Saturday, December 26, 2020

Марс руу хүмүүсийг илгээж гараг хоорондын амьдралын тогтолцоог бүтээнэ.

    

    Эрт цагаас хойш тэнгэрт буй оддыг хүмүүс ихэд сонирхон судалж байв. Ойролцоогоор 4000 жилийн өмнө тэнгэрт буй одод хэрхэн хөдөлж, өөрчлөгдөж байгаа талаар тэмдэглэж үлдээсэн байдаг.  1965 оныг хүртэл бид эх дэлхийгээс бүгдийг дуран авайгаар тольдож байсан. Тухайн үед НАСА олон улсын сансрын агентлаг нь Маринер 4 хөлгийг дэлхийгээс гадагш сансар луу илгээсэн бөгөөд сансарын хязгаарт буй оддын байдлыг тандах зорилготой байлаа. Тун удалгүй судалгааны үр дүн гарч олон тооны зургуудыг тов тодорхой авч чадсан юм. Зургуудын тоонд Марс гараг буюу бидний нэрлэдэг Улаан нүдэн гарагийн бодит зураг ордог. Энэхүү зурагт бид тус гарагийн геологийн тогтоц болон ерөнхий онцлогийг харж чадна. Эл бүгд нэгээс нөгөөд хамааралтай шинжлэх ухааны баримт юм. 


    Америкийн нэгдсэн улсын Сансар судлалын агентлаг. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийг судлах чиглэлээр ажилладаг НАСА нь /улаан нүдэн/ гарагийн гадаргуу дээр хүн буулгах хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Агентлагийн төлөвлөгөөний дагуу бол 2030 он гэхэд эх дэлхийгээс анхны хүнийг тэнд буулгах боловч гагцхүү энэ нь дан ганц төлөвлөгөө биш юм. 

    Бүгд найрамдах Хятад ард улс мөн адил энэхүү төлөвлөгөөний дагуу маш сайн, хүчин чадалтай илүү том хөлгүүдийг хийхээр судалж байна. Мөн Элон Маскийн хэрэгжүүлж буй сансар судлалын салбарт хийх том мөрөөдлийн нэг нь Марс гараг дээрх хүний гараар бүтсэн анхны суурин соёл иргэншлийн нэг гэж хэлж болохуйц их хотын мөрөөдлийг дурдахгүй байж үл болно. Энэхүү хотыг бүтээх нь тооцооллоор бол 2050 онд гэхэд 1 сая гаруй оршин суугчтай Марс Хот юм. 


    Марс руу хүмүүсийг илгээж гараг хоорондын амьдралын тогтолцоог бүтээнэ. 

    Бид гайхалтай төлөвлөгөөний талаар сонсож байгаач хэрэв Марс гараг дээр амьдрах юм бол ямар түвшинд бидний амьдрал өрнөх бол гэсэн асуулт үүснэ. 

    Марс гарагийн нэг жил дэлхий дээрх жилээс бараг хоёр дахин урт буюу 687 хоног үргэлжилдэг. Юутай ч энэ нь нарнаас хол тэнхлэгээр тойрон эргэхэд хэчнээн их хугацаа шаардагдах болохыг харуулж байгаа юм. Мөн дэлхий дээрх шиг 4 улирал тэнд байгаа ч эх дэлхий дээр байгаа мэт санагдахгүй. Марс нь бидний төсөөлсөн шиг хөлөө жийгээд дарс шимээд нарлах наран шарлагын газартай Хавай биш. Тэнд маш хүйтэн байдаг. Учир нь гэвэл нарнаас хол байсантай холбоотой. Үүнээс болж тус гарагийн атмосфер нь эх дэлхийн атмосферээс 100 дахин нимгэн бөгөөд нарнаас ирэх дулааныг хангалттай сайн барьж чаддаггүй. 

    Дундаж температур Фаренгейтийн хасах 80 градус байна. Өвлийн улиралд туйлын ойролцоо -195 ° F хүртэл хүйтэн, эсвэл зуны улиралд экваторын ойролцоо 70 ° F хүртэл хүйтэн байдаг боловч зуны өдөр шөнөдөө -100 ° F хүртэл огцом унах боломжтой байдаг. Энэхүү хүчин зүйлээс болж температурын хэт хэлбэлзэл үүсч марс гарагийн ил гадаргуу дэх элс, чулуулаг нь дулаанаа маш хурдан алдахад хүргэдэг. 


    Хүчтэй шороон шуурга заримдаа долоо хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилнэ. Энэ бүхэн нь Монгол улсын нутаг дэвсгэрийг гурав дахин нийлүүлсэн хэмжээтэй болно. Гэхдээ хүн төрөлхтөн тус гараг дээр оршин суух үедээ энэхүү давагдашгүй хүчин зүйлийг төвөггүй аргалах боломжтой. 

    SpaceX's Starlink шиг хиймэл дагуулууд марс гарагийн тойрог замд эргэлдэж болзошгүй байгалийн хүчин зүйлсийг цаг тухайд мэдээлэлж улмаар боломжит байдлаар сэргийлэх юм. Тэгэхээр гарагийн шороон шуурга болон тэсгэм хүйтэн температурын тухгүй нөхцөлүүд нь нэг их том асуудал биш болно. Мөн тэнд байгаа бас нэг том асуудал нь цацраг идэвхжилт... 

    Дэлхийн агаар мандал болон соронзон халхавч хамгаалалт нь биднийг сансрын хамгийн аюултай туяанаас ч хамгаалж чаддаг. Хэрэв биднийг агаар мандалгүй болгох юм бол хамгийн түрүүнд хорт туяанд хордож эхэлнэ. 


    Харин марс гараг нь маш нимгэн агаар мандалтай учраас хорт туяаны цохилт дэлхийгээс илүү байна гэсэн үг. Газар доор байшин барих нь хамгийн утга учиртай байж болох боловч тоос шороо, хагархай чулуулаг гэх мэт сул орд газруудаар хамгаалалтын давхарга хийж болно. Эргэн тойронд ийм зүйл олон бий. 

    Хамгаалалтын давхарга нэгэнт хийсэн бол та энэ бүрхүүл дотор тусгай хувцасгүй алхаж болно. Харин хамгаалалтын давхаргын гадна талд бол огт өөр матери оршин тогтнох болно. Хүчилтөрөгчийн нэмэлт баллонгүй гадагш гарах юм бол амьсгалж чадахгүй ба агаар нь нүүрс төрөгчийн давхар исэлтэй тул таныг шууд үхэлд хүргэнэ. 

    Наса агентлаг нь нүүрс төрөгчийн давхар исэлийг хүчилтөрөгч болгох туршилтыг хийж байна. Марс гараг дээр газардах төлөвтэй байгаа Perseverance rover нь автомашины батерейны хэмжээтэй хүчилтөрөгчийн үүсгүүрийг туршиж эхэлсэн. Тус гарагт буй хүчилтөрөгчийн асуудал нь бидний хувьд хэчнээн бэрхшээлтэй боловч ургамал тариалалтын технологиудаар шийдвэрлэх бүрэн боломжтой. 

    Гарагийн агаарын хэм нь тэсгэм хүйтэн учир ургамлын өсч ургах таатай орчин болж чадахгүй... эл бүгдийг тусгай бүрхүүл бүхий хүлэмжийн систем шийднэ. Мөн хүнсний хангалттай нөөцтэй байх нь чухал боловч Марс дээр амьдрах боломжийг бүрдүүлэгч бас нэгэн гол хүчин зүйл бол ус юм. Тэнд маш их хэмжээний усны нөөц шаардлагатай бөгөөд бүх зүйлс нь хэрэгцээ шаардлагад аяндаа нийцэж байх ёстой. Харин энэхүү асуудлыг шийдэж болохуйц нөөц олдсон нь Королевын тогоо нэртэй умард туйлын хөлдүү /82.0765 км орчим/ мөс юм. Түүнчлэн асар том мөсөн голын судлыг марс гарагийн чулуулаг тогтцын доороос илрүүлсэн ба усны нөөцийг тус судлаас татаж авах бүрэн боломжтой гэж үзэж байна. 

    Дурдах ёстой хамгийн хэцүү зүйл бол хүн ам ихтэй мега хэмжээтэй хотын соёл иргэншлийг дэмжихэд хангалттай хэмжээний ундны усны нөөцийг олборлох технологийн шийдэл олох явдал юм. 

    Марс гараг дээр амьдрах нь бодсон шиг тийм хялбар биш болох нь олон зүйлээр батлагдаж байна. Тэнд амьдралын төлөөх олон талын бэрхшээлтэй хүчин зүйлүүд алхам тутамд тулгарах болно. Дэлхий дээр амьдардаг шиг Хөвсгөл ногоон цай ууж суунгаа хов базах тайван зүйл тэнд байхгүй ба бүх зүйлд хувийн хариуцлага дэг журам хатуу хэрэгжинэ. Улмаар Марс гарагийн засгийн газрын шударга хууль, дүрэм бий болно. Бидний түүхийн гуйланчлал дэх шударга нийгмийн тогтолцоо Марс гараг дээр л хэрэгжих боломжтой.
 

  Ирээдүйд хүмүүс жуулчилж зочлохыг хүсч байгаа эсэх, эсвэл тэндээ байнга амьдрахаар төлөвлөж байгаа эсэхээс үл хамааран улаан гараг дээр маш их зүйл өрнөнө. Байгалийн тогтцын хувьд ер бусын бөгөөд таны үзэх ёстой газар нь Олимп Монс буюу Марс гарагийн галт уул юм. Галт уулыг сүүлд Mars Orbiter Laser Altimeter багажаар хэмжиж үзхэд 21 км гаруй өндөр нарны аймгийн хамгийн өндөр уул болохыг тогтоосон юм. Энэ нь ойролцоогоор Франц улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц том нутаг дэвсгэрийг эзэлж байна. Галт уулын бүс дэх уул нуруудын тогтоц нь дэлхийн онцлогоос хамаагүй нүсэр байдаг нь таталцалын хүч сул байдагтай холбоотой гэж үздэг. Хэрэв та таталцлын сул орчинд нохойгоо салхилуулахыг хүсвэл алхана гэдэг хэсэгтээ зугаатай байх болно. Хөөрхий бээжин хавд тийм ч таатай биш байх болов уу. 

    Татах хүч нь дэлхийтэй харьцуулахад ердөө 38 орчим хувьтай байдаг. Хэрэв та дэлхий дээр 45 кг жинтэй байсан бол Марс дээр ирсэн даруйдаа зөвхөн 17 кг жинтэй болж гайхамшиг бүтээх болно. Судалгаанаас үзхэд хамгийн тохиромжтой алхах хурд нь таны одоогийн хурдны тэн хагас орчим байна. Өдөржингөө сонирхолтой газраар аялсны дараа нар жаргахыг харах мөч хамгийн сонирхолтой хөтөлбөрт багтана. Тэр үед нар таны мэлмийд өчүүхэн жижиг гэрэлт гараг шиг харагдана. Мөн агаарын урсгалаас үүссэн гарагийн тоосонцор нь тэнгэрийг сийлгэр цэнхэрдүү харагдуулна. Шөнөдөө хоёр сарыг үзэх болно. Хоёр сарны нэрийг Deimos, Phobos гэж нэрлэх ёстой. Сарны хэлбэр манай дэлхийн сартай харьцуулах аргагүй ба арай өөр хэлбэртэй харагдана. 


    Марс гарагийн ирээдүйн төлөвийг улам нарийн тооцоолж байгаа бөгөөд дэлхийн орчинтой адил агаар мандал шиг хүрээлэн буй орчныг бий болгох талаар судлаачид судалж байна. Элон Маскийн санал болгосноор бол туйлын мөсөн бүрхүүлийг ууршуулж гарагийг дулаацуулах явдал юм. Их хэмжээний усны дусал агаарт бий болсноор устөрөгч бүхий хүлэмжийн эко систем бүрэлдэх ёстой. Элоны сэдсэн бас нэг боломжит хувилбар бол нарны гэрлийг Марсын хөрс гадаргуу дээр хангалттай тусгахын тулд гэрэл цацруулагч болох олон мянган хиймэл цайр самбар дагуул хийнэ... эсвэл аварга том хүнхэр толь ашиглах явдал юм. Энэ их бүтээн байгуулалтын үйл явц нь мэдээж мань эрийн халаасан дахь санхүүгийн боломжийг шалгах тул эргэлзээтэй төсөл байх болно. 


    Одоогийн нөхцөл байдлаараа марс гарагийн эко тогтолцоо дэлхий гарагийн тав тухтай харьцуулах юм биш. Уулархаг хад асга, нарийн тоос шороотой, цөлийн ертөнцөд очиж амьдарна гэдэг тийм ч сайхан сонсогдохгүй. Хэрэв та оргилсон сэтгэл хөдлөлөөр Марс гараг дээр амьдрах юм бол шинжлэх ухааны гайхалтай зөгнөлөөс огт өөр орчин угтана. Тэнд хэнч байхгүй ба зөвхөн үхмэл ертөнцөд аж сууна. Үе үе олон хоног үргэлжилсэн шороон шуурга нь таныг ээлжит сонгуулийн талаар санал бодолоо илэрхийлэх зав чөлөө өгөхгүй юм. 
    Хэрэв олон улсын сансрын агентлагууд болон компаниуд, их бүтээн байгуулалтад нэгдэж чадвал энэхүү мөрөөдөл, зүгээр ч нэг яриа, ширээний голд хэвтэх цаас биш болж бодит байдал руу дөхнө. Ирээдүйд итгэж байна.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорхи текст дээр дарж орно уу. КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
2020.12.25

No comments:

Post a Comment