Tesla Inc, SpaceX-ийн захирал Элон Маск бусад судлаачдын хамт 2016 онд байгуулсан Neuralink компани нь AI цахим чип хөгжүүлж хүний тархинд суулгаж ашиглах зорилготой аж. Улмаар Ирээдүйд хүмүүс Альцгеймер, дементиа, нугасны гэмтэл гэх мэт өвчнийг эмчлэхэд тусална гэж итгэж байна. Чипийг хүний тархинд суулгах төсөл нь сонирхолтой ирээдүй хүлээж байгаа ба хүмүүс гадаад хэл сурахын тулд том ном барих шаардлаггүй, зөвхөн тухайн улсын хэлний багц төлбөрийг төлөөд чөлөөтэй Франц хэлээр ярих ажээ. Элон Маск нэгэнтээ: “Хэдийгээр хиймэл оюун ухааны хэтийн хөгжил нь кино мэт санагдаж байгаач бид тэрхүү ирээдүйн ард нь байх болно”. Neuralink корпораци бол Элон Маск болон бусад судлаачдын үүсгэн байгуулсан мэдрэлийн хяналтын интерфейс (NCI), оюун ухаан-машины интерфэйс (MMI), шууд мэдрэлийн интерфейс (DNI), эсвэл тархи-машины интерфейс (BMI), тархи-компьютерийн интерфейс (BCI), (BMI) Америкийн мэдрэлийн технологийг боловсруулдаг компани юм. Компанийн төв байр нь Сан Франциско хотод 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны 3-р сард анх олон нийтэд мэдээллэсэн. Энэхүү технологийн салбар нь Элон Маскийн хариулсан хувилбараар бол хүн төрөлхтний ойрын ирээдүйд аюул учруулах гэхээс илүү эерэг зүйлсийг авчрах юм байна. Тэр дундаа бид энэхүү технологийн хөгжилд итгэх юм бол маш олон зүйлийн ард гарч чадна. Бидний гар дээрх ухаалаг утас шиг олон зүйлийг хялбаршилж, хийж илэрхийлж үл чадах зүйлсийг ухаалаг буюу хиймэл оюун ухаан төвөггүй шийдэж чадна. Харин энэхүү технологийг хөгжүүлэх явцад асуудал улам нарийн болж ирэх ба бичил дамжуулалтын хувьд материал хэтэрхий удаан байгаад асуудал буй аж. Энэ бол мэдээлэл дамжуулах хурдны асуудал юм.
Учир нь энэ судалгааны үр дүнгээр хүний тархинд очих мэдээллийн гинжин холбоог хангалттай хурдан дамжуулж авч чадахгүй байгаа бөгөөд их удаан байгаа аж. Хиймэл оюун ухааны цаашдын зорилго нь олон салбар луу чиглэж байгаа ч хүний оюун ухаан, ухамсрын түвшинд ойртож очих тал дээр илүү анхаарах болсон. Neuralink –ийн үзэж буйгаар хүний тархины эсэнд цахим чипийн мэдрэгчийг холбох үйл ажиллагаа судалгааны түвшинд явж байгаа бөгөөд тус чип нь чигчий хуруу дарам хэмжээтэй байх аж.
Энэхүү өчүүхэн хэмжээтэй чипийг гавлын тодорхой хэсэгт лазерын технологийн багажаар суулгах бөгөөд маш нарийн үйл явцын дараах үр дүнд бүрэн ажиллагаатай болохыг батлах юм. Чип нь тархины гавлын ясан дээр байрлахаас гадна 1000 гаруй ширхэгтэй хүний үснээс 10 дахин нарийн утаснууд тархины бор, цагаан эсийн түвшинд мэдрэлийн Нейрон эсүүдтэй холбогдох ёстой аж. Neuralink компанийн үзэж байгаагаар бол ирээдүйд бий болох энэ үйл ажиллагаа нь хүний тархинд ямар нэгэн асуудал үүсгэхгүй болохыг баталж байгаа ба харин олон тооны тархины өвчлөл, мэдрэлийн гаралтай эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой болохыг дурдаж байна.
Чингэхлээр Neuralink яаж ажиллах вэ? Хэрхэн тархины хүчин чадлыг нэмэгдүүлэх бол? Энэ нь тус салбар судалгааны хүрээнд маш энгийн аж. Хүний тархи нь 100 тэрбум орчим Нейрон эсээс бүрддэг. Нейрон эс бүр хамтдаа нэгдэж, синапсаар дамжиж маш том сүлжээ үүсгэдэг. Эдгээр сүлжээ бүхий гинжин холбоос нь хоорондоо нейротрансмиттер гэж нэрлэгддэг химийн дохио өгөгдлийг ашиглан бидний бүхийл ухамсарт үйл ажиллагааг зохицуулж байна. Энэ бүхний үр дүнд та бүх зүйлийг харж, үнэрлэж, амталж, мэдэрдэг ба олон зүйлсийн харилцан уялдаа холбоо, логих үйл ажиллагааг хариуцах боломж бүрддэг. Энэхүү боломжийг үндэслэж Neuralink-ийн эцсийн зорилго болох хиймэл оюун ухааныг бодит бодгаль хүний ухамсарт оюун ухааны механизмд нэвтрэх түлхүүр нь чипийг зохион бүтээж тус нууцлаг тогтолцоонд технологийн тусламжтайгаар хөндлөнгөөс оролцох юм. Тархинд суулгасан бичил электродын утаслаг холбоосууд нь нейрон эсийн нөхцөлт мэдээлэл болох бидний үйл хөдлөлийн мэдээллийг цахим чип рүү дамжуулж өгнө.
Улмаар чихний ард суурилуулсан төхөөрөмж рүү дамжуулсэн өгөгдлийг ухаалаг утас, технологийн аппликейштай холбогдож тархинд юу болж байгааг уншиж, тасарсан хэлхээг сэргээх юм. Электродууд нь бидний тархины чадварыг нэмэгдүүлэхийн тулд урьд өмнө хийж байснаас их хэмжээний дарааллаар аль болох олон тооны мэдрэлийн эсийг өдөөх зорилготой ажээ.
Энэхүү төсөлийн ирээдүйн зорилго нь хүний амьдралд тохиолдох олон муу зүйлийг арилгах зорилготой бөгөөд тархины цөөнгүй тооны өвчлөлийг эмчлэх боломж бүрдэнэ. Neuralink компанийн хэлж байгаагаар хүний хөдөлгөөний саажилт, сохор хүмүүс, Айлзхаймерийн өвчлөл, тархины архаг шинжийн тодорхойгүй өвчлөл зэргийг эмчлэх төгс боломжийг бий болгон гэж үзэж байна.
Жое Рожерын ярилцлаганд оролцсон Элон Маск нэгэнтээ “...Энэхүү технологийн ирээдүй нь зарчмын хувьд тархинд ямар нэгэн эрсдэл үүсгэх боломжтой боловч төхөөрөмжийг туршилтын журмаар нэг жилийн дотор хэн нэгэнд суулгаж болно” гэжээ. Чип суулгах туршилт хэдийн сармагчин дээр амжилттай хийгдсэн бөгөөд тархин дэх бичил компьютерын тусламжтайгаар туршилтын сармагчин өөрийгөө удирдаж байгаа гэв.
Neuralink-ийн хэтийн зорилго хүмүүст тус хүргэх бөгөөд анхны туршилт 2016 онд хийгдсэн. Жишээлбэл: Matthew Nagle гэгч эр харамсалтай хэргийн улмаас тархинаас дооших биеэ удирдах боломжгүй болсон байдаг. Тэрээр хөдөлгөөнгүй болсон байв. Түүний алдагдсан хөдөлгөөнийг сэргээх зорилгоор тархи-машины интерфейс (BMI)-ийг анх удаа түүний зөвшөөрлөөр амжилттай туршсан байдаг.
Хэдийгээр Neuralink нь зөвхөн тархины эмгэгийг эмчлэх зорилготой байгаа ч энэ нь компанийн дөнгөж эхлэх цэг ажээ. Хэтийн ирээдүй нь Neuralink-ийн хувьд хүний тархины төрөлх чадвар, чадамжийг илүү их өсгөх боломжийг эрэлхийлсэн замнал байх болно.
Чингэхлээр Neuralink-ийн хөгжүүлж буй төхөөрөмж нь ирээдүйд ямар гайхалтай зүйлсийг авчрах бол? Элон Маскийн дурдснаар “...Хүмүүс кино шиг бүх зүйлийг эргэн санаж, боломжтой гэх бүх зүйлсийг нарийн сайн санах чадвартай болно. Бид ер бусын ой санамжтай, гоц ухаантай болно”. Мөн хэн нэгэн гадаад руу урт хугацааны аялал хийхээр төлөвлөж байвал тэр хүнд тухайн улсын хэлийг сурах программыг санал болгоно. Санал болгосон мэдээллийн баазаас хэлний чиглэл дагуу таталт хийж авснаар тухайн гадаад хэлээр төвөггүй ярьж байх явдал юм. Мөн та хэн нэгэнтэй ярих шаардлагагүйгээр тухайн ижил чип суулгасан хүнтэй алсаас холбогдож, харилцан бие биендээ оюун бодлоор холбоо тогтоох боломжтой. Эрт үеийн аман домог дэх телепатик харилцаа холбоо домог биш болох боломж ердөө 5 юм уу 10 жилийн дараа бий болох боломжтой болсон. Neuralink бол тархины машины интерфейсийн тал дээр маш сайн хөгжүүлэх өндөр сонирхолтой олон тооны компаниудын нэг юм.
Жишээлбэл Фэйсбүүк компани хиймэл оюун ухааны салбар дэх судалгааг санхүүжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн оюун бодлоор өгөгдлийг шууд ухаалагаар бичих боломжийг танд олгох ёстой аж. Марк Зукербэрг хэлэхдээ: "...Ирээдүйн харилцаа холбооны платформ төлөвийг бид тодорхойлно” гэв. Энэ талаар хүний тархины долгионыг илрүүлж оновчтой хариу үйлдэл үзүүлэх ухаалаг телепатик технологи бий болгох тал дээр нухацтай ажиллаж байгаа ба энэ талаар 2015 онд мэдэгдэж байв.
Харин Google-ийн толгой компани болох Alphabet Inc нь хүний өвчлөлийг багасгах зорилготой хиймэл оюун ухаант төхөөрөмжийн салбар дээр ахиц гаргах судалгааны байгууллагатай.
Neuralink-ийн эцсийн зорилго бол хиймэл оюун ухааны технологийг биологийн олон эст биетэд шууд нөлөөлөх, удирдах явдал юм. Байгаль дээр эдгээр хоёр хүчин зүйлүүд харилцан бие биендээ ашигтайгаар холбоо тогтоох нь ирээдүйд олон талын ач холбогдолтой бөгөөд цаашлаад дэлхийн экологийн шим мандалд үлэмж өөрчлөлт авчрах ёстой. Энэ утгаар хүний оршин амьдрах зүй тогтлыг хиймэл оюун ухаантай холбож хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлэх болно. Гэвч энэхүү холбоо хамааралд дунд үүсэх хиймэл оюун ухааны зүгээс аюулыг бий болох боломжтой тул маш хянуур, аюулгүй байдлыг өндөр түвшинд сахих шаардлага аяндаа гарч ирэх нь ойлгомжтой.
Жишээлбэл таны ашигладаг хиймэл оюун ухааны чипийг хакерууд эвдэх юм бол бодит аюул нүүрлэнэ. Хэрэв энэ бүхэн таны тархин дэх чип дотор болох юм бол хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдлын талд маш том асуудал үүснэ. Хувь хүн бүр энэ талаар ирээдүйд маргаан үүсгэх нь гарцаагүй бөгөөд засгийн газраас бидэнд суулгасан өгөгдлийг хэрхэн аюулгүй байлгах, иргэд бүрийн хувийн мэдээлэл бүхий өгөгдлийн санг анхдагч хувилбар байдлаар хяналтандаа авах тал дээр олон янзын асуудлууд шат бүртээ үүсч эхлэх нь мэдээж. Мөн мэдээллийн санг хэрхэн аюулгүй хадгалж хамгаалах гэх мэт үндсэн асуулт гарсаар байх болно. Гэвч хүн төрөлхтөн урагш улам ахисаар байх болно. Байгаль дэлхий бидний эрхшээлд улам бүр орох болно.
Альфа ба Омега цэгт хараахан хүрээгүй байна.
2020.12.20
Харин хиймэл оюун ухааны түүх, ирээдүй, хүн төрөлхтөний хойшдын мөхөлийн тухай нийтлэл уншмаар бол доорх линк дарж уншаарай.
Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл
доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
No comments:
Post a Comment