Monday, December 2, 2013

ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕ ЧАНДМАНИЙ СОЁЛ

Газрын хөрсөн дээр ямар нэгэн тодорхой мэдэгдэх шинж тэмдэггүй байсан археологийн дурсгалууд салхи, цас, усны үер болон газар шорооны ажлын явцад илэрч олдох тохиолдол байдаг. Ингэж олдсон томоохон дурсгал бол газар шорооны ажлын явцад илэрсэн Увс аймгийн Улаангомын ойролцоо, баруун хэсэгт орших хурц улаан шар өнгөөрөө онцгойрох Чандмань уулын төмөр зэвсгийн түрүү үеийн булшнууд юм. түүхийн олон цаг үеийн 300 гаруй булш, хөшөө дурсгал байгаагаас 70 гаруйг малтан судлаад байгаа юм. 

Чандмань уулнаа малтсан шороон далантай дүнзэн бунхант булш, приамид хэлбэрийн далантай булш, чулуун далантай авсгүй булш, чулуун хайрцган австай булш үндсэн дөрвөн төрлийн булш нь урьд манай улсын нутгаас олдож байгаагүй булшны шинэ хэлбэр төрх бөгөөд эндээс хөдөлмөрийн багаж, зэр зэвсэг, гоѐл чимэглэлийн холбогдолтой олон зуун эд өлгийн дурсгал илрүүлэн олсон нь монгол нутагт төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн он цагийг тодотгоод зогсохгүй, тэр үеийн аж ахуй, нийгмийн байгууламж, оюуны соѐлыг судлахад чухал ач холбогдолтой юм. Энэ талаар дэлгэрэнгүй авч үзье.

ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕ ЧАНДМАНИЙ СОЁЛ 

Монгол орон хүн үүссэн өлгий нутгийн нэг хэмээн тооцогддог билээ. Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий . Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ.Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ. 

Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал.Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. 

Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг.Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан "Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги" судлан шинжсэн байна.1972-1974, 1981-1982 онуудад нийт 56 булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон "Чандманий соёл" хэмээн нэрийджээ. "Чандманий соёл" нь МЭӨ VII-III зуунд холбогдоно. 

"Чандманий соёл"-ыг тусгайлан олон жил судалсан хүн бол археологич Л.Цэвээндорж юм. Уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжээд байна. Чандмань уулын булшийг гадаад хэлбэр, булшны зохион байгуулалт, үхэгсэдийг хэрхэн оршуулсан зан үйл зэргийг нь шалгуур болгон дөрөв ангилсан байна.

1. Том дөрвөлжин чулуун далантай булш: Пирамид хэлбэрийн том чулуун далантай булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд энэ төрлийн булшнаас төлөөлөл болгон хамгийн хойт захын нэгэн булшийг малтан шинжилсэн байна. Энэ булш 10x10 хэмжээтэй төв дундаа 1 м, захаараа 0,5 м өндөр пирамид хэлбэрийн чулуун -далантай бөгөөд далангийн суурь, хормойн дөрвөн талыг дунджаар 1,1x0,7x0,5 хэмжээтэй чулуугаар чигжиж овоолон бутээсэн байна. Булшны төв хэсэг дэх бунхнаас хүн амьтны эмх замбараагүйгээр байрласан яс их хэмжээгээр гарсан бөгөөд тонуулчид бусниулсан нь мэдэгдэнэ.

2. Чулуун далантай авсгуй булш: Энэ төрлийн булш нь чулуун далангийн дор 1,3-1,8 м гүнд нүх ухаж дотор нь эр, эм хоёр хүнийг нэгийг нь хөлийг нь атийлган баруун ба зүүн хажуугаар нь хэвтүүлж толгойгоор нь баруун хойд зүгт хандуулсан, нөгөөг нь хоёр хөлийг нь жийлгэж хоёр гарыг нь биеийг нь дагуулан гэдрэг харуулж хэвтүүлээд толгойгоор нь мөн хойд зүгт хандуулсан байдалтайгаар зохион байгуулсан байх ажээ.

3. Жижиг чулуун австай булш: Энэ төрлийн булшнаас Чандмань уулнаа 20 гаруйг малтан шинжилжээ. Эдгээр булш нь газрын хөрснөөс авсыг таглаж тавьсан чулуу нь ил гарсан байдлаар мэдэгдэх бөгөөд 0,8-1 м-ийн гүнээс чулуун авс гардаг. Чулуун авсанд гол төлөв 1-2 хүнийг хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүт хандуулан тавьдаг байжээ. Зарим булшнаас хүний бүтэн яс гараагүй боловч антропологийн судалгаанаас үзэхэд хэд хэдэн өөр хүний яс байсан нь их сонирхолтой юм. Энэ төрлийн булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоёл чимэглэл, гоёл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумны ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрхи, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс олдсон байна.

4. Дунзэн бунхантай шороон булш: Дүнзэн бунхантай булшыг гүн ухаж дотор нь 2,5-3 м орчим урттай бүдүүн шургаагаар дүнзэн бунхан барьж түүнийгээ мод, чулуугаар маш нямбай шаллаж оршуулга үйлдээд бүдүүн урт сургаагаар таглаж хийсэн байна. Бунхан дотор 10 хүртэл хүн оршуулсан байх ба эрэгтэй, эмэгтэй хүн хүүхдийг ч хамт оршуулсан байдаг. Энд оршуулж буй хүнийхээ толгойг баруун буюу баруун хойд зүгт хандуулан хоёр хөлийг ихэд атийлган чулуун дэр дэрлүүлж тавьдаг өвөрмөц зан үйл ажиглагддаг. 

Дүнзэн бунхантай булш нь газрын хөрсөн дээр ил гаргаж барьсан далангүй, гаднаас нь хараад булш байна гэж ялгаж таних шинж тэмдэггүй учир тоногдсон нь цөөн, анх хийсэн янзаараа бүрэн бүтэн, дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлс нь бүрэн байдаг учир эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой.Зарим нэгэн онц сонирхолтой булшны талаар дэлгэрэнгүй өгүүлбэл, 46-р булш: Энэ булшинд таван хүнийг хэвтүүлээд толгойг нь баруун хойд зүгт хандуулан байсан бөгөөд булшнаас хүрэл зэв, ясан шөвөг, хүний хүзүүний орчимд сувсан зүүлт, хүрэл ээмэг, ваар савны зүйлс их олддог.

Чандманий 11-р булшний хэмжээ нь 3,3 м х 3,1 м хэмжээтэй гадна мэдэгдэх шинжгүй, дотроо бунхантай энэ булшинд долоон хүн оршуулсан. Хүмүүсийн толгой бүгд зүүн зүг харуулан тавьсан.31-р булш: Энд 1,2м гүнээс дүнзэн бунхантай оршуулганд найман хүнийг толгойг нь баруун хойт зүг хандуулан тавьсан бөгөөд дөрөв дөрвөөр нь хоёр эгнээ болгон оршуулсан. Эхний дөрвөн хүнийг баруун хажуугаар нь хэвтуүлээд хөлийг нь атийлгасан. Дараагийн дөрвөн хүнийг зүүн талаар нь хэвтүүлэн атийлгасан байсан. Энэ булшнаас хүрэл толь, алтан бөгж, чинжаал хутга, шавар сав зэрэг мөн хонины эвэр далны яс дагалдуулан тавьсан ажээ.

33-р булш: Газрын хөрснөөс ялгагдах аргагуй 1 м-ийн гүнд дүнзэн бунхантай оршуулганд долоон хүн хоёр хүүхэд оршуулсаны таван хүний толгойг баруун хойд зүг харуулааад баруун хажуугаар нь хэвтүүлж хөлийг нь атийлгасан ба чинжаал хутга, хүрэл тогоо, сумны ясан зэв дөрвөн ширхэг, модоор хийсэн сав суулга болон ихэвчлэн эд зүйлс дагалдуулан тавьсан.

23-р булш: Газрын хөрсөн дээр ямар нэгэн шинж байхгүй 0,8м гүнд 2,4х2,4м хэмжээтэй модон бунхантай чулуун шалтай булш байсан. Энд долоон хүнийг оршуулсан ба толгойг нь баруун хойд зүг харуулсан. Хүн бүрийн толгой доор чулуу дэрлүулэн тавьсан. Шавар эд өлгийн зүйл дагалдуулсан. Хоёр, тавдугаар хүний хөлийг жийлгээд хоёр гарыг нь биеийг дагуулж, толгойг нь зүүн зүг харуулсан. Дөрөв, зургаа, долдугаар хүмүүсийн хоёр хөлийг атийлгаад зүүн хажуугаар нь гурав дахь хүний хөлийг атийлган баруун хажуугаар хэвтүүлэн баруун хойд зүг харуулсан хүрэл чичлүүр хутга, төмөр зээтүү, хүрэл толь, хүрэл унжлага, шавар ваар сав дагалдуулсан.

43-р булш: Энд газар хөрсөнд мэдэгдэх шинжгүй. 0,9 м гүнээс бунхан гарсан. Бунханы баруун хойт хэсэгт 2 хүнийг толгойг нь баруун хойт зүг харуулан баруун хажуугаар нь атийлгаж тавьсан. Энэ хүний толгойг нь хүний биеэс хол тавьсан байсан. Энэ толгойны баруун талд дугуй хэлбэртэй цөм цохьсон ба энэ хүний бүсний орчмоос хүрэл толь, байлдааны хүрэл зээтүү, зэв зэрэг тус тус олдсон байна.

Чандмань уулнаа малтан шинжилсэн эдгээр булш нь гадаад байдал, доторхи зохион байгуулалтаараа Монгол, Тува, Сибирь, Дундад ази, Алтайн мөн үеийн булш бунхантай ижил төстэй талууд нэлээд байгаа боловч, өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг булш бунхан хийж бүтээх, үхэгсэдээ оршуулахад үйлдэж байсан зарим ёс заншил, зан үйл болон аж ахуй, хөдөлмөрийн туршлага нь тэдний дараагаар Монгол нутагт оршин тогтнож байсан овог аймгийханд уламжлагдан хадгалагдсан төдийгүй хөрш зэргэлдээ мөн үеийхэнд харилцан нөлөөлсөн бие даасан томоохон соёл байсан нь маргаангүй юм.Чандманий соёлоос илрэн гарсан эд өлгийн зүйлсийг хэв шинжээр нь харьцуулан зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж, элдэв тоног хэрэгсэл, толь, гоёл чимэглэл, сав суулга, хэмээн ангилан үздэг юм. Эдгээрээс зэр зэвсгийн төрөл зүйл нь ур хийцийн хувьд мөн үеийн ижил төстэй дурсгалуудаас ялгаран харагддаг юм. 

Энэхүу дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн чинжаал хутга арав гаруй олдсон байна. Хүрэл чинжаал нь хэлбэр төрхөөрөө
1.Эрвээхэй далавчит маягийн ааг бүхий зууван хэлбэрийн тольттой, 
2.Товойлгон үйлдсэн шулуун аагтай, зуувин хэлбэрийн тольттой, 
3. Гүдгэрдүү аагтай, ишээ дагасан зэрэгцээ хоёр ховилтой, зуувин хэлбэрийн толытой, 
4. Мөлгөрдүү давхар Чандмань уулны булшнаас гарсан хурэл хутга аагтай, ишнийхээ дотор талаар гүн ховилтой, ховилынхоо хоёр талд хоёр тусгай сэнжтэй мөөг хэлбэрийн тольттой, 
5. Ир нь угаараа өргөсч ааг болсон цагирган сэнжтэй,
6. Эрвээхэйн далавчны маягийн аагтай ишээ дагасан ховил бүхий цагирган тольттой,
7. Нэг талдаа иртэй эрвээхэйн далавчны маягийн аагтай домгийн хоёр шувууны толгойг өөд өөдөөс нь харуулан товойлгон цутгаж урласан тольттой. 
Харин төмөр чинжаал нь, 
1. Шулуун аагтай цагирган тольттой, 
2. Ир нь угаараа өргөсч ааг болсон ишээ дагасан урт нэвт нүхтэй зуувин дугуй хэлбэрийн тольтой гэсэн нийт есөн төрөл байна.Харин байлдааны хүрэл ба төмөр зээтүү арав орчим олдсон бөгөөд эдгээр нь гол төлөв чичлүүр хутганы хамтаар нэг дороос олдож байжээ. 
Эндээс олдсон байлдааны хүрэл зээтүүнүүд гол төлөв 15-20 см урт, дугуй онгитой их бие нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хоёр торгон үзүүрийг шовхолж ирлэсэн байх бөгөөд зарим зээтүүний хоёр үзүүр нь тэнцүү биш байх боловч үндсэндээ адил байх юм. Чандманчууд байлдааны зээтүүгээ 60 см орчим урт модоор ишлэж ишнийх нь үзүүрт хамгаалалт хүрэл үзүүр хийж байв. Байлдааны зээтүү гол төлөв үхэгсэдийн бүсэлхий орчмоос олдох ба ан агнуурын болон байлдааны зэвсэг болгон хэрэглэж байсан нь мэдэгдэнэ.

Чандманьчуудын ан агнуур ба байлдаанд хэрэглэдэг хурдан зэвсэг нь нум сум байв. Чаньдманьчуудын нум одоогоор бүтнээрээ олдож амжаагүй байгаа бөгөөд нумны өмхөрсөн жижиг хэсгүүд дээр тулгуурлан бүхэлд нь сэргээх боломжгүй юм. Гэсэн хэдий ч хэв байдлыг нь ажихад хүрэл төмрийн түрүү үед монгол нутгаар өргөн тархасан иМ" хэлбэрийн зүймэл нум хэрэглэдэг байсан нь мэдэгдэнэ.Чандманьчуудын нум нь бүсэлхий орчимоос нь илрэн олдох ба энэ нь тэд нумаа бүснээсээ зүүж явдаг байсныг илтгэн харуулна. Эндээс харвуулын хүрэл ба ясан зэв олон тоогоор олдсон бөгөөд эдгээр нь нэлээд хэдэн янз байна. Харвуулын зэвүүд нь бүгд гурван хянгатай бөгөөд дотроо шөрөгт болон онгит гэж ялгагдана. Зарим хүрэл зэвийн мөс суулгадаг хөндийн хэсэгт нь мөс хугарвал авч байх зориулалттай жижиг нүх гаргасан байна. Эндээс илрэн гарсан нэгэн сонирхолтой олдвор бол боөрөнхий толгойтой модон сум юм.Энэхүү дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн саадагны гох нэлээд олдсон бөгөөд эдгээрийг хийсэн арга барил, хэлбэр төрхөөр нь, хавтгай хүрлийг үзүүрийг нь махийлган дээд талд нь дугуй буюу дөрвөлжин нүхэлж хийсэн хүрэл гох, нимгэн хавтгай хүрлийн нэг үзүүрийг нь махийлган нөгөө үзүүрийг нь эсрэг талруу нь хуйлж сэнж болгосон, цагирган сэнжтэй хүрэл буюу төмөр саадагны гох, барсын төрлийн амаа ангайсан амьтны толгойн цутгавартай, хажуудаа сэнжтэй хүрэл гох гэх зэргээр ангилан авч үзсэн байна. Судлаачид эндээс илрэн гарсан саадагны гохыг харьцуулан судлан үзээд буган хөшөөний бүснээс зүүж дүрсэлсэнтэй адил саадагтай байжээ хэмээн үзсэн нь бий. Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн хутга арав гаруй олдсон байна. Хүрэл хутга нь бүгдээрээ тэгш мөртэй харин ишний тольт нь өөр өөр юм. Хутгыг ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүж явдаг байсан бололтой юм.Мөн энэ дурсгалаас шөвгөрхүү эдлэл нэлээд олдсон бөгөөд эдгээрийг ерөнхийд нь мөөгөн толгойтой бөөрөнхий биетэй дөрвөн талтай хүрэл шөвөг, хотон шувууны толгойн дүрстэй хүрэл шөвөг, ишиндээ нэвт нүхтэй бөөрөнхий ясан шөвөг хэмээн ангилдаг байна.ээр өгүүлсэн олдворуудаас гадна олом, хазаар, бүс тэлээний хүрэл арал, ваар савны зүйл зэрэг олдворууд ч нэлээд илрэн гарсан байна.

Чандманий соёл нь энэ бүс нутгийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нийгэм оюун санаа, сэтгэлгээний төвшин зэргийг илрүүлэн судлахад чухал ач холбогдол бүхий дурсгал юм. Энэ дурсгалыг илрүүлэн судалсны үр дүнд МЭӨ VII зуунаас Монгол нутаг дахь эртний хүмүүс төмөр зэвсэг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хэрэглэх болж улмаар тэдний нийгэм оюун санаа сэтгэлгээний түвшинд нь чухал ахиц гарсан болохыг илтгэн харуулдаг чухал дурсгал ажээ. Тиймээс ч Чандманий соёлыг монгол нутаг дахь цорын ганц бөгөөд бие даасан томоохон дурсгал мөн гэдэгтэй санал нийлдэг байна.Чандманий соёлоос гадна Улаангомын сав нутаг нь эртний овог аймгуудын нутаглан сууж байсныг илэрхийлэн харуулах үүх түүхийн гайхамшигт дурсгалууд ч цөөнгүй бий. Улаангом хотын ойр эртний Түрэг (552-745), Уйгур (745-840)-ын хаант улсын үед холбогдох Долоодойн хэмээх тодотгол бүхий руни, уйгур бичээс бүхий хөшөөнүүд бий. Эдгээр хөшөөг Түрэг, Уйгур бичээс бүхий Долоодойн хөшөө хэмээн нэрлэж иржээ.Увс аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй Долоодойн хэмээн нэрийдэгдэх Түрэг, Уйгур бичээс бүхий дурсгал анх Түргэн сумын нутаг Хар ус хэмээх газар буй Долоодойн хэмээн нэрлэгдэх цогцолбор дурсгалын орчим байжээ.Долоодойн хөшөө байх хиригсүүрийн өндөр нь хоёр метр, голч нь хорин метр орчим ажээ. Булшны дөрвөн талд тус бүр метр гаруй өндөр улаан боржин чулуугаар хийсэн хөшөө бийгээс хоёр хөшөө нь бичээстэй юм. Уг дурсгалыг анх эрдэмтэн Ц.Доржсүрэн илрүүлэн улмаар аймгийн орон нутгийг судлах музейд зөөвөрлөн авчирсан байна. 

Долоодойн руни бичигтэй чулуу Долоодойн уйгар бичигтэй чулуу Түрэг бичээс бүхий хөшөө нь руни бичгээр бичигдсэн дөрвөн мөр бүхий бичээстэй дурсгал юм. Энэхүү бичээсийн талаар Ц.Доржсүрэн, Б.Ринчин нар өөрсдийн бүтээлдээ дурьдаж байсан бөгөөд өнөө болтол тайлан уншиж хараахан амжаагүй байна. Харин Уйгур бичээс бүхий хөшөө нь 57 үгнээс бүрдсэн нийт 8 мөр бичээстэй юм. Ц.Доржсүрэн уг бичээсийг гэрэл зургаар хуулбарлан Оросын эрдэмтдэд илгээсэн бөгөөд анх А.Щербак тайлан уншсан ажээ. Уг бичээсийн агуулга ныБаатар нэр минь Богаз-Тегин. Би арван долоон настай байхдаа цэргийн хамт Бур-Улугуд очижБи мянган адууг олзолсон. Арван есөн нас арай хүрээгүй байхдааБи Оги-Сунуту-Тытагуд аян дайн хийсэн ба Чонуд цэрэг илгээж билээ.Ярмагзед үлдэнгүүд би тэдний замыг тосож хааж билээ. Өндөр жилТүвдээс хойш оршдог газар нутаг дахь Тюргис-Болочу-Огузыг би эзлэв. Хорин нэгтэйдээ би Омузуд цэргээ аваачаадДалайтай залгасан газар дахь Биди хүртэл доош бууж....... (Наймдугаар мөрний бичээс балраад гаргагдахгүй болжээ). Хэмээнхөшөөнөө бичсэн байна.Тэгэхээр уг хөшөөнөө Богаз-Тегин хэмээх залуу баатар хэд хэдэн газар цэрэг илгээж аян дайн хийсэн тухай өгүүлсэн байгаа нь тодорхой байна. Эрдэмтэд бичлэгийн хэлбэр дүрс, бичлэгийн шинж байдлыг нь судлан үзээд согд-уйгурын буюу согд бичиг уйгур бичигт шилжиж байсан үеийн бичигтэй их төстэй байна гэж үзжээ. Хөшөөний бичгийн найруулга, он жилийг нэрлэсэн байдал, хэл зүйн онцлог зэргийг нь шалгуур болгон уг дурсгалыг VIII зууны үед холбогдуулан үздэг байна. 

Энэхүү дурсгалууд нь Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг, Уйгурын хаант улсын үед холбогдох цөөн хэдэн дурсгалын нэгэн юм. 

Чандмань уулын булшнаас морь малын элдэв тоног хэрэгсэлд хамруулан авч үзэж болох суран эдлэлийн үзүүрт хийж байсан бололтой хүрэл шахуурга (бөгж) ясан шахуурга, төмөр гархи, хүрэл, төмөр товруу зэрэг эд өлгийн зүйл нилээд олдсон юм. Хүрэл толь нилээд олдсон ба тэдний зарим нь эсгий, давуу гэртэй байжээ. 
Толь нь булшинд эр, эм алиных нь ч дэргэдээс олдох ба тэдний сэнж нь ихэд элэгдснээс үргэлж хэрэглэж, байнга зүүж явдаг байсан нь илэрхий. Эдгээр толь бүгд дугуй хэлбэртэй хажуудаа бариул сэнжтэй юм. Толийг чухам хаанаасаа зүүж явдаг байв гэдэг нь жижиг боловч сонирхолтой асуудал билээ. Булшнаас хүрэл толь гол төлөв үхэгсдийн бүсэлхий орчмоос олдох тул түүнийг бүснээсээ зүүж явдаг байжээ хэмээн үзэхэд буган чулуун хөшөөнөө зөвхөн зэр зэвсгийн зүйлийг бүснээсээ зүүж дүрсэлдгээс, харин толийг бүснээсээ зүүж дүрсэлсэн нь огт үгүй бөгөөд түүнийг хөшөөний эх биеэнд бүснээс дээш бугануудын дүрснүүдийн завсар хооронд
хонхойлгон цохиж урласан байдаг билээ. Үүнээс үзэхэд тэр үеийн хүмүүс толийг хувцасныхаа энгэрт хадаж зүүдэг байсан бололтой. 
Чандмань уулын булшнаас олдсон эд өлгийн зүйлсийн дотор гоѐл чимэглэлийн зүйл чухал суурийг эзлэх бөгөөд тэднийг хүрэл, яс, бугын эвэр, хар тугалга, алтаар хийсэн ба зарим зэр зэвсэг, сав суулгыг хээ угалзалж эсхүл тэдний дээр амьтны дүрс урлаж гоѐж чимсэн байна. Эндээс задгай цагирган сэнжтэй мушигмал унжлагатай алтан шармал, дэгрээ маягийн хар тугалган, дөрөөн хэлбэрийн хар тугалган, ердийн хар тугалган гархи дөрвөн төрлийн ээмэг олдож мэдэгдээд байна. Мөн буга маралын араан зүүлт, тарваганы соѐон зүүлт, цагаан сувс, хөх буюу ногоон өнгийн шилэн зүүлт, оюу зүүлт, алаг бөөртэй (нүдтэй) шилэн эрхи, явуу, хүрлээр хийсэн явуу, ясан ба занарлаг чулуулаг (богхед)-аар хийсэн жижиг ялтас, хүрэл товруу бүхий чимэглэл, хүрэл товч, товруу, богийн шагай, амьтны сийлбэртэй бүсний ясан нүүр, хүрлээр хийсэн адуу, тэмээний толгой, шар шувууны толгойн дүрстэй товруу, даруулга, модон сам зэрэг олон төрлийн гоѐл чимэглэлийн холбогдолтой дурсгал олдсон билээ. Буга, маралын араа, тарваганы соѐо, цагаан сувсаар (цагаан өнгийн зуурмагаар) гоѐл чимэглэл хийж түүнийг хүзүү бугуйндаа зүүх буюу хувцсандаа хаддаг заншил Монгол нутагт эрт цагаас уламжлалтай бөгөөд түүнийг нилээд хожуу үе хүртэл хэрэглэж байжээ. Явуу нэн эрт цагт Энэтхэгийн далай ба Номхон далайн баруун сав нутгаас дамжиж манай оронд иржээ. Алаг бөөртэй шилэн эрхийг эрдэмтэд Египет нутагт анх гарсан эд хэмээн үздэг бөгөөд тэр нь Умард Кавказ, Дундад Азийн нутгаас хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн булшнаас цөөн тоогоор олддог бөгөөд Чандмань уулын булшнаас хөх, ногоон, цагаан, бор өнгийн алаг бөөртэй шилэн эрхи олон тоогоор олдсон нь урьд өмнө манай орны хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас олдож байгаагүй шинэ олдвор юм. Чандмань уулын булшнаас шавар, мод, хүрлээр хийсэн сав суулгын зүйлс олдсон бөгөөд сав суулганы ихэнхийг шавар сав эзлэх ба хүрлээр хийсэн тогоо нэг гарсан юм. Модон сав суулганы хэсэг хэд хэд олдсон боловч ихэд ялзарч муудсан тул нарийвчлан судлах боломж бараг үгүй юм. Чандмань уулын булшнаас олдсон шавар сав нь гол төлөв хар саарал, хурц улаан шаргал хоѐр төрлийн өнгөтэй бөгөөд шавар зуурмаг нь нарийн ширхэгтэй, шатаалт маш сайтай гараар хийсэн, хавтгай ѐроолтой бөгөөд тэр үед ваар хийх хүрдийг сэдэж хэрэглэж хараахан амжаагүй байжээ. Шавар савыг бариад дараа нь гадна талыг нь маш сайн өнгөлж шатаадаг байжээ. Чандманьчуудын өдөр тутам хэрэглэх аж ахуйн үйл ажиллагаатай уялдан шавар сав суулгыг хэрэглээний зориулалтаас нь хамааран хэд хэдэн төрлийн хэлбэртэй хийдэг байжээ. 

Чандмань уулын булшнаас олдсон шавар савыг хэлбэр төрхөөр нь нь ангилаж үзэхэд: 

1. Өндөр нарийхан хүзүүтэй цүлхэн бөөртэй шавар сав. Энэ төрлийн шавар сав Чандмань уулын булшнаас бусад төрлийн савнаас олон олдсон ба гол төлөв амсар, мөрөөрөө хааяа бөөрөө тойруулж урласан хэд хэдэн гүвгэртэй, эсхүл мөрөөрөө тойрч ханалж сараачсан хээтэй байдаг. Мөн энэ төрлийн шавар ваарны заримынх нь мөрөөр хээлж, хажуу бөөрөнд нь хар өнгийн будгаар элдэв тамга, дүрс урласан байх нь тохиолдоно. Чандмань уулын булшнаас гарсан нэгэн шавар ваарны бөөрөн дээр хоѐр буга, нэг янгирын дүрсийг маш гайхамшигтай товойлгон дүрсэлсэн байна. 

2.Умгар амтай, хажуудаа сэнжтэй хавтгай ѐроолтой жижиг шавар сав. Эдгээр савны зарим нь амсараараа тойрсон ганц гөвгөртэй, эсхүл цулгуй, мөн бөөрөө олон давхар гүдгэр зураасан чимэгтэй байна.

3. Хавтгай ѐроолтой хувилхуу маягийн шавар сав. Эдгээр савны зарим нь бөөрөөрөө тойрсон хэдэн гөвгөртэй байхаас гадна гол төлөв амсарынхаа хажууд хоѐроос дөрвөн товгор бариул (чихтэй)-тай. 

4. Хажуудаа бариул сэнжтэй аяга маягийн шавар сав.
5. Өргөн намхан хүзүүтэй, хавтгай ѐроолтой элдэв гоѐл чимэггүй шавар сав. 
6. Бумбархуу маягийн хажуу бөөрөндөө товгортой шавар сав. 
7. Дашмагархуу маягийн шавар сав. Энэхүү сав нь зууван хэлбэртэй бүдүүн зууван хүзүүтэй бөгөөд түүний хажуу хоѐр бөөрийг арьсан дашмагны оѐо мэт хэрчлээстэй гөвгөр гаргаж чимсэн байна. 
8. Хавтгай ѐроолтой, дөрвөлжин хэвтэй, намхан ханатай хайруул маягийн шавар сав. 

Чандмань уулын булшнаас дээрхи найман төрлийн ихэнх нь эвдэрч хагараагүй бүтэн 60 гаруй шавар сав олдсон бөгөөд тэдний ахуй амьдралд шавар сав суулга чухал хэрэгцээтэй байжээ. Чандманьчууд эр, эм, хүүхэд гэж ялгалгүй үхэгсдийн толгойн зулайн харалдаа дээд талд, мөн нүүрний тушаа шавар сав тавьдаг заншилтай байсан байна. Өндөр нарийхан хүзүүтэй цүлхэн бөөртэй дашмагрхуу маягийн хоѐр төрлийн шавар савыг ихэд гоѐж чимсэн ба тэдний гадаад хана нь хөө тортог болоогүй мөн түүнчлэн нарийхан өндөр хүзүүтэй зэргээс үзэхэд эдгээр саванд юм чанадаггүй, харин шингэн, нунтаг зүйлийг хадгалдаг байжээ. Бусад таван төрлийн савны хана нь ихэд хөө тортог болсон, гадна талд нь зузаан хөө дагтаршин тогтсон, зориуд чих, бариул, дүүжлэх сэнж гаргаж, харьцангуй том амтай үйлдсэн зэргээс эдгээр саванд хоол унд чанадаг байжээ Чандмань уулын 33-р булшнаас цөгцөн хөлтэй ирмэгтээ босоо, зууван хоѐр сэнжин бариултай, их биеийг нь тойруулан хонхойлгон гаргасан зэрэгцээ хоѐр бүстэй цутгамал хүрэл тогоо олдсон бөгөөд түүнтэй ижил төстэй хоѐр хүрэл тогоо Монголын үндэсний түүхийн мүзейд хадгалагдаж байдаг.

Чандмань уулын булшны судалгаанаас үзэхэд, Монгол улсын нутгийн баруун хойт хэсэгт тухайн үед Төв Азийн хээр тал нутагт амьдарч байсан аймгуудтай ерөнхий шинжээрээ ижил боловч орон нутгийн биеэ даасан шинж чанар бүхий соѐлтой нэгэн аймаг байжээ. Гэвч Чандманий аймгийн оршин тогтнож байсан газар хир зэрэг өргөн цар хүрээтэй байсан, түүнчлэн зүүн, баруун урд зүгтээ чухам аль орчмоор зааглагдаж байсан нь одоогоор тодорхойгүй. Монгол нутагт Чандмань уулын
дөрвөн төрлийн булштай ижил булшыг урьд хожид малтан шинжилсэн нь үгүй учир энэхүү соѐл зөвхөн Чандмань уулын орчим хэсэгхэн газар олон аймгуудын залгаа нутагт тархаж уу, эсхүл монгол орны баруун хэсэгт ихээхэн газар нутагтай байв уу гэдэг асуудалд одоогоор хариулах боломж үгүй байна. Чандманьчуудын аймаг Төв ба Дорнод Монгол, Байгаль нуурын наад бие нутаг, Тува, Алтайн оршин суугчидтай эдийн боловсрол, дүрслэх урлагийн хувьд ижил төстэй байгаа нь түүх, нийгмийн хөгжлийн нийтлэг байдал, түүнчлэн газар зүйн байршлаараа хөрш зэргэлдээ нөхцлөөс шууд хамаарах билээ. Чандмань уулын дөрвөн төрлийн булшны нэгээс хоѐр төрөл нь хөрш зэргэлдээ нутгийн төмөр зэвсгийн үеийн дурсгалд байх авч дөрвүүлээ хамт тохиолдсон нь үгүй билээ. Энэ талаараа Төв Азийн дөрвөлжин булштан, Алтайн маймир-пазрыкууд, Минусын хотгорын тагаруудтай төстэй тал байвч онцлог ялгаатай, дүнзэн бунхантай шороон булшны бүтэц зохион байгуулалт түүний дотор үхэгсэдийг бүлгээр оршуулсан зан үйл зэргээрээ Тувагийн уюукуудын дурсгалтай бусдааас илүү ойр нягт холбоотой нь харагдаж байна. Түүнчлэн Чандмань уулын жижиг чулуун австай булш уюукийн “чулуун хайрцагтай” хэмээн нэрлэгдэх булштай мөн Монголын төв ба дорнод хэсгээс олдох ижил зохион байгуулалттай зарим булш, улмаар дөрвөлжин булшны зарим нэгтэй ижилсэж болох талууд бас ажиглагдаж байна. 

Дөрвөлжин чулуун (том) далантай модон бунхан, чулуун австай булштай ижил гадаад зохион байгуулалттай булш Монголын төв нутагт тохиолдох ба энэ төрлийн булш доторхи зохион байгуулалтаараа Тувагийн дугуй далантай дүнзэн бунхантай булштай нилээд ижилсэж болох юм. Чулуун далантай авсгүй нүхэнд хүнээ оршуулсан булш Монголын өмнөд ба төв нутагт мөн Тувагийн нутгаас ч бас олддог. 
андманьчуудын дөрвөн төрлийн булшнаас гурав нь зохион байгуулалтын зарим шинжээрээ Монгол ба Тува нутгийн алинаас ч олдож буй хосолмол шинжтэй болохыг бид дурьдлаа. Үхэгсэдээ баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлэн гар хөлийг нь ихэд атийлгаж оршуулдаг заншил Тува, Алтай, Тянь-Шань, Памирын нутагт мөн үед амьдрагсадын дунд өргөн дэлгэрсэн ажээ. Гэтэл үхэгсэддээ чулуун дэр тавих ѐс Тувагийн уюукчуудын нэгэн адил Төв Азийн дөрвөлжин булштанд байсан төдийгүй Чандмань уулын булшинд үхэгсэдийг оршуулсан байдал, оршуулгын зарим зан үйл хожмын Монгол угсаатны үхэгсэдээ оршуулж байсан зан үйлтэй зарим талаараа ижил байна. Чандмань уулын булшнаас гар дамжин шаталсан худалдааны замаар ирсэн бололтой Египетийн гаралтай алаг бөөртэй (нүдтэй) шилэн эрих, зөвхөн Энэтхэгийн далайн баруун хойт эрэг, Номхон далайн баруун эргээр байдаг явуу зэрэг харь орны гаралтай зүйлс ч байна. 
Иймээс Чандманьчууд өөрийн хөрш зэргэлдээ орны болон нилээд хол нутгийн аймгуудтай худалдаа, соѐлын харилцаатай байжээ хэмээн үзэж болох юм. Энэхүү харьцаа хир зэрэг тогтмол ямар замаар явагдаж байсан тухай баримт хомс байна. 

Монгол улсын баруун зах нутагт төмөр зэвсгийн эхэн үед амьдарч байсан Чанманьчууд өөрийн бие даасан соѐл бүхий нэгэн аймаг байжээ. Энэхүү аймаг нэг талаас Монголын ихэнх, Байгаль нуурын наад бие нутгийн дөрвөлжин булштан, Алтай Маймир-Пазрык зэрэг нүүдэлчид нөгөө талаас Тувагийн уюукууд, Минусын хотгорын тагарчууд зэрэг хагас нүүдэлчин аймгуудын хооронд оршиж тэдэнтэй аль алинтай нь ойр харьцаатай, хөрш зэргэлдээ амьдарч байсан учир энэхүү дөрвөн аймгийн аль алиных нь нөлөө тэдний археологийн дурсгалаас тодорхой харагдаж байна. Иймээс Чандманьчууд, дурдсан дөрвөн аймгийн завсар нүүдэлчид хагас суурьшмал иргэдийн соѐлын аль алины тусгалыг агуулсан тийм нэгэн жижиг аймаг байсан бололтой. 
1972-1974 онд малтсан булшнаас гарсан Чандманьчуудын 141 хүний толгойн ясанд хийсэн палеоантропологийн судалгаанаас тэдний дунд цэвэр монгол, цэвэр европ төрхийн хүмүүс цөөн тоогоор байгаа авч тэдний ихэнх нь энэ хоѐр төрлийн завсрын шинжтэй байна гэж үзжээ. 

Чандманьчуудын толгойн ясны антропологийн судалгааны хэмжээсийг мөн үеийн Тува, Алтай, Казахстан, Минусын хотгорынхоос ихээхэн ялгаатай, харин Тувагийнхаас хэдийгээр ялгагдах боловч ерөнхийдөө бусдаас ойролцоо төстэй байжээ. Чандмань уулын орчимд өөрийн соѐлтой антропологи болон археологийн бүх хэрэглэгдэхүүнээрээ Тувагийн уюукчуудтай бусдаас илүү төстэй тэдний ойр төрлийн нэгэн аймаг төмөр зэвсгийн эхэн үед амьдарч байжээ.
Чандманьчуудыг түүхэн сурвалжид нэр нь хадгалагдаж үлдсэн “Динлин” аймгийнхан болов уу гэсэн урьдчилсан таамаглалыг зарим антропологич гаргасан байдаг. Гэвч Динлиний асуудлаар Оросын эрдэмтэн Г.К.Грум-Гржимайло, В.В.Радлов нараас эхлэн түүхч, археологич олон судлаачид саналаа гаргасан байдаг билээ. Минусын хотгорт МЭӨ YII-III зууны үед байсан тагарын соѐлынхныг түүхэн сурвалж бичигт үлдсэн динлинүүд хэмээн С.А. Теплоухов, Г.Ф. Дебец, С.В. Киселев, Л.Р. Кызласов, Н.Л. Гумилев нарын зэрэг олон эрдэмтэд үздэг ба энэ санал нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.
В.В.Волков динлинчүүдийг европ төрхийн хүмүүс байсан гэдэг нь батлагдахгүй байна гэж үзжээ.

Динлиний оршин байсан нутгийн тухай Н.Я.Бичурин “Динлинчүүд Енисейгээс дорно зүгт Байгаль
хүртэл Ангарын зүүн гар талын нутгийг эзлэж байлаа” хэмээн бичсэнээс үзэхэд Чандманьчуудын нутаглаж байсан нутаг динлиний нутагт багтан орохгүй байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар тагарын соѐлынхон Динлинчүүд бол Чандманьчууд бас адил динлинчүүд байх нөхцөлгүй өөр аймаг байж болох юм. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн динлиний нутаг багтаж орохгүй байгаа бөгөөд Чандмань уулын булш Динлин нарынх биш бололтой. Харин Чандмань уул нь эртний гяньгун нарын нутагт багтах бөгөөд тэдний өвөг дээдсийн дурсгал ч байж болох авч энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм.

Эх сурвалж: "Монголын археологи", УБ, 2002 он, Д.ЦЭВЭЭНДОРЖ, Д.БАЯР, Я.ЦЭРЭНДАГВА, Ц.ОЧИРХУЯГ

Friday, November 29, 2013

Америкийн хамгийн эртний уугуул иргэд Хар арьстан байсан (Баталгаатай биш)


Америкийг  хэн нээсэн вэ?
“Бид нээсэн” гэж хэлэх Монгол хүмүүс хэр олон байдаг вэ?
Хариулт нь маш энгийн “Америк тивийг Монголчууд бид нээсэн юм” гэдэг. Бахархах сэтгэл төрөх шиг...
Үнэн хэрэгтэй Америкийн уугуул иргэдийн дийлэнх нь генийн хувьд цэвэр Монголойд хэв шинжийг илтгэдэгүй. Харин Монголжуу хэв шинжийн арьстны хувьсахуй ажиглагддаг.
Гэхдээ ...Тус тив дээр оршин амьдрах болсон уугуул хүмүүсийг Ази гэхээс илүү анхдагч улсууд нь хэн байв? Гэсэн асуулт гарч ирдэг. Үүнд хариулт өгөх таамаглал Pedra Furada, Piauí, Бразили улсад орших 55,000 жилийн үед холвогдох археологийн соёл юм.
Кенневикийн хүн

Эртний хүн-Америк тив "Lucia" нүүрний хэлвэрийг сэргээсэн байдал 
Австралийн уугуул хүн

Австралийн уугуул охин


Америкийн уугуул Индиан охин-"Ертөнцийн Төгсгөл" хэмээх киноны хэсэг
Австралийн Аборгенчуудтай холбон үзэх таамаглал гарч иржээ. Бразилиас олдсон эртний хүний гавалын хэмжилтийг Австралийн болон Меланизийн арлаас олдсон гавалын үзүүлэлтэй харицуулж үзвэл төсөөтэй зүйлс гарч ирсэн байна. Харин судалгааны цар хүрээг тэлж Хар Арьст Америкийн уугуул иргэд яагаад мөхөж үгүй болсон талаар судалж үзхэд эртний Хар арьст Америкчууд нь Палео-Сибирийн хэв шинжийн Монголойд арьстны нүүдэлчидтэй түүхийн торгон цэгт уулзаж улмаар хоёр арьстны хоорондох уусжилт болон овог хоорондын ширүүн тэмцлийн үрээр хар арьст оршин суугчид Шар арьстнуудад ялагдсан гэж үзэж байна. Эдүгээ хүртэл Уугуул Америкчуудыг Ази хэв шинжийн эртний нүүдэлчин гэж үздэг бөгөөд дийлэнхи судлаачид энэ онолд итгэдэг боловч бүрэн дүүрэн эцсийн хариу гаргаж ирээгүй билээ. Зарим онолд Анхны уугуул хүмүүс нь Европ хэв шинжийн улсууд байсан гэж үзэх нь бий.
Мексик дэх Олмекийн соёлын чулуун тэргүүнүүд (Төв америк)
Мексик дэх Олмекийн соёлын чулуун тэргүүн (Төв америк)

Мөстлөгийн эрин үеийн шувтраг 11,000 жилийн үед эртний хүмүүс хамгийн түрүүн Сибир-Берингийн хоолойг хучсан мөсөн хавтан дээгүүр гарч Аляскаар дамжсан... гэсэн байхад түүнээс өмнө хамаарах  Солютрейн соёлын төлөөлөгчид бүр эрт дорнод хэсгээс орж ирсэн гэх онол буй бөгөөд ойролцоогоор 21,000 -аас 17,000 жилийн үеийн он цагийг нааш цааш хэлвэлзэлтэйгээр заадаг. Кловисийн соёлыг бий болгосон эртний хүмүүсийн цаг хугацаа энэ мэтээр үзэж байхад тус соёлоос илүү хол он цагуудад хамаарах эртний соёлууд байгаа нь Америк тивийн эртний уугуул иргэд дан ганц Палео-Сибирийн хэв шинжийн хүмүүс байсан гэдэгт нотолгоо өгөхгүй байгаа юм. 
Газрын зураг дээрхи эртний хүний тархалтыг дүрсэлсэн байдал
Кловисийн соёлоос өмнөх үеийн эртний соёлуудын талаархи он цаг, нэрсийг жагсаавал: (Археологийн соёлт газар бүрийг эгнүүлэн бичсэнээр та бүхэн доорхи соёлуудын он цаг Кловисийн соёлоос эрт болохыг харж байна).
·         Pedra Furada, Piauí, Бразил (55,000 жил)
·         Topper, (Хамгийн багадаа 22,900 жил, боломжит он цаг 50,000 жил гэсэн нь нилээд маргаантай) Өмнөд Каролин, Умард Америк.
·         Meadowcroft, Пенсилвани, Умард Америк (16,000 жил)
·         Buttermilk Creek Complex, Salado, Texas, Умард Америк ( нүүрс төрөгчийн он цаг тогтоох аргаар ойролцоогоор 15,500 14C жил)
·         Cactus Hill, Биржин,Умард Америк (15,070 14C жил)
·         Monte Verde, Чили, Өмнөд Америк (14,800 14C жил)
·         Saltville, Virginia, Умард Америк (14,510 14C жил)
·         Taima-Taima, Венесуэл, Өмнөд Америк (14,000 жил)
·         Connley Caves, Орегон, Умард Америк (13,000 жил)
·         Page-Ladson prehistory site, Флорида, Умард Америк (12,425 ± 32 14C жил [15,405–14,146 жил)
·         Lapa do Boquete, Бразил, Өмнөд Өмерик (12,070 ±170 14C жил)  
·         Paisley Caves, Орегон, Умард Америк (14,300 жил)
·         Tanana Valley, Аляск, Умард Америк (13,000–14,000 жил)
·         Nenana valley, Аляск, Умард Америк (12,000 жил)
·         Tibitó, Colombia (11,740 ±110 14C жил)
·         Tagua-Tagua, Чили (11,380 ±380 14C жил)

29.11.13

Monday, November 25, 2013

Палео-Сибирийн уугуул иргэд-Америкийн уугуул иргэд-"Солютрейская_гипотеза"


Америкийн уугуул иргэдийн генетик үзүүлэлтэнд 18-38% нь Палео-Сибирийн уугуул иргэдийн ген буй нь ажиглагддаг. Үүнд "Анчин-түүвэрлэгч" (байгалийн бэлэн зүйлийг агнан түүдэг) орон нутгийн хэв шинж чанартай бүлэг хүмүүс эсхүл олон тооны хагас нүүдэлчин суурин хүмүүсийн хамтын бүлэглэл зэрэгтэй холвон ойлгож болно. Харин дээрхи генетик үзүүлэлтийн бусад хувь тэмдэгийг Умард Европын эртний анчид, түүвэрлэгчид болон хаа нэгтээгээс ирсэн эртний хүмүүсийн генетик тэмдэгээр тодруулж болох юм. Сонирхуулхад /Солютрейская_гипотеза/ гэх таамнал бий.Өөрөөр хэлвэл Мөстлөгийн энэ цаг үе--- 21,000 -аас 17,000 жилийн үеийн эртний хүмүүс мөстлөгийн мөсөн бүрхүүл умард Европыг хучиж үлэмж хэмжээны мөсөн хавтаг үүссэнтэй холвоотой тохиолдлоор очсон гэж тайлбарладаг. 

Тухайн үед хүмүүс зүг чигээ алдах юмуу санамсаргүй байдлаар уугуул нутгаас төөрч мөсөн тивээр Америк тив хүрсэн байж болох талаар нэгэн судлаач санал дэвшүүлснийг цөөнгүй эрдэмтэд санал нэг дэмжсэн байдаг. Магдалены үеийн чулуун мэс болон бусад нэр төрлийн чулуун зэвсгийн арга технологи нь Юкатаны хойг дэх Кловисын соёлын технологитой нэн төсөөтэй зэрэг бусад салбар судалгааны баримт дээр баталж болдог бололтой. 

Палео-Индианчуудын зарим олдворууд харах байдлаас илэрхий Дорнод азийн хэв шинжийг илтгэдэггүй гавал олддог. Жишээлвэл Башингтон мужаас олдсон Кенневик хүн нь ойролцоогоор 9000 жилийн үед хамаардаг хэдийч үзэгдэх байдал нь Кавказ хэв шинжийн байдаг. Энэ нь хожуу үеийн газар зүйн нээлт-Хүйсийн түрэмгийлэлттэй огт хамаагүй болж байна.

25.11.13

Мезозой эрин буюу Дунд төрмөлийн үе

Мезозой эрин буюу Дунд төрмөлийн үед амьдарч байсан Дун, Хясааны чулуужсан олдвор. (Геологийн үечлэлээр 251-65 сая жилийн хооронд). Энэ чулуужсан олдвор Дорнод-Цагаан Овоо сумын нутгаас өнгөрөгч есөн сард олдсон. Чингэхлээр манай сумын нутаг дэвсгэр эрт галавын үед далай, тэнгисийн бүс байжээ.




25.11.13

Савагт Хирс-Дорнод Монгол

Савагт Хирс

Умард Испани - Мөхсөн Аваргуудын зураг 
ДОРНОД МОНГОЛООС ОЛДСОН САВАГТ ХИРСНИЙ ЧУЛУУЖСАН ТОЛГОЙН ЯС
 Савагт Хирс (лат. Coelodonta antiquitatis, анг. Woolly Rhinoceros) буюу Ноосорхог Хирсний төрөл зүйлийн амьтад нь Эртний Европ болон Евразийн эх газарт оршин амьдарч байжээ. Эх газрын Умард хязгаар Дөрөвдөгчийн эрин үеийн сүүл хүртэл (мөстлөг) амьдарч байсан бөгөөд хүйтэн сэрүүн нөхцөлд дасан зохицсон амьтан байв. Дөрөвдөгчийн эрин үе нь Хүний түүхийн хөгжил болоод Нэн эртний хүмүүсийн оршин тогтнож эхэлсэн үе юм. Савагт Хирсний дүрс бүхий хуучин чулуун зэвсгийн үеийн хадны зургууд дэлхийн өнцөг булан бүрт олдсоор байгаа нь эртний хүмүүс тус амьтныг хүнсэнд хэрэглэж эсхүл бэлгэдэл зүйн үүднээс зурж тэмдэглэсэн бололтой. Дэлхий дээрхи эртний Савагт Хирсний олдворууд цөөнгүй тоотой олддог бөгөөд 19-р зууны үед энэ төрлийн яснуудыг Сибир орчмоос олсон даруйдаа Аврага Шувууны яс хэмээн шуугицгааж байжээ. Удалгүй тус газраас олон тооны хөлдсөн хөлдүүс гарч ирэх болсноор сая ямар амьтан болохыг нь мэдсэн байдаг. 


(фр. Grotte Chauvet орос. Шове) Aгуйн хана дээр дүрсэлсэн савагт хирсний зураг-Франц улс.  

Харин доорхи чулуужсан ясны зургууд бол Дорнод Монголоос олдсон Савагт Хирсний олдвор болно. Уг олдворыг Халх Гол сумын иргэн А.Цэрэндонров Буйр нуурын зүүн урд эрэг Нарийны Баруун тал орчмын  15 метр эргийн доороос олсон байна. Он цагын урьдчилсан тооцоогоор 15-20 мянган жилийн өмнө амьдарч байсан Савагт Хирсний толгойн яс болно. (Энэ олдвор Дорнод Аймгийн Музейн үзмэрт тавиастай байна).
Уул амьтаны ерөнхий бодгалийг нь төсөөлж үзвэл: Хамар дээрээ хоёр эвэртэй бөгөөд урд талынх нь илүү том, урт байв. Хөгшин эрэгчингүүдийн зарим нь 1 метр гаруй урт эвэртэй байжээ. 
Woolly rhinoceros (Coelodonta antiquitatis) бол Хирсний төрөл зүйл дотроос мөхөж устсан бөгөөд Европ болон Умард Ази тивийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай мөстлөгийн эрин үеийн сүүл хүртэл амьдарч байсан төрөл зүйл ажээ. Савагт Хирс нь Мөстлөгийн эрин үеийн олон тооны аварга амьтадын төрөлд багтаж байв. 
Савагт хирсний толгойн яс 
Эцэст нь дүгнэж өгүүлвэл Савагт хирсний дүрс хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг дээр цөөнгүй байдаг. Одоогийн Их Британи болон Сибирийн дорнод хэсэг хүртэл өргөн уудам нутагт тархаж (тундрын бүст) амьдардаг байсан. Арьс нь зузаан үс ноосоор хучигдаж, дулаан бага алдахын тулд жижиг чихтэй байсан нь хүйтэн уур амьсгалд зохицсон амьтан байсныг нь илтгэнэ. Шүд нь ч тундрт ургах хатуу өвс ургамалыг идэхэд зохицолдсон байдаг. Харин ижил цаг үед оршиж байсан арслан заанаас ялгаатай нь Умард Америк тивээс чулуужсан яс нь олддоггүй бөгөөд 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ. Магадгүй эртний хүмүүсийн нүүдэл болон цаг агаарын дулааралтай холбоотой байж болзошгүй юм. 
Ашигласан эх сурвалж:
http://www.bbc.co.uk/nature/life/Woolly_rhinoceros
http://www.bbc.co.uk/nature/21660528
http://mn.wikipedia.org/wiki
http://en.wikipedia.org/wiki/Woolly_rhinoceros
  21.10.13




Saturday, November 23, 2013

Mal’ta child


DNA indicates Eurasian roots for Native Americans, new study says
Niobe Thompson/Courtesy of Nature - Lake Baikal in south-central Siberia, where Mal’ta is located. Genome of the Mal’ta child revealed that an Upper Palaeolithic population from this region mixed with ancestors of present-day East Asians, giving rise to the First American gene pool.
The genetic analysis of a 24,000-year-old arm bone from an ancient Siberian boy suggests that Native Americans have a more complicated ancestry than scientists realized, with some of their distant kin looking more Eurasian than East Asian.

The new study, published online Wednesday in the journal Nature, represents the oldest genome of a modern human ever fully sequenced.

Native American ancestry: It's complicated
(Kelly E. Graf/Courtesy of Nature) - Burial of Mal'ta child redrawn from Gerasimov in 1935, with photos of the plaque and swan from the burial and a representative Venus figurine from the excavation
.Modern-day Native Americans share from 14 to 38 percent of their DNA with the Siberian hunter-gatherers — who are not closely related to East Asians — with the remainder coming from East Asian ancestors. Most scientists have thought that the first Americans came only from the East Asian populations.

“If you read about the origins of Native Americans, it will say East Asians somehow crossed the Bering Sea,” said study author and evolutionary biologist Eske Willerslev at Copenhagen University. “This is definitely not the case — it’s more complex than that.”

It isn’t known where or when the meeting of the two peoples happened, but a likely location could be Beringia, the region surrounding the current gap between Alaska and Siberia. Although presently occupied by the Bering Strait and its surrounding waters, the glaciers of roughly 20,000 years ago locked up much of the earth’s water, exposing a land bridge between the two continents.

The prehistoric crossroad provided an easy way for people, animals and plants to spread.

Originally excavated in the 1950s, the remains of the boy had been tucked away in the bowels of a museum in St. Petersburg. He was about 3 when he died, and he was buried with a variety of “grave goods,” including a swan figurine and an ivory pendant.

(Kelly E. Graf/Courtesy of Nature) - Burial of Mal'ta child redrawn from Gerasimov in 1935, with photos of the plaque and swan from the burial and a representative Venus figurine from the excavation.

When Willerslev sequenced the DNA from the boy’s upper arm bone, he thought the results were a mistake: It said the boy belonged to a lineage commonly found among Europeans, but not in East Asians.

“We put the study on hold for a year because I thought it was contamination,” Willerslev said.

They tried again, this time digging deeper and looking at the Y chromosome. It and the rest of the genome told the same story: The boy had links to present-day western Eurasians and Native Americans, but not East Asians.

They also sequenced a more recent Siberian adult whose DNA wasn’t as well preserved, and they got similar results.

“They were members of a really cosmopolitan group that probably reflect early modern humans leaving Africa and spreading into central Asia,” said study author Kelly Graf, a Texas A&M anthropologist.

Their results support fossil evidence from early Paleo-Indian humans, such as a well-preserved skeleton known as Kennewick man found in Washington state. Dated to about 9,000 years old, he has facial features that don’t look East Asian but rather somewhat Caucasian — a mystery found replicated in other skulls.

The fact that the first Americans were already mixed to begin with could answer these controversies, Willerslev said. Any Western Eurasian genetic signatures found in Native Americans today were previously attributed to post-1492 colonial mixing with Europeans.

“Maybe it has much deeper roots — from Siberia, not Europeans coming over in their boats,” Graf said.

Graf and Willerslev said their next step is to gather DNA samples of early American populations to find evidence of those proto-Eurasian roots in the New World.

Meeri Kim is a freelance science journalist based in Philadelphia.

Friday, November 22, 2013

Д.ЭРДЭНЭБААТАР: ХОСГҮЙ ҮНЭТ ОЛДВОРУУДЫГ БИ БАНКНЫ ХУВИЙН ХАЙРЦАГТАА ХАДГАЛДАГ. ЭНЭ БОЛ ЭМГЭНЭЛ


 
“Би өөрийгөө Хүннү судлалд гавьяа байгуулсан гэхгүй. Гэхдээ өвөг дээдсийнхээ түүхийг хүмүүст таниулах нь миний үүрэг гэж боддог. Яагаад хүннүчүүдийг онцолдог вэ гэхээр Хүннү бол Монголын өвөг дээдэс биш гэж ярьдаг хүмүүс бий. Тиймээс бид тэр үеийн түүхийг илүү судалж, түлхүү гаргаж ирэн олон түмэнд ойлгуулж, мэдрүүлэхийг хичээж байна.


Бид Монголын эзэнт гүрний үеийн түүхийг хангалттай ярьдаг. Энэ талаар олон баримт бий. Харин түүнээс өмнө Евразийн их даяаршил гэдэг зүйлийг хүннүчүүд бий болгосон” хэмээн ярих энэ хүн бол МУИС-ийн харьяа “Улаанбаатар” их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар. “Улаанбаатар” их сургууль археологийн музейтэй. Улсын музейнүүдэд ч байхгүй нэн ховор, хосгүй үзмэрүүдтэй тус музейд бид Хүннү гүрэн болон археологийн шинжлэх ухааны талаар яриа өрнүүллээ.


-Ярилцлагаа музейн талаарх мэдээллээр эхэлье. Өдөр бүр үнэ төлбөргүй үзүүлдэг гэв үү?


-Энэ жижиг музей бол манай сургуулийн Археологийн тэнхимийн сүүлийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүн. Ажлын өдрүүдэд нээлттэй байдаг учраас хэн дуртай нь ирээд үнэ төлбөргүй үзэж болно. Энэ танхимд орж ирсний учир нь Монголын өв соёлын түүхийн судлагдахуун болсон нэн ховор дурсгалуудыг бодитоор харуулахыг хүссэн юм. Эдгээрийг улсын музейд авч, олон нийтэд илүү хүртээмжтэй байлгаач гэсэн саналыг холбогдох байгууллагуудад нь удаа дараа тавьсан. Би энэ нандин дурсгалуудыг хэдий болтол дарж, хадгалах вэ, хүмүүст үзүүлж л байя.


-Энэ олдворуудын асуудлаар салбарын сайддаа хандаж байв уу?


-Ц.Оюунгэрэл болон Л.Гантөмөр сайд хоёулаа энэ музейг үзэж, танилцсан. Гэхдээ тэд ташаа мэдээлэлтэй байсан. Жишээ нь, Оюунгэрэл сайд энэ музейг Д.Эрдэнэбаатар гэдэг хүн хувиараа ажиллуулдаг эсэхийг, олдворууд нь ямар бүртгэлтэйг шалгахаар ирсэн. Энд байгаа бүх олдвор минийх биш, улсынх гэдгийг нь тайлбарлаад, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалд бүртгүүлсэн баримт бичгүүд, Засгийн газрын тогтоолыг үзүүлсэн. Археологийн музей байгуулах тухай сүүлийн үед яриад байна. Үнэн бол сайн л байна. Би эдгээр олдворыг өгөх газарт нь, найдвартай хүнд өгмөөр байгаагаа дахин хэлье. Энэ бол Монголын түүх, монголчуудын юм. Олдворуудыг өнгөрсөн зуны турш Төрийн ордны музейд дэлгэж, үнэ төлбөргүй үзүүлсэн. Ийм гайхалтай соёлын өв байгааг ард түмэн мэдэх учиртай.


-Монголоос олдсон элдэв олдвор, үйл явдлын талаар голдуу гадаадын хэвлэлээс л олж уншдаг. Манай судлаач, эрдэмтэд хийсэн ажлаа мэдээлж болохгүй гэж үү. Түүхээ судалж, сурталчлахад төрийн бодлого дутаад байна уу?


-Төрийн бодлого дутаж байгаа нь үнэн. Үүнээс гадна манай академийнхан хоорондоо уялдаа холбоо муутай, бие биедээ ацагласан бодолтой. Дотооддоо ийм явцуу байж яаж олон улсад мэдээлэх вэ дээ. Би судалгааныхаа үр дүнд илрүүлсэн олдворуудын талаараа хэд хэдэн удаа мэдээлж байсан. Гэхдээ манай хэвлэл мэдээллийнхэн энэ тал дээр учир дутагдалтай. Заримдаа бүр гуйвуулж, сүр бадруулж ташаа мэдээлдэг. Бас түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой өөрсдийн хийсэн нэвтрүүлгээ өгөхөөр төлбөр нэхдэг. Өөр нэг асуудал гэвэл, “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг” гэж үг бий. Хэдийгээр манайхантай хамтарч судалгаа хийсэн ч хөр өнгө гаргасан гаднынхан өөрсдийгөө рекламддаг. Ер нь Монголын тал хэзээ ч мөнгө гаргадаггүй. Тэгсэн хэрнээ дарга нар “Бид олон улсад нэр хүндтэй. Олон улсын эрдэм шинжилгээний ажил хийж байна” гэж өөрсдийгөө магтдаг.


-ШУА-иас эрхлэн гаргасан “Хүннүгийн өв соёл” номонд таны судалсан ажлаас ганцыг л багтаасан юм билээ. Миний ойлгосноор археологич Д.Эрдэнэбаатарын илрүүлсэн олдворууд олон улсад “бөмбөг тэслэх” хэмжээнийх гэсэн. Хамгийн сүүлд олсон хаш пайз гэхэд л дэлхийд хэдхэн байдаг гэж сонссон. Хүннүгийн үеийн тийм гайхамшигтай соёлын түүхийг яагаад сурталчлахгүй байгаа юм бэ?


-Тэр номонд анхнаасаа миний нэг ч олдворыг багтаагаагүй юм. “Энэ бол Д.Эрдэнэбаатарынх биш, Хүннүгийн түүх соёл” гэж гуйж байж эртний Ромын шилэн аяганы зураг оруулсан. Түрүүн хэлсэнчлэн манайхны арчааг үй байдлын илэрхийлэл л дээ. Би ШУА-ийн Түүхийн хүрээлэнд 19 жил ажилласан. Тиймээс тэнд байгаа хүмүүс ажлаа яаж хийдгийг сайн мэднэ. Тэд улсын түүхээ боловсруулж, шинэчлэхээсээ илүүтэйгээр номонд нэрээ оруулахад л анхаардаг. Үүнтэй адил Монголын түүхийн I ботийг шинээр бичиж байхад нь би Хүрэл зэвсгийн үеийн түүхийг багтаахыг хүссэн ч “Цаг нь болоогүй” гэсэн хариу өгсөн. Гэхдээ одоо биш юм гэхэд хэзээ нэгэн цагт эдгээрийг Монголын түүхийн номонд оруулах нь гарцаагүй л дээ. Ийм хувийн амбицтай байсан цагт манайд шинжлэх ухаан дорвитой хөгжихгүй.


-Монголоос олдсон археологи, палеонтологийн ховор олдворууд биднийг дэлхийн хараанд өртүүлэх бас нэгэн баялаг болсон. Т-Батаар гэдэг “нөхрийн” ачаар төр, засаг эдгээр салбарт анхаарал хандуулж байгаа биз дээ?


-Дорвитой өөрчлөлт гарахгүй л байна. Уг нь Монголоос юу олсон, тэр нь дэлхийн түүхийг яаж баяжуулж байгааг олон улс сонсохыг хүсдэг. Монгол судлаачдыг олон улсын арга хэмжээнүүдэд урьдаг. Гэхдээ зардал мөнгөнөөс болоод тэр бүрт явж чаддагг үй. Би сүүлийн үед бараг явсангүй. Аль болгонд мөнгөг үй гээд гаднын орнуудаар зардлаа даалгах юм бэ. Улсын нэр хүнд л доошилно. Монгол гэхээс биш, хувь судлаачийн нэр гарахгүй шүү дээ.


-Өнгөрсөн жил Ноён уулнаас илрүүлсэн Хүннүгийн язгууртны булшнаас эртний Ромын үеийн аяга, Хүннүгийн хааны хаш пайз олсон талаар мөн л гаднын сайтуудад нэлээд шуугиантай мэдээлсэн байсан.


-Тэр аяга, пайз зэрэг олдвор энэ музейд байна. Түрүүн хэлсэн дээ, гуйж байж номонд оруулсан аяга шүү дээ. Тэр булшнаас эртний Ромын үеийн гурван аяга гарсан. Хоёр нь хагарсан, нэг нь жаахан эмтэрснээс биш азаар, бараг бүтэн. Германд болсон олон улсын хуралд би энэ аяганы тухай илтгэл тавьсан юм. Хүннү, Ром хоёр торгоны замыг ашиглан арилжаа хийдэг байсны гэрч энэ гэж үзүүлсэн. Гэтэл нэг герман эрдэмтэн “Тухайн үед ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг арилжаа наймааны зорилгоор үйлдвэрлэдэггүй байсан. Ийм аягыг эртний Ромын дээд зэрэглэлийн цөөхөн язгууртан хэрэглэдэг байсан” гэж тайлбарласан. Тэгэхээр хэрэв худалдаа, солилцоогоор авчраагүй л юм бол Хүннү, Ромын том язгууртнууд уулзсан болж таарна. Энэ бол тэр үед хүннүчүүд өрн өдийнх өнтэй дээд түвшинд харилцдаг байсныг гэрчилнэ.


Өөр нэг сонирхолтой баримт гэвэл, эртний Хятадын түүхийн сурвалжид ингэж дурдсан байдаг. Ромын нэг легион Ази руу яваад сураггүй алга болсон. Тэр бүлэг цэрэг Хүннүгийн цэргийн бүрэлдэх үүнд орчихсон хятадуудтай тулалдаж явсан гэж. Энэ үнэн, эсэхийг бид судлах ёстой. Хэрэв үнэн бол энэ аягануудыг тэд Хүннүгийн эзэнт гүрэнд өгсөн байх магадлалтай. Би энэ аягатай төстэй эртний олдворын талаар интернэтээс мэдээлэл хайж, 10 ч хүрэхгүйг олсон. Хоёр, гурав нь Бонн, мөн тооных нь Нью-Йоркийн музейд, үлдсэн нь Эрмитажид байна. Миний олсон аяга Монголдоо одоогоор ганц. Хаш чулуун пайз ч ялгаагүй хосгүй эд. Өөд өөдөөсөө харсан хоёр барын дүрсээр хүрээлсэн, дотор талдаа есөн араатан бие биенээ хөөж буй мэт товойлгон хийсэн энэ олдвор Хүннүгийн их хааны бэлгэдэл. Яг л сүлжиж яваа мэт цээж, бөгсөн хэсэг нь ар, өвөр талдаа харагддаг. Маш нарийн хийцтэй урлагийн гайхалтай бүтээл. Бас л үүнтэй ижил олдворын талаар судалсан. Хятадад үүнтэй төстэй хоёр, гурван эдлэл бий. Гэхдээ яг манайх шиг хаш пайз одоогоор цорын ганц л байна.








-Хятадууд пайзаа хосгүй өв соёлын дурсгал гэж төрийн хамгаалалтдаа авсан байдаг гэсэн. Гэтэл дэлхий дээр цөөхөн байдаг ийм олдвор манай жижигхэн музейд харуул хамгаалалтгүй байна гэхээр сонин санагдлаа. Бид хэтэрхий хэнэгг үй байх шиг?


-Сонирхуулахад, Хятадын хэдэн судлаач “Танай төр таныг яаж хамгаалдаг вэ. Манай улсад ийм олдвор олсон бол дурсгалт зүйлийг ч, тухайн хүнийг ч хамгаалалтад авна” гэж байсан. Гэтэл би эдгээр олдворыг хувийнхаа банкны хайрцагт хадгалдаг. Энэ бол эмгэнэл. Бодит байдал ийм л байна.


-Ингэж байгаад алдаж, асгах вий дээ. Ер нь олдворуудыг улсад тушаах ёстой биз дээ. Бас иймэрхүү байдалтай байвал зувчуулах боломжтой юм байна даа?


-Түрүүн хэлсэн шүү дээ, улсын музейд өмнө нь өгсөн зүйлүүдийг олон түмэнд үзүүлэхгүй байна. Би хөөцөлдөж байж, улсын хосгүй үнэт дурсгалд бүртгүүлсэн. Одоо олдворуудын талаар ном хэвлүүлэх гэж байна. Оны сүүлчээр гарчих болов уу. Зувчуулах талаар асуусан. Судлаач хүн өөрийн илрүүлсэн археологийн эд өлгийн дурсгалуудаа зувчуулна гэж байхгүй. Хоёрдугаарт, ном болгон гаргаж байгаа зорилго нь баримтжуулж, олон нийтэд мэдээлж байгаа юм. Монголын музейнүүдээс үзмэрүүд яагаад алдагдаж байна гэхээр олон нийтэд үзүүлдэггүй, мэдээлдэггүй, баримтжуулдагг үйтэй холбоотой. Хав дарж, хаана, юу байгаа нь мэдэгдэхүй учраас л ёстой зувчуулж, үрэн таран хийж байгаа хэрэг. Би өмнө нь улсын музейд хэд хэдэн олдвороо тушааж байсан. Одоо тэдгээр олдвор хаана байна вэ? Бас миний багш, археологич Д.Навааны олсон алтан бүс, морины хударга, чимэглэл зэрэг олдвор улсын банкны эрдэнэсийн санд байсан ч алга болчихсон. Банкны эрх бүхий хүнээс асуухад “Намайг ажил хүлээж авахад байгаагүй” гэсэн. Тэдгээр олдворын зургууд ардын зураач Н.Цүлтэмийн “Монголын чимэглэх урлаг” цомог номд л байдаг юм. Заримдаа, ингэж алдаж, асгаж байхаар улсад данстай сургуулийн музейдээ хадгалсан нь дээр гэж боддог.


-Энэ ямар учиртай зураг вэ. Монголын газрын зургийг хэдэн хэсэгт хуваагаад өнгөөр ялгаж, хилийн зурвас татжээ?


-4000-4500 жилийн тэртээ, одоогийн Монголын нутаг дэвсгэр дээр нэг нь нөгөөг өөс өө соёл, угсаа гарлын хувьд ялгаатай 5-7 овог, аймаг зэрэгцэн оршиж байжээ. Үүнийг хэлбэр дүрсний хувьд ялгаатай булшнууд гэрчилдэг. Тухайн аймгуудын зан үйл, эд өлгийн соёлын ялгаа нь оршуулах ёсонд хүртэл тусгалаа олсон. Түүхч зөвхөн түүхээ л бичнэ гэсэн явцуу үзлийг халсан орчин цагт байгаль, нийгмийн олон шинжлэх ухааны уулзвар дээр судалгааны үр дүнг хүлээж авдаг болсон. Тиймээс тэдгээр овог, аймгийн оршин тогтнож байсан он цагийг олон улсын физик, химийн лабораторид хийсэн шинжилгээ, судалгаагаар тогтоосон байгаа. Тэгэхээр өөрийн гэсэн төр, улсын элемент бүхий тэдгээр овог, аймгийг нэгтгэн зангидаж чадсан Хүннү ямар агуу гүрэн байсны жишээ бол энэ. Монголын түүхийн нэгдүгээр ботид Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш, хиргэсүүр, буган чулуун хөшөө, чандманий булш, хадны зураг түүврийн талаар цухас дурдсан байгаа. Хиргэсүүр, дөрвөлжин булшных нь талаар би бичсэн. Түүх өгүүлэхээсээ илүүтэй танилцуулга, тодорхойлолт маягтай байдаг. Түүхийг одоо энэ жишгээр бичиж болохгүй. Түүхээ маш тодорхой өгүүлэх ёстой болохоос археологичдын хээрийн эрдэм шинжилгээний тайлан, тэмдэглэгээ байдлаар бичих ёсгүй л гээд байгаа юм.


-Сүүлийн үед эртний Монголын түүх, соёлтой холбоотой олон шинэ олдвор олдсон. Тэр хэрээр түүхийн судлагдахуун баяжиж, шинэ мэдээлэл гарч ирсэн байгаа. Тэгэхээр бид ч сурах бичгээ шинэчлэх хэрэгтэй санагдана?


-Түүхийн сурах бичгийн тендер зарлаад, дүгнэчихсэн. Шинэчлэгдэх төлөв бараг харагдахг үй л байгаа, миний хувьд шүү дээ. Уг нь сурах бичиг зохиох эрдэмтэд зохиогчийн нэрээ үлдээхэд биш, түүхээ баяжуулан, тодорхой мэдээлэл өгөхөд л анхаарах учиртай.


-Сурах бичиг зохиох эрдэмтдийн багийг сонгон шалгаруулдаг биз дээ?


-Тэр багийг шударга бус сонгож, шалгаруулдаг. Уг нь мэргэжлээ мэддэг сайн эрдэмтэд бий. Тэд тендерт оролцоод, яам тамгын газраар гүйж чадахгүй. Үүнийг уг нь төр, засаг зохицуулах ёстой юм. Хэн юу хийж, ямар бүтээл гаргаж байгааг мэдэж болох эрдэмтдийн талаарх мэдээллийн сан төрд бий шүү дээ. Тийм байтал тендер зарлаж, танил талдаа эрх олгох ямар хэрэгтэй юм бэ.


-Эрэл хайгуул, малтлага хийх, судалгааны баг ажиллуулах, олон хоног, сараар хөдөө байрлаж, тэднийг хооллох зэргээр маш их хөрөнгө мөнгө шаарддаг нь ойлгомжтой. Гэхдээ нүдээр харахгүй бол нарийн үйл явцыг тэр болгон төс өөлөхгүй юм байна. Таны хийсэн “Гол мод-2. Хүннүгийн түүх соёлын өв” баримтат киног үзээд, тухайн газарт ямар их ажил өрнөдгийг илүү мэдэрлээ. Ер нь таны судалгаанд тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг газар бий юү?


-Судалгааны ажлын санхүүжүүлэлтээ энд тэндээс гуйлгын журмаар л босгодог. Улсаас төсөв авах гэж 1995 оноос хойш зөндөө бичиг баримт бүрдүүлж, бишгүй л гүйсэн. Төсөл шийддэг дарга нарыг танихгүй, бас авлига өгөхгүй бол улсаас мөнгө авна гэж гонж. Монголын шинжлэх ухааны түүхэнд хувиасаа хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн хүн бол ҮХАА-г сайд “Женко” компанийн Х.Баттулга. 2011 онд тун санаандгүй байдлаар тэр хүнтэй таарч, учир байдлаа хэлсэн. Тэр хүн ямар ч барьцаагүйгээр надад 150 гаруй сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр бид 10 гаруй жил малталт хийгээд дуусгаж чадаагүй байсан Хүннүгийн үеийн хааны булшнаас нандин олдворуудыг гаргаж авсан. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Тийм их мөнгө хандивласан Х.Баттулга гуай надаас сэтэрхий зүү ч аваагүй гэдгийг би хаана ч хариуцлагатай хэлнэ. Хүний сайхан сэтгэлийг хардаж, элдэв яриа гарсан сураг байсан. Сая танд үзүүлсэн баримтад киног хийх хэд хэдэн шалтгаан байсан. Хамгийн чухал нь монголчууд ийм том хэмжээний ажлыг өөрсдөө хийж чаддагийг харуулахыг зорьсон. Арваад жилийн өмнө Архангайгаас олсон Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгааны ажилд би францчуудтай хамтарч байсан юм. Тэр үед бас иймэрхүү баримтат кино хийсэн.




Судалгааны ажлаа өөрөө хийгээд, олдворуудын талаарх үүх түүхээ нэгд нэгэнгүй тайлбарлаад зураг авахуулаад л байсан. Бидний хамтын хөдөлмөрийн үр дүнг дэлхийд таниулна гэж бодож байлаа. Гэтэл Францын эрдэмтэн л тэр олдворыг олоод, судалсан мэт үзүүлээд дэргэд нь би толгой дохисон “мануухай” болж харагдсан. Монгол талаас хийсэн юмгүй мэт сэтгэгдэл төрөх өөр. Энэ талаар би ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийнхэнд гомдол гаргахад монгол хүнээ биш, гаднын эрдэмтнийг өмөөрч “Чи Францын том судлаачийг шүүмжиллээ” гэсэн. Түүнээс хойш би францчуудтай хамтрахаас татгалздаг болсон. Үүнтэй адил бас нэг кино бий. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Алтайд судалгаа хийж байсан Монгол, Герман, Оросын эрдэмтдийн хамтарсан багийн ажилтай танилцаж байгааг харуулсан. Тэр кинонд мөн л Монголын нэг ч судлаачийн тухай яриагүй, үзүүлээгүй. Монголын талын ахлагч, нөгөө алдарт Д.Цэвээндорж толгой дохиж байгаа нь зурвас харагддаг юм. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг гэдэг чинь энэ. Тиймээс бид дангаараа хийж чадсан гэдгийг тунхагласан кино хийхээр зорьсон. Хараахан дуусгаагүй байна. Оны сүүлчээр хүм үүст хүргэнэ дээ.


-Судалгаа хийх бүртээ мөнгө олох гэж тархиа гашилгадаг ийм ажлын юунд нь дурладаг юм бэ. Энэ бүхний эцэст танд ямар ашигтай гэж зүтгээд байна вэ?


-Хувь хүний хувьд надад ямар ч ашиг байхгүй ч, бид түүхээ таньж, мэдэхийн төлөө явж байна. Энэ л хойч үеийнхэнд үлдэнэ шүү дээ. Юмны амтанд орно гэж байдаг даа. Түүн шиг би энэ ажилдаа донтжээ. Бид ямар баялаг түүхтэй болохоо зах зухаас нь мэдээд ирэхээр өөрийн эрхгүй татагддаг юм. Намайг энэ ажлаас хэн ч, хэзээ ч салгаж чадахаас өнг өрсөн. Судалгаагаар байнга л хөдөө явдаг болохоор гэрийн бараа харахаа больдог юм. Тэрийгээ ч анзаарахаа больчихож. Ямар сайндаа эхнэр маань нэг удаа “Чи жилийн 365 өдрийн 226-д нь гэртээ байгаагүй” гэж зэмлэсэн. Монголын үе үеийн түүхийн дундаас хамгийн эмгэнэлтэй нь Хүнн үгийнх. Яагаад гээч, сайн явахад садан мундахгүй гэгчээр манай хөршүүд бидний түүхийг булаацалдаж байна. Казах, Кыргыз, Тува аль хэдийнэ Хүннү гүрний 2222 жилийн ойг тэмдэглээд, биднээс илүү юм хийгээд, эрдэм шинжилгээний бүтээл гаргаад, кино хийчихсэн байна. Олон улсын хэмжээнд хурал хүртэл зохион байгуулсан. Гэтэл манайхан ойн хурал хийгээд л мартчихсан. Миний хэлээд байгаа зүйл бол ой тэмдэглээч гэсэн үг биш. Гол нь бид түүхээ байнга судалж, сурталчлах ёстой. Хэрэв таны юмыг хэн нэгэн “минийх” гэвэл яах вэ. Тэр хүн аваг гээд хаях уу, эсвэл минийх гэдгийг батлах уу. Ийм л учраас язгуур өвөг дээдсийнхээ түүхийг өөрийнх гэдгийг батлах гэж зүтгэж яваа хүн, би. Магадгүй Д.Эрдэнэбаатар гэдэг хүнийг үхсэний дараа л ойлгох байх. Тийм цаг ирнэ. Гэхдээ би амьддаа тэрийг үзэж чадахгүй байх.


-Эвгүй санагдвал уучлаарай, тодруулах зүйл байна. Олдворуудыг хэрхэн бүртгэдэг бол. Тэр олон зүйлийн дундаас хэн нэгэн “сугалчихвал” мэдэхгүй л өнгөрөх байх даа?


-Манай багт мэргэжлийн ангийн оюутнууд ажилладаг. Хүүхдүүд маань тийм муухай юм хийхгүй. Тэднийг ёс зүйтэй гэдэгт би итгэдэг. Нөгөөтэйг үүр, малтлагын талбай замбарааг үй, эзэнгүй газар биш. Бүх үйл явцыг баримтжуулж, дүрсжүүлж, олдворуудыг нэгбүрчлэн бүртгэж авдаг. -Тухайн газарт эртний булш байгааг яаж мэдэж, малтлага хийдэг юм бэ? -Аливаа юмны зүй тогтлыг олно гэж чухал зүйл бий. Тодруулбал, эртний монголчууд талийгаачдыг хаана, ямар зан үйл хийж нутаглуулдаг байсныг мэдэх ёстой. Түүнээс улбаалан, эрэл хайгуул хийнэ. Хүрэл зэвсгийн үеийн оршуулга ил, харин Хүннү, Монголын үеийнх далд байдаг. Их хаадыг нутаглуулсан газар нууцлаг байх жишээтэй.


-Хүссэн хүн бүр ховор сонин олдвор олдоггүй гэдэг юм билээ. Та хэдэн жил судалгаа хийж, том хэмжээний хэчнээн булш, бунхан олсон бэ?


-1985 оноос хойш 200 гаруй булш малтсан байна. Түүнээс 10-аад нь тодорхой хэмжээний олдвортой байсан. Хамгийн анхны судалгаагаараа хүрэл морь олсон юм. Тэр морь ээлтэй байж, зам гаргаж өгсөн гэж боддог. Наваан багш маань “Хүү минь, энэ морь шиг хийморьтой яваарай” гэж ерөөсөн. Тэгээд 1992 онд Булган аймгийн нутгаас Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас хүрэл дуулга олсон. Энэ бол Монголын Хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох анхны дурсгал байсан. Одоо ШУА-ийн Археологийн хүрээлэнд байдаг байх. Үндэсний түүхийн музейд нэгнийх нь хуулбар байгаа. Багш намайг үнсээд “Би 40 жил зүтгэхдээ ийм юм олоогүй” гэсэн нь маш том шагнал байлаа. Ер нь булш хоосон байна гэдэг харьцангуй ойлголт. Олдвор гараагүй гэхээр хэрэггүй гэсэн үг биш. Булш бүр тодорхой мэдээлэл өгдөг. Жишээ нь, эд өлгийн зүйл дагалдуулаагүй ч, талийгаачийг тавьсан байрлал, хандуулсан чиглэл нь угсаа гарал, цээрийн ёс зэрэг олон мэдээлэл болдог. Ер нь монголчуудын цээрлэх ёс, зан үйл ихэвчлэн оршуулгын зан үйлтэй холбоотой байдаг. Шанаа тулж суухыг хөгшчүүд муу ёр гэдэг. Энэ нь талийгаачийн чих, ам, хамрыг таглаж байрлуулдаг байсантай холбоотой. Гэрт исгэрэх, шувуу суудлаар суух, түрүүлгээ харж хэвтэхийг цээрлэдэг нь мөн л оршуулах зан үйлтэй холбоотой.


-Цээрлэх ёс гэснээс булш, бунхан малтахдаа эвгүйцдэг үү?


-Буруу, муу үйл хийгээгүй болохоор юунаас эвгүйцэх вэ. Нөгөөтэйг үүр би хийх ёстой ажлаа, түүхээ бич гэсэн төрийн даалгавар биелүүлж байна. Тийм учраас бидний ажлыг хүмүүс дэмжиж, тусалдаг юм. Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг жирийн нэг наймаачин хүртэл 10 шуудай будаа, малчин өвгөн шөлний хонь өгөх жишээтэй. Өөр нэг нь унааны асуудлыг шийдэж, тэтгэврийн хөгшин хүртэл халаасаа тэмтрээд 100 мянган төгрөг өгч байсан. Энэ бүхнийг би хэзээ ч мартахгүй. Сайн санааны үзүүрт тос гэдэг энэ. Санаа зөв байгаад зөв үйл хийж байхад ажил аяндаа бүтдэг юм. Би оюутнууддаа үргэлж ингэж захидаг.


-Энд сантехникийн холбоос төмөр шиг зүйлүүд байна. Ямар учиртай эд вэ?


-Хааны сүйх тэрэгний бүхээгний холбоос. Одоо сэргээж, үндсэн хэлбэрт нь оруулах ажил хийж байна. Ерөнхий зураглалыг гаргачихсан байгаа. Хүннүчүүд ямар өндөр соёл, хөгжилтэй байсныг гэрчлэх ганц жишээ хэлье. Хоёр өөр төрлийн металлыг нийлүүлж, гагнадаг технологи одоо хэр нь байхгүй. Гэтэл Хүннүгийн үеийн булшнуудаас хүрэл, төмөр хоёрыг гагнасан тогоо, сав суулга олон гардаг. Би залуудаа гагнуурчин байсан учраас энэ ямар нарийн ажиллагаа болохыг сайн мэднэ. Өнөө цагийн гайхамшигт технологи нано гэдгийг мөн л тэр үед бий болгочихсон байж. Ганц Хүннү ч биш, Ромын үед ч нано технологи ашиглаж байсны гэрч бол түрүүн үзүүлсэн аяга шүү дээ.


-Хэн гэдэг хааны булш юм бол?


-Чухам хэн гэдэг хааных болохыг одоогоор нарийн хэлж чадахгүй. МЭӨ I зууны үеийнх гэдгийг тогтоосон. Түүхийн сурвалжуудыг сөхөөд тэр үед хэн гэдэг хаан байсныг мэдээд, хэлчихэж болно. Гэхдээ нэг осолтой юм нь, лабораторийн шинжилгээний аргаар тогтоосон он цаг нааш, цаашаа нэмэх, хасах 30-40 жилийн хэлбэлзэлтэй байдаг. МЭӨ I зууны 80-60 онд Хүннүгийн хоёр, гурван хаан төр барьж байж. Тэгэхээр чухам хэнийх нь булш гэдгийг хэлэхэд хэцүү. Дээрээс нь энэ булш маш их тоногдсон байсан.


-Америкийн уугуул оршин суугч индианчууд Төв Азиас нүүдэллэн тэр тивд очсон гэдэг. Үүнтэй адил Монголын өвөг дээдэс болсон хүннүчүүдийн угсаа гарал хаанаас эхтэй юм бэ?


-Ордос, Шар мөрний тохой зүгээс нүүж ирсэн гэхчилэн таамгууд байдаг. Судлаачийн хувьд би Ордост төвлөрч байсан байх магадлалтай гэж боддог. Гэхдээ тэнд байсан гэдгээрээ монголчуудын түүх бүдгэрчих асуудал биш. Ингэж хэлсэн гээд намайг адлах ч хэрэггүй. Би нэг зүйлийг бас онцолъё. Юу гэхээр манайхан Хүннүгийн үеийн язгууртны булшнуудыг Америк, Орос, Япон, Солонгосын археологичидтой хамтран малтаж, судалж байсан. Гэхдээ миний илрүүлсэн шиг дагуул 30 булштай цогц судалгаа байгаагүй. Энэ бол Монголын түүхэнд ховор тохиолдол. Хүнн үгийн түүхийн урлагийн агуу бүтээлүүдийг бидэнд өгсөн гайхалтай судалгаа байсан. Тэр булшнаас Хүннүгийн хааны сүйх тэрэгний алт, мөнгөн тоноглол бас гарсан. Дээрээ нэг эвэртэй домгийн амьтны дүрстэй. Энэ нь тэнгэрийн хүн гэсэн утгатай хаан язгуурын бэлгэ тэмдэг юм. Одоо хэр нь монголчууд ганц эвэртэй амьтан агнахыг цээрлэдэг шүү дээ. Евразид нэг эвэртэй амьтны тухай домог бий. Атиллагийн үеэс тийм домог үүссэн гэдгийг Европын судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр энэ бол гарцаагүй нүүдэлчдийн соёлын улбаа тэнд очсоны баримт. Хүннүч үүд монголчуудын соёлын өвийг тавьсан энэ мэт баримт олон бий. Жишээ нь, булшнуудаас гарсан шагайнууд дээр наран, сэрээ, дэгрээ тамга сийлсэн байгаа. Хожмын Монголын их гүрний хаадын үндсэн тамга шүү дээ.


Өөр нэг жишээ, Чингис хаан Чанчун бумбатай уулзсан тухай тэмдэглэл дээр “Манай Шаньюгийн үеэс өдгөө миний энэ улс яавал мөнх орших вэ” гэж асуусан байдаг. 1950-иад онд оросууд үүнийг “Чингис хаан би яавал мөнх амьдрах вэ” гэж асуусан мэтээр орчуулсан байдаг. Тэгэхээр эзэн хаан маань Хүннү бол өөрсдийнх нь удам угсаа гэдэг түүх судраа сайн мэддэг учраас л “манай” гэж хамаатуулсан байгаа. Би академич Н.Ишжамц багш, судлаач Я.Ганбаатар хоёроос “Тэр Хятад ханз дээр үнэхээр “Манай Шанью гэж байна уу” гэж асуусан. Энэ юу харуулж байна гэхээр түүхийн уламжлал хэзээ ч тасраагүйн баталгаа. Мөн оршуулгын зан үйл, нутаг сонгох, адуу малаа хойлоглох ёс гэхчлэн хүннүчүүдээс улбаатай ёс заншил өгдөө ч бий. Ер нь аль ч улс түүхээ он цагийн хувьд улам цаашлуулж судалдаг байтал манайхан эсрэгээр нь сүүлийн 80, 90 жилийн дотор л эргэлдээд байна. Түүнээс өмнө түүх байгаагүй юм уу. Энэ богино сэтгэлгээг өөрчлөх цаг болсон.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: http://mongolnews.mn/w/47677