Өнөөдөр Түвдчүүд дэлхий дээрхи хамгийн өндөр газарт оршин амьдарч, нарийн дасан зохицсон хүмүүс гэдгийн бид бүгд мэднэ. Өндөрлөг газарт очсон хүмүүсийн бие организмд хэрхэн өөрчлөлт өгдөг болохыг явж үзсэн хүмүүс биеээрээ мэдрээд зогсохгүй агаарын нягтаршилт хэр зэрэг сийрэг болохыг төвөггүйхэн анзаарч болно. Эдүгээ генетикийн хэлбэр болоод тэдэнд өгч буй түүхэн хөгжлийн хүчин зүйл нь зах хязгаарт буй алсын аглаг уулсын орны хүмүүст өвөрмөц бие даах чадвар буйг илрүүлэх боллоо. Яг үүний жишээ маягаар авч үзэх үзэлд мөхсөн хүний нэгэн төрөл болох Денисовын хүний генетик мэдээлэл дам бус шууд утгаар өгч байна. Дэлхий дээр хамгийн хүнд хэцүү амьдралтай аж сууж буй зон олны нэг бол дэлхийн дээвэрт орших Түвдчүүд бөгөөд 1959 оноос хойших үйл явдал Цаст Түвдийн өндөрлөгийг нэг мөсөн улаанаар будаж орхижээ. Тэнд сайн муу амьдрал хийгээд улс төрийн харгис дэглэм, мухар сүсэг болоод гэгээрэл нирвааны хутаг төгөлдөрийг дээрэнгүй Хятадын бодлого болон Буддийн шашинаар төсөөлж байна. Өндөр түвшинд хүрсэн эрт эдүгээх соёлын уламжлалт нандин өв соёл буй ч өөр өнцөгт нь мухар сүсгийн бүхийл өгөгдөл шахагдсан мэт үйл явдал хүлээнэ. Монгол орноос тус орон руу очвол байгалийн хүнд нөхцөлийн олон жишээнээс гадна эх дэлхийн үнэт зүйлсийн нэг болох хүчилтөрөгчийн эзэлхүүний хэмжээ үлэмж бага, сийрэгшиж буйг эрхэм уншигч та анзаарах болно. Тэнгэрт хүрэх шахам дүнхийх аглаг уулс-хайрханг дамнан үргэлжлэх нуруудын эргэн тойронд мянга мянган жилийн түүхийг бичилсэх Түвдчүүд төвөггүйхэн аж суух нь... тэд хэдийнэ байгалийн хүнд нөхцөлд дасч чадсаныг илэрхийлнэ.
Хүний үүсэл хөгжил хийгээд орчин үед анзаарагдах тэдний аж байдал дасан зохицолын талаас нилээд үр дүнтэй судалгааг эдүгээх ШУ-ын тал бүрийн судалгааны аргачлал судалж шинжилж байна. Судалгааны өгөгдөлд өндөрлөг бүсэд харъяалагдах Генийн тэмдэгийг EPAS1 хэмээн тэмдэглэх агаад энэ тогтолцооны хувийн мэдээлэлд гарч буй онцлогууд нь хүчилтөрөгчийн сийрэгжилт ихтэй газарт илүү зохицонгүй ба харинч бага харуй урвал үзүүлэх мэдээлэл тээж буйг илэрхийлсэн байна. EPAS1 гений өвөрмөц шинжийг Түвэдчүүд өөрсдийн нэн эртний өвөг дээдэс болох 30,000 жилийн тэртээх үеийг дамнан хөгжсөн, түүхт Непал Шерпа хүмүүсийн өвөг дээдэстэй холбон үзхэд буруудахгүй.
Бөрклэй дэх, Калифорниагийн Их Сургуулийн эрдэмтэн Расмус Нэлсэний судалгааны цуглуулга дотор Түвдчүүдийн геномын сан хадгалагдаж байгаа бөгөөд бусад геномын талаас нь Түвдчүүдийг харицуулсан баримт мөн тэнд байгаа аж. Түүний судалгааны ажил сонирхолтой үр дүнд хүрсэныг тэрээр өгүүлж байна... “Түвдчүүд нь орчин үеийн хүмүүс дундаас EPAS1 генийг өвлөгчид бөгөөд энэ өвөрмөц генийн тэмдэг нь орчин үеийн бусад хүмүүст байхгүй байгаад юм” гэж онцлон дурджээ.
Улмаар EPAS1 ген бүхий хүмүүс нь ижилхэн генийг тээгчид болох Алтайд олдсон эртний мөхсөн Денисовынхоос мөн төдий хэмжээтэй гарч ирсэн сонирхолтой аж. Бид Денисовын хүнийг Төв Азийн Алтайн агуйгаас олдсон хүн гэдгээр нь мэднэ. Хүн төрөлхтөний түүхэн хөгжил дундаас тус генийг тээж эдүгээ хүрч ирсэн нь дасан зохицолын хүрээнд шалгарсан хамгийн сонирхолтой баримт юм.
Харин Хувьсалын онолын үүднээс Макс Планкын эрдэм шинжилгээний хүрээлэнд буй судлаач Сванто Паавогийн хэлснээр “Дөрвөн жилийн өмнө нээсэн Денисовын хүний дээжээс дээрхи Генийн тэмдэг гарч ирсэн нь ихээхэн сонирхолтойн зэрэгцээ яг ижил генийн тэмдэгийг тээгч хүмүүс өнөөдөр олдсон нь сонин зүйл болж байна”.
Түвдчүүдэд EPAS1 генийг түүхэн хөгжил хувьслын дунд олж авсан нь эрт үедээ өөр хоорондоо ижилсэж суух явдалтай холбоотой байж болох бөгөөд яг энэ үүднээс Бостон дэх Харвардын эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч Дэвид Рейхноп нэгэнтээ өгүүлжээ. “Тэнд ямар нэгэн генетик зүйн болоод өөр хоорондоо шууд нийлэгжилтэнд орж генийг өвлүүлсэн гэх баримт нотолгоо үгүйч түүнийхээр эргэлзээгүй Неандерталь хүнтэй шууд холбоотой ямар нэгэн удмын мэдээлэл тээгчид байна” гэж үзсэн байна.
Ерөнхий дөө, төлөөлөгч үүнд логих үүднээс хандаж буй ч “EPAS1” ген нь Түвдчүүдэд агуулагдаж буй нь илэрхий аж. Учир нь Түвдчүүдийн эртний өвөг дээдэс ерөнхий байр зүй тархалт байршил зүйгээр бол Азийн бүс нутгийг хамаарч байгааг үгүйсгэхгүй болно.
Далайн түвшнээс 4000 метрийн өндөрт орших Түвдчүүдэд попульяцын хувьд амьдрах чадварыг өгсөн ген бол EPAS1 болохыг баталсан агаад хүчилтөрөгийн агууламжыг үлэмж хэмжээгээр тээх боломжийг тус ген өндөрт амьдрах тэдгээр уугуул хүмүүс т олгосон аж.
Харин нам дор оршин амьдрах хүмүүст Хүчилтөрөгчийн агууламж буурсан өндөрийн бүсэд ирвэл аажимдаа иракц өгч эхэлдэг бөгөөд энэ үед хүний дотор муухайрах, толгой эргэх зүйлс ихээр тохиолдож эхэлдэг. Энэ бүгдийн эсрэг механик арга хэрэглэж болох боловч эрт үед өндөрийн өвчинг анагаах хэмжээнд хүрсэн аргачлал байгаагүй учир аажмаар дасах үе шат руу орсон байна. Акклиматизаци буюу цаг агаарт дасах байдалд хүрэх нь нам дор амьдралтай хүний бие организмд тийм ч амар асуудал биш. Өндөр ууланд хүний цус аажмаар өтгөрдөг учраас уушгинаас хүчилтөрөгчийг биеийн дотуур дамжуулан тараах нь муудна. Үүнээс болж өндөрлөгт зохицох асуудал хүчтэй асуудал болж хувирна.
Харин дасан зохицол нь өнөөдөр Түвдчүүдэд ч биш дэлхийн өндөрлөг бүсэд амьдарч буй цөөн тооны овог аймгуудад хэдийнэ бий болсон гэх авч EPAS1 генийн тэмдэгийг Түвдчүүдээс олсон нь хачирхалтай ажгуу. Хамгийн сүүлд 15 000 жилийн үед сөнөж мөхсөн эртний Неандерталчуудын нэгэн салаа мөчир болох Денисова энэ бүгдийг хариулт болох шиг.
Өнөөдөр Денисовагийн төрөл зүйлийг хүн төрөлхтөний түүхэнд эртний Хомо Сапиенстэй генийн холигдолд орсон хоёр зүйл Неандерталчуудын нэг нь гэж үздэг.
Ер нь орчин үеийн ШУ-ны судалгаа шинжилгээний материал дээр тулгуурлан үзвэл Эртний хүмүүс ямар нэгэн байдлаар Неандерталчуудтай өөр хоорондоо ураг төрлийн холбоо тогтоож байсан бололтой баримтууд гарч ирдэг. Жишээлбэл: Неандертал хүний үсний хатуулаг бодис нь хүний үсний эвэрлэг шинж чанартай тун төсөөтэй ба арьс, хумс болон бусад махбодын шинж чанарыг бүрнээ ижил найрлаг-бүтэцтэйгээр агуулж байдаг.
Хүн төрөлхтөн Неандертал хүнтэй ураг төрлийн холбоо тогтоосны дараа Африкаас гарсан гэж үзэх онол ч бий.
08.26.14
No comments:
Post a Comment