Бурхны "нүд" гэх ойлголт эртний Египетийн мэргэн ухаанд бий. Бэлгэдлийн талаас нь хамгаалалт, дээдсийн сүр хүчин, эрүүл энхийн гэгээн гэрэл хэмээн ойлгогддог. Хорусын мэлмий нь Египет оронд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн бэлгэдэл дүрслэлээс гадна олон талын дүр дүрслэлтэй хамт нэлээд олон хувилбараар дүрслэгддэг. Нэг жишээ нь шонхор шувуугаар төлөөлүүлж дүрслэгдэж ирсэн. Түүний баруун мэлмий нь РА буюу нараар илэрхийлэгддэг ба нарны бурхны илэрхийлэл болж ирсэн. Хорус ба Ра нь Египетийн хожуу хаанчлалын дараа нэг утгат бэлгэдэл зүйд хамруулж тайлбарлагдах болсон байна. Ра нь ариун нарны хэлбэртэйгээр газар доорх ертөнц, эх дэлхий, Тэнгэрийн дайдыг бүхэлд нь захирч байдаг гэж үзсээр иржээ. Египетэд нарыг шүтэж дээдлэх нь хамгийн түгээмэл бөгөөд гэрэлтэж гэгээ татуулан зүүн зүгээс мандахаас эхлэн элч дулаанаа өгдөг нь анхдагч мэдрэмж бүхий хүний сэтгэлгээний материаллаг идэй санаан дээр бодитоор туссан ойлголт учир тийм байх ёстой.
Рагийн сүр хүчин Тэнгэрлэг дарь эх хийгээд гэгээрэл, мэргэн ухааны төлөөлөл болж эртний судруудад мөн бичигдсэн аж. Хорус болон Ра нь эртний домог үлгэрүүдэд бүгдийг тольдогч ер бусын этгээд хүчтэй - логих дээр суурилсан хүчин зүйл - гэж тайлбарласнаас гадна бүгдийг үзэгч мэлмий нээгч бүхий бурхан гэж дурддаг. Жишээлбэл "Бид бурханд итгэдэг" гэсэн уриатай Америк доллар дээрх үг нь Хорусын мэлмий ямар өргөн утгатай бэлгэдэлт жишээ болохыг илэрхийлж байна. "Бүгдийг болгоогч - Бүхнийг тольдогч - нь Билгийн мэлмий нээгдсэн мэт бүх л гүний нууц хийгээд ил далд бүгдийг харах чадвартай гэж үзхэд хүргэж байна.
Яагаад Хорусын мэлмий гэж?
- Билгийн мэлмий - нь нээгдсэн гэх утга нь сүнслэг мэдлэгт түшиглэсэн шинжлэхийн ухаанаар хүний гурав дахь нүд буюу Билгийн мэлмийн нүд гэж ойлгож болно. Хүний толгойн хоёр нүдний голд орших энэхүү цэг нь боргоцой булчирхай гэх өвөрмөц шүүрлийн булчирхайтай салшгүй холбоотой. Харин "Билгийн мэлмий нээгдсэнээр хүмүүсийн ойлгодогчлон ирээдүйг зурагтаар харж буй мэт байдаггүй ба дуxны орчим энергийн хөдөлгөөн чичиргээ мэдэгдэж аливаа зүйлийг урьдчилан мэдрэх чадвар нэмэгдэх зэргээр илэрдэг" гэж үздэг. Тус булчирхайг "сүнсны суудал" гэж бас нэрлэдэг. Учир нь боргоцой булчирхай идэвхжснээр цэгээн гэрэл болон бусад төрөл бүрийн энэ сав ертөнцийн гурван хэмжээснээс давсан мэдрэмж, үйл явцыг мэдэрдэг зэрэг гоц чадвартай болсон тухайд юм. Хорусын нүд нь нэг үгээр бол хүний Гурав дахь ч мэлмий гэж хэлж болно. Хэрэв энэ мэлмийг нээж чадвал бурхны хэмжээст хүрч чадна гэх ба Кундалин энергийн түвшинд сэргэлтийг авчирсан дохио гэж үзэх нь бий.
Бидний төсөөлснөөр сүнслэг мэдлэгт түшиглэсэн зан үйл тэдгээрийн
дундаас бясалгал үйлдэх нь боргоцой булчирхайг үйлийн үрийн ёсоор
сэргээж өгдөг гэж үздэг. Энэхүү сэргэлт нь идэвхжиж эхлэвэл "...бурхны
орших-уйд ойртож байна" гэж тайлбарладаг.
Египетийн
Хорусын нүд гэх ойлголт хүний мах-бодь дээр тайлбарлах юм бол маш нарийн
нууц газар гэж үздэг ба шууд хоёр мэлмийн голд гэж үздэггүй.
Сонирхуулахад:
Хорин хоёр жилийн өмнө 1996.10.27-нд Монгол Улсын түүх
соёлын хосгүй дурсгал - Билгийн мэлмий нээгч Мигжэд Жанрайсиг их
шүтээний цогцолборыг дахин шинээр бүтээн залж, ард олон нийтийн эзэмшилд
зориулан нээх Төр, түмэн олон, шашны их ёсолгоог хийж тэрхүү үйл явдлыг
орон даяар зурагт, радиогоор шууд дамжуулсан байдаг.
Билгийн мэлмий нээгч
No comments:
Post a Comment