Bactria (from Βακτριανή, the Hellenized version of Old Persian Bāxtriš; Bactrian: Baktra; Persian/Pashto: باختر Bākhtar; Tajik:Бохтар; Chinese: 大夏 Dàxià) is the ancient name of a historical region located south of the Amu Darya and west of Gandhara. Ancient Bactria was in present-day northern Afghanistan, between the Hindu Kush mountain range and the Amu Darya. Once Zoroastrian, this region subsequently hosted Buddhism before becoming Muslim after the arrival of the Rashiduns and Umayyadsin the 7th century. Bactria was also sometimes referred to by the Greeks as Bactriana.
Бактр, төв ази дэх эртний улс; Александр хааны үүтгэн байгуулсан Хелленист гүрний нэг хэсэг. Киндгуш болон Огус мөрний хооронд байсан ба эдүүгээх Афганистан, Үзбекстан болон Тажикстан бүсүүдэд харъяалагдаж байв. Киндгуш уулын нэг салаанаас эртний Сакас буюу Сасеэ аймгийнхан оршин тогтнож байсан үе хийгээд тэднийг түүхийн бичиг сударт Иран нүүдэлчид хэмээн тэмдэглэсэн байдаг. Бактр нь нийслэл хот бөгөөд, орчин үед Базирабад өөрөөр хэлвэл (эртний Балх) умард Афганистан. Грекийн эзлэн түрэмгийлэгчид эзэгнэж байсан агаад Персийн эзэнт гүрний дорнод бие улсын хязгаарт хамрагдаж байв.
Иран хүмүүс МЭӨ 8 зууны үед оршин суусан байж болзошгүй ба Бактр нь магадгүй Зороастрийн шашны өлгий нутаг гэж үзэх баримтууд төдий хэмжээгээр олддог. МЭӨ 6 зууны үед Персийн эзэнт гүрний удирдагч Сайрусын түрэмгий бодлогоор эзэмшил нутаг нь болсон. Улмаар Персийн эзэнт гүрний дорнод хязгаар болжээ. Македоны Александр хаан МЭӨ 328 онд эзэн хаан Сайрустай тулалдсан бөгөөд тус тулалдаан нь Сайрусын хувьд үхлийн өдөр нь болсон байдаг. Тэр үес Селжүкийн эзэнт гүрэн хүртэл буюу МЭӨ 256 он хүртэл хөл толгойгоо алдсан байна. Селжүкийн Сатрап Диодотус I, хаант улсаа үүтгэж ойролцоогоор МЭӨ 256-235 хүртэл хаан ширээнд сууж байжээ. Хаант улсын эцсийн үе нь дараагийн эзлэн түрэмгийлэгч Иран нүүдэлчид болох Сакуудаар МЭӨ 130 оны үед мөхжээ. Тухайн үед Кушанчууд Буддизмд нээлттэй хандаж эхэлсэнээс төрийн хэмжээны шашин болгосон гэдэг. Дундад эртний үед тус бүс нутгийг Балх хэмээх нэрээр нь хэдийнэ мэддэг болсон байв. Мөн нэг нь нөгөөгөөр солигдох жам ёсоор МЭ 700 оны үед Исламын шашны далбаан дор бүсийн ард түмэн хавирган сарыг эрхэмлэн дээдлэх болжээ.
06.17.13
No comments:
Post a Comment