Thursday, March 22, 2018

Яагаад Хорусын мэлмий гэж?


                                                          
Бурхны "нүд" гэх ойлголт эртний Египетийн мэргэн ухаанд бий. Бэлгэдлийн талаас нь хамгаалалт, дээдсийн сүр хүчин, эрүүл энхийн гэгээн гэрэл хэмээн ойлгогддог. Хорусын мэлмий нь Египет оронд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн бэлгэдэл дүрслэлээс гадна олон талын дүр дүрслэлтэй хамт нэлээд олон хувилбараар дүрслэгддэг. Нэг жишээ нь шонхор шувуугаар төлөөлүүлж дүрслэгдэж ирсэн. Түүний баруун мэлмий нь РА буюу нараар илэрхийлэгддэг ба нарны бурхны илэрхийлэл болж ирсэн. Хорус ба Ра нь Египетийн хожуу хаанчлалын дараа нэг утгат бэлгэдэл зүйд хамруулж тайлбарлагдах болсон байна. Ра нь ариун нарны хэлбэртэйгээр газар доорх ертөнц, эх дэлхий, Тэнгэрийн дайдыг бүхэлд нь захирч байдаг гэж үзсээр иржээ.  Египетэд нарыг шүтэж дээдлэх нь хамгийн түгээмэл бөгөөд гэрэлтэж гэгээ татуулан зүүн зүгээс мандахаас эхлэн элч дулаанаа өгдөг нь анхдагч мэдрэмж бүхий хүний сэтгэлгээний материаллаг идэй санаан дээр бодитоор туссан ойлголт учир тийм байх ёстой.

   

 Рагийн сүр хүчин Тэнгэрлэг дарь эх хийгээд гэгээрэл, мэргэн ухааны төлөөлөл болж эртний судруудад мөн бичигдсэн аж. Хорус болон Ра нь эртний домог үлгэрүүдэд бүгдийг тольдогч ер бусын этгээд хүчтэй - логих дээр суурилсан хүчин зүйл - гэж тайлбарласнаас гадна бүгдийг үзэгч мэлмий нээгч бүхий бурхан гэж дурддаг. Жишээлбэл "Бид бурханд итгэдэг" гэсэн уриатай Америк доллар дээрх үг нь Хорусын мэлмий ямар өргөн утгатай бэлгэдэлт жишээ болохыг илэрхийлж байна. "Бүгдийг болгоогч - Бүхнийг тольдогч - нь Билгийн мэлмий нээгдсэн мэт бүх л гүний нууц хийгээд ил далд бүгдийг харах чадвартай гэж үзхэд хүргэж байна.

                                                     
Яагаад Хорусын мэлмий гэж? 
- Билгийн мэлмий - нь нээгдсэн гэх утга нь сүнслэг мэдлэгт түшиглэсэн шинжлэхийн ухаанаар хүний гурав дахь нүд буюу Билгийн мэлмийн нүд гэж ойлгож болно. Хүний толгойн хоёр нүдний голд орших энэхүү цэг нь боргоцой булчирхай гэх өвөрмөц шүүрлийн булчирхайтай салшгүй холбоотой. Харин "Билгийн мэлмий нээгдсэнээр хүмүүсийн ойлгодогчлон ирээдүйг зурагтаар харж буй мэт байдаггүй ба дуxны орчим энергийн хөдөлгөөн чичиргээ мэдэгдэж аливаа зүйлийг урьдчилан мэдрэх чадвар нэмэгдэх зэргээр илэрдэг" гэж үздэг. Тус булчирхайг "сүнсны суудал" гэж бас нэрлэдэг. Учир нь боргоцой булчирхай идэвхжснээр цэгээн гэрэл  болон бусад төрөл бүрийн энэ сав ертөнцийн гурван хэмжээснээс давсан мэдрэмж, үйл явцыг мэдэрдэг зэрэг гоц чадвартай болсон тухайд юм. Хорусын нүд нь нэг үгээр бол хүний Гурав дахь ч мэлмий гэж хэлж болно. Хэрэв энэ мэлмийг нээж чадвал бурхны хэмжээст хүрч чадна гэх ба Кундалин энергийн түвшинд сэргэлтийг авчирсан дохио гэж үзэх нь бий.

                                          
Бидний төсөөлснөөр сүнслэг мэдлэгт түшиглэсэн зан үйл тэдгээрийн дундаас бясалгал үйлдэх нь боргоцой булчирхайг үйлийн үрийн ёсоор сэргээж өгдөг гэж үздэг. Энэхүү сэргэлт нь идэвхжиж эхлэвэл "...бурхны орших-уйд ойртож байна" гэж тайлбарладаг.

                                     
 Египетийн Хорусын нүд гэх ойлголт хүний мах-бодь дээр тайлбарлах юм бол маш нарийн нууц газар гэж үздэг ба шууд хоёр мэлмийн голд гэж үздэггүй. 

                                                            
Сонирхуулахад:  

Хорин хоёр жилийн өмнө 1996.10.27-нд Монгол Улсын түүх соёлын хосгүй дурсгал - Билгийн мэлмий нээгч Мигжэд Жанрайсиг их шүтээний цогцолборыг дахин шинээр бүтээн залж, ард олон нийтийн эзэмшилд зориулан нээх Төр, түмэн олон, шашны их ёсолгоог хийж тэрхүү үйл явдлыг орон даяар зурагт, радиогоор шууд дамжуулсан байдаг.   
 Билгийн мэлмий нээгч

Tuesday, March 20, 2018

Голио, царцаа жингэнэн шаргинахын гайхамшиг





Голио, царцаа жингэнэн шаргинахын гайхамшиг 

Ацтекийн эртний хэлэнд Чапуль Чапулин  -chapul or chapulin- гэх үг байдаг ба үгийн утга нь "Голио" гэсэн утгатай. Мөн - Tepec -  гэсэн үгсийн хамт Голион уул гэсэн утгийг илэрхийлдэг аж. Нөгөөтээгүүр Чапултепек гэх үгийн нийлбэр нэн утга төгөлдөр гүн ухааны битүү ёгт үг. Ацтекүүд эрт дээр үед голиог үнэт зүйл мэт үздэг байжээ. Харин Ариун Ромын эзэнт гүрэнд буюу Аугаа Сезарын хаанчлалын үед голиог маш өндөр үнэ төлж арилжиж зарж байсан тохиолдол байдаг. Өнөөдөр төв Америкийн Мексик улсын Мехико хотын Антропологийн музейд нэгэн сонирхолтой зураг бий. Зургийн төсөөлөл нь тэнгэрээр дүүлэн нисэж буй эртний индианчуудын зургууд байх агаад мөн царцаа уулын оройд харагдана.
Astral Travel
Зургийн дүрслэл нь эрт цагийн мэргэн ухааны сургаалыг Ацтекийн дээд угсааны хүмүүст зориулж дүрсэлсэн бэлгэдэл бүхий зураг гэж гэдэг. Дүрслэлд Чапултепекийн оргил дээр нэг нисч буй царцаа байх бөгөөд царцаа өөрийн дууг гаргаж байхад доогуур нь хэдэн хүмүүс даган нисэж буй дүрслэл харагдана. Энэ ямар учиртай вэ? ...Мэдээж царцааны шаргих авай нь байгалийн дууны хэлбэлзлийн айзам ёсоор хүнийг тайвшруулах шидтэй ажээ. Жингэнэн шаргих дууг сонссон хэнч тайвширч амар амгаланг олж зүүдний ертөнцөд чөлөө амралтыг олж ухамсартай зүүдэлж чанад холхи дайдаар явж чаддаг гэнэ. Индианчууд шаргих дууг зохион байгуулалттайгаар сонсож Астрал аялал хийх зэрэг зүүдний ертөнц рүү ордог байв. Эртний хүмүүсийн энэхүү арга нь Астрал аялал хийхэд илүү хялбар дөхөм арга гэж үздэг байсантай холбоотой ажээ.

Аргачлал: Дуу авианы резонанс хэлбэлзлийг амар амгаланд урбуулж улмаар ухамсарт зүүдээр астрал аялал хийх. 



Сонирхуулахад:

Харин эртний Монголчууд Царцааг арай өөр аргаар анагаах ухаанд ашиглахаа мэддэг байсан.

Царцаа Анагаах шидтэй

Монгол эмийн сурвалж бичигт царцааны толгой орсон эм нь яр шарх, усан хаван,судас гэмтэж цус гарах өвчний эмгэгийн эсрэг эмчилгээнд хэрэглэхийн сацуу тамир тэнхээ оруулах, нас сүүдэр уртасгах увдистай хэмээсэн байдаг байна. Учир нь царцаа хамгийн цэвэр амьтан бөгөөд түүний хоол тэжээлийн сонголт сайн, голдуу тансаг ургамлаар хооллодог гэнэ.
Мөн цагаан мах гарахад царцааны бэлдмэлээр хэрхэн эдгээдэг аж.

cricket-mystical-alala
20 ширхэг царцааг 1,5 литр усанд хийж, нэг литр болтол нь зөөлөн гал дээр буцалгаад шүүнэ. Түүнээсээ өдөрт гурван удаа аяганы дундуур хийгээд уухад цагаан мах гарахаа больдог аж.
Үүнээс гадна Алтайн болон говийн бүсийн малчин ардууд царцааг хатааж, ядарч доройтсон малдаа сувилгааны тэжээл болгон хэрэглэдэг уламжлал одоо ч байдаг байна.