Wednesday, August 31, 2016

VIBRATION & LIFE Сансарын хүрдэнд байраа зөв эзэлж, хэмнэлд нь зохицон лугшихыг суралцаж, хүн болж төрснийхөө жинхэнэ зорилгыг мэдэрч, утга учиртай амьдарч, сэтгэлээ гамтай эдэлж улмаар хийбод, махбодоор ажиллуулж, зөв төлөв байдалд оршин тогтнуулж чадвал хүн та эрүүл энх байна.


VIBRATION & LIFE

Сансарын хүрдэнд байраа зөв эзэлж, хэмнэлд нь зохицон лугшихыг суралцаж, хүн болж төрснийхөө жинхэнэ зорилгыг мэдэрч, утга учиртай амьдарч, сэтгэлээ гамтай эдэлж улмаар хийбод, махбодоор ажиллуулж, зөв төлөв байдалд оршин тогтнуулж чадвал хүн та эрүүл энх байна.


Хүн гэдэг амьтан Аугаа сансарын бичил хувилбар учир оршин тогтнох зүй тогтол нь яг ижил.

Амьдрал бол хэлбэлзэл, үелзэл, долгойн.

Материаллаг ертөнц бол нягтарсан долгойн. Хүний бодол, хүсэл, сэрэмж, эсийн доторх урвал бүгд долгойн үүсгэх бөгөөд энэ бүх үелзэл сансарын орон зайд бүртгэгдээд зогсохгүй, нарийн бүртгэлд нэгбүрчлэн бичигдэж байдаг. Энэ нарийн бүрдэл бүхий нэгдмэл зүйл ойлголтийг сударт "Акаша" хэмээн нэрлэдэг.

Энгийнээр бол бие хүний бүх эд эрхтэн хийгээд нэгдмэл бодгаль нь соронзон лазер бичигчийн толгой болно. Харин хатуу диск нь Акашийн сан буюу Хигс Бозон-оор бол бурхны бөөмийн талбар болно. Тэрхүү талбарт энэ орчлон хорвоогийн бүхийл нэгдмэл орц найрлагатай сав, шим мандалын бүх хуран үүдэхүй хуралддаг.

Бодол бол үелзэл тул "Санаа тань зөв бол, амьдрал таны төлөө байна", "Сайн санааны үзүүрт шар тос, санаа муут яван хатна, сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэx мэт үг хэллэгүүд нь үлэмж утга санаандаа далд ухамсарын бодол дээрх энерги буюу хэлвэлзэл долгионы үйлчилгээг хэлж байна.

Эцэст нь тэмдэглэхэд энерги хэзээч дуусдаггүй, харин нөгөөд шилждэг.

08.31.16


No comments:

Post a Comment