Sunday, April 24, 2022

Хүмүүсийн мөнгийг хүүлэх арга улам бүр нарийсаад, хэмжээ дамжаа нь эрс нэмэгдсэн.

Луйварчид олон сая хүмүүсийг хуурахын тулд программчлалыг ашигладаг ба илүү хортой код бүхий хиймэл эргэлтийн тоон мэдээг санд оруулснаар мэдээллийн чарт дээр үнэ хөөрөгдсөн байдлыг харуулж чаддаг болжээ.

Дэлхий дээр өдөр бүр олон мянган иргэд ийм төрөлийн хиймэл үнэ хөөрөгдөл дунд андуурч тодорхойгүй төсөлд хөрөнгө мөнгөө алдсаар.

Крипто дахь өсөлтийн мэдээнд сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Харин олсон мөнгөө хэмнэхийн тулд төслийн албан ёсны сувгуудыг сайтар шалгаж байна уу.

  • Ямар ч мэдээллийн эх сурвалж байлаа гэхэд сонссон үнэ чинь боломжийн ба "одоо л авдаг цаг" гэдэгт бүү итгэ.
  • Сонирхолтой хэвээр байж бүх талаас нь дахин дахин нягтал.
  • Санхүүгийн гүйлгээ хийхээсээ өмнө үргэлж өөрийнхөө судалгааг хий.
  • Тэр зоос сайн гэнэ лээ. Энэ зоос чамайг баян болгоно гэдэгт эргэлзэж бай.
  • Өөрөө мэдэхээ байхдаа бусад мундагуудаас тусламж хүсдэг. Гэхдээ эндээс эхэлж техник тусламжийн луйвар эхэлдэг. Ялангуяа сошл орчинд чамайг өлхөн луйвардана.
  • Giveaway луйвар чамайг байнга отож байгаа. Үнэгүй юм гэж байхгүй ба амьдрал дээр өгье гэсэн хүмүүс тун цөөхөн. Харь элгийн хүн ямар юмаа тамд илүүчлэх вэ дээ.
  • Крипто фишинг буюу хуурамч өгөөж өгч залилах. Танихгүй цахим хаяг, үл мэдэгдэх дугаараас ирсэн SMS мессеж дээр албаны мэт мэдээлэл өгч, дэмжлэг өгөх өгөөмөр зангаар таны итгэлийг олно.
  • Понзи схем... Жишээлбэл: Plc-ultima зоосыг сурталчилж авахыг, нэгдэхийг уриалж буй та болон таны найзууд хэн нэгнийг санхүүгийн хувьд хөрөнгөө алдах магадлал руу түлхэн оруулж байгааг бодолцож үзээрэй.

Эцэст нь:
Та луйвардуулсан бол таны өмнөөс хэнч хариуцлага хүлээхгүй.
Одоогоор эрх зүйн орчин сайн бүрдээгүй.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

No comments:

Post a Comment