Thursday, August 28, 2014

Өмнөд Сибирийн эртний хиргисүүрийн соёлт хүн ам зүйн зүгт хийсэн Генетик ажиглалтийн шинэ төлөв



Christine Keyser,
Caroline Bouakaze,
Eric Crubézy,
Valery G. Nikolaev,
Daniel Montagnon,
Tatiana Reis,
Bertrand Ludes



ТОВЧ
Эртний Евразийн нийт нутаг дэвсгэр дээрхи шилжилт хөдөлгөөн хийгээд нүүдлийн цөөнгүй процессын ээдрээг тайлах үүднээс бид Ү хромосом болон Митохондорын Гаплотип-Гапло бүлгүүдийн нийт 26 ширхэг эртний хүний араг яснаас дээжлэн авч судаллаа. Дээжийн эх хэрэглэгдэхүүн нь Красноярскийн хязгаарт орших хоёрдох мянганы дунд орчим үеэс дөрөв дэх зууны үеийн олдворуудыг оруулав. Өмнөд Сибирийн эртний олдоруудын дээжүүдээс бие бүтэцийн онцлог, газар зүйн бүсчлэлд хамаарах шинжийг судалгаанд улам нарийн тусгаж судаллаа.
Красноярскийн хязгаар
Мөн бие бүтцийн ерөнхий хэв шинж, үс, арьс, болон мэдэгдэж болох бүхийл онцлогуудыг био химийн шинжилгээ буюу генийн судалгаа шинжилгээны аргачлалаар судалж үзэв. Бид дээжид Аутосом, Хромосом болон Митохондрын Генетик мэдээлэлд задлан шинжилгээ хийсний үр дүнд Эцэг-Эхийн талын генетикийн Гапло бүлэг болох R1a1-M17 тэмдэгийн өгөгдөлийн тээж байгаа нь илэрлээ. Эртний Индо-Европ хэв шинжийн хүн ам дорно зүг нүүдэллэсэн болохыг тус генийн тэмдэг илэрхийлж байна. Бидний зүгээс энэ судалгааны үр дүн нь Хүрэл Төмрийн эрин үеийн Өмнөд Сибирийн ертөнц нь Европ хэв шинжийн арьстай хүмүүс зонхилсон байдалтай байсныг илрүүллээ. Мөн Казакстаны тал нутаг дэх тухайн үеийн эртний нүүдэлчин овог аймгийн суурьшил нь мөн үүнд хамаарна. 

Эцэст нь бидний гаргаж ирсэн үр дүн нь Хүрэл-Төмрийн эрин үеийн Өмнөд Сибирчүүд цэнхэр /ногоон/ нүдтэй, хонгор шаргал үстэй хүмүүс байсныг илрүүлэхийн зэрэгцээ Тарим хөндийн соёлыг бүтээгчид байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрэв.


08.28.14

No comments:

Post a Comment