Thursday, January 13, 2022

Блокчэйн хувьсгал

Блокчэйн бол их энгийн бөгөөд асар их боломжийг өгсөн интеграци суурьтай эдийн засгийн ямар ч холиовор худал хуурмаггүй шийдэл гэж ойлгож болно.

Нэгээс нөгөөх хэтэвч рүү доллар шилжүүлэх шаардлагатай боллоо гэхэд банк гүйх шаардлаггүй юм. Хүн төрөлхтний хувьд энэхүү програмчлалын тогтолцоог нээж олсон нь зах зээлийн эдийн засгийн үндэс, хүний харилцааны итгэлцлийг технологийн давуу талаар ямар ч луйваргүй болгож, шийдэж өгсөн гайхамшиг гэлтэй.

Тэртээх 2002 оны үед аймгийн төв номын санд интернэт гэгч өргөн боломж олгосон компьютэртэй учирснаас хойш энэхүү ертөнцийг улам сайн ойлгох болсон. Оюутан ахуй цагтаа цахим шуудан, вэб хандалтын хуудас, сошиал-медиа, хөдөлгөөнт вэб, дата өгөгдөлийн хамгаалалтыг тун их сонирхож байсан ч хувь заяаны эрхээр огт өөр салбарт олон жилийг өнгөрүүлсэнээ бодохоор харамсдаггүй юм аа.

Ямартай ч блокчэйн сүлжээ, интернэтийн олон эерэг өөрчлөлтүүдийг харсаар байна. Технологи хэрэглээнд хувийн нууц гэх юм үгүй болсон мэт хүмүүс амьдралынхаа олон зүйлсийг хуваалцдаг болсон. Өнөөгийн цахим эринд сайн муу гэлтгүй бүх зүйлсийн гол цөмд технологи л байх юм.

Тиймээс шинэ залуу үеийнхэн энэхүү эрин үеийн гайхамшигийг хэрэглэхээс гадна хөгжүүлж, түүний үр шимийг хүртэх цаг нээлттэй болжээ. Бид хамгийн гайхамшигтай, боломж бүрдсэн сайхан үед амьдарч байна.

Болж өгвөл технологийн салбарт мэргэших хэрэгтэй. Үгүй юмаа гэхэд зүрх сэтгэлээрэй ойлгож мэдэрч технологийн хөгжилтэй хамт урагшлаарай...

Харин та энэхүү төсөлийн нэгээхэн хэсэгт багтахын зэрэгцээ төсөлийн гүйцэтгэлд нөлөөлөх хөрөнгө оруулалтаа эртнээс бэлдэж байхад гэмгүй буй за.


Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

01.13.2022

No comments:

Post a Comment