туяаны цохилт дэлхийгээс илүү байна гэсэн үг. Газар доор байшин барих нь хамгийн утга учиртай байж болох боловч тоос шороо, хагархай чулуулаг гэх мэт сул орд газруудаар хамгаалалтын давхарга хийж болно. Эргэн тойронд ийм зүйл олон бий. 

    Хамгаалалтын давхарга нэгэнт хийсэн бол та энэ бүрхүүл дотор тусгай хувцасгүй алхаж болно. Харин хамгаалалтын давхаргын гадна талд бол огт өөр матери оршин тогтнох болно. Хүчилтөрөгчийн нэмэлт баллонгүй гадагш гарах юм бол амьсгалж чадахгүй ба агаар нь нүүрс төрөгчийн давхар исэлтэй тул таныг шууд үхэлд хүргэнэ. 

    Наса агентлаг нь нүүрс төрөгчийн давхар исэлийг хүчилтөрөгч болгох туршилтыг хийж байна. Марс гараг дээр газардах төлөвтэй байгаа Perseverance rover нь автомашины батерейны хэмжээтэй хүчилтөрөгчийн үүсгүүрийг туршиж эхэлсэн. Тус гарагт буй хүчилтөрөгчийн асуудал нь бидний хувьд хэчнээн бэрхшээлтэй боловч ургамал тариалалтын технологиудаар шийдвэрлэх бүрэн боломжтой. 

    Гарагийн агаарын хэм нь тэсгэм хүйтэн учир ургамлын өсч ургах таатай орчин болж чадахгүй... эл бүгдийг тусгай бүрхүүл бүхий хүлэмжийн систем шийднэ. Мөн хүнсний хангалттай нөөцтэй байх нь чухал боловч Марс дээр амьдрах боломжийг бүрдүүлэгч бас нэгэн гол хүчин зүйл бол ус юм. Тэнд маш их хэмжээний усны нөөц шаардлагатай бөгөөд бүх зүйлс нь хэрэгцээ шаардлагад аяндаа нийцэж байх ёстой. Харин энэхүү асуудлыг шийдэж болохуйц нөөц олдсон нь Королевын тогоо нэртэй умард туйлын хөлдүү /82.0765 км орчим/ мөс юм. Түүнчлэн асар том мөсөн голын судлыг марс гарагийн чулуулаг тогтцын доороос илрүүлсэн ба усны нөөцийг тус судлаас татаж авах бүрэн боломжтой гэж үзэж байна. 

    Дурдах ёстой хамгийн хэцүү зүйл бол хүн ам ихтэй мега хэмжээтэй хотын соёл иргэншлийг дэмжихэд хангалттай хэмжээний ундны усны нөөцийг олборлох технологийн шийдэл олох явдал юм. 

    Марс гараг дээр амьдрах нь бодсон шиг тийм хялбар биш болох нь олон зүйлээр батлагдаж байна. Тэнд амьдралын төлөөх олон талын бэрхшээлтэй хүчин зүйлүүд алхам тутамд тулгарах болно. Дэлхий дээр амьдардаг шиг Хөвсгөл ногоон цай ууж суунгаа хов базах тайван зүйл тэнд байхгүй ба бүх зүйлд хувийн хариуцлага дэг журам хатуу хэрэгжинэ. Улмаар Марс гарагийн засгийн газрын шударга хууль, дүрэм бий болно. Бидний түүхийн гуйланчлал дэх шударга нийгмийн тогтолцоо Марс гараг дээр л хэрэгжих боломжтой.
 

  Ирээдүйд хүмүүс жуулчилж зочлохыг хүсч байгаа эсэх, эсвэл тэндээ байнга амьдрахаар төлөвлөж байгаа эсэхээс үл хамааран улаан гараг дээр маш их зүйл өрнөнө. Байгалийн тогтцын хувьд ер бусын бөгөөд таны үзэх ёстой газар нь Олимп Монс буюу Марс гарагийн галт уул юм. Галт уулыг сүүлд Mars Orbiter Laser Altimeter багажаар хэмжиж үзхэд 21 км гаруй өндөр нарны аймгийн хамгийн өндөр уул болохыг тогтоосон юм. Энэ нь ойролцоогоор Франц улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц том нутаг дэвсгэрийг эзэлж байна. Галт уулын бүс дэх уул нуруудын тогтоц нь дэлхийн онцлогоос хамаагүй нүсэр байдаг нь таталцалын хүч сул байдагтай холбоотой гэж үздэг. Хэрэв та таталцлын сул орчинд нохойгоо салхилуулахыг хүсвэл алхана гэдэг хэсэгтээ зугаатай байх болно. Хөөрхий бээжин хавд тийм ч таатай биш байх болов уу. 

    Татах хүч нь дэлхийтэй харьцуулахад ердөө 38 орчим хувьтай байдаг. Хэрэв та дэлхий дээр 45 кг жинтэй байсан бол Марс дээр ирсэн даруйдаа зөвхөн 17 кг жинтэй болж гайхамшиг бүтээх болно. Судалгаанаас үзхэд хамгийн тохиромжтой алхах хурд нь таны одоогийн хурдны тэн хагас орчим байна. Өдөржингөө сонирхолтой газраар аялсны дараа нар жаргахыг харах мөч хамгийн сонирхолтой хөтөлбөрт багтана. Тэр үед нар таны мэлмийд өчүүхэн жижиг гэрэлт гараг шиг харагдана. Мөн агаарын урсгалаас үүссэн гарагийн тоосонцор нь тэнгэрийг сийлгэр цэнхэрдүү харагдуулна. Шөнөдөө хоёр сарыг үзэх болно. Хоёр сарны нэрийг Deimos, Phobos гэж нэрлэх ёстой. Сарны хэлбэр манай дэлхийн сартай харьцуулах аргагүй ба арай өөр хэлбэртэй харагдана. 


    Марс гарагийн ирээдүйн төлөвийг улам нарийн тооцоолж байгаа бөгөөд дэлхийн орчинтой адил агаар мандал шиг хүрээлэн буй орчныг бий болгох талаар судлаачид судалж байна. Элон Маскийн санал болгосноор бол туйлын мөсөн бүрхүүлийг ууршуулж гарагийг дулаацуулах явдал юм. Их хэмжээний усны дусал агаарт бий болсноор устөрөгч бүхий хүлэмжийн эко систем бүрэлдэх ёстой. Элоны сэдсэн бас нэг боломжит хувилбар бол нарны гэрлийг Марсын хөрс гадаргуу дээр хангалттай тусгахын тулд гэрэл цацруулагч болох олон мянган хиймэл цайр самбар дагуул хийнэ... эсвэл аварга том хүнхэр толь ашиглах явдал юм. Энэ их бүтээн байгуулалтын үйл явц нь мэдээж мань эрийн халаасан дахь санхүүгийн боломжийг шалгах тул эргэлзээтэй төсөл байх болно. 


    Одоогийн нөхцөл байдлаараа марс гарагийн эко тогтолцоо дэлхий гарагийн тав тухтай харьцуулах юм биш. Уулархаг хад асга, нарийн тоос шороотой, цөлийн ертөнцөд очиж амьдарна гэдэг тийм ч сайхан сонсогдохгүй. Хэрэв та оргилсон сэтгэл хөдлөлөөр Марс гараг дээр амьдрах юм бол шинжлэх ухааны гайхалтай зөгнөлөөс огт өөр орчин угтана. Тэнд хэнч байхгүй ба зөвхөн үхмэл ертөнцөд аж сууна. Үе үе олон хоног үргэлжилсэн шороон шуурга нь таныг ээлжит сонгуулийн талаар санал бодолоо илэрхийлэх зав чөлөө өгөхгүй юм. 
    Хэрэв олон улсын сансрын агентлагууд болон компаниуд, их бүтээн байгуулалтад нэгдэж чадвал энэхүү мөрөөдөл, зүгээр ч нэг яриа, ширээний голд хэвтэх цаас биш болж бодит байдал руу дөхнө. Ирээдүйд итгэж байна.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
2020.12.25

Thursday, December 10, 2020

Хиймэл оюун ухаан ба хүн төрөлхтөнд ирэх бэлэг


Хиймэл оюун ухаан ба хүн төрөлхтөнд ирэх бэлэг 

    Tesla Inc, SpaceX-ийн захирал Элон Маск бусад судлаачдын хамт 2016 онд байгуулсан Neuralink компани нь AI цахим чип хөгжүүлж хүний тархинд суулгаж ашиглах зорилготой аж. Улмаар Ирээдүйд хүмүүс Альцгеймер, дементиа, нугасны гэмтэл гэх мэт өвчнийг эмчлэхэд тусална гэж итгэж байна. Чипийг хүний тархинд суулгах төсөл нь сонирхолтой ирээдүй хүлээж байгаа ба хүмүүс гадаад хэл сурахын тулд том ном барих шаардлаггүй, зөвхөн тухайн улсын хэлний багц төлбөрийг төлөөд чөлөөтэй Франц хэлээр ярих ажээ. Элон Маск нэгэнтээ: “Хэдийгээр хиймэл оюун ухааны хэтийн хөгжил нь кино мэт санагдаж байгаач бид тэрхүү ирээдүйн ард нь байх болно”. Neuralink корпораци бол Элон Маск болон бусад судлаачдын үүсгэн байгуулсан мэдрэлийн хяналтын интерфейс (NCI), оюун ухаан-машины интерфэйс (MMI), шууд мэдрэлийн интерфейс (DNI), эсвэл тархи-машины интерфейс (BMI), тархи-компьютерийн интерфейс (BCI), (BMI) Америкийн мэдрэлийн технологийг боловсруулдаг компани юм. Компанийн төв байр нь Сан Франциско хотод 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны 3-р сард анх олон нийтэд мэдээллэсэн. Энэхүү технологийн салбар нь Элон Маскийн хариулсан хувилбараар бол хүн төрөлхтний ойрын ирээдүйд аюул учруулах гэхээс илүү эерэг зүйлсийг авчрах юм байна. Тэр дундаа бид энэхүү технологийн хөгжилд итгэх юм бол маш олон зүйлийн ард гарч чадна. Бидний гар дээрх ухаалаг утас шиг олон зүйлийг хялбаршилж, хийж илэрхийлж үл чадах зүйлсийг ухаалаг буюу хиймэл оюун ухаан төвөггүй шийдэж чадна. Харин энэхүү технологийг хөгжүүлэх явцад асуудал улам нарийн болж ирэх ба бичил дамжуулалтын хувьд материал хэтэрхий удаан байгаад асуудал буй аж. Энэ бол мэдээлэл дамжуулах хурдны асуудал юм. 

    Учир нь энэ судалгааны үр дүнгээр хүний тархинд очих мэдээллийн гинжин холбоог хангалттай хурдан дамжуулж авч чадахгүй байгаа бөгөөд их удаан байгаа аж. Хиймэл оюун ухааны цаашдын зорилго нь олон салбар луу чиглэж байгаа ч хүний оюун ухаан, ухамсрын түвшинд ойртож очих тал дээр илүү анхаарах болсон. Neuralink –ийн үзэж буйгаар хүний тархины эсэнд цахим чипийн мэдрэгчийг холбох үйл ажиллагаа судалгааны түвшинд явж байгаа бөгөөд тус чип нь чигчий хуруу дарам хэмжээтэй байх аж. 


    Энэхүү өчүүхэн хэмжээтэй чипийг гавлын тодорхой хэсэгт лазерын технологийн багажаар суулгах бөгөөд маш нарийн үйл явцын дараах үр дүнд бүрэн ажиллагаатай болохыг батлах юм. Чип нь тархины гавлын ясан дээр байрлахаас гадна 1000 гаруй ширхэгтэй хүний үснээс 10 дахин нарийн утаснууд тархины бор, цагаан эсийн түвшинд мэдрэлийн Нейрон эсүүдтэй холбогдох ёстой аж. Neuralink компанийн үзэж байгаагаар бол ирээдүйд бий болох энэ үйл ажиллагаа нь хүний тархинд ямар нэгэн асуудал үүсгэхгүй болохыг баталж байгаа ба харин олон тооны тархины өвчлөл, мэдрэлийн гаралтай эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой болохыг дурдаж байна. 

    Чингэхлээр Neuralink яаж ажиллах вэ? Хэрхэн тархины хүчин чадлыг нэмэгдүүлэх бол? Энэ нь тус салбар судалгааны хүрээнд маш энгийн аж. Хүний тархи нь 100 тэрбум орчим Нейрон эсээс бүрддэг. Нейрон эс бүр хамтдаа нэгдэж, синапсаар дамжиж маш том сүлжээ үүсгэдэг. Эдгээр сүлжээ бүхий гинжин холбоос нь хоорондоо нейротрансмиттер гэж нэрлэгддэг химийн дохио өгөгдлийг ашиглан бидний бүхийл ухамсарт үйл ажиллагааг зохицуулж байна. Энэ бүхний үр дүнд та бүх зүйлийг харж, үнэрлэж, амталж, мэдэрдэг ба олон зүйлсийн харилцан уялдаа холбоо, логих үйл ажиллагааг хариуцах боломж бүрддэг. Энэхүү боломжийг үндэслэж Neuralink-ийн эцсийн зорилго болох хиймэл оюун ухааныг бодит бодгаль хүний ухамсарт оюун ухааны механизмд нэвтрэх түлхүүр нь чипийг зохион бүтээж тус нууцлаг тогтолцоонд технологийн тусламжтайгаар хөндлөнгөөс оролцох юм. Тархинд суулгасан бичил электродын утаслаг холбоосууд нь нейрон эсийн нөхцөлт мэдээлэл болох бидний үйл хөдлөлийн мэдээллийг цахим чип рүү дамжуулж өгнө. 

    Улмаар чихний ард суурилуулсан төхөөрөмж рүү дамжуулсэн өгөгдлийг ухаалаг утас, технологийн аппликейштай холбогдож тархинд юу болж байгааг уншиж, тасарсан хэлхээг сэргээх юм. Электродууд нь бидний тархины чадварыг нэмэгдүүлэхийн тулд урьд өмнө хийж байснаас их хэмжээний дарааллаар аль болох олон тооны мэдрэлийн эсийг өдөөх зорилготой ажээ. 

    Энэхүү төсөлийн ирээдүйн зорилго нь хүний амьдралд тохиолдох олон муу зүйлийг арилгах зорилготой бөгөөд тархины цөөнгүй тооны өвчлөлийг эмчлэх боломж бүрдэнэ. Neuralink компанийн хэлж байгаагаар хүний хөдөлгөөний саажилт, сохор хүмүүс, Айлзхаймерийн өвчлөл, тархины архаг шинжийн тодорхойгүй өвчлөл зэргийг эмчлэх төгс боломжийг бий болгон гэж үзэж байна. 

    Жое Рожерын ярилцлаганд оролцсон Элон Маск нэгэнтээ “...Энэхүү технологийн ирээдүй нь зарчмын хувьд тархинд ямар нэгэн эрсдэл үүсгэх боломжтой боловч төхөөрөмжийг туршилтын журмаар нэг жилийн дотор хэн нэгэнд суулгаж болно” гэжээ. Чип суулгах туршилт хэдийн сармагчин дээр амжилттай хийгдсэн бөгөөд тархин дэх бичил компьютерын тусламжтайгаар туршилтын сармагчин өөрийгөө удирдаж байгаа гэв. 

    Neuralink-ийн хэтийн зорилго хүмүүст тус хүргэх бөгөөд анхны туршилт 2016 онд хийгдсэн. Жишээлбэл: Matthew Nagle гэгч эр харамсалтай хэргийн улмаас тархинаас дооших биеэ удирдах боломжгүй болсон байдаг. Тэрээр хөдөлгөөнгүй болсон байв. Түүний алдагдсан хөдөлгөөнийг сэргээх зорилгоор тархи-машины интерфейс (BMI)-ийг анх удаа түүний зөвшөөрлөөр амжилттай туршсан байдаг. 

    Хэдийгээр Neuralink нь зөвхөн тархины эмгэгийг эмчлэх зорилготой байгаа ч энэ нь компанийн дөнгөж эхлэх цэг ажээ. Хэтийн ирээдүй нь Neuralink-ийн хувьд хүний тархины төрөлх чадвар, чадамжийг илүү их өсгөх боломжийг эрэлхийлсэн замнал байх болно. 

    Чингэхлээр Neuralink-ийн хөгжүүлж буй төхөөрөмж нь ирээдүйд ямар гайхалтай зүйлсийг авчрах бол? Элон Маскийн дурдснаар “...Хүмүүс кино шиг бүх зүйлийг эргэн санаж, боломжтой гэх бүх зүйлсийг нарийн сайн санах чадвартай болно. Бид ер бусын ой санамжтай, гоц ухаантай болно”. Мөн хэн нэгэн гадаад руу урт хугацааны аялал хийхээр төлөвлөж байвал тэр хүнд тухайн улсын хэлийг сурах программыг санал болгоно. Санал болгосон мэдээллийн баазаас хэлний чиглэл дагуу таталт хийж авснаар тухайн гадаад хэлээр төвөггүй ярьж байх явдал юм. Мөн та хэн нэгэнтэй ярих шаардлагагүйгээр тухайн ижил чип суулгасан хүнтэй алсаас холбогдож, харилцан бие биендээ оюун бодлоор холбоо тогтоох боломжтой. Эрт үеийн аман домог дэх телепатик харилцаа холбоо домог биш болох боломж ердөө 5 юм уу 10 жилийн дараа бий болох боломжтой болсон. Neuralink бол тархины машины интерфейсийн тал дээр маш сайн хөгжүүлэх өндөр сонирхолтой олон тооны компаниудын нэг юм. 

    Жишээлбэл Фэйсбүүк компани хиймэл оюун ухааны салбар дэх судалгааг санхүүжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн оюун бодлоор өгөгдлийг шууд ухаалагаар бичих боломжийг танд олгох ёстой аж. Марк Зукербэрг хэлэхдээ: "...Ирээдүйн харилцаа холбооны платформ төлөвийг бид тодорхойлно” гэв. Энэ талаар хүний тархины долгионыг илрүүлж оновчтой хариу үйлдэл үзүүлэх ухаалаг телепатик технологи бий болгох тал дээр нухацтай ажиллаж байгаа ба энэ талаар 2015 онд мэдэгдэж байв. 

    Харин Google-ийн толгой компани болох Alphabet Inc нь хүний өвчлөлийг багасгах зорилготой хиймэл оюун ухаант төхөөрөмжийн салбар дээр ахиц гаргах судалгааны байгууллагатай. 

    Neuralink-ийн эцсийн зорилго бол хиймэл оюун ухааны технологийг биологийн олон эст биетэд шууд нөлөөлөх, удирдах явдал юм. Байгаль дээр эдгээр хоёр хүчин зүйлүүд харилцан бие биендээ ашигтайгаар холбоо тогтоох нь ирээдүйд олон талын ач холбогдолтой бөгөөд цаашлаад дэлхийн экологийн шим мандалд үлэмж өөрчлөлт авчрах ёстой. Энэ утгаар хүний оршин амьдрах зүй тогтлыг хиймэл оюун ухаантай холбож хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлэх болно. Гэвч энэхүү холбоо хамааралд дунд үүсэх хиймэл оюун ухааны зүгээс аюулыг бий болох боломжтой тул маш хянуур, аюулгүй байдлыг өндөр түвшинд сахих шаардлага аяндаа гарч ирэх нь ойлгомжтой. 

    Жишээлбэл таны ашигладаг хиймэл оюун ухааны чипийг хакерууд эвдэх юм бол бодит аюул нүүрлэнэ. Хэрэв энэ бүхэн таны тархин дэх чип дотор болох юм бол хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдлын талд маш том асуудал үүснэ. Хувь хүн бүр энэ талаар ирээдүйд маргаан үүсгэх нь гарцаагүй бөгөөд засгийн газраас бидэнд суулгасан өгөгдлийг хэрхэн аюулгүй байлгах, иргэд бүрийн хувийн мэдээлэл бүхий өгөгдлийн санг анхдагч хувилбар байдлаар хяналтандаа авах тал дээр олон янзын асуудлууд шат бүртээ үүсч эхлэх нь мэдээж. Мөн мэдээллийн санг хэрхэн аюулгүй хадгалж хамгаалах гэх мэт үндсэн асуулт гарсаар байх болно. Гэвч хүн төрөлхтөн урагш улам ахисаар байх болно. Байгаль дэлхий бидний эрхшээлд улам бүр орох болно. 

Альфа ба Омега цэгт хараахан хүрээгүй байна. 
2020.12.20

Харин хиймэл оюун ухааны түүх, ирээдүй, хүн төрөлхтөний хойшдын мөхөлийн тухай нийтлэл уншмаар бол доорх линк дарж уншаарай. 

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ ХҮН ТӨРЛӨХТӨНИЙГ МӨХӨЛД ХҮРГЭНЭ.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл 
доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM