Sunday, October 20, 2013

Таштюкийн соёл-Дин-лин (丁零"Ding Ling")


Тал Нутгийн Дайчид
Таштюкийн соёл бол Археологийн соёл бөгөөд тус соёлын төлөөлөгчид МЭӨ I зуунаас МЭ V зуун хүртэл оршин тогтнож байсан эртний Сибир орчмийн овог аймаг юм. Тэд Дундад Енисейн хөндий болон Минусийн хотгорт оршин тогтнож байжээ. Таштюк нэрийг Енисейн мөрний Ватены тосгоны ойролцоох Таштюк гэх голын эргийн хажуугаас малтсан анхны дээж бүхий соёлын онцлогоос улваалж өгсөн нэр болно. Таштюкийн соёлын талаархи судалгааг Зөвлөлтийн эрдэмтэд нарийн тодорхой хийсэн бөгөөд эртний иргэдийг Тагарын соёлд хамааруулсан ажээ. Харин Хятад сурвалж бичигт тэднийг Дин-лин (丁零"Ding Ling") хэмээн нэрлэж бичсэн нь түүхийн үе үеийн сурвалж судалгааг горилогчдийн сонирхолыг ихэд татсаар иржээ. Тэд түүхийн хэдэн зууны турш Евразийн өргөн уудам нутаг дээгүүр хагас нүүдлийн аж ахуйг эрхлэн Төв Азийн олон аймаг соёлын харицаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан эртний хүмүүс байсан бөгөөд Сибирийн ертөнц дэх Адгуусны загварт урлагын төлөөлөгчдийн нэг байжээ. Тэдний оршуулгын соёлоос гарч ирсэн цөөнгүй маскууд нь Таштюкчүүд өөд болоочдоон зориулж маск урлаж хийдэг өвөрмөц соёл-заншилтай байсныг илтгэнэ.


МЭ III-IV зууны үед хамаарах Таштюкийн соёлын олдвор (Оглагты Булш-Хүүхдийн дээл) Орос улс. Эрмитажийн музей-Санкт-Петербург.
Орчин үеийн Генетик судалгаагаар Иргэдийн дийлэнх нь Өрнөд Евразийн HV, H, N9a, болон T1 хаплогрупп агуулж байгаа бол мөн төдий хэмжээний Дорнод Азийн хаплогрупп С агуулж байсан нь мэдэгдсэн байна. Өрнөд Евразийн Y-DNA хаплогрупп R1a1a ген нэг эрэгтэй цогцноос олдсон бол яг үүнтэй ижил хаплогрупп Тагарын соёлын хүнээс гарч ирсэн байдаг. Улмаар энэ хоёр соёлын голлох Антропологийн дүр төрхийг шаргал үстэй, цэнхэр болон ногоон нүдтэй хүмүүс байсан гэж тодорхойлсон ажээ. Хятадын зарим эх сурвалж дээр өгүүлснээр Умардын бүдүүлгүүд гэрэлтсэн нүдтэй бөгөөд уран цэцэн хүмүүс байдаг гэж тодорхойлсон байдаг нь нэгийг бодогдуулах мэт. Бүдүүлгүүдийг дотор нь нэг бус төдий хэмжээний тоогоор илэрхийлэн тодорхойлох явдал үе үеийн түүхийн бичиг сударт дурдсан нь Монгол Нутагт дан Монголиод хэв шинжийн хүмүүс байгаагүйг илтгэнэ. 

A CT scan of the skull of a Tashtyk man, who died in what is now southern Siberia some 1,700 years ago, has revealed the face underneath his gypsum death mask—and the wound that likely caused his demise.

https://t.co/qG1s1TW3Hu https://t.co/h7kvcoLKWa

























20.10.13

No comments:

Post a Comment