Эртний Грекийн гүн ухаантан Зено гэж лут хүн байж. Түүний бодож олсон этгээд зохиолуудын дотор нь парадокс гэж нэрлэсэн философийн багц асуудал нэлээд дээгүүр хөвж явдаг. Хамгийн алдартай нь уралдааны чанартай энэхүү асуудалд хэн нэгэн хэт нэг талыг барьж нотлох боловч шийдэлд үл хүрэх буюу баталгаа олохгүй байх эсрэг нотолгоог илчилдэг. Өөрөөр хэлбэл асуудалд шийдэл олсон ч буцаад шийдэл нь асуудал руу хөрвөж эхэлнэ.
За тийм байж... бас юун Парадокс гэх гадаад үг гараад ирэв? Парадокс гэдэг нь эртний грек хэлний παράδοξος (paradoxus) буюу “жигтэй, хачин” хэмээх үгээс гаралтай, хаа сайгүй орших асуудал бөгөөд учирзүйн үүднээс тайлбарлах аргагүй, ойлгомжтой мэт боловч бодит амьдрал дээр тохиолдож байгаагүй тийм нэг үйл явцыг хэлдэг нэр томьёо аж.
Жишээлбэл: Өвлийн хар шөнө Балдан гуай 4 зам орох гэж ТБД андуудын Шөлөндө-гөөс гараад зүүн зүг явган жирийж... Парадокс ёсоор бол мань эр замын төгсгөл хүртэл алхахыг хүссэн нь тов тодорхой байна. Тэрээр төгсгөлд хүрэхээс өмнө эцэс хүртэлх замын хагасыг нь туулах ёстой. Тэгээд тэр хагас замынхаа төгсгөлд хүрэхээс өмнө эхэлж гарснаас төгсгөл хүртэлх хагас замыг бас туулна. Энэ мэтээр төсөөллийн хязгаарт нэг замын хагасаас төгсгөл рүү тэмүүлж алхах боловч эргээгээд төгсгөл хүрэх замын хагасыг барахын тулд улам бүр шамдан алхах ёстой... энэ мэтээр хязгааргүй тийн үйлдэх хоосон чанарын замыг туучих тул очих цэг үл харагдах үлгэрийн зам болно.
Балдан гуайн идсэн өег шөлч оргүй шингэж нөгөөх хүрэх зай улам бүр адал явдалтайгаар үргэлжилнэ. Иймийн учир замын төгсгөлд хэзээ ч хүрэх боломжгүй гэж Зено итгэл төгс хэлэв. “Төгсгөлд нь хэчнээн ойртсон ч тэр эхлээд хагасыг нь явах хэрэгтэй болно. Гэсэн ч хагасын хагаст хүрэхийн тулд дахиад л явна”.
Ямар новшийн яацарсан ажилгүй хүний Парадокс асуудал дэвшүүлээ вэ.
Олон зууны туршид парадоксыг шийдвэрлэх аргыг цөөнгүй гүн ухаантнууд унтахдаа хүртэл бодож өглөө нь парадоксоо зүүдлэн сэрдэг байлаа. Тэдний нэгэн элч төлөөлөгч бол Философич Демокрит бөгөөд санал болгосон шийдэл нь түүний Өрнөдийн оюун сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан Атомизм-тай холбоотойгоор бууж байв.
Демокрит нь орчлон ертөнц бол “Ахуйн хязгаарт орших атом юм” гэж нэрлэсэн ба цаашлаад үл хуваагдашгүй жижиг хэсгүүдээс бүрддэг гэж нотолж орхив. Тэрээр Балдан гуайн замын төгсгөлд хүрэх боломжийг зөвхөн нэг атомын зайд хүрснээр бат итгэлтэйгээр хуруу даран тоолж тооцов. Ингээд зайг шууд хоёр дахин хуваах боломжгүй болгожээ. Энэхүү тайллаар Парадокст эцсийн шийдэл гаргахыг итгэл төгс хүлээлгэв.
Ммм... За тийм байж болох л юм. Гэхдээ атом нь ширхгээр тооцож үзвэл өнөөх цаглашгүй хумхын тоосны нэг хуваасны тэн хагасаар яваад дуусна гэж бүр нарийн нэгжээр тооцъё. Цаашлаад тэрхүү яриад буй атомын дотор цөөнгүй нэгж атом байхыг үгүйсгэж чадахгүй. Тэрхүү цаглашгүй хумхын тоосны нэг хуваасны тэн хагасаар задалж тавих юм бол таны таамаглал бас эргэлзээтэй.
Харин та бүхний хувьд бодол үл хүрэх оддын хязгаарыг насан багадаа төсөөлж байсан л байх. Ой ухаанд үл багтах чанадын тэр ханыг оюун бодлоор тогшиж үзсэн үү?
Batchuka Bodonguud 08.09.22
No comments:
Post a Comment