Tuesday, March 20, 2018

Голио, царцаа жингэнэн шаргинахын гайхамшиг





Голио, царцаа жингэнэн шаргинахын гайхамшиг 

Ацтекийн эртний хэлэнд Чапуль Чапулин  -chapul or chapulin- гэх үг байдаг ба үгийн утга нь "Голио" гэсэн утгатай. Мөн - Tepec -  гэсэн үгсийн хамт Голион уул гэсэн утгийг илэрхийлдэг аж. Нөгөөтээгүүр Чапултепек гэх үгийн нийлбэр нэн утга төгөлдөр гүн ухааны битүү ёгт үг. Ацтекүүд эрт дээр үед голиог үнэт зүйл мэт үздэг байжээ. Харин Ариун Ромын эзэнт гүрэнд буюу Аугаа Сезарын хаанчлалын үед голиог маш өндөр үнэ төлж арилжиж зарж байсан тохиолдол байдаг. Өнөөдөр төв Америкийн Мексик улсын Мехико хотын Антропологийн музейд нэгэн сонирхолтой зураг бий. Зургийн төсөөлөл нь тэнгэрээр дүүлэн нисэж буй эртний индианчуудын зургууд байх агаад мөн царцаа уулын оройд харагдана.
Astral Travel
Зургийн дүрслэл нь эрт цагийн мэргэн ухааны сургаалыг Ацтекийн дээд угсааны хүмүүст зориулж дүрсэлсэн бэлгэдэл бүхий зураг гэж гэдэг. Дүрслэлд Чапултепекийн оргил дээр нэг нисч буй царцаа байх бөгөөд царцаа өөрийн дууг гаргаж байхад доогуур нь хэдэн хүмүүс даган нисэж буй дүрслэл харагдана. Энэ ямар учиртай вэ? ...Мэдээж царцааны шаргих авай нь байгалийн дууны хэлбэлзлийн айзам ёсоор хүнийг тайвшруулах шидтэй ажээ. Жингэнэн шаргих дууг сонссон хэнч тайвширч амар амгаланг олж зүүдний ертөнцөд чөлөө амралтыг олж ухамсартай зүүдэлж чанад холхи дайдаар явж чаддаг гэнэ. Индианчууд шаргих дууг зохион байгуулалттайгаар сонсож Астрал аялал хийх зэрэг зүүдний ертөнц рүү ордог байв. Эртний хүмүүсийн энэхүү арга нь Астрал аялал хийхэд илүү хялбар дөхөм арга гэж үздэг байсантай холбоотой ажээ.

Аргачлал: Дуу авианы резонанс хэлбэлзлийг амар амгаланд урбуулж улмаар ухамсарт зүүдээр астрал аялал хийх. 



Сонирхуулахад:

Харин эртний Монголчууд Царцааг арай өөр аргаар анагаах ухаанд ашиглахаа мэддэг байсан.

Царцаа Анагаах шидтэй

Монгол эмийн сурвалж бичигт царцааны толгой орсон эм нь яр шарх, усан хаван,судас гэмтэж цус гарах өвчний эмгэгийн эсрэг эмчилгээнд хэрэглэхийн сацуу тамир тэнхээ оруулах, нас сүүдэр уртасгах увдистай хэмээсэн байдаг байна. Учир нь царцаа хамгийн цэвэр амьтан бөгөөд түүний хоол тэжээлийн сонголт сайн, голдуу тансаг ургамлаар хооллодог гэнэ.
Мөн цагаан мах гарахад царцааны бэлдмэлээр хэрхэн эдгээдэг аж.

cricket-mystical-alala
20 ширхэг царцааг 1,5 литр усанд хийж, нэг литр болтол нь зөөлөн гал дээр буцалгаад шүүнэ. Түүнээсээ өдөрт гурван удаа аяганы дундуур хийгээд уухад цагаан мах гарахаа больдог аж.
Үүнээс гадна Алтайн болон говийн бүсийн малчин ардууд царцааг хатааж, ядарч доройтсон малдаа сувилгааны тэжээл болгон хэрэглэдэг уламжлал одоо ч байдаг байна.

No comments:

Post a Comment